БИДНИЙ ТУХАЙ
“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. “Бадрах Энержи” ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буйдаа бахархаж байна.
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутагт Зөөвч-Овоо хэмээх дэлхийн хэмжээний ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. “Бадрах Энержи” компани нь олон улсад шалгарсан стандартыг мөрддөг бөгөөд байгаль орчин хамгаалах болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр шилдэг үзүүлэлттэй ажилладгаараа бахархдаг. Компани нь 2025 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар 1874 өдөр ажлын зогсолттой осол гаргалгүй ажиллаж байгаагаараа газар доор уусган олборлох технологийн найдвартай байдал болон хамт олны мэргэшил, ур чадварыг харуулж байна.
2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар болон компанийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компанийн хооронд байгуулсан. Гэрээгээр төслийн шууд үр өгөөжийн дийлэнх Монгол улсад ирэх явдлыг баталгаажуулсан ба ингэснээр Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулна.
“Бадрах Энержи” компани нийт 124 ажилтантай ба үүний 89 хувь нь монголчууд юм.
“Бадрах Энержи” ХХК нь Монгол улсад уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамгийн чухал түүхий эд болох байгалийн ураныг олборлож дэлхийн зах зээлд нийлүүлэх юм.
"Бадрах Энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид
“Мон-Атом” ХХК – 34% “Бадрах Энержи” ХХК 66% – “АРЕВА Монгол” ХХК
“Бадрах Энержи” ХХК

Орано групп, Франц Улс
Цөмийн материалын салбар дахь олон улсын шилдэг компаниудын нэг болох Франц улсын төрийн өмчит Орано групп нь өнөөгийн болон ирээдүйн эрчим хүч, эрүүл мэндийн сорилтуудад шийдэл олохоор ажиллаж байна.
Орано групп нь түлшний ураны бүтэн мөчлөгийг хамарсан өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Орано группийн 17,000 ажилтан Франц болон бусад орны үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ мэргэжлийн экспертиз, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хангахын зэрэгцээ тасралтгүй шинийг эрэлхийлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байна.
Орано группийн албан ёсны хуудсаар зочлох холбоос: www.orano.group
Орано товчоор

Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг

Дэлхийн олон оронд ураны салбарт ажилласан 70 жилийн туршлагатай

Гурван улсад 4 уурхайд олборлолт явуулж байна

"Мон-Атом" ХХК, Монгол Улс
“Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай хууль”-ийг Монгол Улсын УИХ-аар 2009 онд баталсан юм. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ураны баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ордуудыг ашиглаж эхэлнэ” гэж заасны дагуу “Мон-Атом” компанийг Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор байгуулсан билээ.
“Мон-Атом” төрийн өмчит компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сард “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг “Мон-Атом” ХХК-д шилжүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар “Мон-Атом” компанид олгосон билээ.
Амлалт, үүрэг

Орано групп нь нийгэм, байгаль орчны хувьд хариуцлага хүлээн, эдийн засгийн үр ашигтай өсөлтийг бий болгохыг зорьж ажилладаг.
Үйл ажиллагаагаа ёс зүйн хатуу зарчим дээр суурилан явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн бүх оролцогчдын ашиг сонирхлыг анхаарч үздэг.
Компанийн засаглал
Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллагаа
Компанийн үйл ажиллагааны уялдаа холбоо, тасралтгүй байдлыг хангах үүрэгтэй ТУЗ-ийн анхны хурлаар буюу 2017 оны 6 дугаар сард “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн дагуу ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын чиг үүргийг хооронд нь зааглах шаардлагыг компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хэрэгжүүлж байна.
“Бадрах Энержи” компанийн дүрмээр ТУЗ-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаа ба эрх, үүргийг тодорхойлсон байдаг. ТУЗ жилд хоёроос доошгүй удаа хуралдаж компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргаж байна.
Компанийн төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй
- Эдгээрийн 6 гишүүнийг “АРЕВА Монгол” ХХК (“Орано Майнинг” компанийн салбар) өөрийн төлөөлөл болгон томилдог.
- “Мон-Атом” компанийг төлөөлсөн 3 гишүүнийг “Мон-Атом” ХХК-иас томилдог.
ТУЗ-ийн дэргэд Үйл ажиллагааны хороо болон Аудитын хороо ажилладаг. Аудитын хороог компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчид жил бүр ээлжлэн даргалдаг. Хороод жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж компанийн үйл ажиллагаа, санхүү зэргийг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд асуудлыг ТУЗ-д танилцуулан хэлэлцүүлж зохих шийдвэрийг гаргуулдаг.
Удирдлагын баг
“Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал удирдлагын багийг даргалдаг. Удирдлагын баг нь үйл ажиллагаа эрхэлсэн (үйл ажиллагаа, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, компанийн нийгмийн хариуцлага, мэдээлэл, олон нийттэй харилцах) болон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хангадаг хэлтсийн (хүний нөөц, санхүү, хангамж, хууль, төр, засгийн байгууллагатай харилцах) захирлуудаас бүрэлддэг. Удирдлагын баг нь долоо хоног тутам хуралдаж компанийн үйл ажиллагааг хэлэлцэж шийдвэр гаргадаг.