“Бадрах Энержи” компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 2021 онд нэгдэн, Зөөвч-Овоо төслийн олборлолтын хугацаанд нийт 5сая мод тарих амлалт авсан билээ.
🌳Тус ажлын хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 27 мянга орчим мод тариад байгаа ба энэ онд нэмж 5000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн.
🌳Мөн Шинэ Хархорин хотод ойн зурвас байгуулах ажлын талбайд 3500 ширхэг шилүүст мод тарьж, Шинэ хотын захиргаанд хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.
Манай компани мод тарих ажлаа цаашид идэвхтэй үргэлжлүүлэн, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Contact
close slider