Тендер болон үнийн санал
Орано групп / “Бадрах Энержи” компани ханган нийлүүлэгчдийн өдөрлөгт урьж байна
Орано групп ба түүний охин компани болох “Бадрах Энержи” нь ханган нийлүүлэгчдийн өдөрлөгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээгээр оролцогч талуудад Зөөвч-Овоо төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч Орано групп / “Бадрах Энержи” компани болон оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, улам өргөжүүлэх зорилготой юм.
Тус өдөрлөгөөр Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлэх аргачлал, худалдан авалтын үйл явц, хууль журмын нийцэл, чанар, экспортын хяналт, өрсөлдөөний дүрэм, нууцлал бүхий мэдээлэлтэй ажиллах г.м сэдвийг хөндөж, хэлэлцэнэ. Өдөрлөгөөр талуудын хооронд итгэлцлийг бий болгох, шударгаар өрсөлдөж оролцохыг дэмжих, түүнчлэн хариуцлагатай, амжилттай түншлэл болон төслийн гүйцэтгэлийн суурийг бий болгохоор зорьж байна.
Ирээдүйн хамтын ажиллагааны үндсийг бүрдүүлж, харилцан ойлголцлыг сайжруулах үүднээс холбогдох компани, аж ахуйн нэгжүүдийг тус өдөрлөгт оролцохыг урьж байна.
Цөм, цацраг, техник тоног төхөөрөмж нийлүүлэлт, инженер-техникийн мэргэжлийн үйлчилгээ, тээвэрлэлт, химийн бодис нийлүүлэлт, өрөмдлөгийн ажил зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцох боломжтой бөгөөд гэхдээ дээрх үйл ажиллагааны чиглэлээр хязгаарлагдахгүй.
Компани бүрээс 2 хүртэл тооны хүн оролцох боломжтой
- Өдөрлөг англи эсэл франц хэл дээр, монгол орчуулгатай явагдана.
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахгүй байх эрхтэй.
“Бадрах Энержи” нь тус арга хэмжээнд нийцээгүй оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох хүсэлт бүрт хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө тус өдөрлөгт оролцох сонирхлоо илэрхийлж, компанийн танилцуулга, товч мэдээллийг бидэнд ирүүлнэ үү. Бид таны явуулсан материалыг судалж үзээд тухайн үйл ажиллагаанд нийцэх эсэх талаар дүгнэж шийдвэрлэх болно.
Цахим хаяг: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” компанийн Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс
Өдөрлөг зохион байгуулах ажил үйлчилгээний үнийн санал авах хүсэлт
“Бадрах Энержи” компани нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2025 оны 9 дүгээр сард дотоодын болон гадаадын оролцогч талуудыг хамруулсан нийлүүлэгчдийн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Компанид тус өдөрлөгийг зохион байгуулахад туслах, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна.
Үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ:
- “Бадрах Энержи” компанийн оролцоотой тус өдөрлөгийг төлөвлөх, зохион байгуулах
- Өдөрлөг зохион байгуулах байршил, газрыг сонгох, шаардлагатай орчин нөхцөл бүрдүүлэх
- Өдөрлөгийг хоёр хэлээр хөтөлж явуулах (англи, монгол)
- Өдөрлөгийн сурталчилгаа, танилцуулга, тараах материалын төсөл дизайныг боловсруулж, хэвлэх (баннер, постер, хиймэл хана, брошюр, урилга г.м. гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй)
- Синхрон орчуулга
Гүйцэтгэгч компанид тавих шалгуур үзүүлэлтүүд:
- Олон нийтийн арга хэмжээ, өдөрлөг зэргийг зохион байгуулж байсан туршлагатай байх – багадаа 3 жил
- 200-аас дээш хүнийг хамарсан олон нийтийн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулж, хөтөлж байсан туршлага, чадавхтай
- Синхрон орчуулгын үйлчилгээ үзүүлэх чадавхтай
- Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх
Анхаарах зүйлс:
- “Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээн авахгүй байх эрхтэй.
- “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрт хариу, тайлбар өгөх боломжгүй.
- “Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
Оролцох сонирхолоо илэрхийлсэн, компанийнхаа танилцуулга, товч мэдээлэл бүхий хүсэлтээ 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө бидэнд илгээнэ үү.
Цахим хаяг: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” компанийн Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэс