Ажлын байр
“Бадрах Энержи” компанийн хүний нөөцийн баг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон талт байдлыг дэмждэг. Гарал үүсэл, нас, хүйс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага эсвэл айдентити буюу бусдаас ялгарах байдал, хөгжлийн бэрхшээл, улс төр, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллагын гишүүнчлэл эсвэл үндэсний цөөнх зэргээс шалтгаалсан аливаа гадуурхлаас зайлсхийн, ажилтнуудын ур чадвар, ажлын замналыг хөгжүүлдэг. Тэргүүлэгч ажил олгогчийн хувьд “Бадрах Энержи” компани төслөө амжилттай хэрэгжүүлэх зорилгоор авъяас, ур чадвартай ажилтнуудыг ажилд авч, хөгжүүлэн, удаан хугацаанд ажиллуулахыг эрмэлзэж байна.
Хэрэв та “Бадрах Энержи” компанийн ирээдүйд зарлагдах ажлын байрыг сонирхож байвал, g-orn-hrbadrakhenergy@orano.group хаяг руу ажлын намтраа илгээж, манай хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлнэ үү.
Албан тушаал
Албан байрны тоо
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэрэгжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Төслийн хяналтын менежер
Гүйцэтгэх үүрэг
- Төслийн удирдлагыг үр дүнтэй явуулахад чиглэсэн төслийн хяналтын систем, процесс боловсруулж хэрэгжүүлэх.
- Төслийн гүйцэтгэл, ахиц дэвшилд хяналт тавьж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, төслийн хэрэгжилтийн хандлага болон сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох.
- Төслийн явц төлөвийн тайлан, прогноз бэлтгэж, оролцогч талуудад танилцуулах.
- Төслийн хуваарь, төсөв, нөөцийн төлөвлөгөө боловсруулахад төслийн менежерүүдтэй хамтран ажиллах.
- Төслийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл бууруулах стратеги хэрэгжүүлэх.
- Төсөл хэрэгжих хугацаанд компанийн бодлого, салбарын дүрэм журмыг дагаж мөрдүүлэх.
- Төслийн хяналтын шилдэг туршлагын талаар төслийн багуудыг удирдан чиглүүлэх, сургалт явуулах.
- Төслийн удирдлагын багийн хүрээнд тасралтгүй сайжруулалтын соёл төлөвшүүлэх.
Мэргэжил, ажлын туршлага
- Төслийн удирдлага, инженерчлэл, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
- Төслийн хяналт, төслийн менежментийн чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан байх.
- Төслийн удирдлагатай холбоотой программ хангамж, хэрэглүүрийг эзэмшсэн байх (MS Project, Primavera гэх мэт).
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах өндөр ур чадвартай байх.
- Харилцааны болон хүмүүстэй харилцах маш сайн ур чадвартай байх.
- Багаар үр дүнтэй ажиллах болон олон төслийг зэрэг удирдах чадвартай байх.
- Холбогдох чиглэлээр (PMP, CAPM, үүнтэй ижил төстэй) ур чадвартай бол давуу тал болно.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед сайт руу явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэх урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай, мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БАРИЛГЫН МЕНЕЖЕР
Барилгын менежер нь уул уурхайн төслийн барилгын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төслийг хугацаанд нь, төсвийн хүрээнд, өндөр чанартайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү ажлын байр нь уул уурхайн дэд бүтцийн хөгжүүлэлт, инженерчлэл, гэрээний менежментийн талаар өргөн мэдлэг, туршлага шаардана.
Гүйцэтгэх үүрэг
- Барилгын менежмент: Барилгын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах ажлыг хугацаа болон төсвийн хязгаарт багтаан удирдах.
- Гэрээний менежмент: Гэрээ боловсруулах, хянах, хэлэлцэх, гүйцэтгэлийг хангах.
- Талбайн хяналт: Барилгын талбайд аюулгүй байдал, үр ашигтай байдал, өндөр чанарын стандартыг хангах.
