Тендер болон зар

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-Өндөр хүчдэлийн цахилгааны инженерийн ажил үйлчилгээгээр хангах гэрээт компани
12/05/2025
12/26/2026
Нээлттэй

Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо төслийн хүрээнд компанийн эзэмшлийн өндөр хүчдэлийн шугамын хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх, өндөр хүчдэлийн шугамын аюулгүй ажиллагааг болон системийн найдвартай ажиллагааг хангах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • 15 kV-ын өндөр хүчдэлийн шугамын эрчим хүчний хуваарилалтын засвар үйлчилгээ, өндөр хүчдэлийн түгээх шугамаас дэд станц хүртэлх цахилгааны холболт, кабелийг зохицуулах
  • Дулаан-Уул хээрийн ангийн дэд станц, 318-р шонгийн хуурай унтраалгыг Зүүнбаян багийн цахилгаан түгээх сүлжээний захиалга, техникийн ажилтны нарийн зааварчилгааны дагуу салгах, залгах болон ажиглах, шалгах үйл ажилагааг гүйцэтгэх
  • Шаардлагатай тохиолдолд Зүүнбаян баг, Хөвсгөл сумын цахилгаан дамжуулах, түгээх шугамд хамтарсан шалгалт хийх
  • 318-р шон дээр байрлах тоолуураас эрчим хүчний хэрэглээний заалтыг авч эрчим хүчний зарцуулалтыг тооцож, цахилгаан эрчим хүчний хэрэглээг төлөвлөн санхүүгийн хэлтэс болон кемп менежерт тайлагнах
  • Шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, эрчим хүчний хэрэглээний төлөвлөгөө болон бусад холбогдох асуудлаар Зүүнбаян баг, Сайншанд сумын эрчим хүчний диспетчерийн албатай холбогдож шийдвэрлэх
  • Хийсэн ажлаа төлөвлөн хээрийн ангийн удирдлагад шууд тайлагнах
  • 15 кV-ын шугам, дэд станц, трансформаторын тоноглолд үзлэг, хяналт хийх
  • Тоноглолын хэмжилт, дулааны камерийн шалгалт, тусгаарлалтын эсэргүүцлийн шалгалт гүйцэтгэх
  • Өндөр хүчдэлийн багаж хэрэгсэл, баазын тоног төхөөрөмжийн газардуулгад жил бүр үзлэг шалгалт хийж баталгаажуулалт хийх зорилгоор захиалга үүсгэх, явуулах
  • Илэрсэн гэмтэл, доголдлыг тухай бүрд нь мэдээлэх, шаардлагатай үед яаралтай засвар хийх
  • Хээрийн ангиудын КТП-уудын үзлэг, шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд засвар хийх, захиалга явуулах.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, MNS болон IEC стандартуудыг дагаж мөрдөх
  • Компанийн бодлого, журам, төслийн үйл ажиллагааны журамд нийцэж ажиллах
  • Газардуулга, тусгаарлалт, хамгаалалтын системийн бүрэн бүтэн байдлыг хяналттай байлгах
  • Хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангах
  • Байгаль орчин, ХАБЭА бодлого журмын биелэлтийг хангах зорилгоор хамтран ажиллах, асуудал гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авах. ХАБ, байгаль орчинтой холбоотойгоор цахилгааны алдаа дутагдалгүй ажиллах
  • Засаж сайжруулах ажилд санаачлагатай хандах
  • Засвар үйлчилгээний ажил, үйл ажиллагааны тайланг кемп менежерт өдөр бүр/ долоо хоног бүр бэлтгэж өгөх
  • Кемп менежерт өдөр тутмын, долоо хоног, сар бүрийн үйл ажиллагааны тайлан мэдээг бэлтгэж өгөх
  • Илэрсэн гэмтэл, хийгдсэн засвар, хэрэглэсэн материалын бүртгэлийг хийх
  • Кемп дээр байрлаж, 14/14 ээлжийн хуваарьтайгаар ажиллана
  • Цахилгааны V ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн ажилтан ажиллуулах
  • Өндөр хүчдэлийн тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний туршлагатай байх
  • Гэнэтийн осол, аюулгүй ажиллагааг хариуцах чадвартай байх
  • Хариуцлагын даатгалтай байх нь давуу болно

