Бадрах Энержи ХХК нь мэргэжлийн ур чадвартай ажил горилогчийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨСЛИЙН ИНЖЕНЕР (Кемп болон ажилтнуудын тээвэрлэлт)
Ажил үүрэг, хариуцлага
- Орано группийн мэргэжилтнүүд болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран, Зөөвч-Овоо төслийн кемп болон ажилтнуудын тээвэрлэлт зэрэгт шаардлагатай бүх тусгай болон захиргааны зөвшөөрлийг авах, төлөвлөх ажлуудыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, бичиг баримтын хяналтыг хийх;
- Хээрийн ангийн хэвийн ажиллагаа, ажилтны тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тайлан, төлөвлөгөө, бусад баримт бичгийг бэлдэж төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх ажлыг хариуцах;
- Холбогдох бусад багуудтай хамтран,шаардлагатай техникийн бичиг баримтыг бэлдэж төрийн захиргааны байгууллагуудад цаг тухайд нь хүргүүлэх;
- Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн болон бусад байгууллагуудтай харилцах;
- Зөөвч Овоо төсөлд шаардлагатай техникийн судалгааг хийх (зардлын тооцоо, төлөвлөлт, холбогдох зөвшөөрлүүд гэх мэт), холбогдох бусад ажлуудад гар бие оролцох;
- Төслийн эко-дизайныг Монгол Улсын хуульд нийцэж буй эсэхийг хянах, нийцлийг хангах;
- Ерөнхий зураг төслийн ажлын хүрээнд гэрээлэгч компанитай харилцах, чиглүүлэх.
- Ажлын даалгавар бэлдэх, мэдээлэл авах хүсэлт гаргах;
- Ерөнхий зураг төслийн судалгааг үндэслэн нарийвчилсан зураг төсөлд санал, зөвлөмж өгөх;
- Тээвэрлэлтийн хувилбаруудыг судалж, зардлын урьдчилсан тооцоог үнэлэх, боловсруулах;
- Шаардлагатай үед кемп, өрөмдлөг, уул уурхайн үйл ажиллагаатай хамааралгүй, тусгай төслийн судалгаа хийхэд оролцох;
- Шаардлагатай тохиолдолд төслийн өрөмдлөгийн багийн ажил болон өрөмдлөг, цооногийн талбайн дараах ажлуудад дэмжлэг үзүүлэх:
- Өрөмдлөгийн ажлын хэмжээ тодорхойлох
- Өрөмдлөгийн ажлын дэд бүтцийн хэмжээ тодорхойлох
- Цооногийн байгууламжийн дизайн
- Шугам хоолойн сүлжээний судалгаа
Тавигдах шаардлага, туршлага
- Инженерийн болон холбогдох бусад чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
- Кемпийн болон бусад дэд бүтцийг барьж, байгуулах талаар өндөр мэдлэг, туршлагатай байх;
- Төсөл болон барилгын чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудын талаар өндөр мэдлэгтэй байх;
- Төлөвлөгөө, техникийн чанартай нарийвчлал, тусгай шаардлагуудыг боловсруулах, зураг төслийг гаргах чадвартай байх;
- Төлөвлөлт, зураг төсөл болон төслийн менежменттэй холбоотой программ хангамж, платформ, төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байх;
- Төсвийн менежментийн талаар мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, талбайн ажлуудыг чиглүүлэх чадвартай байх;
- Монгол болон англи хэлний өндөр мэдлэгтэй байх;
- Асуудал шийдвэрлэх, бие даан шийдвэр гаргах чадвартай байх;
- Кемп, зам болон дэд бүтцийн барилгын ажилтай холбоотойгоор байгаль орчин, тогтвортой байдалд нөлөөлж болох асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
- Аливаа асуудалд нухацтай ханддаг, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Мэргэжлээрээ 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
Байршил
- Улаанбаатар хотод ажиллах ба шаардлагатай тохиолдолд сайтад ажиллана.
- Ажлын долоо хоногт 4 өдөр оффист, 1 өдөр зайнаас ажиллаж, 2 өдөр амрах горимоор ажиллана.
Цалин, хангамж
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Ажилтан болон гэр бүлийн гишүүдэд нь эрүүл мэндийн даатгал
- Автобусны болон үдийн хоолны олговор
- Жил тутмын сургалт
- Спортоор хичээллэсэн зардлын олговор
Ажил горилогч CV-ээ g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар илгээнэ үү.
Компанийн талаарх мэдээллийг: www.badrakhenergy.com
Job Category: Project manager
Job Type: Full Time
Job Location: Ulaanbaatar