Тендер ба зарлал

Бүх тендер, зар
Хаалттай

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт - Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо уран олборлох төслөөс Улаанбадрах сум хүртэлх авто замын барилгын ажил

Нийтэлсэн: 2026-08-07Эцсийн хугацаа: 2026-08-14

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Зөөвч-Овоо уран олборлох төслөөс Улаанбадрах сум хүртэлх авто замын барилгын ажилд мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.

Ажлын үндсэн хамрах хүрээ:

Уг авто замыг БНбД 32-01-16 "Авто замын зураг төсөл боловсруулах норм ба дүрэм" болон холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуу зураг төсөл боловсруулж, барьж байгуулна. Зам нь Зөөвч-Овоо төслийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, шатахуун, сэлбэг хэрэгсэл болон бусад нөөцийн тээвэрлэлтийг хангах зориулалттай байна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Дорноговь аймагт хууль ёсоор бүртгэлтэй Хуулийн этгээд байх;

  • ОСИХ хүлээн авах хугацаа дуусах өдрөөс өмнөх хамгийн багадаа 3 (гурав) жилийн хугацаанд Дорноговь аймагт тасралтгүй бүртгэлтэй үйл ажиллагаа явуулсан байх;

  • Ижил төстэй шинж чанар, хэмжээ, цар хүрээтэй авто замын барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байх;

  • Дээрх шаардлагыг хангасныг нотлох холбогдох баримт бичгийг ирүүлэх;

  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Анхаарах зүйлс:

  • Дотоодын компаниудын байгуулсан хамтарсан үйлдвэр (JV) болон консорциумууд энэхүү Сонирхлоо илэрхийлэх урилгад (EOI) оролцохыг зөвшөөрнө.

  • Оролцогчийн санал нь Улсын экспертизийн шаардлага болон батлагдсан техникийн үзүүлэлтүүдэд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулснаас хойш ажлыг 24 сарын хугацаанд бүрэн гүйцэтгэх боломжтой байна.

  • Энэхүү ОСИХ-ийн хүрээнд мэдээлэл ирүүлэх нь Бадрах Энержи ХХК-ийг аливаа худалдан авалт, сонгон шалгаруулалт явуулах, эсхүл гэрээ байгуулах үүрэг хүлээлгэхгүй.

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

  • Зөвхөн үндсэн шаардлага, шалгуурыг хангасан оролцогчдыг дараагийн шатны сонгон шалгаруулалт болон тендерт оролцохыг урих боломжтой.

2026 оны 08-р сарын 14-ний өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Материал ирүүлэх хэлбэр:

Цахимаар

  • Имэйл: delgermaa.kherlen@orano.group

  • Хавсралт файлын нийт хэмжээ 8 МВ-аас хэтрэхгүй байх шаардлагатай.

Биетээр:    Ай Си Си Тауэр, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян Гүнийн Гудамж

Холбоо барих: Хэрлэн Дэлгэрмаа/ Гэрээ хариуцсан мэргэжилтэн

Утас: 99770582

Бидний урилгыг сонирхон хүлээн авч байгаад талархал илэрхийлье.

Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс, “Бадрах Энержи” ХХК

Анхаарах зүйлс

  • "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Хугацаа дууссан
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт - Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо уран олборлох төслөөс Улаанбадрах сум хүртэлх авто замын барилгын ажил — Бадрах Энержи