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт– Суурин кемп
12/05/2025
12/12/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо төслийн хүрээнд Суурин кемпийн материал нийлүүлэх, суурилуулах, барьж байгуулах болон ашиглалтад хүлээлгэн өгөх чадварлаг компанийг хайж байна. Ажлын үндсэн хүрээ:

  • Суурин кемп болон шаардлагатай дэд бүтцийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт ба ашиглалтад оруулах ажлууд
  • Дамжуулах шугам сүлжээ, системүүдийн нийлүүлэлт, угсралт болон суурилуулалт
  • Ашиглалтын дараах үйлчилгээ, шаардлагатай засвар үйлчилгээний дэмжлэг
  • Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, хэрэглээний материал, багаж хэрэгслийн нийлүүлэлт

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхайн болон үйлдвэрлэлийн төслүүдэд хүчил үйлдвэрлэх үйлдвэрийн салбарт туршлагатай
  • Захиалагчийн шаардлага болон орон нутгийн нөхцөлд тохирсон техникийн шийдэл санал болгох чадамжтай
  • Техникийн болон санхүүгийн өндөр чадамжтай

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 12-р сарын 12-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Нам хүчдэлийн хуваарилах самбар, Хөдөлгүүрийн удирдлага ба Хурд тохируулагч төхөөрөмжүүд
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Нам хүчдэлийн хуваарилах самбар, Хөдөлгүүрийн удирдлага ба Хурд тохируулагч төхөөрөмжүүд нийлүүлэх, угсрах ашиглалтад оруулах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Нам хүчдэлийн хуваарилах самбарын зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Мотор удирдлагын төв (MCC)–ийн зураг төсөл, нийлүүлэлт, угсралт (шууд асаалт, од-сар, зөөлөн асаалт болон ухаалаг MCC)
  • Процессийн тоног төхөөрөмжийн хувьсах давтамжит хөтлөгч (VSD)-ийн нийлүүлэлт, ашиглалтад оруулах, удирдлагын системтэй (SCADA/DCS/PLC) уялдуулах
  • Функциональ туршилт, хамгаалалт ба интерлок шалгалт, ашиглалтад оруулахын өмнөх үйл ажиллагаа
  • Холбогдох стандарт, мөн Монгол Улсын цахилгааны аюулгүй байдлын журам, хэм хэмжээг дагаж мөрдөх
  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага, ашиглалтын дараах үйлчилгээ үзүүлэх

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, газрын тос, хий болон үйлдвэрлэлийн төслүүдэд нам хүчдэлийн хуваарилах самбар, MCC ба VSD нийлүүлж, угсралт хийсэн туршлагатай
  • Цахилгаан системийн зураг төсөл, SCADA/DCS/PLC системтэй уялдуулах чиглэлээр техникийн өндөр чадамжтай
  • ISO 9001 болон IEC стандартын дагуу гэрчилгээтэй үйлдвэрлэлийн чадамжтай
  • Аюултай бүсийн ангилал (ATEX, IECEx)-д туршлагатай бол давуу тал болно
  • HSE (Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин)-ийн стандарт, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг байх
  • Техникийн болон санхүүгийн өндөр чадамжтай

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт
Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл:
g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Ион солилцооны багана
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төсөл-ийн хүрээнд Ион солилцооны багана-ын зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт, ашиглалтад оруулах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Ион солилцооны багана (тулгуур хийц, тавцан, шат, хамгаалалтын хашлага)-ын зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт
  • Давирхай бэлтгэх, буцаан угаах, элюци, дахин сэргээх системийн нийлүүлэлт
  • Уусгалтын урсгал болон дараагийн боловсруулалтын хэсгүүдтэй (хоолой, цахилгаан, хэмжилт-хяналтын систем) уялдуулах
  • ASME, API, AWS болон Монгол Улсын даралтат савны стандартын дагуу гүйцэтгэх
  • Үйлдвэрлэл, тээвэрлэл, талбай дээр угсралт, усан даралтын туршилт, ашиглалтад оруулах
  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, операторын сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уран болон ашигт малтмалын боловсруулах төслүүдийн ион солилцооны багана нийлүүлж, угсралт хийсэн туршлагатай
  • ISO 9001 болон ASME U-Stamp сертификаттай үйлдвэртэй
  • EPC тоног төхөөрөмжийн багц нийлүүлэх санхүү, техникийн чадамжтай
  • Монгол Улсын дүрэм журмын дагуу талбай дээр угсралт, туршилт хийх чадамжтай
  • ОУАЭА-ийн удирдамж, олон улсын HSE стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрддөг
  • Техникийн болон санхүүгийн өндөр чадамжтай

