Тендер ба зарлал

Бүх тендер, зар
Хаалттай

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвийн газрын доорх усны нөөцийн хайгуулын ажил

Нийтэлсэн: 2026-10-06Эцсийн хугацаа: 2026-10-20

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд газрын доорх усны нөөцийн хайгуулын ажлыг гүйцэтгэх мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.

Ажлын үндсэн хамрах хүрээ:

  1. Улаанбадрах сумын төвийг тогтвортой усан хангамжаар хангах боломжтой газрын доорх усны нөөцийг тогтоож, байршлыг нарийвчлан тодорхойлох.

  2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Усны нөөцийн зөвлөлөөр газрын доорх усны нөөцийн баталгаат нөөцийг албан ёсоор батлуулах.

  3. Батлагдсан үр дүнг дараагийн шатанд хэрэгжүүлэх тодорхой зөвлөмжийн хамт Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газар болон Бадрах Энержи ХХК-д хүргүүлэх.

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2026 оны 10-р сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээж Сонирхлоо илэрхийлнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Анхаарах зүйлс

  • "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвийн газрын доорх усны нөөцийн хайгуулын ажил — Бадрах Энержи