ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ АРГА
• Өнөөдөр дэлхийд олборлож байгаа ураны ойролцоогоор 60 гаруй хувь-ийг тус аргаар олборлож байна.
• 2000 оноос хойш уран олборлолтод эзлэх газар доор уусган олборлох аргын хэмжээ 3 дахин нэмэгдээд байна.
ГДУО АРГА ЯМАР ЗАРЧМААР ЯВАГДДАГ ВЭ?
ГДУО (газар доор уусган олборлох) аргаар хурдас чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусгахын тулд уран агуулагч давхаргын усыг соруулаад буцаахдаа уусгагч уусмалыг нэмж тухайн давхаргад байгаа хүдрийн биет рүү шахагч цооногоор шахаж эргэлдүүлдэг байна.
Уусмал ураны хүдрээр нэвтэрч ураныг уусмал хэлбэрт шилжих хүртэл дунджаар сар гаруйн хугацаа шаардлагатай. Ураныг ууссаны дараа урантай уусмалыг сорох цооногоор газрын гадарга руу соруулан авч, боловсруулах үйлдвэрт дамжуулдаг.
Үйлдвэрт ураныг уусмалаас нь салгаж, цэвэршүүлж хатаагаад, зах зээлд борлуулах бүтээгдэхүүн болгоод савладаг. Ингээд урангүй болсон уусгагч шингэнийг орд руу буцаан шахна. Газар доор уусган олборлох үйл явц нь “боловсруулах үйлдвэр-олборлолтын цооногийн талбай-боловсруулах үйлдвэр” гэсэн битүү эргэлтээр явагддаг.
ГДУО (газрын доор уусган олборлох) аргыг ашигласнаар уран агуулдаг хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй зөвхөн металлыг нь уусгаж олборлодог юм.
ГДУО АРГА БУСАД АРГУУДААС ДАВУУ ТАЛТАЙ БОЛОХ НЬ
ГДУО арга нь уламжлалт ил болон гүний уурхайн бусад аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг болоод байгаль орчны хувьд олон давуу талтай тул улам өргөн ашиглагдах болсон билээ. Үүнд:
– Ил нүх, хаягдлын овоолго үүсэхгүй, олборлолтын хугацаанд байгалийн унаган төрхийг хадгална.– Уурхайн том оврын хүнд машин, тоног төхөөрөмж шаардлагагүй, дуу чимээ, тоос шороо, дизель хамгийн бага хэмжээнд ялгардаг бөгөөд хүдрийн биетийг зөөвөрлөх зам үүсэхгүй.
– Тэсэлгээ, хөрс хуулалт хийхгүй, хүдэр бутлахгүй тул боловсруулах үйлдвэр нь илүү энгийн байдаг.
– Үйлдвэрлэлийн хүчин чадлыг илүү уян хатан тохируулах боломжтой.
– Олборлолт хийхэд ус шавхах шаардлагагүй бөгөөд уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад усны хэрэглээ 3-5 дахин бага байдаг.
ГДУО АРГЫГ АШИГЛАХ НӨХЦӨЛ
Геологийн нөхцөл тохиромжтой байх үед газрын доор уусган олборлох аргыг агуулга багатай ураны ордыг олборлоход ашиглах боломжтой.
- Ихэнхдээ уран агуулагч элсэн чулуун давхарга бүхий геологийн формаци нь уран уусгагч болон үйлдвэрлэлийн урантай уусмалыг нэвтрүүлэхүйц нэвчимтгий байх ёстой.
- Түүнчлэн дээд, доод уст давхаргуудаас ус үл нэвчих шавран давхаргуудаар тусгаарлагдсан байх ёстой.
- Уст давхаргууд хооронд холбоогүй байх
- Ураны хүдрийн биет байрлах гүний уст давхрага нь байгалаасаа давс, уран болон бусад металлаар баялаг тул ундны усанд тохиромжгүй юм
Газрын доорх усыг хамгаалах
ГДУО (газар доор уусган олборлох) аргыг ашиглахад тулгардаг байгаль орчин хамгааллын хувьд анхаарууштай гол сэдэв нь газрын доорх усыг хамгаалах явдал юм. Тиймээс газрын доорх усыг дараах зарчмаар хамгаална. Үүнд:
– ГДУО (газар доор уусган олборлох) аргаар олборлолт хийхийн өмнө тухайн бүс нутгийн газрын доорх усны тогтоцыг нарийвчлан судалсан байна
– ГДУО (газар доор уусган олборлох) аргаар олборлолт хийх нь ундны усны нөөцийг эрсдэлд оруулж болохгүй
– Олборлолтын бүхий л шатанд олборлолтын бүсээс цөөн километр бүхий тооцоолсон хэсгээс гадагш эрдэсжилт бүхий газрын доорх усны давхрагаас бусад давхрагын газрын доорх усыг эрсдэлд оруулж болохгүй
– ГДУО (газар доор уусган олборлох) аргаар олборлолт явуулах үед тухайн олборлолтын бүс дэх усны бусад давхаргад нөлөөлөл үзүүлж болохгүй
– Олборлолтын хугацаанд газрын доорх усны урсгал, чанарыг хянах зорилгоор олборлолтын бүсийн дотор, гадна хяналтын цооногуудыг байрлуулна
– Нөхөн сэргээлт хийсний дараа уурхай хаагдсаны дараах газрын доорх усны чанар нь олборлолт эхлэхийн өмнөх үеийнхтэй адил түвшинд байвал зохино