Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Сургалт хөгжлийн мэргэжилтэн
05/19/2026
06/18/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

СУРГАЛТ ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Сургалт хариуцсан мэргэжилтэн нь компанийн ажиллах хүчний чадамж болон байгууллагын гүйцэтгэлийг дэмжих сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү албан тушаал нь сургалтын хэрэгцээг тодорхойлох үнэлгээ хийх, чадамжид суурилсан сургалт хөгжлийн санаачилгуудыг боловсруулах, мөн дотоод оролцогч талууд болон гадаад байгууллагуудтай хамтран өндөр чанартай сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Түүнчлэн ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, техникийн болон манлайллын хөгжлийг дэмжих, сургалтын үйл ажиллагааг компанийн стандарт болон үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Компанийн зорилго, стратегитай уялдуулан сургалтын стратеги, бодлого болон жилийн сургалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
  • Хэлтэс нэгжүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох үнэлгээ хийж, ур чадвар хөгжүүлэх шаардлагуудыг тодорхойлох
  • Манлайллын хөгжил, мэргэжлийн хөгжил болон техникийн ур чадварын сургалт зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг төлөвлөн боловсруулах
  • Сургалтын үр нөлөө, суралцах хэрэгсэл болон хөгжлийн хөтөлбөрүүдийг сайжруулах санал боловсруулах
  • Ажиллах хүчний хөгжил болон хүний нөөцийн нөөц бүрдүүлэх санаачилгыг дэмжих зорилгоор дотоодын боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллах
  • Тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор гадаад сургалтын байгууллага болон зөвлөхүүдтэй хамтран ажиллах
  • Сургалтын үр нөлөөг хянах, сургалтын үр дүнг шинжлэн суралцах үйл явцын үр ашгийг нэмэгдүүлэх
  • Ажилтнуудын карьер хөгжил болон чадамжийн тогтолцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөцийн удирдлага, Бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Сургалт, сургалт хөгжил (Learning & Development), авьяас хөгжүүлэлтийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, уул уурхай, эрчим хүч эсвэл үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Сургалтын хэрэгцээ тодорхойлох, хөтөлбөр боловсруулах, чадамжид суурилсан сургалтын тогтолцоотой ажиллаж байсан туршлагатай
  • Манлайлал, техникийн болон мэргэжлийн хөгжлийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Сургалтын үнэлгээний аргачлал болон сургалтын үр нөлөөг хэмжих талаар сайн мэдлэгтэй
  • Гадаад сургалтын байгууллага, их дээд сургууль эсвэл мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Харилцаа холбоо, илтгэл танилцуулга хийх болон оролцогч талуудтай хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Цагийн менежмент болон төлөвлөлтийн өндөр чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, санаачилгатай хандлагатай

