Хүний нөөцийн ажилтан

Хүний нөөцийн ажилтан

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН

Хүний нөөцийн ажилтан нь хүний нөөцийн үндсэн үйл ажиллагааг хариуцах бөгөөд үүнд хүний нөөцийн удирдлага, цалин хөлсний тооцоолол, сургалт зохион байгуулалт, сонгон шалгаруулалт багтана. Тус албан тушаал нь хөдөлмөрийн хууль тогтоомж болон компанийн бодлого журмуудын хэрэгжилтийг хангаж, ажлын эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Хөдөлмөрийн хууль тогтоомж, компанийн бодлого, журмуудын хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн болон бусад гэрээг бэлтгэх, удирдах, хадгалах.
  • Ажилтнуудын даатгал, хөнгөлөлт, санал, хүсэлттэй холбоотой ажлуудыг хариуцан зохион байгуулах.
  • Гадаад ажилтнуудын хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авах, сунгах  зэрэг ажлуудыг хариуцах.
  • Хүний нөөцийн мэдээллийн сан болон ажилтны хувийн мэдээллийг шинэчлэх, хадгалах.
  • Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан журмууд компанийн бодлого, журмуудын хэрэгжилтийг хангах.
  • Хүний нөөцийн бодлого, журам боловсруулах, шинэчлэхэд туслах.
  • Хүний нөөцийн тайлан бэлтгэхэд оролцох.
  • Ажилтнуудын цагийн бүртгэл, ирц болон амралтын бүртгэл зэргийг хөтлөх, цуглуулах, хадгалах.
  • Ажилтнуудын ээлжийн хуваарь, ажил амралтыг зүй зохистой зохион байгуулах үүднээс Хэлтэс, нэгжийн удирдлага, менежерүүдтэй хамтран ажиллах.
  • Татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг  сар тутам хийх.
  • Цалингийн бүртгэл, хөнгөлөлт, суутгалын мэдээллийг хариуцах.
  • Санхүүгийн багтай хамтран цалин хөлсийг цаг тухайд нь ажилтны дансанд шилжүүлэх .
  • Цалин, суутгал, хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг ажилтнуудад өгөх
  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, семинар хөтөлбөрүүдийг зохион байгуулах.
  • Сургалтын бүртгэл хөтөлж, ажилтнуудын оролцоог хянах.
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлж, тохирох хөтөлбөр санал болгоход туслах.
  • Сургалтын байгууллагуудтай хамтран сургалтуудыг зохион байгуулах, хянах.
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд туслах: ажлын байрны зар, сонгон шалгаруулалт, ярилцлага, ажлын байранд дасан зохицох үйл явц.
  • Хэлтсийн удирдлага, менежерүүдтэй хамтран ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох.
  • Шинэ ажил горилогчийн лавлагаа болон түүхийг шалгах.
  • Ажил горилогчын мэдээллийн санг удирдах, шинэ ажилтныг хүлээн авах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөц, бизнесийн удирдлага, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Хүний нөөцийн удирдлага, цалин тооцоолол, сургалт, ажилд авах чиглэлээр 3-5 жилийн туршлагатай байх.
  • Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан журмууд болон хүний нөөцийн шилдэг туршлагын талаар өргөн мэдлэгтэй байх.
  • Хүний нөөцийн программ хангамж болон цалин хөлсний менежментийн платформ, системүүд дээр ажиллах чадвартай байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулалт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
  • Нууцлалыг чандлан сахих, мэргэжлийн ёс зүйтэй байх.
  • Анхааралтай, хурдан хэмнэлтэй орчинд олон төрлийн ажлыг зэрэг хийх чадвартай байх.
  • Монгол болон Англи хэлний мэдлэгтэй байх.

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Contact
close slider