Тогтвортой хөгжил: Ус

Giving Nuclear Energy it’s full value

Байгалийн үнэт баялаг болох ус нь “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй орон нутаг, байгаль орчны сайн сайхан байдал, уул уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай.

Зөөвч-овоо талбайн гүний ус ба уст давхарга

Зөөвч-Овоо талбайн хэмжээнд нарийвчилсан хайгуулын ажил 2011 онд эхэлсэн. Үүний хүрээнд ураны хүдэржилтийн хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ураны хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, агуулга мөн түүнчлэн гидро- геологи, геологийн орчинг тодорхойлдог. Ус бол байгалийн амин чухал нөөц билээ. Энэ нөөцийг хамгаалахын тулд түүний орших нөхцөл, газрын доорх усны хөдөлгөөнийг нь тогтоох шаардлагатай юм. Гидрогеологичид горимийн судалгааны ажил явуулсны үндсэн дээр газар доорхи усны түвшин хэмжилт, гадаргын болон газар доорх усны сорьцлолт хийж усны урсацыг зурагладаг.

  • Зөөвч-Овоо талбайн уст давхрагууд нь гол төлөв ус нэвчүүлэгч элсэн давхрагууд байх ба газар доорх ус уг давхрагуудад хуримтлагдаж, аажим зөөгдөж байдаг
  • Газар доорх ус нь усны эргэлтийн нэг хэсэг бөгөөд цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг
  • Зөөвч-Овоо талбайн газар доорх усны нөхцлийг 2006 оноос 200 хяналтын цооногийн сүлжээ байгуулан судалж байна
  • Энэ талбайн гүний ус нь Монгол Улсын болон олон улсын стандартуудын дагуу ундны зориулалтаар ашиглахад тохиромжгүй юм
  • Газар доорх усны чанар ийм байгаа нь газар доорх ус тухайн уст давхрага дахь ус агуулагч чулуулгийн эрдэс бодисуудтай олон мянган жилийн турш харилцан үйлчлэлд аажмаар орж ирсэнтэй зарим талаараа холбоотой юм

Биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийг бууруулах

Уул уурхайн төслүүдтэй холбоотой биологийн олон янз байдлын эвдрэлийг шийдвэрлэхийн тулд зөвлөмжийн дагуу төслийн эхний үе шатуудаас “зайлсхийх – багасгах – арилгах/ сэргээн засварлах – нөхөн сэргээх” дараалал гэгддэг “засварлах шатлал” хэрэгжиж байна. байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааны .
Бидний зорилго бол биологийн төрөл зүйлийг цэвэр алдахгүйн төлөө ажиллах явдал юм. Төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөө нь маш бага боловч тус компани талбай дээрх ажлаас биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч байна:

  • Талбай дээрх аливаа шинэ ажлын талбайн талбайг аль болох жижиг болгон багасгах
  • Тээврийн хэрэгслээс санамсаргүйгээр асгарах, улмаар хөрсийг бохирдуулахаас сэргийлнэ

Төслийн талбайд ургамал, тухайлбал заган ургамлыг хамгаалах, тусгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах

Байгаль орчин

Giving Nuclear Energy it’s full value

Нөхөн сэргээлт

Giving Nuclear Energy it’s full value

Компанийн хэвлэл

Contact
close slider

    en_USEnglish