Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Ор, хувцасны шүүгээ, ширээгээр хангах
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Улаанбадрах сумын оюутан сурагчдын дотуур байрны ор, хувцасны шүүгээ болон ширээг шинэчлэх зорилгоор шаардлага хангасан, туршлагатай нийлүүлэгчийг хайж байна.
Ажлын үндсэн хамрах хүрээ:
Дотуур байрны тавилгыг худалдан авах.
Тавилгыг хүргэж, угсарч суурилуулах.
Ашиглах боломжгүй болсон хуучин тавилгыг зайлуулах.
Сургуулийн захиргаатай хамтран үзлэг шалгалт хийж, хүлээлгэн өгөх.
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2026 оны 10-р сарын 18-ны өдрийн дотор өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээж Сонирхлоо илэрхийлнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
