Badrakh Energy LLC, is inviting highly skilled and competent individuals for following position:

Харилцаа холбооны ажилтан

Ажил үүрэг, хариуцлага

  • Компанийн нийгмийн сүлжээний хуудсуудыг тогтвортой хөгжүүлж, олон нийттэй харилцах стратегийн дагуу компанийн мессежүүдийг агуулсан постуудыг бичиж, нийтлэх үүрэг хариуцлагыг хүлээнэ.
  • Компанийн нийгмийн сүлжээн дахь хуудсуудыг (жишээ нь, фэйсбүүк, ютүб г.м) хөгжүүлж, үзүүлж байгаа үр дүнг хянаж байх, шаардлагатай өөрчлөлтийг хийх, хүрч байгаа ололт амжилтыг тайлагнах.
  • Компанийн брэнд мессежүүдийг нийгмийн сүлжээнд таниулж нутагшуулах, имижийг идэвхжүүлэхэд чиглэсэн шинэ сувгууд болон боломжуудыг тодорхойлох.
  • Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай  хамтран компанийн гадаад ба дотоод стратеги төлөвлөгөөнөөс гадна компанийн шилдэг тэргүүний туршлага, ололтуудыг сурталчлан таниулах.
  • Ажилтнуудын дотоод харилцааны арга хэрэгслийг (ажилтнуудын бүлэг/суваг, мэдээллийн групп) хөтлөх, идэвхжүүлэх.
  • Компанийн гэрэл зураг/видео бичлэгийн сангийн ашиглалтыг зохицуулах, эдгээрийг зүй зохистойгоор системтэйгээр хадгалах, хариуцах.

Мэргэшил, туршлага

  • Холбогдох чиглэлээр 3+ жил ажилласан
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээг бүрэн эзэмшсэн

Албан тушаал

  • Улаанбаатар хотын оффист ажиллана
  • 5*2 өдөртэй ажлын хуваарь (4 өдөр оффис, 1 өдөр алсын зайнаас ажиллах)

Цалин, тэтгэмж

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Ажилтан, түүний гэр бүлийг хамарсан эрүүл мэндийн даатгал
  • Томилолт, хоолны мөнгө
  • Жил бүрийн сургалт
  • Спорт үйл ажиллагааны санхүүжилт

Applicants may submit their CV to anuar.kaden@orano.group

Company information: www.badrakhenergy.com

Contact
close slider