“Бадрах Энержи” компани, Орано Уул уурхайн коллеж болон Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан газар доор уусган олборлох технологийн талаарх цуврал лекц, семинар амжилттай болж өндөрлөлөө. Нийт сар гаруй хугацаанд үргэлжилсэн зургаан модуль сургалтыг ГДУО аргаар олборлох боломжтой ордын гидрогеологи ба геологийн тогтоц, нөөц, баялгийн тооцоолол, техник аргачлал, феноменологи ба загварчлал, нөхөн сэргээлт ба нийгмийн хариуцлага сэдвээр Орано Уул уурхайн коллежийн сургагч багш нар орсон юм. “Бадрах Энержи” компани нь 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлж, 1600 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байгаа ба энэ жилээс ажиллах хүчнээ бүрдүүлэх ажлыг эрчимжүүлээд байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Contact
close slider