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтууд
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Худалдан авалтын ахлах мэргэжилтэн
05/19/2026
06/18/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХУДАЛДАН АВАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Худалдан авалтын ахлах мэргэжилтэн нь холбогдох журмын дагуу уул уурхай, олборлолтын үйл ажиллагаа, сайтын төслүүдэд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, холбогдох хэлтэст хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Шаардлагатай бүртгэлийг хийж, тендерийн материал бэлдэхэд туслалцаа үзүүлэх
  • Худалдан авалт, хөрөнгийн удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л заавар, дүрэм журманд нийцүүлэн ажиллах
  • Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч (Тодорхой давтамжтай эсвэл ердийн худалдан авалтын PR), худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах
  • Нийлүүлэгчийн зах зээлийн шинжилгээ, ложистикийн хүндрэл бэрхшээл болон зардлын зорилтот түвшинд үндэслэн худалдан авалтын стратеги боловсруулах
  • Үйл ажиллагаа болон төслийн багуудтай хамтран зардлын загвар боловсруулж, тогтмол шинэчлэн хэрэгжүүлэх
  • Нийлүүлэгчийн харилцааг удирдах, стратегийн ангиллын бараа материалын нийлүүлэгчдийн баазыг оновчлох, шинэ нийлүүлэгч хөгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах
  • Үйл ажиллагаа болон төслийн багуудтай хамтран шинэ хэрэгцээ шаардлага болон гэрээ сунгалтыг урьдчилан төлөвлөх
  • Ханган нийлүүлэгчийн үнэ, нийлүүлэх хугацаа, чанар, тоо хэмжээ нь Худалдан авалтын захиалгатай нийцэж байгаа эсэхийг үнэлэх, бараа материал хүлээн авах ажлыг хариуцах
  • Гол нийлүүлэгчдийн үнэлгээг уялдуулан зохион байгуулж, бизнес уулзалт болон гүйцэтгэлийн хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Ханган нийлүүлэгч нарын мэдээллийн сангийн алдаагүй, нягт нямбай байдлыг хариуцах, Удирдах ажилтны зааварчилгааны дагуу холбогдох журамд нийцүүлэн шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг үүсгэх
  • Хөрөнгийн мэдээллийн сангийн алдаагүй, нягт нямбай байдлыг хариуцах, дотоод харилцагч нартай хамтран бараа материалын карт нээх, сайжруулалт хийх
  • Компанийн тээврийн хэрэгслийн бичиг баримтууд хүчинтэй байгаа эсэхийг хариуцах. Үүнд: Татвар, жил тутмын үзлэг, оношлогоо, даатгал, бусад холбогдох бичиг баримт
  • Төсвийн төлөвлөлтийн үйл явцад оролцож, худалдан авалтын төсөв болон бараа материалын ангилал тус бүрийн гүйцэтгэлийг тодорхойлон, үр дүнг тайлагнах

