Тендер ба зарлал

Бүх тендер, зар
Хаалттай

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Усны шахуурга

Нийтэлсэн: 2026-07-23Эцсийн хугацаа: 2026-08-06

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Усны шахуурга нийлүүлэх чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Уурхай болон технологийн ус зайлуулах системд ашиглах усны шахуургын зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах

  • Шахуурга, мотор, хөтлүүр, хоолой, хаалт, хэмжүүр болон туслах хэрэгслүүдийн нийлүүлэлт

  • Ураны уурхайн нөхцөлд үүсэх элэгдэл ихтэй, идэмхий болон өтгөн шингэнийг шахах чадвартай байх

  • Усны эргэлтийн систем, зайлуулах систем болон удирдлагын системтэй уялдуулах

  • ISO, IEC, ASME болон Монгол Улсын механик, цахилгаан, аюулгүй байдлын дүрэм журмын дагуу гүйцэтгэх

  • Үйлдвэрийн баталгаажуулалтын туршилт (FAT), талбайн баталгаажуулалтын туршилт (SAT), ашиглалтад оруулах дэмжлэг

  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, эрчим хүч болон үйлдвэрлэлийн төслүүдийн усан шахуургын зураг төсөл, нийлүүлэлт, ашиглалтад оруулсан туршлагатай

  • ISO 9001, IEC стандартын дагуу гэрчилгээтэй, төрлөөр баталгаажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэртэй

  • EPC насосны багц нийлүүлэх техникийн болон санхүүгийн чадамжтай

  • Шлам шахах технологи, насосны автоматжуулалт болон процессын уялдааны чиглэлээр туршлагатай

  • Олон улсын HSE стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Анхаарах зүйлс

  • "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Хугацаа дууссан