Олон нийтийн зөвлөлд орон нутгийн иргэний төлөөлөгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилга
1. Урилгын зорилго
“Бадрах Энержи” компани нь хамтарсан Зөөвч-Овоо ураны төслийн хүрээнд байгуулагдаж байгаа Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах орон нутгийн иргэний төлөөлөгчийг нээлттэй, ил тод, тэгш боломжийн зарчмын дагуу сонгон шалгаруулж байна. Уг зөвлөл нь зөвлөлдөх болон мэдээлэл солилцох суваг болсон нийтийн оролцоог хангасан яриа хэлэлцүүлэг хийх, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү урилгын зорилго нь орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэдний санал, байр суурийг зөвлөлийн үйл ажиллагаанд бодитойгоор тусгах чадавхтай төлөөллийг сонгоход оршино.
Зөвлөлийн үйл ажиллагаанд зөвхөн сайн дурын үндсэн дээр орж ажиллах бөгөөд гишүүн болсноор цалин, урамшуулалгүй хараат бус төлөөллийн үүргийг гүйцэтгэх юм.
2. Төлөөлөгчид тавигдах шаардлага
Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.
Монгол Улсын иргэн байх,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт сүүлийн 10 (арав)-аас доошгүй жилийн хугацаанд тасралтгүй оршин суусан байх,
Ёс зүйтэй, үнэнч шударга, орон нутгийн иргэдийн дунд эерэг нэр хүндтэй байх,
Орон нутгийн иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг шударгаар төлөөлөх чадвартай байх,
Зөвлөлийн үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжтой байх,
Малчин бол давуу тал болно.
3. Зөвлөлийн гишүүний үндсэн үүрэг
Сонгогдсон төлөөлөгч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Зөвлөлийн хурал, уулзалтад тогтмол оролцох,
Орон нутгийн иргэдийн санал, хүсэлт, байр суурийг зөвлөлд уламжлах,
Төслийн талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд үнэн зөвөөр хүргэхэд дэмжлэг үзүүлэх,
Зөвлөлийн үйл ажиллагаанд хараат бус, шударга, ёс зүйтэй оролцох,
Орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах.
4. Бүрдүүлэх материал
Нэр дэвшигч дараах материалыг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаягаар ирүүлнэ.
Нэр дэвших хүсэлт,
Товч намтар,
Иргэний үнэмлэхийн хуулбар,
Өөрийгөө дээрх шаардлагыг хангаж буйг нотлох холбогдох мэдээлэл (нэр дэвших хүсэлтэд оруулах, эсвэл тусад нь мэдээлэл бэлдэх боломжтой).
5. Сонгон шалгаруулалтын зарчим
Сонгон шалгаруулалтыг дараах зарчмын дагуу зохион байгуулна.
Ил тод,
Нээлттэй,
Ялгаварлан гадуурхахгүй,
Тэгш боломжийг хангасан,
Ашиг сонирхлын зөрчлөөс ангид.
Зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчидтэй холбоо барьж ярилцлагад дуудахыг анхаарна уу.
6. Материал хүлээн авах хугацаа
Эхлэх огноо: 2026 оны 7 дугаар сарын 30
Дуусах огноо: 2026 оны 8 дугаар сарын 13
Анхааруулга:
Энэхүү урилга нь орон нутгийн иргэдийн төлөөллийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах зорилготой болно. Урилгад материал ирүүлсэн нь зөвлөлийн гишүүнээр томилогдох баталгаа болохгүй бөгөөд сонгон шалгаруулалтыг урьдчилан тогтоосон шалгуур, журмын дагуу хэрэгжүүлнэ.
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