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, хангамж, худалдааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Худалдан авалт, хангамжийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд баримталж, мэдээллийн нууцлалыг хадгалах чадвартай
  • Олон чиг үүрэг бүхий баг, хөтөлбөрийг удирдан зохион байгуулах чадвартай
  • Нарийн төвөгтэй мэдээлэл, өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай
  • Хэлэлцээр хийх болон харилцааны ур чадвар сайтай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг (MS Word, Excel, PowerPoint, Outlook болон бусад) эзэмшсэн байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтууд
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Хүний нөөцийн захиргааны туслах ажилтан
05/19/2026
06/18/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗАХИРГААНЫ ТУСЛАХ АЖИЛТАН
Тус албан тушаал нь хүний нөөцийн захиргаа болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн баримт бичиг, мэдээллийн удирдлагын үнэн зөв байдал, ажилтны амьдралын мөчлөг болон сонгон шалгаруулалтын үйл явцыг жигд хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Хүний нөөцийн захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, захирлын тушаал, ажилласан тухай тодорхойлолт болон бусад ХН-ийн баримт бичгийг боловсруулах, хадгалах
  • Ажилтны амьдралын мөчлөгийн үйл явцад (шинээр ажилд авах, дотоод шилжилт, гэрээний өөрчлөлт, ажлаас чөлөөлөх) дэмжлэг үзүүлэх
  • Ажилтны хувийн хэрэг, баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр үнэн зөв, бүрэн хөтлөх
  • Ажилтны мэдээллийг системд оруулах, шинэчлэх, өгөгдлийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах
  • Ирц, чөлөө, илүү цаг, ээлжийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, цалингийн тооцоололд дэмжлэг үзүүлэх
  • Сонгон шалгаруулалтын бүх үе шатанд захиргааны дэмжлэг үзүүлэх (ажлын зар, мэдээллийн сан, ярилцлага товлох, ажилд авах, дасан зохицох үйл явц)
  • Хүний нөөцийн хяналтын хүснэгт, мэдээллийн сан болон суурь тайлангуудыг (ажилтны тоо, чөлөөний үлдэгдэл, гэрээ, зөвшөөрлийн хугацаа) хөтлөх
  • Сургалт болон дасан зохицох үйл ажиллагаанд захиргааны дэмжлэг үзүүлэх, баримтжуулалт, бүртгэл хөтлөх
  • Гадаад ажилтнуудын баримт бичгийн хугацааг хянах, даатгалын захиргаанд хяналтын дор дэмжлэг үзүүлэх
  • Монгол Улсын хөдөлмөрийн хууль, дотоод журам болон компанийн стандартыг мөрдөх
  • Хүний нөөцийн баг болон бусад хэлтэстэй уялдаа холбоотой хамтран ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөц, хууль, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Хүний нөөц, оффисын захиргаа эсвэл сонгон шалгаруулалтын чиглэлээр 1–2 жилийн ажлын туршлагатай
  • Хүний нөөцийн үйл явц болон Монгол Улсын хөдөлмөрийн хууль эрх зүйн суурь мэдлэгтэй бол давуу тал
  • Нууц мэдээлэлтэй ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвар болон нарийн зүйлсэд анхаарал хандуулах
  • Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтууд
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Төлөвлөлтийн инженер
05/19/2026
06/18/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР
Энэхүү ажлын байр нь геологи, техникийн болон үйл ажиллагааны өгөгдлийг нэгтгэн, үйл ажиллагааны нөхцөл, хязгаарлалтыг харгалзан ГДУО уурхайн богино болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж, үйлдвэрлэл, зардал, нөөцийн ашиглалтыг оновчтой болгох үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Уурхайн төлөвлөлт, талбайн хөгжүүлэлтийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Төлөвлөлтийг өрөмдлөгийн болон үйлдвэрийн хүчин чадал, засвар үйлчилгээний хуваарь, үйлдвэрлэлийн зорилтонд нийцүүлэн тодорхойлох, удирдах
  • Ирээдүйн технологийн блокууд болон кластерчлалын логикийг тодорхойлох
  • Үйлдвэрлэл болон өрөмдлөгийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах
  • Урсгалын бууралтын загвар, урвалжийн хэрэглээний таамаглал болон олборлолтын муруйг боловсруулж, тогтмол шинэчилж, хадгалах
  • Блокын дараалал, шугам хоолойн зохион байгуулалт, сүлжээний холболт болон цооногын талбайн дэд бүтцийг төлөвлөж, үр ашигтай байдлыг тасралтгүй сайжруулан ажиллах
  • Хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн олон хувилбарыг боловсруулж, хувилбаруудын давталт, оновчлолын үйл явцыг удирдан холбогдох багуудтай хамтран туршилт, баталгаажуулалтыг зохион байгуулж, үр дүнд үндэслэн оновчтой стратегийг санал болгох
  • Төлөвлөлтийн тайлан болон хяналтын самбарыг боловсруулан удирдлага болон шийдвэр гаргалтад зориулсан материал бэлтгэж, танилцуулах
  • ГДУО олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр санаачилга гарган хэрэгжүүлэх, хүчлийн хэрэглээг оновчтой болгож, гарсан сайжруулалтыг төлөвлөлтийн стандарт, загваруудад нэвтрүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Инженерийн бакалаврын зэрэгтэй
  • Холбогдох чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах өндөр ур чадвартай
  • Төлөвлөлт болон өгөгдөл шинжилгээний хэрэгслүүдийг ашиглах чадвартай
  • Геологи, гидрогеологийн суурь мэдлэг болон урсгалын шинж чанарын ойлголттой
  • Баг хоорондын уялдаа холбоог хангах чадвартай
  • Цагийн менежмент сайтай, дасан зохицох чадвартай
  • Ахисан дунд түвшний англи хэлний ур чадвартай
  • Excel програмыг ахисан түвшинд эзэмшсэн байх
  • Өгөгдөл шинжилгээний хэрэгслүүд болон дижитал төлөвлөлтийн системүүдтэй ажиллах чадвартай, автоматжуулалт эсвэл скрипт бичих суурь мэдлэгтэй бол давуу тал болно

