ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ

1/ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

WТа badrakhenergy.com вэб сайтад тавтай морилно уу.

Энэхүү вэб сайтад хэрэглэгч, эсхүл зочны хувиар нэвтэрснээр та дор дурьдсан ерөнхий нөхцлүүдийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буй тул цааш үргэлжлүүлэхээс өмнө анхааралтай уншина уу. Бадрах Энержи компани нь доор дурдсан нөхцлүүд, хариуцлага үл хүлээх тухай мэдэгдэлд цаг тухай бүрт нь өөрчлөлт оруулж болзошгүй тул та энэхүү сайтад зочлох бүртээ нягтлан үзэж байвал зохино.

Энэхүү нөхцөл, журамд “энэхүү вэб сайт” гэдэг нь badrakhenergy.com вэб сайтыг илэрхийлнэ. Өөрөөр тусгайлан заагаагүй тохиолдолд энэхүү сайт дээр “Бадрах Энержи”, “бид”, “биднийг”, м”анай” хэмээн дурдсан нь Бадрах Энержи компани болон түүний харьяа, салбар нэгжүүдийг илэрхийлнэ.

Бадрах Энержи ХХК нь энэхүү вэб сайтад нэвтэрч буй бүх хүмүүсийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандаж, хувийн мэдээллийг хамгаалдаг. Тиймээс бид таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар танд мэдээлэл өгөх үүднээс хувийн нууцлал, мэдээлэл хамгаалахтай холбоотой бүлгийг уншиж танилцахыг танд зөвлөе. ТА ӨӨРИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БИДЭНД ӨГСНӨӨР, ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЗОХИХ ЁСООР, ТЭДГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭХҮҮ САЙТАД ДУРЬДСАНЧЛАН ИЛ ГАРГАХ, МЭДЭЭЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГСӨН ХЭМЭЭН ҮЗНЭ.

Энэхүү “badrakhenergy.com” вэб сайтын ажиллагаа, ашиглах нөхцлийн талаар нэмэлт мэдээлэл авах бол byambadolgor.luvsanjamts@orano.group хаягаар вэбмастертай холбоо барина уу.

2/ ВЭБ САЙТЫН ТУХАЙ

Энэхүү “badrakhenergy.com” вэб сайтыг Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улс, Улаанбаатар – 14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, “Ай-Си-Си Тауэр”, 3 давхар хаягт бүртгэлтэй “Бадрах Энержи” ХХК хөтөлдөг.

Редакцын эрхлэгчээр Бадрах Энержи ХХК-ийн Ерөнхий Захирал Закария Эл Марзуки ажилладаг.

Уг вэб сайтыг байршуулалх ажлыг Нантерийн Компани ба Худалдааны 402 336 085 бүртгэлийн дугаартай, Франц улс, Нантер Седекс, Жорж Клемансогийн өргөн чөлөө – 92024, «Ле Клемансогийн байр II» – 215, Утас: +33 (0)1 41 37 41 37 албан ёсны хаяг бүхий “ИНТРИНСЕК” хэмээх Францын хаалттай хувьцаат компани гүйцэтгэдэг.

badrakhenergy.com сайтын дүрс бичлэг дамжуулалт болон байршуулалтыг Франц Улс, Парис 75015, Вила Торетон 2; Утас: +33 (0)1 83 79 01 62 албан ёсны хаяг, http://www.streamlike.com вэб сайт бүхий “Стриймлайк” гүйцэтгэж буй болно. “Стриймлайк” нь Франц улсын Версальд RCS B 479 488 694 дугаарын бүртгэлтэй, Франц улс, Сен-Сир-л’Эколь–78210, л’Юнион гудамжны 21 тоотод албан ёсны хаягтай, 42.800 еврогийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий “Медиатек” хязгаарлагдмал хувьцаат компанийн бүтээл юм.

Энэхүү вэб сайт дахь бүх редакцын болон зураг дүрслэлийн контентыг Бадрах Энержи оруулсан болно.

Энэхүү вэб сайт дахь гэрэл зураг, зураг дүрслэлүүдийг Бадрах Энержи, Орано Групп, Р. Аманкулов, Ф.Ожэ нар бэлтгэсэн болно.

