Тендер ба зарлал

Бүх тендер, зар
Нээлттэй

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Кемпийн зохион байгуулалт, ахуйн үйлчилгээ

Нийтэлсэн: 2026-09-30Эцсийн хугацаа: 2026-10-07

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Кемпийн зохион байгуулалт, ахуйн үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.

Ажлын үндсэн хамрах хүрээ:

Уг ажлын хамрах хүрээ нь дараах таван (5) үндсэн Үйлчилгээний чиглэлийг хамарна:

  1. Кемпийн захиргаа болон байрны зохион байгуулалт

Ажилтнуудын байрлах байрны зохион байгуулалт, оршин суугчдад үзүүлэх үйлчилгээ, хүлээн авах үйлчилгээ, байр ашиглалтыг зохицуулах болон кемпийн захиргааны үйлчилгээ.

  1. Катерингийн үйлчилгээ

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, хоолны цэс төлөвлөх, хоол бэлтгэх, хүнсний аюулгүй байдал болон хооллох үйлчилгээний зохион байгуулалт.

  1. Угаалгын үйлчилгээ

Оршин суугчид, барилга байгууламж болон үйл ажиллагааны хэрэгцээнд зориулсан хувцас, цагаан хэрэглэлийн угаалга, зохион байгуулалт.

  1. Өрөө тасалгаа, байрны үйлчилгээ

Кемпийн бүх барилга байгууламжийн цэвэрлэгээ, өрөө тасалгааны үйлчилгээ, эрүүл ахуй, хог хаягдлын менежмент болон хортон шавжтай тэмцэх үйлчилгээ.

  1. Ашиглалт, засвар үйлчилгээ

Кемпийн барилга байгууламж, систем болон тоног төхөөрөмжийн ашиглалт, үзлэг шалгалт, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, болон угсралтын үйлчилгээ.

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2026 оны 10-р сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээж Сонирхлоо илэрхийлнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Анхаарах зүйлс

  • "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Кемпийн зохион байгуулалт, ахуйн үйлчилгээ — Бадрах Энержи