Нөхөн сэргээлт

Giving Nuclear Energy it’s full value

Хайгуулаас олборлолтын дараах нөхөн сэргээлт хүртэлх уул уурхайн мөчлөгийн аль ч шатны үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болох нөлөөллийг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахад компанийн бүх ажилтан анхаарч, хүчин чармайлт гаргаж ажилладаг.

Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажил

Уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд хайгуулын шатнаас уурхайн хаалтыг төлөвлөдөг.

Үйлдвэрлэлийн туршилтын төслийн өрөмдлөгийн ажилд био задралд ордог бодис мөн шавар ашигладаг нь өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэх зорилготой. Өрөмдлөгт ашигласан шаврыг тусгайлсан битүү цэгт хадгалдаг ба тухайн цэгээс байгальд орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор тогтмол хянадаг.

Өрөмдлөгийн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг байгаль орчны хяналтын эрх бүхий байгууллага, мэргэжилтэн шалгаж, дүгнэлт гаргахаас өмнө компанийн байгаль орчныг хамгаалах багийнхан шалгаж, баталгаажуулдаг.

Хөрсийг тэгшилж, газрын гадаргын ерөнхий хэв шинжээр хэлбэршүүлнэ. Ургамал дахин ургах нөхцөл бүрдүүлэх нь ч мөн нөхөн сэргээлтийн ажилд багтдаг байна.

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын цооногийн талбайн 3 га газрыг байгалийн ерөнхий хэв шинжид нь буцаан хэлбэршүүлэхдээ 14 цооногийг битүүлж, шугам хоолой, цахилгааны утсыг эргүүлэн авна. Үйлдвэрийн байгууламж дахь тоног төхөөрөмжийг салган авч, барилгыг буулгаж, тухайн талбайг ургамалжуулна. Хяналтын хөтөлбөр нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа ч үргэлжилнэ.

Нөхөн сэргээлтийн ажлын өмнө (2014) ба дараах (2015) байдал

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

  • Худагны талбай: баруун зүгт өргөх, гадаргын шаварыг арилгах, газрыг нөхөн сэргээх
  • Аж үйлдвэрийн байгууламжууд: газрыг буулгах, буулгах, нөхөн сэргээх
  • Усны түвшин: олборлосон талбайн уст давхаргын байгалийн нөлөөллийн үр нөлөөг харуулсан янз бүрийн гидрогеологийн судалгаа, судалгаанд үндэслэн байгалийн нөлөөллийг бууруулах замаар нөхөн сэргээх.
  • Ургамалжуулах: Байгаль орчныг нөхөн сэргээх төслийн хүрээнд нөхөн сэргээлт хийсэн газар болон зэргэлдээх газруудад заг (хамгаалагдсан нутгийн мод) тарих
  • Пьезометр 88-н сүлжээгээр дамжуулан усны түвшний байнгын хяналт

Хяналтын шинжилгээ болон нөхөн сэргээлтийн ажлын хяналт

Жил бүр Бадрах Энержи компани хайгуулын ажил дуусмагц ирэх жилийн нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг сум орон нутгийн захиргаа, аймгийн байгаль орчны газар хянаж хүлээн авсны дараа Байгаль орчны хяналт шинжилгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгдөг.

2017 онд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас Бадрах Энержи ХХК нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтээрээ хамгийн өндөр үнэлгээ авсан билээ (Бадрах Энержи компани 87 оноо авсан бол дундаж үнэлгээ нь 70 хувь байжээ).

Заг

Зөөвч-Овоо Газрын доор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаагаар Монгол орны тал хээрийн нутгаар тархсан модлог ургамал болох заг төслийн нөлөөлөлд тодорхой хэмжээгээр өртөхөөс сэргийлэх боломжгүйг тодорхойлсон. Орано Майнинг компанийн Монгол Улс дахь салбар болох Бадрах Энержи ХХК нь дүйцүүлэн хамгаалах ганц зорилго тавин ажиллаж байна.