3/ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

Энэхүү вэб сайтын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, дизайн, мөн түүнчлэн энэхүү сайт дээрээс үзэж болох мэдээлэл, график, гэрэл зураг, зураг, зураглал, эх текст, дуутай, дуугүй дүрс бичлэгүүд болон бусад материалууд нь зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийн дагуу хамгаалагдсан болно. Энэхүү материал дахь бүх зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийг Бадрах Энержи буюу түүний охин компани эзэмшдэг, эсхүл бид тэрхүү эрхийг өмчлөгч (нар)-ийн тусгай зөвшөөрөлтэйгээр тухайн материалыг энэхүү вэб сайтдаа ашигладаг болно.

Тиймээс энэхүү вэб сайтын контентуудыг үнэ төлбөргүйгээр, хувийн хэрэгцээндээ болон хэвлэл мэдээлэлд ашиглахаас бусад зорилгоор Бадрах Энержи ХХК-иас урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хэлбэрээр (өөр вэб сайтад шилжүүлэх болон бусад) бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлах, үзүүлэх, өөрчлөн ашиглах, орчуулах, хувирган ашиглах зэргийг хатуу хориглоно. Урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэхүү вэб сайтыг буюу түүний аль нэг хэсгийг хүрээлэн авч үзүүлэхийг хориглоно.

Энэхүү вэб сайт нь мөн Бадрах Энержи компанийн өөрийн худалдааны тэмдэг, үйлчилгээний таних тэмдгүүд, худалдааны нэрийг агуулах ба уг вэб сайтанд зориулан, Бадрах Энержи ХХК-д ашиглах зөвшөөрөл өгсөн бусдын эдгээр эрхийн өмчлөгчөөс зөвшөөрөлтэй ашиглаж буй эдгээр эрхүүд мөн агуулагдана. Энэ вэб сайт дээр тавигдсан бүх худалдааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, худалдааны нэрс нь хуулиар хамгаалагдсан болно. Биднээс урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эдгээрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлах, ашиглахыг хориглоно.

4/ НУУЦЛАЛЫН БОДЛОГО / МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ

Энэхүү хэсэг нь тус сайтад таныг зочлох үед цуглуулсан буюу бүртгэгдсэн таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгнө. Энд мөн Бадрах Энержи компаниас уг цахим хуудсанд ашиглахаар цуглуулсан таны хувийн мэдээлэл багтах юм.

4.1 Цахим хуудсанд автоматаар бүртгэгдэх хувийн бус мэдээлэл

Бид таныг ямар интернет хөтөч ашигладаг, мөн таныг ямар сайтаар дамжин манай сайтад холбогдсон гэх мэт таны тухай хувийн бус мэдээллийг автоматаар цуглуулж болох юм. Мөн таны энэхүү вэб сайтад оруулсан мэдээллүүдийг нэгтгэн боловсруулах боломжтой. Гэвч эдгээр мэдээллээс таныг шууд буюу шууд бусаар таньж тодорхойлох боломжгүй бөгөөд тэдгээр мэдээллийг зөвхөн энэхүү цахим хуудасны үйлчилгээг сайжруулахад ашиглах юм. Мөн бид өөрийн сайтын хандалтын чиг хандлагын талаар ерөнхий бөгөөд хувийн чанартай бус нэгтгэсэн мэдээллийг энэхүү цахим хуудастай холбоотой гуравдагч этгээдэд үе үе мэдээлэх боломжтой. Гэвч эдгээр статистикийн үзүүлэлтээс хувь хэрэглэгчийг таньж мэдэх боломжгүй юм.

4.2 Хувийн мэдээллийг цуглуулах ба ашиглах

Танаас асуулт асуух буюу хүсэлт авах, олон нийтийн харилцааны системийг зохицуулах, энэхүү цахим хуудас дээр санал болгож буй үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд таныг илүү сайн ойлгох, танд тогтмол хэвлэл, хэвлэлийн мэдээ, товхимлууд илгээхийн тулд бид таны “Овог нэр”, “Нэр”, “И-мэйл” хаяг зэргийг заавал эсвэл сайн дурын үндсэн дээр өгөх гэсэн сонголттойгоор асууж болох юм. Таны өгөх аливаа мэдээллийг “Мэдээлэл хамгаалах акт” (Акт) болон хэрэглэгчийн хувийн нууцлалыг хангаж, хуулийн хүрээнд, зөвхөн ажил хэргийн асуудлаар ашиглах болно.

