Ажил үүрэг, хариуцлага
- Компанийн нийгмийн сүлжээний хуудсуудыг тогтвортой хөгжүүлж, олон нийттэй харилцах стратегийн дагуу компанийн мессежүүдийг агуулсан постуудыг бичиж, нийтлэх үүрэг хариуцлагыг хүлээнэ.
- Компанийн нийгмийн сүлжээн дахь хуудсуудыг (жишээ нь, фэйсбүүк, ютүб г.м) хөгжүүлж, үзүүлж байгаа үр дүнг хянаж байх, шаардлагатай өөрчлөлтийг хийх, хүрч байгаа ололт амжилтыг тайлагнах.
- Компанийн брэнд мессежүүдийг нийгмийн сүлжээнд таниулж нутагшуулах, имижийг идэвхжүүлэхэд чиглэсэн шинэ сувгууд болон боломжуудыг тодорхойлох.
- Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай хамтран компанийн гадаад ба дотоод стратеги төлөвлөгөөнөөс гадна компанийн шилдэг тэргүүний туршлага, ололтуудыг сурталчлан таниулах.
- Ажилтнуудын дотоод харилцааны арга хэрэгслийг (ажилтнуудын бүлэг/суваг, мэдээллийн групп) хөтлөх, идэвхжүүлэх.
- Компанийн гэрэл зураг/видео бичлэгийн сангийн ашиглалтыг зохицуулах, эдгээрийг зүй зохистойгоор системтэйгээр хадгалах, хариуцах.
Мэргэшил, туршлага
- Холбогдох чиглэлээр 3+ жил ажилласан
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээг бүрэн эзэмшсэн
Албан тушаал
- Улаанбаатар хотын оффист ажиллана
- 5*2 өдөртэй ажлын хуваарь (4 өдөр оффис, 1 өдөр алсын зайнаас ажиллах)
Цалин, тэтгэмж
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Ажилтан, түүний гэр бүлийг хамарсан эрүүл мэндийн даатгал
- Томилолт, хоолны мөнгө
- Жил бүрийн сургалт
- Спорт үйл ажиллагааны санхүүжилт