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн ажилтан
05/19/2026
06/18/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН
Энэхүү ажлын байр нь Компанийн төслийн талбай дахь мэдээлэл, харилцаа холбооны бүх дэд бүтэц (LAN, WLAN, шилэн кабель, радио холбоо)-ийн найдвартай, аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн талбайн дотоод сүлжээ (LAN), утасгүй сүлжээ (WLAN), шилэн кабелийн дэд бүтцийн ажиллагаа, засвар үйлчилгээг хангах
  • Дотоод хэрэглэгчдэд техникийн туслалцаа үзүүлэх
  • Радио холбооны систем, тоног төхөөрөмжийн тохиргоо, ажиллагаа болон засвар үйлчилгээг хангах
  • Эхний шатны техникийн туслалцааг төслийн талбайн ажилтануудад үзүүлэх, мэдээлэл технологийн багтай хамтран ажиллах
  • Ажлын тооцоолон бодох төхөөрөмж ба сервер дээр гарсан эвдрэл гэмтлүүдийг засах
  • Харилцаа холбооны болон мэдээллийн технологийн хэрэгслүүдэд ээлжийн болон ээлжийн бус үйлчилгээ хийх
  • Процедурын баримт бичиг журам шинэчлэлт, хяналт бүртгэлийг хариуцах

Мэргэжил, ажлын туршлага

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо эсвэл Сүлжээний инженер чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Сүлжээ, харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
  • HPE Aruba L2 свич, утасгүй сүлжээний контроллер, хандалтын цэг (WLAN, PtP, Mesh), шилэн кабелийн суурилуулалт, гагналт, OTDR тестлэлт, радио холбооны системийн мэдлэгтэй байх
  • Aruba ACSA/ACMA эсвэл Cisco CCNA, FOA CFOT (шилэн кабелийн техникч) гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Англи хэлний ур чадвар сайтай байх
  • Windows 10/11, WS 2022, Hyper-V суурь мэдлэгтэй
  • Майкрософт оффисын програмууд дээр ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Зураг төслийн геологич
05/19/2026
06/18/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЗУРАГ ТӨСЛИЙН ГЕОЛОГИЧ
Энэхүү ажлын байр нь баталгаажсан геологийн өгөгдөлд тулгуурлан ГДУО цооногын талбайн зураг төслийг боловсруулж, шинэчлэх, ордын үнэн зөв байдлыг хангах болон талбайн бодит нөхцөлтэй нийцүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Геологийн болон геофизикийн оролтын мэдээллийг хүлээн авч нэгтгэх (3D нөөцийн загварууд, хил хязгаарын хүрээ, стратиграфи, ашигт малтмалын зураглал, хөндлөн огтлолууд, цооногийн өгөгдөл зэрэг)
  • Өгөгдлийн бүрэн бүтэн байдал, уялдаа холбоог баталгаажуулж, зөрчилтэй, дутуу эсвэл орхигдсон мэдээллийг илрүүлэх
  • Бүх холбогдох дата өгөгдлийг (сүүлийн үеийн өрөмдлөгийн цооног, шинэчлэлтүүдийг оролцуулан) ашиглаж байгаа эсэхийг хянах
  • Геологи, геофизик болон үйл ажиллагааны өгөгдлийг шинжилж, дизайны таамаглал болон үндсэн нөхцлүүдийг тодорхойлох
  • Уурхайн түвшнүүдийг (давхаргын дээд ба доод хязгаар) төлөвлөх болон шинэчлэх
  • Геологийн эрсдэлийн зураглалыг (жишээлбэл, карбонат, шаврын тархалт) ашиглах болон шинэчлэх
  • Хайгуулын болон ашиглалтын өгөгдлүүдийн хооронд харьцуулсан шинжилгээ хийж, загваруудыг түүнд нийцүүлэн шинэчлэх
  • Цооногийн талбай болон ГДУО торлолуудыг (гар аргаар эсвэл автоматаар) төлөвлөх
  • Талбайн өгөгдөл болон өрөмдлөгийн үр дүнд үндэслэн шүүрийн байршлыг хянах, баталгаажуулах
  • Цооногийн байрлал болон торлол/блокын зохион байгуулалтыг оновчтой болгох
  • Өрөмдлөгийн ажлыг дагаж хянах, өрөмдлөгийн явцад геологийн хяналт хийх
  • Талбайн бодит нөхцөл болон өрөмдлөгөөс ирж буй нэмэлт өгөгдөлд үндэслэн загварыг тохируулан өөрчлөх

