Олон нийтийн зөвлөлд мэргэжлийн, хараат бус судлаач, шинжээчийг (1) сонгон шалгаруулах нээлттэй урилга
1. Урилгын зорилго
“Бадрах Энержи” компани нь хамтарсан ураны Зөөвч-Овоо төслийн хүрээнд байгуулагдаж байгаа Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах мэргэжлийн, хараат бус судлаач, шинжээчийг нээлттэй, ил тод, тэгш боломжийн зарчмын дагуу сонгон шалгаруулж байна.
Уг зөвлөл нь зөвлөлдөх болон мэдээлэл солилцох суваг болсон нийтийн оролцоог хангасан яриа хэлэлцүүлэг хийх, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү урилгын зорилго нь мэргэжлийн, хараат бус судлаач, шинжээчдийн оролцоог хангах, тэдний санал, байр суурийг зөвлөлийн үйл ажиллагаанд бодитойгоор тусгах чадавхтай төлөөллийг сонгоход оршино. Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагаанд зөвхөн сайн дурын үндсэн дээр орж ажиллах бөгөөд гишүүн болсноор цалин, урамшуулалгүй хараат бус төлөөллийн үүргийг гүйцэтгэх юм.
2. Төлөөлөгчид тавигдах шаардлага
Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.
Монгол Улсын иргэн байх,
Физик, байгалийн ухаан, геологи, уул уурхай, метал эсхүл байгалийн баялагтай холбоотой салбарын үйл ажиллагааны, мэдлэг, туршлагатай байх,
Ёс зүйтэй, үнэнч шударга, салбарын судлаач, шинжээчдийн дунд эерэг нэр хүндтэй байх,
Судлаач, шинжээчдийн зарчмын байр суурийг шударгаар төлөөлөх чадвартай байх,
Зөвлөлийн үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжтой байна.
3. Зөвлөлийн гишүүний үндсэн үүрэг
Сонгогдсон төлөөлөгч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Зөвлөлийн хурал, уулзалтад тогтмол оролцох,
Зөвлөлөөр хэлэлцэж, санал солилцох сэдвээр шинжлэх ухааны үндэслэлтэй байр суурийг илэрхийлж, мэргэжлийн судлаачийн үүднээс гишүүдэд зөвлөж, туслах,
Төслийн талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөвөөр хүргэхэд дэмжлэг үзүүлэх,
Зөвлөлийн үйл ажиллагаанд хараат бус, шударга, ёс зүйтэй оролцох,
4. Бүрдүүлэх материал
Нэр дэвшигч дараах материалыг ирүүлнэ.
Нэр дэвших хүсэлт,
Товч намтар,
Иргэний үнэмлэхийн хуулбар,
Өөрийгөө дээрх шаардлагыг хангаж буйг нотлох холбогдох мэдээлэл (нэр дэвших хүсэлтэд оруулах, эсвэл тусад нь мэдээлэл бэлдэх боломжтой).
5. Сонгон шалгаруулалтын зарчим
Сонгон шалгаруулалтыг дараах зарчмын дагуу зохион байгуулна.
Ил тод,
Нээлттэй,
Ялгаварлан гадуурхахгүй,
Тэгш боломжийг хангасан,
Ашиг сонирхлын зөрчлөөс ангид.
Зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчидтэй холбоо барьж ярилцлагад дуудахыг анхаарна уу.
6. Материал хүлээн авах хугацаа
Эхлэх огноо: 2026 оны 8 дугаар сарын 19
Дуусах огноо: 2026 оны 9 дүгээр сарын 2
Анхааруулга:
Энэхүү урилга нь мэргэжлийн, хараат бус судлаач, шинжээчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах зорилготой болно. Урилгад материал ирүүлсэн нь зөвлөлийн гишүүнээр томилогдох баталгаа болохгүй бөгөөд сонгон шалгаруулалтыг урьдчилан тогтоосон шалгуур, журмын дагуу хэрэгжүүлнэ. Мэргэжлийн, хараат бус судлаач, шинжээчийг сонгохдоо холбогдох салбарын гурваас доошгүй мэргэжлийн байгууллага, хороодоос санал авч байж сонгоно.
“Бадрах Энержи” компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2026 оны 09-р сарын 02-ны 17:00 цагаас өмнө дээр дурдсан Бүрдүүлэх материалыг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
