Нөхөн сэргээлтийн ажил
Home » Байгаль орчин » Нөхөн сэргээлт
Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажил
Уурхайн олборлолтын шатанд ураны хүдрийг боловсруулах дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай (эрчим хүчээр хангах, авто зам, боловсруулах байгууламж барих) болох бөгөөд ингэхэд байгаль орчинд нөлөө үзүүлэх тул уг нөлөөг үнэлж, бууруулан хянах арга хэмжээ аах хэрэгтэй.
Аливаа эрсдэлийг урьдчилан тооцоолох зорилгоор нөхөн сэргээлтийн ажлыг хайгуул болон уурхайн төслийн хөгжүүлэлтийн шатнаас төлөвлөдөг. Зарим нөхөн сэргээлтийн ажлыг олборлолтын туршид хийж гүйцэтгэдэг ч нөхөн сэргээлтийн ихэнх техникийн ажил нь уурхайн олборлолт дууссаны дараа хийгддэг юм.
Уурхайн хаалтын дараах хөдөлмөр эрхлэлт болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг эрх бүхий байгууллага, дотоод болон гадаад бүх оролцогч талуудтай зөвшилцсөний үндсэн дээр эрт үеэс төлөвлөн ажилладаг.
Нөхөн сэргээлтийн ажлыг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх нь орон нутгийн иргэд, эрх бүхий байгууллага болон холбогдох бүх талуудын итгэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь компанийн үйл ажиллагааг урт хугацаанд хүлээн зөвшөөрч нутагт нь ирж ажиллаж буй иргэд болон улс оронд үйл ажиллагаа явуулах “нийгмийн лиценз” авах гол түлхүүр юм.
Нөхөн сэргээлтийн ажлын өмнө (2014) ба дараах (2015) байдал
Төслийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө
- Цооногийн талбай. Цооногийг бөглөх, шугам хоолойг татан буулгах, газрыг нөхөн сэргээх
- Аж үйлдвэрийн байгууламжууд. Татан буулгах, хураах, газрыг нөхөн сэргээх
- Уст давхарга. Олон төрлийн гидрогеологийн судалгаа болон олборлолт хийгдсэн хэсгийн уст давхаргад байгалийн аясаар нөхөн сэргээх арга үр дүнтэйг харуулсан судалгаанууд дээр үндэслэн байгалийн аясаар нөхөн сэргээлт хийх
- Ургамлын бүрхүүлийг сэргээх. Байгаль орчны дүйцүүлэн хамгаалах төслийн хүрээнд нөхөн сэргээсэн газар болон ойр орчмын нутагт заг мод тарих
Хяналтын цооногийн сүлжээг ашиглан уст давхаргын хяналтын ажил үргэлжилж байна. Мөн нийт талбайн нөхөн сэргээлтийг гүйцэтгэхэд зориулсан төсвийг төлөвлөсөн.
Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилтын бүсийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-гээр тодорхой тооны заг мод зайлшгүй устана гэж тодорхойлсон байдаг. Иймд “Бадрах Энержи” компани экологийн дүйцүүлэн хамгаалах төсөл боловсруулсан юм.
Ирээдүйд төсөл эхлэхийн өмнөх үе шатанд ихэнх барилга, байгууламжийг заг модны нягтшил ихтэй бүсээс гадна байгуулах агаад “Бадрах Энержи” компани зам ашиглалтыг чангатгасан журмаар зохицуулна. Компани нь Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын нөлөөлөлд өртсөн талбайтай дүйцэхүйц 5 га талбайд заг болон бусад уугуул төрөл зүйлийг тарих санал тавьсан. Дүйцүүлэн хамгаалах ажлыг туршилтын бүсийн ойролцоо, мод тогтвортой ургах боломжтой талбайд, оролцогч талуудын зөвшилцсөн цэгт, нутгийн уламжлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Ийнхүү нийгэм, байгаль орчны эерэг байдлыг бий болгохын тулд оролцогч талуудыг татан оролцуулж тухайн бүс нутагт мод суулгах чиглэлээр мэргэшсэн орон нутгийн компани, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллалаа.
Дөрвөн жилийн хугацаанд судалгаа хийж мод тарих ажлыг 2019-2021 онд эхлүүлж 2022 онд дуусгасан юм. Тухайн мод, ургамлын ургалтын хяналт 4-5 жил үргэлжилнэ.
“Бадрах Энержи” компанийн хамт олон мод тариалах хөтөлбөрт оролцож байгаадаа баяртай байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаагаараа мод тариалах хөтөлбөр нь компанид эерэг нөлөөлөл үзүүлж байгаа билээ. Манай компани уурхайн олборлолтын нийт хугацаанд 5 сая мод тариалах амлалт аван ажиллаж байна.