Мэргэжил, ажлын туршлага

  • Геологи, гидрогеологи, геофизик, эсвэл ордын инженерчлэлийн чиглэлээр баклаврын зэрэгтэй
  • Геологи, гидрогеологи эсвэл орд / уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр багадаа 3 жилийн ажлын туршлагатай
  • Геологийн загварчлал, стратиграфи, хүдрийн биетийн тайлал, RedOx-ын талаарх мэдлэгтэй байх
  • Цооногийн загварчлалын үндсэн зарчмуудыг ойлгодог (шүүрийн байрлал, давхаргын түвшин, цооног хоорондын зай)
  • Геофизикийн (GIS/каротаж) өгөгдөл болон түүний тайллын талаар мэдлэгтэй
  • Гидрогеологи болон урсгалын төлөв байдлын талаар суурь ойлголт байх
  • ГДУО-ийн нөхөн олборлолтын механизм болон урвалжийн хэрэглээний ойлголттой байх
  • 3D геологийн болон ордын загварчлалын програмуудтай ажиллаж байсан туршлагатай (Petrel, Leapfrog эсвэл ижил төрлийн)
  • Цооногийн талбайн загварчлал болон симуляцийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай (жишээлбэл, pyisr.wfdm эсвэл үүнтэй ижил)
  • GIS програм хангамжийг ашиглах чадвартай (ArcGIS эсвэл ижил төрлийн)
  • Өгөгдөл боловсруулах, шинжлэх чадвартай
  • Ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Захиргааны ажилтан
05/08/2026
06/05/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
Энэхүү ажлын байр нь Сайншанд дахь оффисын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ба байгууллагын бичиг баримт боловсруулах, архивлах, түгээх ажлыг хариуцана. Түүнчлэн оффисын түрээс, менежмент, хэрэглээний худалдан авалт, зочдын байрлах буудал, төслийн ажилтнуудын галт тэрэгний тасалбар захиалахаас гадна Улаанбаатар оффисын захиргаа болон төслийн захиргааны багтай нягт холбоотой ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах
  • Сайншандаас Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний тасалбар, зорчих хөдөлгөөнийг захиргааны багуудтай харилцан зохицуулах
  • Айлчлан ирсэн, түр зочидод туслалцаа үзүүлэх, хэлмэрчлэх, буудлын захиалгыг зохицуулах, сар бүр тооцоо нийлэх
  • Төслийн талбарт зочилж буй зочдын мэдээллийг сайтын захиргааны багт мэдээлэх, өрөө захиалах, жолооч нарын хуваарьт оруулах
  • Ирсэн/гарсан баримт бичгүүдийг бүртгэх, архивлах, хариу илгээх
  • Сайншанд оффисын бэлэн мөнгөний орлого, зарлагыг хариуцах
  • Хүний нөөцийн хэлтсийн хүсэлтээр МСҮТ болон бусад боловсролын байгууллагуудтай холбон, харилцаа холбоо, уялдаа холбоог дэмжин ажиллах
  • Сонгон шалгаруулалтын ярилцлагыг зохион байгуулахад туслах
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Захиргааны болон харилцагчийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Монгол болон Англи хэлний бичгийн ур чадвартай (Франц хэлний мэдлэгтэй бол давуу талтай)
  • Майкрософт оффисын программууд дээр ажиллах чадвартай
  • Бие даан ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх, төслийн орчинд ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Сайншанд хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Өрөмдлөгийн материалын инженер
05/08/2026
06/05/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ӨРӨМДЛӨГИЙН МАТЕРИАЛЫН ИНЖЕНЕР
Энэхүү албан тушаалын зорилго нь өрөмдлөг, худаг байгууламж болон цооног тоноглолийн материалуудын техникийн бүрэн бүтэн байдал, стандартжилт болон жигд байдлыг хангахад оршино.