- Стратегийн төлөвлөлт: Уул уурхайн дэд бүтцийн урт, богино хугацааны төлөвлөлтөд хяналт тавих
- Эрсдэлийн менежмент: Барилга болон гэрээтэй холбоотой эрсдэлүүдийг тодорхойлох, стратеги боловсруулах.
- Дүрэм журам мөрдүүлэх: Байгаль орчин, аюулгүй байдал, барилгын дүрэм журамд нийцүүлэн ажиллах.
- Гүйцэтгэлийг хянах: Барилгын ажил, тоног төхөөрөмж суурилуулалт, чанарын хяналтыг хянах.
- Тайлан гаргах: Менежментийн багт явцын тайлан, бэрхшээл болон шийдлүүдийг тогтмол мэдээлэх.
- Техникийн хяналт: Барилгын ажлууд техникийн үзүүлэлт, стандарт, зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхийг хангах.
Мэргэжил, ажлын туршлага
- Барилгын менежмент, иргэний барилга, байгууламжийн инженерчлэл болон холбогдох бусад чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.
- Уул уурхайн салбарын барилгын менежмент, гэрээ, инженерчлэл чиглэлээр7-оос доошгүй жилийн туршлагатай байх.
- Томоохон барилгын төслүүдийг удирдаж байсан туршлагатай байх.
- Гэрээ, хууль, хэлэлцээр хийх ур чадвартай байх.
- Манлайлал, багийн удирдлагын өндөр ур чадвартай байх.
- Олон улсын болон дотоодын барилгын дүрэм журмыг мэддэг байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Аяллын нэмэгдэл болон сайтын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨСЛИЙН ДЭД ЗАХИРАЛ
Гүйцэтгэх үүрэг
- Төслийн оролцогч талуудын хүлээлт болон харилцааг удирдаж, төслийн бүх үе шатанд зүй зохистой, ил тод байдлыг хангах.
- Төслийн зохион байгуулалт, бүтэц дээр хяналт тавьж, байгууллагын зорилго болон төслийн зорилтод нийцсэн байдлыг хангах.
- Төслийн төсөв болон хуваарийг тодорхойлж, байнга шинэчлэн, өөрчлөлтүүдийг үр дүнтэй удирдах.
- Төсөлтэй холбоотой зөвшөөрлүүдийг авах процессыг удирдан зохион байгуулах, олон улсын болон дотоодын холбогдох хууль тогтоомж, журмуудад нийцэж буй эсэхийг хангах.
- Төслийн багийн бүтэц, зохион байгуулалтын талаар саналаа илэрхийлэх, төслийн багийг үр ашигтай бүрдүүлэх.
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, хэвийн үйл ажиллагаа болон үр дүнтэй гүйцэтгэлийг хангах.
- Төслийн менежментийн холбогдох бичиг баримтууд байгаа эсэх, зохих ажил, процессууд хийгдэж байгаа эсэх, тэдгээрийг мөрдөж байгаа эсэхийг хянах, хангах.
- Стандартын өндөр шаардлагуудыг биелүүлж байгаа эсэхийг хангах үүднээс мэргэжлийн зөвлөх үйлчилгээ (инженерчлэл, худалдан авалт, барилга) үзүүлэгч байгууллагууд, гүйцэтгэгчдийн ажлын уялдаа холбоо, чанарын хяналтыг хэрэгжүүлэх,хялбарчлах.
- Үйл ажиллагааны болон төслийн зорилго, зорилтуудын нэгдсэн байдлыг хангах үүднээс үйл ажиллагааны багтай нягт уялдаатай ажиллах.
- Барилга, байгууламж, үйлдвэр зэргийг ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэлийг хангах, төслийн бүтээн байгуулалтын үе шатнаас үндсэн үйл ажиллагааны үе шат руу саадгүй, бүрэн шилжих нөхцөлийг бүрдүүлэх замаар үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах,
- Төслийг амжилттай хэрэгжүүлэх баталгаа болох өртөг зардлын менежмент, төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, зайлсхийх арга зам, бичиг баримтын хяналт зэрэг төслийн хяналтын үр дүнтэй байдлыг хангах.
