Тендер ба зарлал

Бүх тендер, зар
Хаалттай

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Бизнесийн хөгжил, менторшип болон зөвлөх үйлчилгээний хөтөлбөр

Нийтэлсэн: 2026-10-07Эцсийн хугацаа: 2026-10-21

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Орон нутгийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн боломжийг ашиглах бэлэн байдлыг хангах зорилгоор малчид, хоршоо болон ЖДҮ эрхлэгчдэд бизнесийн хөгжил, менторшип болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.

Ажлын үндсэн хамрах хүрээ:

  1. Бизнесийн хэрэгцээний үнэлгээ хийх.

  2. Сургалтын хөтөлбөрүүд зохион байгуулах.

  3. Менторшип болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

  4. Чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хянах.

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.

  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2026 оны 10-р сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийг g-orn-badrakhenergy-procurement@orano.group хаяг руу илгээж Сонирхлоо илэрхийлнэ үү.
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Анхаарах зүйлс

  • "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Бизнесийн хөгжил, менторшип болон зөвлөх үйлчилгээний хөтөлбөр — Бадрах Энержи