Тус албан тушаал нь компанид зориулагдсан техникийн шаардлага (technical specification), зураг төсөл болон техникийн баримт бичгийг боловсруулах, шинэчлэх, түүнчлэн ханган нийлүүлэлтийн хэлтэс (Supply Chain)-тэй техникийн түвшинд уялдаа холбоотой ажиллаж, нийлүүлэгчдээс нийлүүлж буй материалууд нь батлагдсан стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцэж буй эсэхийг хангах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Өрөмдлөг, худаг байгууламж, технологийн цооног тоноглох материалуудын техникийн шаардлагуудыг боловсруулах, хянах, шинэчлэн сайжруулах
  • Худалдан авалт болон үйл ажиллагаанд ашиглагдах техникийн зураг, материалын үзүүлэлтийн хуудас, инженерийн баримт бичгийг бэлтгэх, хянах, шинэчлэх
  • Өөр өөр үйлдвэрлэгчдээс нийлүүлэгдэж буй эд анги, материалуудын хоорондын техникийн нийцэл болон жигд байдлыг хангах
  • Өрөмдлөг, технологийн цооногийн материалын техникийн стандартжилтыг дэмжин ажиллах
  • Худалдан авалт, хангамжийн багт нийлүүлэгч сонгох, худалдан авалтын үйл явцын үед техникийн мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх
  • Нийлүүлэгчдийн ирүүлсэн техникийн санал, материалын техникийн үзүүлэлтийн хуудас, нийцлийн баримт бичгүүдийг Компанийн техникийн шаардлагатай харьцуулан техникийн үнэлгээ хийх
  • Худалдан авсан бүх материалууд нь нийлүүлэлт болон суурилуулалтын өмнө батлагдсан техникийн шаардлагад бүрэн нийцэж буй эсэхийг хангах
  • Материалтай холбоотой техникийн эрсдлийг тодорхойлж, үйл ажиллагааны саатал, асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг санал болгох
  • Шууд удирдлагаас өгсөн инженер, өрөмдлөгтэй холбоотой бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Уул уурхайн инженер, Геологийн инженер, Механикийн инженер, Материалын инженер, Химийн инженер эсвэл холбогдох бусад инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Өрөмдлөг, худаг байгууламж, цооног тоноглох систем, материалын инженерчлэл, чанарын хяналттай холбоотой нэмэлт сургалт, мэргэшлийг давуу талд тооцно
  • Уул уурхай үйл ажиллагаанд өрөмдлөг, худаг байгууламж, цооног тоноглох эсвэл инженерчлэлийн чиглэлээр хамгийн багадаа 5 жилийн ажлын туршлагатай
  • Өрөмдлөг болон цооног тоноглох материалын систем, тэдгээрийн техникийн хэрэглээний талаарх сайн мэдлэгтэй
  • Техникийн шаардлага, зураг төсөл болон инженерийн баримт бичгийг боловсруулах, хянах, тайлбарлах чадвартай
  • Материалын нийцэл, интерфэйс менежмент болон чанарын шаардлагын талаарх ойлголттой
  • Техникийн шаардлага, инженерийн зураг төсөл болон техникийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай
  • Материалын техникийн үнэлгээ хийх, нийцлийг хянах зорилгоор нийлүүлэгч, үйлдвэрлэгч болон худалдан авалтын баг, үйл явцтай техникийн түвшинд харилцан ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний харилцааны чадвартай
  • MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын програмууд дээр ажиллах чадвартай
  • Бие даан ажиллах, өөрийн үүрэг хариуцлагыг хүлээх чадвартай байх
  • Үйл ажиллагаа, худалдан авалтын болон бусад хэлтсүүдтэй уялдаа холбоотой, зохион байгуулалттай хамтран ажиллах өндөр чадамжтай байх
  • Ажлыг системтэй, нягт нямбай, чанарт төвлөрсөн хандлагаар гүйцэтгэх чадвартай байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Орон нутгийн хангамжийн мэргэжилтэн
05/08/2026
06/05/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ОРОН НУТГИЙН ХАНГАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН
Энэхүү ажлын байр нь холбогдох журмын дагуу Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтад орон нутгийн боломжуудыг дэмжих, хөгжүүлэхээс гадна худалдан авалтыг худалдан авагч болон орон нутгийн эдийн засагт аль алинд нь ашигтай байдлаар үр ашигтай хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Төсөл болон Компанийн үйл ажиллагаа, ялангуяа хангамж, худалдан авалтын талаар гүнзгий мэдлэгтэй байх
  • Орано, Бадрах Энержи-ийн журам, үйл явц болон комплаенстай холбоотой шаардлагуудыг мөрдөн ажиллах
  • Худалдан авалтын хэрэгцээг уялдуулах зорилгоор дотоод хэлтсүүдтэй (CSR, Төсөл, Үйл ажиллагаа, Санхүү, Хууль) хамтран ажиллах
  • Худалдаа, ЖДҮ эрхэлж буй компаниуд, хоршоод, хувь хүмүүс болон төрийн байгууллагуудыг хамруулсан орон нутгийн эдийн засгийн оролцогчдыг тодорхойлох
  • Компанийн төсөл, Хангамж, худалдан авалтын хэлтсийг төлөөлөн олон нийтийн холбогдох арга хэмжээ, уулзалт, хурал, семинар, цугларалт, үзэсгэлэнд орон нутгийн эдийн засаг болон төрийн байгууллагуудтай харилцах
  • Орон нутгийн худалдан авалтын боломжийг дээд зэргээр нэмэгдүүлэх нийлүүлэлтийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх
  • Орон нутгийн нийлүүлэгчид болон холбогдох талуудтай сайн харилцаа тогтоож, тогтвортой ажиллах. Нийлүүлэгчийн гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулалтыг хангаж ажиллах
  • Орон нутгийн худалдан авалтын боломжийг дээд хэмжээнд хүргэх зорилгоор нэгдэл, консорциум болон хамтын ажиллагааны боломжуудыг боловсруулж, нэвтрүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, Хангамж, Худалдааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Холбогдох чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах, мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх
  • Орон нутгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болон харилцааны ур чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай
  • Майкрософт оффисын программууд дээр ажиллах чадвартай

