Тендер ба зарлал

Бүх тендер, зар
Хаалттай

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Ион солилцооны багана

Нийтэлсэн: 2026-07-01Эцсийн хугацаа: 2026-07-01

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Ион солилцооны багана-ын зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт, ашиглалтад оруулах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Ион солилцооны багана (тулгуур хийц, тавцан, шат, хамгаалалтын хашлага)-ын зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт

  • Давирхай бэлтгэх, буцаан угаах, элюци, дахин сэргээх системийн нийлүүлэлт

  • Уусгалтын урсгал болон дараагийн боловсруулалтын хэсгүүдтэй (хоолой, цахилгаан, хэмжилт-хяналтын систем) уялдуулах

  • ASME, API, AWS болон Монгол Улсын даралтат савны стандартын дагуу гүйцэтгэх

  • Үйлдвэрлэл, тээвэрлэл, талбай дээр угсралт, усан даралтын туршилт, ашиглалтад оруулах

  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, операторын сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уран болон ашигт малтмалын боловсруулах төслүүдийн ион солилцооны багана нийлүүлж, угсралт хийсэн туршлагатай

  • ISO 9001 болон ASME U-Stamp сертификаттай үйлдвэртэй

  • EPC тоног төхөөрөмжийн багц нийлүүлэх санхүү, техникийн чадамжтай

  • Монгол Улсын дүрэм журмын дагуу талбай дээр угсралт, туршилт хийх чадамжтай

  • ОУАЭА-ийн удирдамж, олон улсын HSE стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрддөг

  • Техникийн болон санхүүгийн өндөр чадамжтай

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Анхаарах зүйлс

  • "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Хугацаа дууссан
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Ион солилцооны багана — Бадрах Энержи