Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Автомашины жин/Авто пүү
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Автомашины жин/Авто пүү нийлүүлэх чадварлаг компанийг хайж байна
Ажлын үндсэн хүрээ:
Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулсан автомашины жингийн системийн нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
Жингийн тавцан, мэдрэгч (load cell), холболтын хайрцаг, удирдлагын төхөөрөмж, дэлгэц, хэвлэгч болон туслах хэрэгслийн нийлүүлэлт
Сайтын дэд бүтэц, ERP/логистикийн систем болон автоматжуулсан нэвтрэх хяналтын системтэй уялдуулах
OIML, ISO, IEC болон Монгол Улсын хэмжил зүйн стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу гүйцэтгэх
Үйлдвэрийн баталгаажуулалтын туршилт (FAT), талбайн баталгаажуулалтын туршилт (SAT), ашиглалтад оруулах дэмжлэг
Сэлбэг хэрэгсэл, баталгаажуулалтын гэрчилгээ, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах
Нийлүүлэгчид тавигдах шаардлага:
Уул уурхай, үйлдвэрлэл болон ложистикийн төслүүдийн автомашины жингийн системийн нийлүүлэлт, ашиглалтад оруулсан туршлагатай
ISO 9001, OIML стандартын дагуу гэрчилгээтэй, баталгаажсан тоног төхөөрөмжийн үйлдвэртэй
EPC жингийн системийн багц нийлүүлэх техникийн болон санхүүгийн чадамжтай
Жингийн технологи, баталгаажуулалт болон системийн уялдааны чиглэлээр туршлагатай
Олон улсын HSE стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.
Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