Мэргэжил, ажлын туршлага
- Инженерчлэл эсвэл холбогдох бусад чиглэлээр мэргэжил эзэмшсэн, үйлдвэрлэлийн цогц төслийг удирдаж байсан 10-15 жилийн туршлагатай.
- Олон улсын компани болон олон соёлт орчинд төслийг удирдаж ажилласан 5-аас доошгүй жилийн туршлагатай.
- Манлайллын болон бүх түвшний оролцогчидтой үр дүнтэй харилцах өндөр ур чадвартай.
- Аюулгүй байдал болон чанарын стандартуудад өндөр анхаарал хандуулдаг, эрсдэлийн удирдлага болон хууль, журамд нийцүүлэн ажиллах идэвхтэй хандлагатай байх.
- Бие даан, зохион байгуулалттай, олон ажлыг нэг зэрэг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай.
- Ажлыг хуваарилах болон багийг удирдан зохион байгуулах чадвартай.
- Орано группийн үнэт зүйлсийг чанд дагаж, ёс зүйтэй байх, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангаж чадахуйц.
- Үр дүнд чиглэсэн шийдвэр гаргах, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх чадвартай.
- Асуудлыг шийдвэрлэж, ачаалалтай нөхцөлд ажиллах чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (сайт руу явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол, унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН
Хүний нөөцийн ажилтан нь хүний нөөцийн үндсэн үйл ажиллагааг хариуцах бөгөөд үүнд хүний нөөцийн удирдлага, цалин хөлсний тооцоолол, сургалт зохион байгуулалт, сонгон шалгаруулалт багтана. Тус албан тушаал нь хөдөлмөрийн хууль тогтоомж болон компанийн бодлого журмуудын хэрэгжилтийг хангаж, ажлын эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Хөдөлмөрийн хууль тогтоомж, компанийн бодлого, журмуудын хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн болон бусад гэрээг бэлтгэх, удирдах, хадгалах.
- Ажилтнуудын даатгал, хөнгөлөлт, санал, хүсэлттэй холбоотой ажлуудыг хариуцан зохион байгуулах.
- Гадаад ажилтнуудын хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авах, сунгах зэрэг ажлуудыг хариуцах.
- Хүний нөөцийн мэдээллийн сан болон ажилтны хувийн мэдээллийг шинэчлэх, хадгалах.
- Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан журмууд компанийн бодлого, журмуудын хэрэгжилтийг хангах.
- Хүний нөөцийн бодлого, журам боловсруулах, шинэчлэхэд туслах.
- Хүний нөөцийн тайлан бэлтгэхэд оролцох.
- Ажилтнуудын цагийн бүртгэл, ирц болон амралтын бүртгэл зэргийг хөтлөх, цуглуулах, хадгалах.
- Ажилтнуудын ээлжийн хуваарь, ажил амралтыг зүй зохистой зохион байгуулах үүднээс Хэлтэс, нэгжийн удирдлага, менежерүүдтэй хамтран ажиллах.
- Татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг сар тутам хийх.
- Цалингийн бүртгэл, хөнгөлөлт, суутгалын мэдээллийг хариуцах.
- Санхүүгийн багтай хамтран цалин хөлсийг цаг тухайд нь ажилтны дансанд шилжүүлэх .
- Цалин, суутгал, хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг ажилтнуудад өгөх
- Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, семинар хөтөлбөрүүдийг зохион байгуулах.
- Сургалтын бүртгэл хөтөлж, ажилтнуудын оролцоог хянах.
- Сургалтын хэрэгцээг тодорхойлж, тохирох хөтөлбөр санал болгоход туслах.
- Сургалтын байгууллагуудтай хамтран сургалтуудыг зохион байгуулах, хянах.
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд туслах: ажлын байрны зар, сонгон шалгаруулалт, ярилцлага, ажлын байранд дасан зохицох үйл явц.
- Хэлтсийн удирдлага, менежерүүдтэй хамтран ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох.
- Шинэ ажил горилогчийн лавлагаа болон түүхийг шалгах.
- Ажил горилогчын мэдээллийн санг удирдах, шинэ ажилтныг хүлээн авах.
