Байгаль орчин

Манай компани үйл ажиллагааны үе шат бүр дэх байгаль орчны хамгааллаар тогтвортой хөгжлийг тодорхойлдог билээ. Уурхайн ашиглалтын хугацаанд дэд бүтэц байгуулж, түүхий эд, нөөц материал, тэр дундаа ус, эрчим хүч ашиглах шаардлагатай болдог ба үүнээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, хяналт шинжилгээ хийж, бууруулах арга хэмжээг тогтмол авч ажилладаг.

2022 онд “Бадрах Энержи” компани Монголын уул уурхайн үндэсний ассоциацтай “Хариуцлагатай уул уурхайн кодексийн гэрээ” байгуулж олон улсын шилдэг стандартыг хэрэгжүүлэх амлалт үүргээ дахин баталгаажуулж салбартаа байгаль орчин хамгааллын талаар үлгэр жишээ болж ажилладгаа илэрхийлэв.

“Бадрах Энержи” компани 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн Зөөвч-Овоо газрын доор уусган олборлох (ГДУО) үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлэхийн өмнө байгаль орчин, нийгмийн болон эрсдэлийн үнэлгээ, судалгааг хийж ажилласан билээ.

Тайлангуудын жагсаалттай танилцах

Зөөвч-Овоо төслийн талбайд байгаль орчны суурь судалгааг хоёр удаа хийсэн ба хамгийн сүүлд 2020-2021 онд шинэчилсэн юм.

 
Д/д Хийж гүйцэтгэсэн ажлын нэр Он
1 “Дулаан-Уул ураны хайгуул” төслийн байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа 2009
2 Өмнөд ордоос газар доогуур уусгах аргаар уран олборлох туршилтын төслийн БОННҮ тайлан 2010
3 “Кожеговь” ХХК-ийн Өмнөд ордоос газар доогуур уусгах аргаар уран олборлох туршилтын төслийн талбай орчмын агаарын чанар, хөрсний мониторингийн судалгааны тайлан 2011
4 “Кожеговь” ХХК-ийн Өмнөд ордоос газар доор уусгах (ISR) аргаар уран олборлох туршилтын үеийн байгаль орчны төлөв байдлын судалгааны үр дүнгийн тайлан 2010-2011
5 Ураныг газар доороос уусган олборлох туршилтын үед цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг ханган ажилласан тухай тайлан 2011
6 Зөөвч-Овоо (11946Х) хайгуулын талбайн байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа 2012
7 Зөөвч-Овоогийн байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа 2012-2014
8 “Кожеговь” ХХК-ийн Өмнөд ордоос газар доор уусгах аргаар уран олборлох туршилтын үеийн байгаль орчны төлөв байдлын судалгааны үр дүнгийн тайлан 2012
9 2009-2013 оны ураны хайгуул, судалгааны ажлын хүрээнд цацрагийн хамгааллын талаар явуулсан үйл ажиллагаа 2009-2013
10 Экологийн эрсдэлийн үнэлгээ 2014-2015
11 Дулаан-Уул, Зөөвч-Овоо талбайнуудын 2012-2014 онуудын “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр”-ийн тайлан 2012-2014
12 Цацрагийн аюулгүй байдлын хяналт төлөвлөгөө 2014 он
13 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг “Дулаан-Уул” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн археологийн авран хамгаалах хайгуул судалгааны тайлан 2014 он
14 Зөөвч-Овоогийн ураны ордоос газар доор уусган олборлох туршилтын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан 2015 он
15 Зөөвч-Овоогийн байгаль орчны төлөв байдлын судалгаа 2016 он
16 Зөөвч-Овоо – БОННҮ / Байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2014/11-2016/03
17 Палентологийн хайгуулын ажлын судалгаа: Зөөвч-Овоо, Дулаан-Уул 2014-2016
18 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Хар ямаатын загийн ойн төлөв байдлын үнэлгээ болон нөхөн сэргээлтийн судалгаа 2015-2017
19 Химийн эрсдэлийн үнэлгээ 2017-2018
20 Зөөвч-Овоо төслийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ 2017
21 Зөөвч-Овоо туршилтын үйлдвэрийн ашиглалтын өмнөх ажлын байрны цацрагийн түвшний үнэлгээ, цацрагийн хамгаалалтын зөвлөмж 2018
22 Байгал орчны хөндлөнгийн хяналт мониторинг 2016
23 Байгал орчны хөндлөнгийн хяналт мониторинг 2018, 2019
24 Дүйцүүлэн хамгаалал хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ, судалгаа 2018, 2019
25 Хөхтөн амьтан ба шувуудын судалгаа 2018-2019
26 Газрын хянан баталгаа 2015, 2020
27 Байгаль орчны аудит 2015, 2020, 2022-2023
28
Монгол улсын Дулаан-Уул болон Өмнөдийн лицензийн бүсэд бүртгэгдсэн үхрийн хорогдолтой холбоотой баримт бичигт хийсэн хөндлөнгийн хяналт шалгалт
2020
29 Зөөвч-Овоо ашиглалтын талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан 2021
30 Цацрагийн аюулгүй ажиллагаа, ажлын байранд цацрагийн үнэлгээ хийх 2022
31 Дулаан-Уул, Өмнөдийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан 2022-2023