Төслийн эхний шатанд үйлдвэрийн байгууламжийн дийлэнх хэсэг нь заган ойн шигүү хэсгийн гадна талд баригдах ба компаниас хүнд даацын машин механизмын хөдөлгөөнд хатуу хяналт тавина.

Бадрах Энержи ХХК үйлдвэрлэлийн туршилтын хамрах талбайн хэмжээтэй ижил талбайд заг нөхөн тарих санал гаргасан. Дүйцүүлэн нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх талбай нь үйлдвэрлэлийн туршилтын талбайтай ойр, удаан хугацаанд мод ургахад тохиромжтой хэсэг байхаас гадна тухайн газрыг төслийн оролцогч талуудын хамт сонгосон. Хуурай ширүүн уур амьсгалтай нутагт мод үржүүлэх туршлагатай мэргэжлийн хүмүүс болон орон нутгийн байгууллагууд тус ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийгэм, байгаль орчны талаар эерэг хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор төслийн оролцогч талуудыг мөн оролцуулна.

Дулаан-Уулын туршилтын талбайн нөхөн сэргээлт хийгдсэн байдал

Өрмийн шавар нь байгалийн шавар болон био задралд ордог элементүүд болох бентонит, полимер бүхий шавар юм. Өрөмдлөгийн шаврыг өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэхэд ашигладаг бөгөөд өрмийн машины ойролцоо тусгай саванд, хэрэгцээт хэмжээгээр хадгалдаг. Өрөмдлөг дууссаны дараа нөхөн сэргээлтийг дараах дарааллын дагуу гүйцэтгэх ба уг ажлыг чанартай хийж гүйцэтгэснээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах боломжтой байдаг.

Цооногийн орчны нөхөн сэргээлтийг дараах шат дараалалтай хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Цооногийн өрөмдлөгийн ажил дуусмагц 1х1м хэмжээтэй, 1.2м-ийн гүнтэй зүмп доторх өрмийн угаалгын шингэн шаврыг соруулан авч шавар хуримтлуулах цэг рүү зөөвөрлөдөг
  • Зүмпийг ухах үед гарсан шороогоор нь буцаан дүүргэж, гар аргаар өнгөн хөрсөөр хучилт хийж тэгшлэн газрын гадаргын ерөнхий хэв шинжээр хэлбэршүүлнэ
  • Ургамал дахин ургах явцыг жил бүр хянаж мэдээллийн цахим санд бүртгэнэ

Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах талаар

Байгаль орчны ажилтан нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг дараах мэдээллийг багтаасан баримтын дагуу албан ёсоор цооног нэг бүрчлэн хүлээж авдаг. Үүнд:

  • Талбайн тусгай зөвшөөрлийн дугаар болон нэр
  • Гэрээлэгч компаний нэр болон өрөмдлөгийн багийн тодорхойлолт
  • Цооногийн координат ба дугаар
  • Өрөмдлөг эхэлсэн болон дууссан огноо
  • Цооногтой холбоотой техникийн мэдээллүүд
  • Нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ
  • Бохирдол болон хог хаягдлыг шалгасан байдал (асгаралт, ургамлан нөмрөгт нөлөөлсөн байдал гэх мэт)
  • Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн дүгнэлт
  • Өрөмдлөг эхлэхийн өмнөх, өрөмдлөг явагдаж байх үеийн болон нөхөн сэргээлтийн дараах цооногийн гэрэл зураг болон цацрагийн фон хэмжилтийн мэдээлэл

Эдгээр мэдээллийг Байгаль орчны мэдээллийн цахим санд бүртгүүлснээр нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үздэг. 

Байгаль орчин

Giving Nuclear Energy it’s full value

Тогтвортой хөгжил: Ус

Giving Nuclear Energy it’s full value

Компанийн хэвлэл

Contact
close slider

    en_USEnglish