Ү.Булганчимэг
#ГДУО2024 семинарын оролцогч Ү.Булганчимэг нь манай компанид 2024 оноос Баримт бичгийн чанарын хяналтын ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 2024 онд зохион байгуулагдсан газар доор уусган олборлох технологийн сургалтад хамрагдсан юм.
“Семинараас Орано группийн нөхөн сэргээлтийн аргууд, тэр дундаа хэдэн арван жил хийгдсэн жишээнүүдийг хараад “Бадрах Энержи” компанид ажиллах сэдэл, итгэл үнэмшил төрсөн. Мөн шинэ технологийг нэвтрүүлж байгаа анхдагч компаниудын нэг гэсэн утгаар цаашид компанидаа удаан хугацаанд ажиллаж, улам ихийг сурч мэдэх хүсэлтэй байгаа.”