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт
Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл:
g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Цахилгаан ба хэмжилт, хяналтын ажил (E & I)
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Цахилгаан болон хяналт хэмжилтийн ажил (E&I) гүйцэтгэх чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Дунд болон нам хүчдэлийн хуваарлалт, цахилгаан самбар, MCC, трансформатор зэрэг цахилгаан системийн зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Кабель, кабелийн тавцан, газардуулга болон аянга хамгаалалтын системийн угсралт
  • Хэмжилт, хяналтын систем (мэдрэгч, анализатор, SCADA/DCS системийн уялдаа, процессийн автоматжуулалт)-ийн нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Гэрэлтүүлгийн систем, яаралтай тусламжийн цахилгаан болон UPS системийн угсралт
  • Функциональ туршилт, цикл шалгалт, калибровк, ашиглалтад оруулахын өмнөх үйл ажиллагаа
  • Олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, боловсруулах үйлдвэр болон үйлдвэрлэлийн төслүүдийн цахилгаан, хэмжилт хяналтын ажил гүйцэтгэсэн туршлагатай
  • Цахилгаан угсралт, хэмжилт хяналтын ашиглалтад оруулах чиглэлээр гэрчилгээтэй мэргэшсэн ажиллах хүчинтэй
  • Аюултай бүсийн ангилал–тай ажлуудад ажилласан туршлага давуу тал болно
  • Захиалагчийн шаардлага болон орон нутгийн нөхцөлд тохирсон техникийн шийдэл санал болгох чадамжтай
  • Техникийн болон санхүүгийн өндөр чадамжтай

