Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЗАРДАЛ ХЯНАГЧ
Гүйцэтгэх үүрэг
- Төсвийн зардлыг төсөвт нийцүүлэн хянах.
- Санхүүгийн тайлан, прогноз, төсөв боловсруулах, дүн шинжилгээ хийх.
- Төслийн гүйцэтгэл, санхүүгийн байдлын үнэлгээ хийхэд төслийн менежерүүдтэй хамтран ажиллах.
- Төслийн хугацааны санхүүгийн эрсдэл тодорхойлж, бууруулах.
- Зардал оновчилж, үр ашиг дээшлүүлэх талаар зөвлөмж өгөх.
- Төслийн баримт бичиг, бүртгэлийг үнэн зөв хөтлөх.
- Төслийн холбогдох уулзалтуудад оролцож, стратегийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах.
Мэргэжил, ажлын туршлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
- Уул уурхайн барилга байгууламжийн төслүүдийн зардлын хяналт, төсөв, санхүүгийн шинжилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Нягт нямбай, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай,.
- Санхүүгийн программ хангамжууд болон Microsoft Excel программ дээр ажилладаг байх.
- Харилцааны болон хүмүүстэй харилцах маш сайн ур чадвартай байх.
- Багаар ажиллах чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com