Бид таны энэхүү цахим хуудсанд оруулсан, эсхүл и-мэйл, бусад онлайн маягтуудаар дамжуулан илгээх хувийн аливаа мэдээллийг зөвхөн доор дурдсан тодорхой зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд, шударгаар цуглуулж, хадгалж, боловсруулна. Доор дурдсан зорилгоор танаас хүсэх аливаа мэдээлэл нь хангалттай, тухайн зорилготой холбоотой, илүүц бус байна. Бид таны мэдээллийг таныг мэдээллээ оруулах үед тодорхой бус байсан аливаа зорилгод ашиглахгүй.

Харамсалтай нь интернетээр мэдээлэл дамжуулах нь аюулгүй байдлыг бүрэн хангадаггүй. Хэдийгээр бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд боломжтой бүр арга хэмжээг авах ч манай цахим хуудсанд дамжуулах таны мэдээллийн аюулгүй байдлыг батлан даах боломжгүй. Аливаа мэдээллийг дамжуулахдаа түүнтэй холбоотой эрсдлийг та өөрөө хүлээнэ. Бид таны мэдээллийг хүлээн авсны дараа, таны хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор боломжтой, зохистой аюулгүйн арга хэмжээ болон эдгээр мэдээлэл гэмтэхгүй, өөрчлөгдөхгүй, устахгүй байх, эрх үл олгогдсон гуравдагч этгээдэд дамжуулагдахгүй байх талаар урьдчилсан арга хэмжээг авна. Бидэнд хадгалагдаж буй хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтрэхтэй холбоотой аливаа хариуцлагыг бид хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд үл хүлээнэ.

Та и-мэйл хаяг, овог нэр… гэх мэт хувийн мэдээллийг энэхүү вэб сайтаас санал болгож буй цаг үеийн мэдээ, хэвлэлийн мэдээлэл, компанийн танилцуулга, сурталчилгаа зэрэг үйлчилгээнд нэвтрэхийн тулд сайн дурын үндсэн дээр оруулна. Бид дээрх замаар холбогдсон хувь хүмүүсийн мэдээллийг автоматаар холбодоггүй болно. Бид энэхүү вэб сайтад тэмдэглэгдсэн буюу оруулсан бүх мэдээллийн нууцлалын хадгалахад анхаарч ажилладаг. Хэрэглэгчийн хаяг, мэдээллийг бусад этгээд харах боломжгүй байдаг.

Энэхүү вэб сайтад бид бусад вэб сайт руу холбох холбоос оруулж болох ба, эсвэл та өөр вэб сайтаар дамжин энэхүү цахим хаяг руу холбогдож болох юм. Өөр бусад вэб сайтад өөрийн хувийн мэдээллийг оруулахаас өмнө цахим хуудас бүрийн нууцлалын бодлогыг нягталж, ялангуяа тэрхүү гуравдагч талын цахим хуудсанд аливаа төрлийн контент оруулахаас өмнө өөрийн эрх, үүргийг сайтар ойлгож авах нь зүйтэйг сануулж байна. Бид энэхүү вэб сайтаас өөр бусад сайтын нууцлалын бодлого, үйлдэл, агуулгын талаар хариуцлага хүлээхгүй болно.

Бидний танаас авах хувийн мэдээлэл Европын Эдийн Засгийн Бүс (“EЭЗБ”)-ийн гадна орших байршилд шилжүүлэгдэж, хадгалагдаж болох юм. Түүнчлэн эдгээр мэдээллийг манай ханган нийлүүлэгчдийн аль нэгэнд хамаарах, ЕЭЗБ-ийн гадна орших ажилтан боловсруулах боломжтой. Өөрийн хувийн мэдээллийг бидэнд өгөх нь энэхүү шилжүүлэх, хадгалах, боловсруулах үйл явцыг зөвшөөрч буй хэрэг юм. Бид таны мэдээллийг аюулгүй хадгалахын тулд энэхүү нууцлалын бодлогын дагуу боломжтой бүх алхмыг авч хэрэгжүүлэх болно.

Таны хувийн мэдээллийг Бадрах Энержи компани эцэслэн хянах болно.

Таны хувийн мэдээллийг Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улс, Улаанбаатар – 14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, “Ай-Си-Си Тауэр”, 3 давхар хаягт бүртгэлтэй Бадрах Энержи хязгаарлагдмал хариуцлагатай компани эцэслэн хянана.