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Дизель генератор
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Дизель генератор нийлүүлэх чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Дизель генераторын зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Холбогдох бүх тоног төхөөрөмжийн нийлүүлэлт: удирдлагын самбар, цахилгаан таслуур, түлшний систем, гарцын систем гэх мэт
  • Үйлдвэрийн цахилгаан түгээх систем, MV/LV хуваарилах самбар болон нөөц хүчдэлтэй интеграцчлах
  • IEC, ISO, NFPA болон Монгол Улсын цахилгаан, аюулгүй байдлын дүрэм журмын дагуу гүйцэтгэх
  • Үйлдвэрийн баталгаажуулалтын туршилт (FAT), талбайн баталгаажуулалтын туршилт (SAT), ашиглалтад оруулах дэмжлэг
  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, эрчим хүч болон үйлдвэрлэлийн төслүүдэд дизель генератор нийлүүлж, ашиглалтад оруулсан туршлагатай
  • ISO 9001, IEC стандартын дагуу гэрчилгээтэй, төрлөөр баталгаажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэртэй
  • EPC цахилгаан болон эрчим хүчний багц нийлүүлэх техникийн болон санхүүгийн чадамжтай
  • Эрчим хүчний системийн интеграцчлал, ачааллын удирдлага, автоматжуулалтын чиглэлээр туршлагатай
  • Олон улсын HSE стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Эрдэсгүйжүүлсэн усны үйлдвэр
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Эрдэсгүйжүүлсэн усны үйлдвэрийн зураг төсөл, инженерчлэл, ашиглалтад оруулах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Эрдэсгүйжүүлсэн усны үйлдвэрийн зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Бүх тоног төхөөрөмжийн нийлүүлэлт: эргэлтэт осмос, ион солилцох баганууд, агуулах сав, насос, шүүлтүүрийн систем гэх мэт
  • Үйлдвэрийн ус түгээх болон процессын системд нэгтгэх
  • IEC, ISO болон Монгол Улсын цахилгаан, усны боловсруулалтын аюулгүй байдлын дүрэм журмын дагуу гүйцэтгэх
  • Үйлдвэрийн баталгаажуулалтын туршилт (FAT), талбайн баталгаажуулалтын туршилт (SAT), ашиглалтад оруулах дэмжлэг
  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, үйлдвэрлэл, болон усны боловсруулалтын төслүүдийн зураг төсөл, нийлүүлэлт, ашиглалтад оруулсан туршлагатай
  • ISO 9001, IEC стандартын дагуу гэрчилгээтэй, төрлөөр баталгаажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэртэй
  • EPC усны боловсруулалтын багц нийлүүлэх техникийн болон санхүүгийн чадамжтай
  • Системийн интеграцчилал, автоматжуулалт, процессын хяналтын чиглэлээр туршлагатай
  • Олон улсын HSE стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Удирдлагын системийн тоног төхөөрөмж
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Удирдлагын системийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, нийлүүлэлт, ашиглалтад оруулах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • PLC, RTU, I/O модуль, HMI, холбооны төхөөрөмж зэрэг удирдлагын системийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Үйлдвэрийн цахилгаан, механик болон процессын системтэй интеграцчлах
  • Мониторинг, удирдлага, аюулгүй байдлын интерлокийн програмчлал болон тохируулга хийх
  • IEC, ISO, IEEE болон Монгол Улсын цахилгаан, аюулгүй байдлын дүрэм журмын дагуу гүйцэтгэх
  • Үйлдвэрийн баталгаажуулалтын туршилт (FAT), талбайн баталгаажуулалтын туршилт (SAT), ашиглалтад оруулах дэмжлэг
  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, эрчим хүч болон үйлдвэрлэлийн төслүүдэд удирдлагын системийн тоног төхөөрөмж нийлүүлж, ашиглалтад оруулсан туршлагатай
  • ISO 9001, IEC стандартын дагуу гэрчилгээтэй, төрлөөр баталгаажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэртэй
  • EPC автоматжуулалтын багц нийлүүлэх техникийн болон санхүүгийн чадамжтай
  • Удирдлагын системийн интеграцчлал, SCADA/DCS болон процессын хэмжүүрийн чиглэлээр туршлагатай
  • Олон улсын HSE стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Эргэлтэт насос
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Эргэлтэт насос нийлүүлэх, угсрах чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Эргэлтэт насосны зураг төсөл, нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах
  • Холбогдох бүх тоног төхөөрөмжийн нийлүүлэлт: хөдөлгүүр, холбогч хэрэгсэл, суурь, хэмжих хэрэгсэл зэрэг
  • Шугам хоолой, усны боловсруулалтын үйлдвэр, процессийн системд нэгтгэх
  • IEC, ISO болон Монгол Улсын аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу гүйцэтгэх
  • Үйлдвэрийн баталгаажуулалтын туршилт (FAT), талбайн баталгаажуулалтын туршилт (SAT), ашиглалтад оруулах дэмжлэг
  • Сэлбэг хэрэгсэл, ашиглалтын гарын авлага нийлүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Уул уурхай, эрчим хүч болон үйлдвэрлэлийн төслүүдэд эргэлтэт насос нийлүүлж, ашиглалтад оруулсан туршлагатай
  • ISO 9001, IEC стандартын дагуу гэрчилгээтэй, төрлөөр баталгаажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэртэй
  • EPC механик багц нийлүүлэх техникийн болон санхүүгийн чадамжтай
  • Насосны сонголт, гидравлик болон системийн интеграцчлалын чиглэлээр туршлагатай
  • Олон улсын HSE стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг

Анхаарах зүйлс:

  • “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
  • “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

2025 оны 9-р сарын 26-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.

Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group

“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – Барилгын архитектурын ажил
09/22/2025
09/26/2025
Хаалттай

Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд Барилга архитектурын ажил гүйцэтгэх чадварлаг компанийг хайж байна.

Ажлын үндсэн хүрээ:

  • Хүчил үйлдвэрлэх үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт, угсралт ба ашиглалтад оруулах
  • Дагалдах системүүдийг нийлүүлж угсрах (дэд бүтэц, аюулгүй ажиллагаа, удирдлагын системүүд)
  • Ашиглалтын дараах үйлчилгээ, шаардлагатай засвар үйлчилгээний дэмжлэг
  • Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, хэрэглээний материалын нийлүүлэлт

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Захиргааны байр, удирдлагын өрөө, засварын цех, агуулах, лаборатори зэрэг барилга байгууламжийн зураг төсөл, нийлүүлэлт, барилга угсралт
  • Дотоод заслын ажил, агааржуулалт (HVAC), усан хангамж, галын хамгаалалт, цахилгааны суурилуулалт
  • Монгол Улсын барилгын норм дүрэм, галын аюулгүй байдал болон байгаль орчны шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх
  • Барилга байгууламжийг турших, ашиглалтад оруулах, бүрэн ажиллагаатайгаар хүлээлгэн өгөх
  • Санхүүгийн болон техникийн өндөр чадамжтай