Ураны хүдэр

БАЙГАЛИЙН УРАН

Уран нь манай гарагийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн металл юм. Хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээний уран агуулагдаж байдаг.

Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалдаг дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа уран цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог.

Дээр хэлсэнчлэн уран далай, тэнгисийн ус гэх мэтчилэн хаа сайгүй байдаг. Уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг.

УРАНЫ ХҮДРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

U308 буюу шар нунтаг хэмээх ураны хүдрийн бүтээгдэхүүнийг байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан гаргаж авдаг.

Байгальдаа нэг тонн хүдэрт 200 грамм уран байдаг бол уусгах, хатаах, шатаах зэрэг боловсруулалт хийгдсэний дараа нэг тонн тутамдаа 700 гаруй килограмм уран агуулах хүдрийн бүтээгдэхүүн гаргаж авдаг.

УРАНЫ ТҮЛШНИЙ ЦИКЛ

МОНГОЛ ОРНЫ ЗҮҮН ГОВЬ ДАХЬ УРАНЫ ТОГТОЦ

Дорноговь аймаг орчмын бүс нутагт хэдэн арван сая жилийн хугацаанд ураны ордууд бүрэлдэн тогтсоныг судалгаагаар илрүүлсэн. Борооны ус хад чулуунд агуулагдах байгалийн ураныг уусган тунамал чулуулгийн үе давхаргуудаар нэвчин урсдаг байна.

Энэхүү тунамал чулуулгийн үе давхаргууд нь сөөлжлөн байрлах үл нэвчүүлэгч шавар, нэвчүүлэгч элсэн чулуун үеүдээс тогтдог. Ураныг өөртөө уусгасан ус нь нэвчүүлэгч элсэн чулуун үеүдээр эргэлдэх ба ингэх замдаа химийн онцгой нэгдэл бүхий байгалийн орчинд орсноор уран тунаж үлддэг. Энэ процесс нь удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд эрдэсжих үйл явц эхэлж, цаашид баяжигдах процесс үргэлжилдэг.

Байгалийн энэхүү үйл явцын үр дүнд тодорхой байршлуудад их хэмжээний уран хуримтлагдах ба эдгээр хуримтлалыг олборлож эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог. “Кожеговь” компанийн геологичид ураны хуримтлал, ордын эрэл хайгуулыг хийж, илрүүлсэн уран нь эдийн засгийн нөөц болох боломжтой эсэхийг тодорхойлох үнэлгээ хийдэг

ЦАЦРАГ ИДЭВХИЙН ХЭРЭГЛЭЭ

Цацраг идэвхийн хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Үүнд:

  1. Эрүүл мэнд: Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөнөөр ашигладаг. Хорт хавдрын эс устгах цацрагийн эмчилгээнд ионжуулагч цацрагийн энергийг ашигладаг билээ.
  2. Анагаах ухаан: Орано группийн охин компани Орано-Медийн технологи болох альфа цацрагийн эмчилгээ нь хорт хавдрын эсийг онилохын тулд хар тугалга-212-ыг янз бүрийн биологийн молекулуудтай (пептид, эсрэг бие) нэгтгэдэг технологи юм. Тиймээс энэ нь хорт хавдрын эсийг сонгон таньж, устган, эргэн тойрны эрүүл эсүүдэд үзүүлэх нөлөөллийг хязгаарлаж чаддаг байна.
  3. Хүнс, хөдөө аж ахуй: Вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгахад хэрэглэнэ.
  4. Геологи, уул уурхай: Геологийн тогтцуудын насжилт тогтооно.
  5. Боловсрол, шинжлэх ухаан: Түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтооно.
  6. Байгаль орчин: Ус, агаарын бохирдлын судалгаанд хэрэглэнэ.
  7. Үйлдвэрлэл: Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хий илрүүлэхэд (тухайлбал гал мэдрэгч) ашиглана.

УРАНЫ САЛБАР –
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ

Монгол Улсын төрийн бодлогод байгалийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааг нэмэгдүүлэхийг дэмжсэн байдаг.  Энэхүү бодлого нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологи хөгжүүлэх зорилготой юм.

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, болоод “Цөмийн энергийн тухай хууль”-ийн дагуу “цацраг идэвхт ашигт малтмалын бүх ордыг хэмжээнээс нь үл хамаарч стратегийн орд”-д хамааруулдаг.

Монгол улсын Цөмийн энергийн комисс нь цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хамтран ажиллаж, цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Франц, Япон, Энэтхэг, Чех, АНУ, Орос, Хятад, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна.

ХУУЛЬ, ДҮРМИЙН ЧАНД ЗОХИЦУУЛАЛТ БҮХИЙ УУЛ УУРХАЙН САЛБАР

Монгол Улсын хууль


Ашигт малтмалын тухай хууль

Олон улсын хууль


EITI

Монгол Улсын хууль


2009 он Монгол Улсын тараас цацраг идэвхт ашигт малтмал болон цамийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө

2009 он: Цөмийн энергийн тухай хууль

Олон улсын хууль


Олон улсын атомын энергийн агентлагийн стандартууд

Тогтмол хяналт шалгалт
– МХЕГ
– ОБЕГ
– Дорноговь аймгийн БОАЖГ

Тайлан
– БОАЖЯ нд Байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн тайлан жил бүр
– МХЕГ т цацрагийн хамгаалалтын үйл ажиллагааны тайлан

Зөвшөөрөл 
– Цацраг идэвхт ашигт малтмал эрж хайх, холбогдох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл

Цөмийн энергийн комисс

Contact
close slider