Ураны хүдэр
Байгалийн уран
Уран нь манай гарагийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн металл юм. Хүний биед ч 90-150 микрограмм хүртэлх хэмжээний уран агуулагдаж байдаг.
Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг халаасан дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа уран цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог.
Дээр хэлснээр уран далай, тэнгисийн ус гэх мэтчлэн хаа сайгүй байдаг. Уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг.

Ураны хүдрийн бүтээгдэхүүн
U308 буюу шар нунтаг хэмээх ураны хүдрийн бүтээгдэхүүнийг байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан гаргаж авдаг. Байгальдаа нэг тонн хүдэрт 200 грамм уран байдаг бол уусгах, хатаах, шатаах зэрэг боловсруулалт хийгдсэний дараа нэг тонн тутамдаа 700 гаруй килограмм уран агуулах хүдрийн бүтээгдэхүүн гаргаж авдаг.
Ураны түлшний цикл

Монгол орны зүүн говь дахь ураны тогтоц
Дорноговь аймаг орчмын бүс нутагт хэдэн арван сая жилийн хугацаанд ураны ордууд бүрэлдэн тогтсоныг судалгаагаар илрүүлсэн. Борооны ус хад чулуунд агуулагдах байгалийн ураныг уусган тунамал чулуулгийн үе давхаргуудаар нэвчин урсдаг байна.
Энэхүү тунамал чулуулгийн үе давхаргууд нь сөөлжлөн байрлах үл нэвчүүлэгч шавар, нэвчүүлэгч элсэн чулуун үеүдээс тогтдог. Ураныг өөртөө уусгасан ус нь нэвчүүлэгч элсэн чулуун үеүдээр эргэлдэх ба ингэх замдаа химийн онцгой нэгдэл бүхий байгалийн орчинд орсноор уран тунаж үлддэг. Энэ процесс удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд эрдэсжих үйл явц эхэлж, цаашид баяжигдах процесс үргэлжилдэг.
Байгалийн энэхүү үйл явцын үр дүнд тодорхой байршлуудад их хэмжээний уран хуримтлагдах ба эдгээр хуримтлалыг олборлож эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог. «Кожеговь» компанийн геологичид ураны хуримтлал, ордын эрэл хайгуулыг хийж, илрүүлсэн уран нь эдийн засгийн нөөц болох боломжтой эсэхийг тодорхойлох үнэлгээ хийдэг.
Цацраг идэвхт материалын хэрэглээ
Цацраг идэвхийн хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбар хүртэл өргөн хүрээнд ашигладаг.

Эрүүл мэнд
Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөнөөр ашигладаг. Хорт хавдрын эс устгах цацрагийн эмчилгээнд ионжуулагч цацрагийн энергийг ашигладаг.
Анагаах ухаан
Орано группийн охин компани Орано-Медийн альфа цацрагийн эмчилгээ нь хар тугалга-212-ыг биологийн молекулуудтай (пептид, эсрэг бие) нэгтгэн хорт хавдрын эсийг онилдог. Ингэснээр хавдрын эсийг сонгон устгаж, эргэн тойрны эрүүл эсэд үзүүлэх нөлөөг хязгаарладаг.
Хүнс, хөдөө аж ахуй
Вирус, нян устгах болон хоол хүнсний савлагааг ариутгахад хэрэглэнэ.
Геологи, уул уурхай
Геологийн тогтцуудын насжилтыг тогтооно.
Боловсрол, шинжлэх ухаан
Түүхийн дурсгалт зүйлсийн насжилтыг тогтооно.
Байгаль орчин
Ус, агаарын бохирдлын судалгаанд хэрэглэнэ.
Үйлдвэрлэл
Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан янз бүрийн хий илрүүлэхэд (тухайлбал утаа мэдрэгч) ашиглана.
Ураны салбар — үйл ажиллагааны зохицуулалт
Монгол Улсын төрийн бодлого нь байгалийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааг нэмэгдүүлэхийг дэмждэг. Энэ бодлого нь хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологи хөгжүүлэх зорилготой.
Төрөөс баримтлах бодлого болон «Цөмийн энергийн тухай хууль»-ийн дагуу цацраг идэвхт ашигт малтмалын бүх ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ордод хамааруулдаг.
Монгол Улсын Цөмийн энергийн комисс нь салбартаа хамтран ажиллаж, цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Франц, Япон, Энэтхэг, Чех, АНУ, Орос, Хятад, Канад, Өмнөд Солонгос зэрэг улстай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна.
Хууль, дүрмийн чанд зохицуулалт бүхий уул уурхайн салбар
Уул уурхайн салбар
- Монгол Улсын хууль
- Ашигт малтмалын тухай хууль
- Олон улсын хууль
- EITI

Ураны олборлолт
- Монгол Улсын хууль
- 2009 он Монгол Улсын талаас цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого,түүнийг хэрэгжүүлэх хөтөлбар, төлөвлөгөө; Цөмийн энергийн тухай хууль (2009)
- Олон улсын хууль
- Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн стандартууд
Хяналтын аргачлал
- Тогтмол хяналт шалгалт
- МХЕГ · ОБЕГ · Дорноговь аймгийн БОАЖГ
- Тайлан
- БОАЖЯ-нд байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн тайлан жил бүр; МХЕГ-т цацрагийн хамгаалалтын тайлан
- Зөвшөөрөл
- Цацраг идэвхт ашигт малтмал эрж хайх болон холбогдох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
- Хяналтын байгууллага
- Цөмийн энергийн комисс