4.3 Мэдээлэл цуглуулах зорилго

Манай вэб сайтын нэг зорилго нь танд бид хэн болох, юу хийдэг талаар мэдээлэх явдал юм. Бид дараах зорилгоор хувийн мэдээллийг (овог нэр, нэр, ажлын хаяг, ажлын утас, и-мэйл) цуглуулж, ашиглах боломжтой. Үүнд:

  • Таны Бадрах Энержи ХХК-иас тусгайлан хүссэн товхимол, хэвлэлийн мэдэгдэл зэрэг мэдээллийг илгээх боломжтой болохын тулд;
  • Энэхүү вэб сайтын үндсэн үйл ажиллагааг явуулахын тулд.

Бизнесийн үйл ажиллагаагаа оновчтой болгохын тулд бид таны хувийн мэдээллийг шууд маркетингийн зорилгоор ашиглаж болох юм. Бид таны хувийн нууцлалыг хүндэтгэх учраас энэхүү тохиолдолд таны хувийн мэдээллийг шууд маркетингийн зорилгоор ашиглахаас өмнө танд мэдэгдэж, шаардлагатай үед таны зөвшөөрлийг авах болно. Түүнчлэн хэрвээ та хэзээ нэгэн цагт өөрийн мэдээллийг шууд маркетингийн буюу бусад зорилгоор ашиглуулахыг зогсоох хүсэлтэй аваас, доор дурьдсаны дагуу бидэнтэй холбогдоно уу. Бид боломжтой хугацаанд багтаж тэрхүү зорилгоор таны мэдээллийг ашиглах үйлдлийг зогсоох болно.

Дээр дурьдсан болон хуулийн дагуу эрх олгосон буюу шаардлагатай болсон (тухайлбал, ямар нэг хэрэг, маргааныг хууль, шүүхийн түвшинд шийдвэрлэх явцад болон залилан, бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай болох), компанийн болоод манай хэрэглэгч/үйлчлүүлэгч, бусад хувь хүмүүсийн эрх, өмч хөрөнгө, хувийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай гэж үзэхээс бусад тохиолдолд бид таны хувийн чанартай мэдээллийг задруулахгүй.

Таны хувийн мэдээлэл нэвтэрч болохуйц байх ба манай вэбмастерт цахим шуудангаар дамжуулан шаардлага тавьсан даруйд бид тэдгээрийг өөрчлөх, устгах эрхтэй байна.

4.4 Цуглуулсан мэдээллийг хүлээн авах этгээд

Энэхүү цахим хуудасны “Холбоо барих” гэсэн хэсэгт цуглуулсан хувийн мэдээллийг зөвхөн Бадрах Энержи компанийн дотоод хэрэгцээнд ашиглах зорилготой бөгөөд зөвхөн, танаас урьдчилан зөвшөөрөл авсан эсхүл хуулийн дагуу шаардсан зэрэг цөөн тохиолдлоос бусад нөхцөлд Бадрах Энержи компаниас өөр гадны этгээдэд илчлэхгүй байх болно.

Энэхүү цахим хуудасны холбоо барих маягтыг ашиглан та манай гадны үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан тараагддаг БАДРАХ ЭНЕРЖИ компанийн хэвлэл, товхимолуудыг хүлээн авах хүсэлтээ тавих боломжтой. Бид таны хүсэлтийг биелүүлэхийн тулд бидний өмнөөс мэдээллийг боловсруулах үйлчилгээ үзүүлдэг харилцагчдаа таны хувийн мэдээллийг өгөх шаардлагатай болдог. Хэрвээ та дээрх зорилгоор хувийн мэдээллээ БАДРАХ ЭНЕРЖИ-д өгч байгаа бол энэ нь тийнхүү дамжуулан боловсруулахыг зөвшөөрч буй хэрэг юм.

4.5 Хувийн мэдээллийг хадгалах хугацаа

Тодорхой зорилгоор ашиглахаар танаас хүссэн хувийн аливаа мэдээллийг буюу энэхүү вэб сайтад цуглуулсан мэдээллийг тухайн зорилгод шаардлагатайгаас илүү хугацаагаар хадгалахгүй. Бид хадгалагдаж буй хувийн мэдээллийг тогтмол шалгаж, цаашид шаардлагагүй хувийн мэдээллийг устгадаг.

