ГАЗРЫН ДООР УУСГАН ОЛБОРЛОХ АРГА

Газрын доор уусган олборлох арга нь олборлолтын уламжлалт аргууд болох ил болон гүнийн уурхайгаар олборлох боломжгүй элсэн чулуун дахь ураны ордыг олборлоход ашигладаг арга юм.

ГДУО арга нь уран олборлоход хамгийн өргөн ашиглаж байгаа арга юм. Тус аргаар бусад металл, тухайлбал зэс олборлодог.

Өнөөдөр дэлхийд
олборлож байгаа ураны
ойролцоогоор 48
хувийг тус аргаар
олборлож байна

Зөөвч-Овоо орд дээр Газрын доор уусган олборлох технологи ашиглах нь

ГАЗРЫН ДООР УУСГАН ОЛБОРЛОХ АРГА ЯМАР ЗАРЧМААР ЯВАГДДАГ ВЭ?

Геологийн нөхцөл тохиромжтой байх үед Газрын доор уусган олборлох аргыг агуулга багатай ураны ордыг олборлоход ашиглах боломжтой.

Бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, 2 хувийн концентрацтай хүхрийн хүчил нэмнэ. Хүчилжүүлсэн усны рН буюу хатуулаг нь 1,5 байдаг.

Хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү шахах цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ өөртөө ураныг уусгаад, цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг. Үүний дараа ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой ураны концентрат буюу ураны хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

ГДУО аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй металыг нь олборлодог.

ГДУО АРГА БУСАД АРГУУДААС ДАВУУ ТАЛТАЙ БОЛОХ НЬ

ГДУО арга нь ил болон гүний уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг, техник технологи мөн байгаль орчны хувьд олон давуу талтай улам өргөн ашиглагдах болсон билээ. Үүнд:

  • Хөрөнгийн зардал бага (уурхайн хүнд машин, тоног төхөөрөмж шаардлагагүй, хүдэр бутлахгүй, боловсруулах үйлдвэр нь илүү энгийн)
  • Үйл ажиллагааны зардал бага (тэсэлгээ, хөрс хуулалт хийхгүй)
  • Үйлдвэрлэлийн хүчин чадлын уян хатан байдал
  • Хаягдал буюу хүдрийн биетийг зөөвөрлөхгүй
  • Ил нүх, хаягдлын овоолго үүсэхгүй
  • Олборлолт хийхэд ус шавхах шаардлагагүй
  • Байгалийн төрхийг хамгийн бага хөндөнө
  • Хамгийн бага хэмжээнд шуугиан, тоос, дизель зэргийг ялгаруулна (хүнд техник тоног төхөөрөмжийн хэрэглээ хамгийн бага, тээвэрлэлтийн зам үүсэхгүй) зэрэг давуу талтай

ГДУО ТЕХНОЛОГИЙН ЗАРЧИМ

Зөөвч-Овоо төсөлд ГДУО технологи ашиглах шалтгаан

ГДУО АРГЫГ АШИГЛАХ НӨХЦӨЛ

Геологийн нөхцөл тохиромжтой байх үед Газрын доор уусган олборлох аргыг агуулга багатай ураны ордыг олборлоход ашиглах боломжтой.

  • Ихэнхдээ уран агуулагч элсэн чулуун давхарга бүхий геологийн формаци нь уран уусгагч болон үйлдвэрлэлийн урантай уусмалыг нэвтрүүлэхүйц нэвчимтгий байх ёстой.
  • Ураны хүдрийн биет байрлах гүний уст давхрага нь байгалаасаа давс, уран болон бусад металлаар баялаг тул ундны усанд тохиромжгүй юм.
Геофизикийн хэмжилт

ГҮНИЙН УСЫГ ХАМГААЛАХ ЗАРЧИМ

ГДУО аргыг ашиглахад тулгардаг байгаль орчин хамгааллын хувьд анхаарууштай гол сэдэв нь гүний усыг хамгаалах явдал юм. Тиймээс гүний усыг дараах зарчмаар хамгаална. Үүнд:

  • ГДУО аргаар олборлолт хийхийн өмнө тухайн бүс нутгийн гүний усны тогтоцыг нарийвчлан судалсан байна
  • ГДУО аргаар олборлолт хийх нь ундны усны нөөцийг эрсдэлд оруулж болохгүй
  • Олборлолтын бүхий л шатанд олборлолтын бүсээс цөөн километр бүхий тооцоолсон хэсгээс гадагш эрдэсжилт бүхий гүний усны давхрагаас бусад давхрагын гүний усыг эрсдэлд оруулж болохгүй
  • ГДУО аргаар олборлолт явуулах үед тухайн олборлолтын бүс дэх усны бусад давхаргад нөлөөлөл үзүүлж болохгүй
  • Олборлолтын хугацаанд гүний усны урсгал, чанарыг хянах зорилгоор олборлолтын бүсийн дотор, гадна хяналтын цооногуудыг байрлуулна
  • Нөхөн сэргээлт хийсний дараа уурхай хаагдсаны дараах гүний усны чанар нь олборлолт эхлэхийн өмнөх үеийнхтэй адил түвшинд байвал зохино

Зөөвч-Овоо талбайн гүний ус, уст давхарга

Contact
close slider