Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Олон нийтийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйчилгээ
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Олон нийтийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.
Ажлын үндсэн хамрах хүрээ:
Олон нийтийн зөвлөлийн тасралтгүй бөгөөд тогтмол үйл ажиллагааг зохион байгуулах, гишүүдийг мэдээллээр хангах, хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлын шийдвэрийг албажуулах, баримтжуулах болон зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нарийн бичгийн үйлчилгээ үзүүлэх.
Гэрээлэгчид тавигдах шаардлага:
Хуулийн этгээд байх;
Захиргаа, төслийн менежмент, нарийн бичгийн үйлчилгээний туршлагатай байвал давуу тал болно;
Олон талт оролцогчтой зөвлөл, хороо, ажлын хэсэг зохион байгуулж байсан туршлагатай байвал давуу тал болно;
Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
Монгол хэлний найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандарт эзэмшсэн байх;
Мэдээллийн нууцлал хангах журамтай байх;
Ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2026 оны 08-р сарын 07-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.
Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