Төсөл эхлэхийн өмнө

Компани хээрийн ажил эхлэхийн өмнө дараах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий байгууллагаар хянан батлуулж, зохих гэрээг хийж ажилладаг. Үүнд:

  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
  • Цацрагийн хамгаалал, аюулгүй ажиллагааны дотоод дүрэм
  • Усны дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл
  • Ус ашиглах гэрээ
  • Хог хаягдлын менежментийн гэрээ
  • Хаягдал усны дүгнэлт
  • Галын дүгнэлт
  • Химийн бодис ашиглах зөвшөөрөл
  • Цөмийн бодис эзэмших, ашиглах зөвшөөрөл

“Бадрах Энержи” компани үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Усны газар, Галба өөш долоодын говийн усны ай сав газрын захиргаа, Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох зөвшөөрөл авдаг. Эдгээр байгууллагууд нь жил бүрийн үйл ажиллагаа явуулах нөхцөл болсон зөвшөөрөл олгохын зэрэгцээ үйл ажиллагааны хөтөлбөрийг хянан баталж тогтмол хяналт шалгалт хийдэг. Компанийн ХАБЭМ, цацрагийн хамгаалал, байгаль орчны баг нь  байгаль орчны хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хууль, дүрмийн шаардлагын дагуу хангаж тасралтгүй, зохих ёсоор хийгдэж байгааг хариуцдаг. Компани  мэргэжлийн агентлаг, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Төслийн нарийвчилсан судалгааны шат

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь төслийн талбайн байгаль орчны хамгааллын удирдамж юм. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь холбогдох байгаль орчны (биологийн олон янз байдлын тооллого, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн байдал) талаарх нарийвчилсан ойлголтыг өгч эрсдэлийг эх үүсвэр дээр нь бууруулахад шаардлагатай урьдчилан сэргийлэх болон бууруулах бүх арга хэмжээг тодорхойлдог.

Мөн нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг боловсруулдаг. Түүнээс гадна уурхайн ашиглалтын төгсгөлд хийх нөхөн сэргээлтийн зарчим, байгаль орчны хяналт зэргийг багтаадаг. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 5 жил тутмын шинэчлэл нь үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, нийгмийн байдал, байгаль орчныг хамгаалах технологийн шинэчлэлийг тусгадаг байна.

Үүнээс гадна байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд байгаль орчны асуудал, барилга байгууламж болон барилга байгууламжид хийгдэх үйл явцад орсон өөрчлөлт, төслийн цар хүрээ болон хуваарьт орсон өөрчлөлт, шинжлэх ухааны дэвшил болон эрх зүйн зохицуулалтын шаардлагыг харгалзан авч үздэг юм.

Байгаль орчны хяналт

Байгаль орчны хяналт шинжилгээг бүтээн байгуулалтын шатанд эхлүүлж олборлолтын хугацаанд үргэлжлүүлдэг. Мөн төслийн талбайд байгаль орчны менежментийн хөтөлбөрийн дагуу ажилладаг.

Малчдын хоол хүнсний гинжин хэлхээ, хөрс, ус, агаарт, нэн ялангуяа ард иргэдийн ажиллах, амьдрах, зорчих хэсгийн эргэн тойронд тогтмол хяналт шинжилгээ хийдэг. Мөн холбогдох эрх бүхий байгууллагаас хийсэн  төрөл  бүрийн хөндлөнгийн хяналт, судалгаагаар компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, ялангуяа газрын доорх ус, ургамал, хөрс, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг баталгаажуулсан юм.

