Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт - Монгол Улс, Дорноговь аймаг, Зөөвч-Овоо – Авто замын барилгын ажлын 2-р үе шатны техникийн болон технологийн хяналт, зөвлөх үйлчилгээ
“Бадрах Энержи” ХХК нь Монгол Улсын Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо ураны уурхайн төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Бадрах Энержи” ХХК нь авто замын барилгын ажлын 2-р үе шатны техникийн болон технологийн хяналт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой, мэргэшсэн, туршлагатай Монгол Улсад бүртгэлтэй компаниудыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Ажлын хамрах хүрээ:
Зөвлөх нь Зөөвч-Овоо–Улаанбадрах сум чиглэлийн 60.1 км урт, II-А ангиллын орон нутгийн хуримтлуулагч авто замын барилгын ажилд холбогдох авто замын зураг төслийн БНбД 32-01-16 стандарт болон мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн стандартын дагуу хараат бус гуравдагч талын техникийн болон технологийн хяналт тавина.
Үйлчилгээний хүрээнд барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, батлагдсан зураг төсөл болон техникийн шаардлагын хэрэгжилтийг шалгах, материал болон гүйцэтгэсэн ажлыг үзлэгээр шалгах, ажлын тоо хэмжээг баталгаажуулах, ажлын явц, тулгарсан асуудал, авах арга хэмжээний талаар Захиалагчид тайлагнах зэрэг ажил багтана. Мөн авто замыг хүлээн авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг шалгах ажлыг гүйцэтгэнэ.
Оролцогчдод тавигдах шаардлага:
Зөвлөх нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд Монгол Улсын холбогдох хууль, журамд нийцсэн авто замын техникийн болон технологийн хяналт тавих хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байна.
Ижил төстэй авто замын барилгын төслүүдэд зөвлөх болон хяналтын үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай төсөлд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Авто замын барилгын ажилд хяналт тавих чиглэлээр холбогдох мэргэжлийн зөвшөөрөл, ур чадвар, туршлагатай инженерүүдтэй байна.
Барилгын ажлын чанар, явцыг хянах, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баталгаажуулах, техникийн тайлан болон холбогдох нотлох баримт бичиг боловсруулах чадвартай байна.
Анхаарах зүйлс:
Барилгын ажлын хяналтын үйлчилгээний төлөвлөсөн хугацаа нь 2027 оны 2 дугаар сараас 2028 оны 11 дүгээр сар хүртэл нийт 20 сар (өвлийн саруудыг хасаж) байх бөгөөд барилгын ажил дууссаны дараах гурван (3) жилийн баталгаат хугацаанд үргэлжилнэ.
Зөвлөх нь үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн зохион байгуулалт, удирдлага, хангалтыг бүрэн хариуцна.
Энэхүү оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (EOI)-д мэдээлэл ирүүлсэн нь Захиалагч байгууллагыг худалдан авах ажиллагааг үргэлжлүүлэх эсвэл аливаа гэрээ байгуулах үүрэг хүлээлгэхгүй.
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрт хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Зөвхөн үндсэн шаардлага, шалгуурыг хангасан оролцогчдыг дараагийн шатны сонгон шалгаруулалт болон тендерт оролцохыг урих боломжтой.
2026 оны 10-р сарын 27-ний өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Тендэрт оролцох хүсэлтээ явуулна уу.
Материал ирүүлэх хэлбэр: Цахимаар
Хавсралт файлын нийт хэмжээ 8 МВ-аас хэтрэхгүй байх шаардлагатай.
Биетээр: Ай Си Си Тауэр, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян Гүнийн Гудамж
Холбоо барих: Хэрлэн Дэлгэрмаа/Гэрээ хариуцсан мэргэжилтэн
Утас: 99770582
Бидний урилгыг сонирхон хүлээн авч байгаад талархал илэрхийлье.
Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс, Бадрах Энержи ХХК
Анхаарах зүйлс
- "Бадрах Энержи" компани нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
- "Бадрах Энержи" компани нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж илрүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