4.6 Хувийн мэдээлэлд нэвтрэх, түүнийг өөрчлөх, устгах эрх

Бид таны тухай мэдээллийг аль болох үнэн зөв байлгахад анхаардаг. Акт болон 2004 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №2004-801 тоот болон 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №2018-493 тоот Францын хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан 1978 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн №78-17 тоот Францын “Мэдээллийн Эрх Чөлөөний Хууль”, мөн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр батлагдаж, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн №2016/679 тоот Европын Холбооны Дүрэм (Мэдээлэл Хамгаалах Ерөнхий Дүрэм)–д зааснаар хувь хүн өөрийнх нь тухай мэдээллийг бүрдүүлж буй мэдээллийн хуулбарт нэвтрэх, хохирол учруулахуйц эсвэл сэтгэл гутралд хүргэсэн буюу хүргэх магадлалтай мэдээлэл боловсруулалтаас татгалзах, хувийн мэдээллийг шууд маркетингэд ашиглахаас урьдчилан сэргийлүүлэх, автомат арга замаар гаргасан аливаа шийдвэрээс татгалзах, алдаатай хувийн мэдээллийг тодорхой тохиолдолд засуулах, хаалгах, арилгуулах, устгуулах эрхтэй. Хэрвээ тантай холбоотой ямар мэдээлэл хадгалагдаж буйг мэдэхийг хүсвэл, бидэнтэй доорх хаягаар хэдийд ч холбогдох боломжтой:

  • Бичгээр энгийн хүсэлт гаргах бол: Бадрах Энержи ХХК – Монгол Улс, Улаанбаатар – 14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, “Ай-Си-Си Тауэр”, 3 давхар
  • Эсхүл дараах и-мэйл хаягаар: webmaster.badakhenergy@orano.group.

Мөн түүнчлэн манай Мэдээлэл Хамгаалалтын Ажилтны (Элен Легра) dpo@orano.group хаягт хүсэлтээ илгээх боломжтой.

Таны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бид тэрхүү мэдээллийг танд өгөхөөс өмнө таныг өөрийгөө баталгаажуулахыг шаарддаг. Ямар ч тохиолдолд бид Актын дагуу танд шуурхай хариу өгөхийн тулд бүх хүчээ дайчлах болно.

4.7 Энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах тухай

Бид энэхүү Нууцлалын бодлогод компани, үйлчлүүлэгч, бусад хүмүүсээс ирсэн саналыг тусган, цаг тухай бүрт өөрчлөлт оруулдаг. Бид мэдээллийг тань хэрхэн хамгаалж, вэб сайт дээр илүү сайн контентыг байршуулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл авахыг хүсвэл энэхүү бодлогыг үе үе нягталж уншиж байхыг зөвлөж байна. Хэрвээ бид таны сайн дурын үндсэн дээр өгсөн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хуваалцах явцдаа аливаа нэг бодит өөрчлөлт оруулах аваас танд Бадрах Энержи компанийн цахим хуудас дээр тодорхой, анзаарагдахуйц байдлаар мэдэгдэл гаргаж, мэдээлэл өгөх болно. badrakhenergy.com цахим хуудсыг ашигласнаар та энэхүү Нууцлалын Бодлогод заасан нөхцөл болзлыг зөвшөөрч буйгаа илэрхийлж буй юм.

5/ ХАРИУЦЛАГА ҮЛ ХҮЛЭЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Энэхүү цахим хуудас дээрх мэдээлэл, зөвлөмжүүд нь үнэн бодит байх үүднээс тавигдсан болно. Тэрхүү мэдээллийг таны нэвтрэн үзэж буй өдөр, цагт үнэн зөв, бүрэн гүйцэд хэмээн үзэж байршуулж буй болно. Энэхүү цахим хуудсанд агуулагдах материалууд нь ойлгомжгүй байж болох бөгөөд зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор тавигдсан болно. Хэдийгээр бид хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа ч эдгээр мэдээлэл нь зарим тохиолдолд тодорхойгүй, хуучирсан болон үл нийцсэн байж болзошгүй.

Бадрах Энержи болон түүний харьяа салбар нэгжүүд нь энэхүү Мэдээлэл бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхэд аливаа баталгаа, нотолгоо өгөхгүй.

