Төслийн инженер

Төслийн инженер

Бадрах Энержи ХХК нь мэргэжлийн ур чадвартай ажил горилогчийг дараах ажлын байранд урьж байна:

ТӨСЛИЙН ИНЖЕНЕР (Кемп болон ажилтнуудын тээвэрлэлт)

Ажил үүрэг, хариуцлага

  • Орано группийн мэргэжилтнүүд болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран, Зөөвч-Овоо төслийн кемп болон ажилтнуудын тээвэрлэлт зэрэгт шаардлагатай бүх тусгай болон захиргааны зөвшөөрлийг авах, төлөвлөх ажлуудыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, бичиг баримтын хяналтыг хийх;
  • Хээрийн ангийн хэвийн ажиллагаа, ажилтны тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тайлан, төлөвлөгөө, бусад баримт бичгийг бэлдэж төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх ажлыг хариуцах;
  • Холбогдох бусад багуудтай хамтран,шаардлагатай техникийн бичиг баримтыг бэлдэж төрийн захиргааны байгууллагуудад цаг тухайд нь хүргүүлэх;
  • Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн болон бусад байгууллагуудтай харилцах;
  • Зөөвч Овоо төсөлд шаардлагатай техникийн судалгааг хийх (зардлын тооцоо, төлөвлөлт, холбогдох зөвшөөрлүүд гэх мэт), холбогдох бусад ажлуудад гар бие оролцох;
  • Төслийн эко-дизайныг Монгол Улсын хуульд нийцэж буй эсэхийг хянах, нийцлийг хангах;
  • Ерөнхий зураг төслийн ажлын хүрээнд гэрээлэгч компанитай харилцах, чиглүүлэх.
  • Ажлын даалгавар бэлдэх, мэдээлэл авах хүсэлт гаргах;
  • Ерөнхий зураг төслийн судалгааг үндэслэн нарийвчилсан зураг төсөлд санал, зөвлөмж өгөх;
  • Тээвэрлэлтийн хувилбаруудыг судалж, зардлын урьдчилсан тооцоог үнэлэх, боловсруулах;
  • Шаардлагатай үед кемп, өрөмдлөг, уул уурхайн үйл ажиллагаатай хамааралгүй, тусгай төслийн судалгаа хийхэд оролцох;
  • Шаардлагатай тохиолдолд төслийн өрөмдлөгийн багийн ажил болон өрөмдлөг, цооногийн талбайн дараах ажлуудад дэмжлэг үзүүлэх:
  • Өрөмдлөгийн ажлын хэмжээ тодорхойлох
  • Өрөмдлөгийн ажлын дэд бүтцийн хэмжээ тодорхойлох
  • Цооногийн байгууламжийн дизайн
  • Шугам хоолойн сүлжээний судалгаа

Тавигдах шаардлага, туршлага

  • Инженерийн болон холбогдох бусад чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Кемпийн болон бусад дэд бүтцийг барьж, байгуулах талаар өндөр мэдлэг, туршлагатай байх;
  • Төсөл болон барилгын чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудын талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Төлөвлөгөө, техникийн чанартай нарийвчлал, тусгай шаардлагуудыг боловсруулах, зураг төслийг гаргах чадвартай байх;
  • Төлөвлөлт, зураг төсөл болон төслийн менежменттэй холбоотой программ хангамж, платформ, төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байх;
  • Төсвийн менежментийн талаар мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах, талбайн ажлуудыг чиглүүлэх чадвартай байх;
  • Монгол болон англи хэлний өндөр мэдлэгтэй байх;
  • Асуудал шийдвэрлэх, бие даан шийдвэр гаргах чадвартай байх;
  • Кемп, зам болон дэд бүтцийн барилгын ажилтай холбоотойгоор байгаль орчин, тогтвортой байдалд нөлөөлж болох асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Аливаа асуудалд нухацтай ханддаг, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Мэргэжлээрээ 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.

Байршил

  • Улаанбаатар хотод ажиллах ба шаардлагатай тохиолдолд сайтад ажиллана.
  • Ажлын долоо хоногт 4 өдөр оффист, 1 өдөр зайнаас ажиллаж, 2 өдөр амрах горимоор ажиллана.

Цалин, хангамж                   

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Ажилтан болон гэр бүлийн гишүүдэд нь эрүүл мэндийн даатгал
  • Автобусны болон үдийн хоолны олговор
  • Жил тутмын сургалт
  • Спортоор хичээллэсэн зардлын олговор

Ажил горилогч CV-ээ g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар илгээнэ үү.

Компанийн талаарх мэдээллийг: www.badrakhenergy.com

Contact
close slider