Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Анги танхим, хоолны заал болон дотуур байрыг тоног төхөөрөмжөөр хангах
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Зүүнбаян багт байрлах сургуулийг анги танхим, хоолны заал болон дотуур байрыг тоног төхөөрөмжөөр хангах туршлагатай компанийг хайж байна.
Ажлын үндсэн хамрах хүрээ:
Сургалтын тоног төхөөрөмж худалдан авах.
Хоолны заал болон дотуур байрны тавилга, тоноглол худалдан авах.
Эдгээр тоног төхөөрөмж, тоноглолыг хүргэж, суурилуулах.
Сургуулийн захиргаатай хамтран, ашиглалтыг баталгаажуулах.
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2026 оны 10-р сарын 18-ны өдрийн дотор өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээж Сонирхлоо илэрхийлнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