Мэргэжил, ажлын туршлага
- Хүний нөөц, бизнесийн удирдлага, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
- Хүний нөөцийн удирдлага, цалин тооцоолол, сургалт, ажилд авах чиглэлээр 3-5 жилийн туршлагатай байх.
- Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан журмууд болон хүний нөөцийн шилдэг туршлагын талаар өргөн мэдлэгтэй байх.
- Хүний нөөцийн программ хангамж болон цалин хөлсний менежментийн платформ, системүүд дээр ажиллах чадвартай байх.
- Харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулалт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
- Нууцлалыг чандлан сахих, мэргэжлийн ёс зүйтэй байх.
- Анхааралтай, хурдан хэмнэлтэй орчинд олон төрлийн ажлыг зэрэг хийх чадвартай байх.
- Монгол болон Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨСЛИЙН МЕНЕЖЕР – ӨРӨМДЛӨГ
Гүйцэтгэх үүрэг
- Өрөмдлөгийн үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, хуваарь, төсвийг боловсруулах.
- Төслийн ахиц дэвшил, үр ашигтай байдлыг хангах зорилгоор тодорхой үе шат, гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох.
- Инженерийн багтай хамтран ажиллаж, төслийн нарийвчилсан зураг төсөл дээр санал өгч сайжруулах.
- Өрөмдлөгийн аргачлал, материал, тоног төхөөрөмжийн сонголтыг оновчтой болгох техникийн ойлголт, практик санал гаргах.
- Өрөмдлөгийн үйл ажиллагаа эхлэх үед удирдамж өгөх “Үйл ажиллагааны заавар”-ийг боловсруулах.
- Заавруудыг салбарын шилдэг туршлага, зохицуулалтын стандарттай нийцүүлэн тодорхой, ойлгомжтой бэлтгэх.
- Төслийн шаардлагад нийцсэн ажиллах хүчний төлөвлөгөө, ажилд авах, сургалтын хуваарийг боловсруулах, хэрэгжүүлэх.
- Өдөр тутмын өрөмдлөгийн үйл ажиллагааг зохицуулж, аюулгүй байдал, байгаль орчин, үйл ажиллагааны стандартыг хангах.
- Ажлын талбайн баг, гэрээт болон туслан гүйцэтгэгчидтэй хамтран ажлын үр дүнтэй урсгал, төслийн цаг хугацааг баримтлах.
- Гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэл, аюулгүй байдал, чанарын өндөр стандартыг хангахыг хянах, зохицуулах.
- ХАБЭА бодлого болон холбогдох дүрэм журмыг чанд мөрдүүлэх.
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмж, систем, процессын ашиглалтад оруулах үе шатанд манлайлан оролцох.
- Ахлах удирдлагад төслийн явц, эрсдэл, чухал үе шатын талаар тогтмол тайлагнаж, ил тод мэдээлэл өгөх.
- Өрөмдлөгийн технологи, аргачлал, процессыг сайжруулах, зардлыг бууруулах шинэлэг санаачилгуудыг санал болгох.
Мэргэжил, ажлын туршлага
- Инженерчлэл, Геологи, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр (эсвэл түүнээс дээш) зэрэгтэй байх.
- Өрөмдлөгийн үйл ажиллагаанд 5-7 жилийн туршлагатай, төслийн менежментийн чиглэлээр 3-5 жил ажилласан байх.
- Өрөмдлөгийн төслийг удирдсан амжилттай туршлагатай, олон улсын болон алслагдсан талбайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- ХАБЭА дүрэм журам, салбарын стандартыг сайтар мэддэг байх.
- Манлайлал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Аяллын нэмэгдэл болон сайтын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЗАРДАЛ ХЯНАГЧ
Гүйцэтгэх үүрэг
- Төсвийн зардлыг төсөвт нийцүүлэн хянах.
- Санхүүгийн тайлан, прогноз, төсөв боловсруулах, дүн шинжилгээ хийх.
- Төслийн гүйцэтгэл, санхүүгийн байдлын үнэлгээ хийхэд төслийн менежерүүдтэй хамтран ажиллах.