БИД ЭНЭХҮҮ ВЭБ САЙТ ДЭЭРХ АЛИВАА БУРУУ ТАШАА БОЛОН ОРХИГДСОН МЭДЭЭЛЭЛ (ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАВИХААС БУСАД ТОХИОЛДОЛД), ЗЭРЭГТ ХАРИУЦЛАГА ХУЛЭЭХГҮЙ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ВЭБ САЙТАД ТАВЬСАН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН ГАРГАХ АЛИВАА ШИЙДВЭР НЬ ЗӨВХӨН ТАНЫ ӨӨРИЙН ХАРИУЦЛАГА БАЙХ БОЛНО. БАДРАХ ЭНЕРЖИ ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДСАНД НЭВТРЭХ, НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БАЙХ, ЭСХҮЛ ЭНД ТАВЬСАН МЭДЭЭЛЛЭЭС ҮҮДЭЛТЭЙГЭЭР АШИГ ОРЛОГОО АЛДАХ, БИЗНЕСЭЭ ТАСАЛДУУЛАХ, ПРОГРАММ БУЮУ БУСАД МЭДЭЭЛЭЛ АНГИЛАХ СИСТЕМ АЛДАГДАХ ЗЭРЭГ ШУУД БА ШУУД БУС, ОНЦГОЙ ҮР ДАГАВАР УЧРУУЛСАН БОЛОН БУСАД БҮХ ТӨРЛИЙН ХОХИРОЛД ХУУЛИАР ЗӨВШӨӨРСӨН ХҮРЭЭНД ХАРИУЦЛАГА ҮЛ ХҮЛЭЭНЭ.

Энэхүү цахим хуудас нь гуравдагч этгээдийн хөтөлдөг гадны интернет сайтууд руу чиглүүлэх холбоосуудыг агуулж болно. Эдгээр холбоосууд нь зөвхөн танд хэрэгцээтэй холбогдох вэб сайтууд, үйлчилгээ, бүтээгдэхүүн буюу мэдээллүүдийг хурдан, хялбархан олоход туслахад чиглэсэн болно. Эдгээр цахим хуудсуудаар дамжуулан олж болох мэдээлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн нь таны зорилгод нийцэх эсэхийг та өөрөө тогтооно. Тиймээс бид энэхүү вэб сайтаас холбогдон орох аливаа вэб сайтын агуулга, тэдгээрийн үнэн зөв, хүчин төгөлдөр, бүрэн гүйцэд эсэх талаар хариуцлага хүлээхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Бадрах Энержи компани нь энэхүү цахим хуудсын контентыг шинэчлэх болон өөр бусад шалтгаанаар 1) вэбийн формат ба агуулгыг хэдийд ч өөрчлөх, 2) цахим хуудсыг өргөжүүлэх болон засварлах зорилгоор үйл ажиллагааг түр зогсоох зэрэг арга хэмжээг авах эрхтэй.

Мөн түүнчлэн Бадрах Энержи ХХК нь аливаа бусад этгээдэд мэдэгдэлгүйгээр энэхүү цахим хуудсын контентыг хэдийд ч устгах, өөрчлөх, нэмж дэлгэрүүлэх эрхтэй.

6/ ХОЛБООС БА КҮҮКИ

Холбоосууд

Та Бадрах Энержи компаниас урьдчилан бичгээр баталгаажуулсан зөвшөөрөл авалгүйгээр энэхүү цахим хуудастай холбох холбоосыг тавих эрхгүй. Хэрвээ энэхүү цахим хуудсанд холбох идэвхижүүлсэн холбоосыг тавихыг хүсвэл бидэнд дараах хаягаар хандана уу:

  • Энгийн шуудан: Бадрах Энержи ХХК – Монгол Улс, Улаанбаатар – 14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, “Ай-Си-Си Тауэр”, 3 давхар
  • И-мэйл: byambadolgor.luvsanjamts@orano.group

Бид таны хүсэлтийг аль болох шуурхай шийдвэрлэхийг хичээх боловч, таны хүсэлтийг зөвшөөрөх эсэх шийдвэрийг бид гаргах ба бид таны хүсэлтийг заавал зөвшөөрөх үүрэг хүлээхгүй.

Күүки

Энэхүү цахим хуудас нь “күүки” хэмээх үе үе шинэчлэгдэн өөрчлөгддөг Европын холбооны цахим харилцааны нууцлалыг хамгаалах тухай 2002/58/CE удирдамжид заасан күүкинүүд болон бусад адил төстэй технологийг ашиглана.