Ажлын байр

  • Сайншанд хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Орчуулагч
04/23/2026
05/22/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ОРЧУУЛАГЧ

Энэхүү албан тушаалын зорилго нь Геологийн хэлтсийн үйл ажиллагааг дэмжин, техникийн бичиг баримтын бичгийн болон аман орчуулга хийх, уулзалт, хурлын үеэр орчуулга хийх, холбогдох зохион байгуулалт болон баримт бичгийн ажлуудыг гүйцэтгэхэд оршино.

Гүйцэтгэх үүрэг

  • Франц–Монгол, Англи–Монгол хэлний орчуулга хийх
  • Геошинжлэх ухаан болон төслийн, захиргааны бичиг баримтыг үнэн зөв орчуулах
  • Шаардлагатай үед уулзалт, семинар, хээрийн ажлын үеэр орчуулга хийх
  • Орчуулсан материалыг хянах, засварлах
  • Орчуулгын чанар, нийцлийг хангах
  • Хугацаанд ажлаа гүйцэтгэх, дотоод багуудтай уялдаа холбоотой ажиллах
  • Геошинжлэх ухааны нэр томъёоны судалгаа хийх
  • Баримт бичгийн архив, дундын файлыг зохион байгуулах
  • Удирдлагаас өгсөн бусад үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Хэл шинжлэл болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Техникийн орчуулгын 2-3 жилийн туршлагатай (геологи, уул уурхай бол давуу тал)
  • Англи, Франц хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
  • Нууцлал хадгалах чадвартай
  • MS Office программууд дээр ажиллах чадвартай
  • Бие даан ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх, төслийн орчинд ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com