БИДНИЙ ТУХАЙ
Товч танилцуулга
“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. Бадрах Энержи ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буйдаа бахархаж байна.
"Бадрах Энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид
2013 оны 10 дугаар сард байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу Бадрах Энержи ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь 66 хувийн хувьцаа эзэмшигч АРЕВА Монгол ХХК, 34 хувийн хувьцаа эзэмшигч Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Мон-Атом ХХК юм.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
100%
Back Title
This is back side content.
ОРАНО МАЙНИНГ/CFMM
100%
Back Title
This is back side content.
“Мон-Атом” ХХК – 34% “Бадрах Энержи” ХХК 66% – “АРЕВА Монгол” ХХК
“Бадрах Энержи” ХХК

Орано групп, Франц Улс
Орано групп нь Франц улсын төрийн өмчит компани бөгөөд нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна. Орано групп уран олборлохоос эхлээд уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг билээ. Ингэснээр нүүрс хүчлийн хий бага ялгаруулан цахилгаан үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Орано группийн 16,000 ажилтан Франц болон бусад орны үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ мэргэжлийн экспертиз, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хангахын зэрэгцээ тасралтгүй шинийг эрэлхийлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байна.
Орано товчоор

Дэлхийн олон оронд ураны салбарт ажилласан 70 жилийн туршлагатай

Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг

Гурван улсад 4 уурхайд олборлолт явуулж байна

Мон-Атом ХХК, Монгол Улс
“Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай хууль”-ийг Монгол уУлсын УИХ-аар 2009 онд баталсан юм. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ураны баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ордуудыг ашиглаж эхэлнэ” гэж заасны дагуу “Мон-Атом” компанийг Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор байгуулсан билээ.
“Мон-Атом” төрийн өмчит компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сард “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг “Мон-Атом” ХХК-д шилжүүлсэн юм. Монгол уУлсын Засгийн газрын хувь эзэмшлийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар “Мон-Атом” компанид олгосон билээ.
Амлалт, үүрэг

Орано групп нь нийгэм, байгаль орчны хувьд хариуцлага хүлээн, эдийн засгийн үр ашигтай өсөлтийг бий болгохыг зорьж ажилладаг.
Үйл ажиллагаагаа ёс зүйн хатуу зарчим дээр суурилан явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн бүх оролцогчдын ашиг сонирхлыг анхаарч үздэг. Энэ бодлого нь дараах зүйлс дээр суурилдаг.
Үүнд: Үнэт зүйлсийн тунхаг.