Геологийн техникч

Геологийн техникч

Геологийн техникч

Геологийн техникч нь ордын хайгуулын явцад компанийн үйл ажиллагааны болон чанарын хяналтын журмын дагуу өрөмдлөгийн талбай дээрх бүх үйл ажиллагааны хяналт, өгөгдөл цуглуулахад геологичдод тусална. Тэрээр өгөгдлийн чанарыг хангаж, тайлан болон мэдээлэл хадгалах үйл явцыг компанийн журам болон холбогдох стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Ерөнхий геологич, ахлах геологич болон геологичдын зааврыг мөрдөх
  • Өрөмдлөгийн цэгийг журмын дагуу GPS ашиглан хариуцлагатай тэмдэглэх
  • Компанийн журмын дагуу өрөмдлөгийн талбар бүрийн байгаль орчны анхны байдал болон хаалтын хэрэгжилтийг хангах
  • Дээж авах төлөвлөгөө, зааварчилгааны дагуу дээжийг зөв авч, бэлтгэх
  • Хамтран ажиллагчидтайгаа үр ашигтай, уялдаа холбоо ажиллаж, зохион байгуулалттай ажлаа хүлээлцэх (өдөр, шөнийн ээлж)
  • Техникийн бүх журам зөв хэрэгжиж буй эсэхийг хянах
  • Өрөмдлөгтэй холбоотой аливаа асуудал (жишээ нь керний гарц багасах, үйл ажиллагааны журам зөрчигдөх, техникийн эвдрэл саатал гарах зэрэг) гарвал Ерөнхий геологич, Ахлах геологич болон геологичдод цаг алдалгүй мэдээлэх
  • Аюулгүй ажиллагаа, байгаль орчны журам, стандарт, дүрмийг чанд мөрдөж, мөн геологийн туслах, гэрээлэгчид эдгээр журмыг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах
  • ХАБЭАБО-ы аюул, эрсдэлийг ойлгож, тэдгээрийг хэрхэн удирдах талаар мэддэг байх
  • Гэрээт байгууллагууд болон компанийн ажлын уулзалтууд, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
  • Бүх осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
  • Ажилтны үүрэг, ажиллах орчинд тохирсон ХАБЭАБО-ы сургалтуудад идэвхтэй оролцох
  • ХАБЭАБО-ы асуудлыг шийдэхийн тулд шаардлагатай үед даалгавар гүйцэтгэх эсвэл засах арга хэмжээ авах

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд эсвэл техникийн боловсролтой байх
  • Уурхай эсвэл хайгуулын геологийн чиглэлээр багадаа 1 жилийн ажлын туршлагатай байх
  • Уурхайн талбарт ажиллаж байсан туршлагатай. Өрөмдлөгийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй бол давуу тал.
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • GPS сайн ашиглаж чаддаг байх
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
  • Богино хугацааны ажил

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • Эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Contact
close slider