Күүки гэдэг нь вэб серверээс вэб хөтөч рүү илгээдэг, серверт зочлогчдыг таних боломж олгодог багахан хэмжээтэй мэдээлэл юм. Күүкинүүдийг вэб сайтыг ажиллуулах, илүү үр ашигтай ажиллуулах, уг сайтын эздэд мэдээлэл өгөх үүрэгтэйгээр ашигладаг. Күүкинүүд нь “түр зуурын күүкинүүд” (таныг вэб хөтчийг хаах үед устгагддаг) буюу таны компьютерт удаан хугацаанд хадгалагддаг “байнгын күүкинүүд” байж болдог.

Бид күүкийг зайлшгүй шаардлагатай дараах тохиолдлуудад ашигладаг: (1) таныг энэхүү цахим хуудсаар аялж, түүнийг ашиглахад (2) хэдэн шинэ зочин цахим хуудсанд нэвтэрсэн, хэдэн зочин аль аль хуудсыг харсан байна гэх мэт мэдээллийг цуглуулснаар цахим хуудасны гүйцэтгэлийг сайжруулахад (3) таны өмнөх сонголтыг тогтоож авснаар дараа дараагийн удаа танд илүү тохиромжтой болгох, вэб сайтын ажиллагааг сайжруулах зэрэг юм. Гэвч мэдээллийг зөвхөн нэгтгэсэн байдлаар цуглуулдаг. Бид күүкийг хувь хүнийг таних мэдээллийг цуглуулахад ашиглахгүй. Энэ нь бид тухайн хуудсанд хэдэн хүн зочилсныг мэдэж болох боловч, яг хэн зочилсныг мэдэх боломжгүй гэсэн үг юм (тэрхүү мэдээллээс таныг энэхүү вэб сайтад зочилсон хэмээн хэлэх боломжгүй).

Энэхүү вэб сайтад зочилсноор та биднийг дээрх зорилгоор күүкийг ашиглахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Гэвч ихэнх вэб хөтчүүд күүкийг автоматаар зөвшөөрдөг тул хэрвээ та күүкийг ашиглахыг үл зөвшөөрөх бол өөрийн вэб хөтчийн нууцлалын тохиргоог өөрчлөн тэдгээрийг (бидний ашигладаг күүкийг оруулан) ачаалахыг хаах, эсвэл тэдгээрийг устгах, идэвхигүй болгох шаардлагатай. Күүкийг хэрхэн устгах тухайд өөрийн интернет хөтчийн зааварчилгааг харна уу.

Сануулахад, та күүки ашиглахаас татгалзсан ч манай сайтыг ашиглаж болох ба, харин зарим үйлдлүүд нь зохих ёсоор ажиллахгүй байх магадлалтай.

7/ МАРГААН ТАСЛАХ

Энэхүү вэб сайтыг ашиглах, ерөнхий нөхцлүүдийг мөрдөхдөө Английн хуулийг мөрдлөг болгож, түүний дагуу тайлбарлах ба эдгээр нөхцөл болзлуудтай холбоотой үүсэх аливаа маргаан, энэхүү вэб сайттай холбоотой үүсэх аливаа маргааныг гэрээнээс эсвэл эрх зөрчсөнөөс үүдсэн эсэхээс үл хамааран зөвхөн Английн шүүхээр шийдвэрлүүлнэ.

8/ ХОЛБОО БАРИХ

Энэхүү цахим хуудсын агуулга, эсхүл түүнийг ашиглах талаарх аливаа асуулт, санал гомдлыг манай вэбмастерийн byambadolgor.luvsanjamts@orano.group хаяг руу илгээнэ үү.

2004 оны 8 дугаар сарын 6 –ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр дагаж мөрдөх болсон Франц Улсын 1978 оны 1 дүгээр сарын 6–ны өдрийн №78-17 тоот “Мэдээлэл Боловсруулалт ба Иргэний Эрх Чөлөө”-ний хуулийн дагуу хуримтлуулсан хувийн мэдээллүүд нь “Мэдээлэл ба Эрх Чөлөөний Үндэсний Комисс”-ын (Commission Nationale de l’Informatique et des Libertés) “Мэдээлэл Хамгааллын Ажилтан” Элен Легра (Hélène LEGRAS) –ийн жагсаалтад бүртгэгдсэн болно. Та өөрийн хувийн мэдээллийг хамгаалах, нэвтрэх, өөрчлөхтэй холбоотой асуудлаар түүнд хандана уу.

Contact
close slider