Байгаль орчны хяналт

Сайн туршлага: Байгаль орчны хяналтын хамтын оролцоотой хөтөлбөр

Жил бүр агаар, ус, хөрсний чанарт хяналт тавих, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор байгаль орчны хяналтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Хамтын оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг 2013 онд малчдын болон орон нутгийн удирдлагын төлөөллийн хамт эхлүүллээ. Аргалант, Баянбогд, Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт тодорхойлсон зургаан цэгээс усны дээж авч,  нутгийн иргэдийн сонгосон Геологийн судалгаа-шинжилгээний төв, Цөмийн судалгааны төвийн лабораторид тус тус шинжлүүлж хариуг оролцогч талуудад танилцуулж тайлагнадаг юм. Мөн талбайд цацраг идэвхийн хэмжилтийг хийж ирэв.

Энэ төрлийн хөтөлбөрийг Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр тусгайлан хэрэгжүүлэхдээ төслийн талбайн ойр орчим дахь малчдын худагт хяналт хийсэн. Хөтөлбөрийн үр дүнгээр газар доор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтаас ямар нэг нөлөөлөл үүсээгүй болохыг баталгаажууллаа.

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний шилдэг туршлага” уулзалтаас “Бадрах Энержи” компанийг “Шилдэг туршлага хэрэгжүүлэгч”-ээр шалгаруулсан юм.

2013 оноос хойш

15+

удаагийн хамтарсан хяналтын ажлыг зохион байгууллаа.

Байгаль орчны судалгаа, шинжилгээ

“Бадрах Энержи” компани дараах байгаль орчны судалгаа, шинжилгээний ажлыг хийж ирлээ. Үүнд:

  • Байгаль орчны төлөв байдлын судалгаанууд
  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  • Туруутан (хөхтөн) болон шувууны зүйлийн бүрдэл тоо толгой, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгааны ажлын тайлан
  • “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй ураны төслийн байгаль орчны аудитын тайлан
  • Загийн бортоготой тарьц ургуулах мод үржүүлгийн газар байгуулах, ойжуулалт хийх үндэслэл, төлөвлөлт
  • Хөндлөнгийн бие даасан байгаль орчны хяналт шинжилгээний ажил
  • Газрын хянан баталгааны тайлан
  • Малчдын худгийн хяналт шинжилгээний үр дүнгийн тайлан

Хяналт шинжилгээний ажлын үр дүнгээр “Бадрах Энержи” компанийн үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй болно.

Хяналтын дүнд “Бадрах Энержи” төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл илрээгүй.

Агаар дахь радоны хяналт

Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй компанийн хувьд “байгууллагын ажлын болон бусад байрны агаар дахь аэрозоль ба цацраг идэвхт хийн агууламжийг хянаж байх” гэсэн шаардлагад заасны дагуу “Бадрах Энержи” компани агаар дахь радоны хяналтыг ажлын байрны онцлог болон эрсдэлийн зэргээс хамаарч 2 долоо хоног тутам, сар тутам, 2 сар тутам гэсэн давтамжтайгаар хийж гүйцэтгэж ирлээ.

Тухайлбал, радоны хуримтлал хамгийн их байж болох урантай давирхай хадгалах байранд хамгийн өндөр нь 149 Бк/м3 гэж бүртгэгдсэн. Энэ нь цацрагтай ажиллагсдын ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээ болох 1110 Бк/м3-ээс даруй долоо дахин дахин бага байна.

Байгаль орчны цацрагийн хяналт

“Бадрах Энержи” компани нь хүрээлэн буй орчны цацрагийн дэвсгэр түвшинг хянах, холбогдох стандартын зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулах, ажиглалт хийх зорилгоор хөрс, газрын доорх болон гадаргын усан дахь цацраг идэвхт изотоп болон хүнд металлын шинжилгээг Цөмийн судалгааны лаборатори, Геологийн шинжилгээ-судалгааны төв лабораторид тус тус хийлгэдэг.

Нөхөн сэргээлт​

Компанийн хэвлэл

Contact
close slider