- Төслийн хугацааны санхүүгийн эрсдэл тодорхойлж, бууруулах.
- Зардал оновчилж, үр ашиг дээшлүүлэх талаар зөвлөмж өгөх.
- Төслийн баримт бичиг, бүртгэлийг үнэн зөв хөтлөх.
- Төслийн холбогдох уулзалтуудад оролцож, стратегийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах.
Мэргэжил, ажлын туршлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
- Уул уурхайн барилга байгууламжийн төслүүдийн зардлын хяналт, төсөв, санхүүгийн шинжилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Нягт нямбай, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай,.
- Санхүүгийн программ хангамжууд болон Microsoft Excel программ дээр ажилладаг байх.
- Харилцааны болон хүмүүстэй харилцах маш сайн ур чадвартай байх.
- Багаар ажиллах чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Гүйцэтгэх үүрэг
- Нийлүүлэгчийн гэрээ, үйлчлүүлэгчийн гэрээ, хамтын ажиллагааны гэрээ гэх мэт төрөл бүрийн гэрээний төсөл боловсруулах, яриа хэлэлцээ хийх, хянах.
- Дагаж мөрдөх асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах.
- Эрсдэлийн үнэлгээ хийж, хууль эрх зүйн эрсдэл бууруулах нийцлийн хөтөлбөр боловсруулах.
- Гэрээтэй холбоотой асуудлууд болон хууль журам хэрэгжүүлэх шаардлагуудын талаар компанийн хэлтсүүдэд зааварчилгаа өгч хамтран ажиллах.
- Байгууллагын үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байх.
- Хууль журмын хэрэгжилттэй холбоотой асуудал болон шилдэг туршлагын талаар ажилчдын сургалтад туслалцаа үзүүлэх.
Мэргэжил, ажлын туршлага
- Итгэмжлэгдсэн хуулийн сургуулиас дээд боловсролын зэргийн хөтөлбөр дүүргэсэн байх.
- Монгол Улсад хуульчийн мэргэжлээр ажиллах зөвшөөрөлтэй.
- Гэрээ, хууль журмын хэрэгжилтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
- Гэрээний хууль болон хууль журмын хэрэгжилтийн талаар сайн ойлголттой байх.
- Яриа хэлэлцээр хийх, төсөл боловсруулах, харилцааны өндөр ур чадвартай байх.
- Бие дааж болон багаар ажиллах чадвартай байх.
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдэх өндөр ур чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэх урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Орчуулагч
Гүйцэтгэх үүрэг
- Англиас Монгол хэл рүү болон Монголоос Англи хэл рүү бичиг баримт орчуулж, үнэн зөв байдал болон соёлын онцлогийг хангах
- Шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаад хурал, семинар, хээрийн ангийн томилолтоор аман орчуулга хийх
- Орчуулгын чанар, нэр томьёоны нийцэмжтэй байдлыг хангахын тулд хянах, засварлах ажил гүйцэтгэх
- Хууль эрх зүйн баримт бичиг, техникийн гарын авлага, уран зохиолын текст зэрэг олон төрлийн контент дээр ажиллах
- Орчуулгын төсөл тус бүрийн хам сэдэв, тусгай шаардлагыг ойлгохын тулд дотоод үйлчлүүлэгчид/менежерүүдтэй хамтран ажиллах
- Тусгай нэр томьёог судалж, орчуулгын чанарыг сайжруулахын тулд хэл шинжлэлийн хөгжлийн талаар шинэ мэдээлэлтэй байх
- Нууцлалтай баримт бичиг, мэдээллийн нууцыг чандлан хадгалах
- Олон тооны орчуулгын төслийг нэгэн зэрэг удирдан зохион байгуулж, хугацаанд нь гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх
- Орчуулга, хэл шинжлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно
- Техникийн орчуулгад төвлөрсөн 5 жилийн ажлын батлагдсан туршлагатай байх
- Орчуулгын хэрэгсэл болон программ хангамжийн талаар мэдлэгтэй
- Нарийн учир зүйлсэд анхаарал хандуулах, зохион байгуулалтын өндөр чадвартай байх
