Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Тоглоомын талбайг барьж байгуулах, засвар шинэчлэл хийх
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Зүүнбаян болон Шувуухай цэцэрлэгийн гадна талбайн тоглоомын талбайг барьж байгуулах, засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.
Ажлын үндсэн хамрах хүрээ:
Тоглоомын талбайн зураг төслийг боловсруулах.
Тоглоомын талбайн тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах.
Талбайн байгууламжийг барьж байгуулан, суурилуулах.
Аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийж баталгаажуулах
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2026 оны 10-р сарын 18-ны өдрийн дотор өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээж Сонирхлоо илэрхийлнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