- Бие даан болон багаар ажиллах чадвартай байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Цацрагийн хамгаалалтын ажилтан
Гүйцэтгэх үүрэг
- Цацрагийн хамгаалалтын улсын болон олон улсын дүрэм, журам, удирдамжийг хэрэгжүүлж мөрдүүлэх
- Уул уурхайн салбарын цацрагийн аюулгүй байдлын холбогдох хууль, стандартуудын талаарх мэдлэгээ шинэчлэн сайжруулах
- Ажлын байр болон орчны цацрагийн түвшнийг хянах зорилгоор хэмжилт, үнэлгээг тогтмол хийх
- Хандлага болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор цацрагийн өгөгдлийг шинжлэх
- Ажилтнуудад цацрагийн аюулгүй ажиллагааны дадал, яаралтай үед авах арга хэмжээ, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ийг ашиглах талаар зааварчилгаа өгөх
- Ажилтнуудын дунд цацрагийн эрсдэлтэй холбоотой аюулгүй ажиллагааны соёлыг бий болгож, мэдээлэл, мэдлэгийг түгээх
- Удирдлага болон захиргааны байгууллагуудад шаардлагатай тайланг бэлтгэх
- Цацрагийн аюулгүй байдлын уялдаатай ажиллагааг хангах зорилгоор эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлага болон үйл ажиллагааны бусад хэлтэстэй хамтран ажиллах
- Цацрагийн хамгаалалтын баримт бичгүүдийг архивлах
Мэргэжил, ажлын туршлага
- Эрүүл мэндийн физик, цацрагийн хамгаалалт, байгаль орчны шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
- Цацрагийн хамгаалалтын мэргэшлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
- Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 2-3 жилийн ажлын туршлагатай байх.
- Цацрагийн аюулгүй байдлын зарчим, хэмжилтийн тоног төхөөрөмж болон зохицуулалтын шаардлагуудын талаар мэдлэгтэй байх.
- Харилцааны, шинжилгээ дүгнэлт хийх, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай байх.
- Алслагдсан уул уурхайн орчинд бие даан болон багаар ажиллах чадвартай байх.
- Монгол болон Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Дорноговь аймагт ажиллана
- 14 ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Гүйцэтгэх үүрэг
- Түншүүдтэй урт хугацааны харилцаа тогтоох, харилцах
- Хамрах хүрээ, цар хүрээний хувьд өөр байж болох эх үүсвэрийн санаачилга гаргах
- Нийлүүлэгчийг сонгох үүднээс олон талт багтай хамтран үнэлгээ хийх, зах зээлийн тендер зохион байгуулах
- Арилжааны оновчтой нөхцөлийг бүрдүүлэх хэлцэл хийх
- Илүү үр оновчтой/үр ашигтай хэмнэлт үүсгэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлж хэрэгжүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
- Техник болон санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх
- Ханган нийлүүлэлтийн эх үүсвэр, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон
түүнээс дээш жил ажилласан байх - Үндэстэн дамнасан инженерийн компанид, тэр дундаа олон улсын ханган нийлүүлэгчидтэй
хамтран ажиллаж байсан бол давуу талтай. - Ёс зүйтэй, санаачлигатай, аливааг урьдчилан дүгнэх, гэрээ хэлцэл хийх чадвартай байх
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэх урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Гүйцэтгэх үүрэг
- Инженерийн үндсэн судалгааны үйл ажиллагаа болон MSP программ дээрх холбогдох холбоосыг харуулсан L3 хуваарийг цаг тухайд нь шинэчилж, P6 программ руу хөрвүүлэх.
- Инженерийн нарийвчилсан судалгааны үйл ажиллагаа болон Р6 программ дээрх холбогдох холбоосыг харуулсан L3 хуваарь үүсгэх.
- Гүйцэтгэгчдийн L3 хуваарьтай (6 багц) танилцаж, тусгайлсан хяналтын хуудсан дээр тайлбар бичин цаг тухайд нь илгээх.
- Төслийн ерөнхий төлөвлөгөөний L2 хуваарийг цаг тухайд нь шинэчлэх (инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гүйцэтгэл, ашиглалтад оруулахын өмнөх ажлууд, ашиглалтад оруулах ажил, Операторт хүлээлгэн өгөх, Үйл ажиллагааны бэлэн байдал …)
- Эрсдэлийн менежер, төслийн менежертэй харилцаж цагийн олговрыг зохицуулах.
- Ажлын зардлыг хуваарийн дагуу хэрэгжүүлэх.
- SPI болон CPI-д хяналт тавих замаар төслийг илүү сайн, үр ашигтай хэрэгжүүлэх.
- Төсөл, үйл ажиллагаа, асуудлын талаар Төслийн удирдлагад үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж мэдээлэл өгөх.
- Төрөл бүрийн үйл ажиллагаа / зарчим төлөвлөх үйл явцыг оновчтой болгох.
- Төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжиж, группийн нөөцийн төлөвлөгөө боловсруулах.
- Нарийвчилсан зураг төслийн хуваарьт MONTE CARLO эрсдэлийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангах, үнэлгээ хийх.
- Техникийн үндэслэл хангах цогц хуваарь боловсруулах хүрээнд бүх оролцогч талуудтай сайн түншлэлийн харилцаа хөгжүүлэх.
- Хуваарийн үндэслэл, таамаглал гаргаж, хуваарь гаргах бүрд дэмжлэг үзүүлэх.
Мэргэжил, ажлын туршлага
- Томоохон төслүүдэд төлөвлөгчийн албан тушаалд 7-оос доошгүй жил ажилласан байх.
- Техникийн чиглэлээр (Механик, уул уурхай, гидрометаллург) их сургууль төгссөн байх
- Төслийн удирдлагын мэргэжилтний гэрчилгээтэй бол давуу тал болно
- Үйлдвэрийн барилгын чиглэлээр техникийн мэдлэгтэй бол томоохон давуу тал болно.
- Хяналт, тайлангийн үр дүнтэй процесс үүсгэж, зохион байгуулах мэдлэг туршлагатай байх.
- Олон соёлтой орчинд ажилласан туршлагатай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэх урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Гүйцэтгэх үүрэг
- Хүний нөөц бүрдүүлэлтийн үр дүнтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэн мэргэжлийн ажил горилогчдыг татах.
- Хүний нөөцийн хэрэгцээний талаар ойлголттой болох, ажлын байрны тодорхойлолт боловсруулах тал дээр менежерүүдтэй хамтран ажиллах.
- Портал хуудас, нийгмийн сүлжээ, харилцаа хэлхээ, ажилчдаар дамжуулах зэрэг янз бүрийн сувгаар ажил горилогчдыг татах, авах.
- Ярилцлага хийх, ажил горилогчийн ур чадварыг үнэлэх, ажилд авах зөвлөмж гаргах.
- Хүний нөөц бүрдүүлэлтийн хугацаанд ажил горилогчтой цаг тухайд нь холбоо барьж, эргэх холбоотой байх.
- Хүний нөөц бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, ажил горилогчийн мэдээллийг бүртгэлийн системд үнэн зөв бүртгэх.
- Ажил горилогч болон холбогдох менежерийн хооронд сайн харилцаа тогтоох.
- Уул уурхайн салбарын чиг хандлага, хүний нөөц болон чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх шилдэг туршлагын талаар мэдээлэлтэй байх.
Мэргэжил, ажлын туршлага
- Хүний нөөц, хууль, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
- Уул уурхайн салбарт хүний нөөц болон чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
- Хүний нөөц бүрдүүлэлтийн үйл явц, арга техникийг сайн мэддэг байх.
- Харилцааны болон хүмүүстэй харилцах, зохион байгуулах өндөр ур чадвартай байх.
- Өргөдөл гаргагчийн бүртгэлийн систем ашиглах өндөр ур чадвартай байх.
- Хурдан хэмнэлтэй орчинд ажиллах, олон тэргүүлэх чиглэлийг удирдаж зохицуулах чадвартай байх.
- Асуудал шийдэх, нарийн нямбай ажиллах ур чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэх урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com