Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн
02/12/2026
03/12/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үүрэг

  • Гал түймэр, үйлдвэрлэлийн осол, химийн бодисын асгаралт, байгалийн гамшиг, аюулгүй байдлын асуудал зэрэг онцгой байдлын үед нэн даруй хариу арга хэмжээ авах.
  • Аюул ослын ноцтой байдлыг үнэлж, тогтоосон онцгой байдлын журмын дагуу зохих арга хэмжээг авах.
  • Онцгой байдлын хариу арга хэмжээний төлөвлөгөө (ERP) болон Стандарт үйл ажиллагааны журам (SOP)-ийг боловсруулах, хянах, хадгалах.
  • Ажилчид болон олон нийтэд чиглэсэн онцгой байдлын үеийн сургуулилт, сургалт явуулах.
  • Онцгой байдлын үед холбоо барих гол төв болж ажиллах.
  • Аюул ослын талаарх баримтжуулалт хийж, суурь шалтгааны судалгаа шинжилгээ, залруулах арга хэмжээ бүхий дэлгэрэнгүй тайлан бэлтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Онцгой байдлын удирдлага, ОБЕГ-ын гал унтраах болон аврах ажиллагааны сургалтад хамрагдсан байх эсвэл цэргийн инженерийн чиглэлээр зэрэгтэй байх.
  • Гал унтраах, аврах анги, уул уурхайн аврах нэгжид 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Гамшиг ослын төлөвлөгөө боловсруулж, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Баримт бичиг, чанар хяналтын ажилтан /Хээрийн анги/
02/12/2026
03/12/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИМТ БИЧИГ, ЧАНАР ХЯНАЛТЫН АЖИЛТАН (ХЭЭРИЙН АНГИ)

Гүйцэтгэх үүрэг

  • Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр бүртгэж хадгалах ажилд дэмжлэг үзүүлэх.
  • Техникийн баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авах, бүртгэх, хадгалах, архивлахад хяналт тавих, хэрэгжүүлэх.
  • Талбайн хүн хүч, тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг бүртгэх. Төслийн талбайн 7 хоног, сарын тайланг бэлтгэх.
  • Цахим баримт бичгийн удирдлагын системийг нэвтрүүлэх, баримт бичгийг дугаарлах, нэрлэх систем, хянан бүртгэх журмыг хэрэгжүүлэх. Атлас програм дээр хяналтын явцыг хариуцах.
  • УБ-ЗО төслийн талбай-УБ галт тэрэг болон орон нутгийн тээврийг захиалах, кемпийн байрны захиалга хийх, ажиллагсадад мэдээлэх.
  • Хурлын тов гаргах, хурал зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хянах.
  • Гадаад улс орноос ирсэн зочид төлөөлөгчдийг угтаж авах, үдэх хөтөлбөрийг дангаар болон холбогдох албан тушаалтантай хамтран боловсруулж хэрэгжүүлэх.
  • Барилга угсралтын менежерийн өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх.
  • Компаниас зохион байгуулж байгаа арга хэмжээ, хурал, багийн гишүүдийг идэвхижүүлэх үйл ажиллагаанд туслах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Баримт бичгийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, төслийн бичиг хэрэг хөтлөлтийн талаар мэдлэгтэй байх.
  • Олон улсын инженерингийн компанид ашиглагддаг баримт бичгийн хяналтын программуудын талаар мэдлэгтэй байх.
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Microsoft Word, Excel, Power BI программууд дээр ажиллах чадвартай байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Геофизикийн засвар үйлчилгээний техникч
02/12/2026
03/12/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЕОФИЗИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ

Энэхүү ажлын байр нь Компанийн талбай дээрх геофизикийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй бөгөөд тогтоосон журам, зааврын дагуу шууд болон шууд бус удирдлагын хяналт дор ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Хээрийн ажил болон цооногийн геофизикийн хэмжилтэд багажийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Цооногийн геофизикийн багаж тоног төхөөрөмжийн тогтмол хийгддэг үйлчилгээг хуваарийн дагуу хийх.
  • Ахлах геофизикчтэй хамтран засвар үйлчилгээний журам боловсруулах, шинэчлэх.
  • Геофизикийн тоног төхөөрөмжийн нөөц бүртгэлийг хөтлөх, нэмэлт сэлбэгийн хэрэгцээг урьдчилан мэдэгдэх.
  • Талбайгаас ирсэн өрмийн шаврын хэмжилтийг хариуцаж хийх.
  • Шаардлагатай тохиолдолд DGPS хэмжилт хийх.
  • Шаардлагатай тохиолдолд удирдлагаас үүрэг болгосон эсэхээс үл хамааран бусад нэгж хэлтсүүдтэй хамтран ажиллах.
  • Осол үүсэх дөхсөн тохиолдол, ажлын байрны аюулыг бүртгэж, эрсдэлийг бууруулах зорилгоор ХАБЭА ажилтнуудтай хамтран ажиллах.
  • ХАБЭАБО-тай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай үед зохих арга хэмжээ авах.
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Электроник, Цахилгааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх.
  • Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлээр сайн ойлгох, ярих, бичих чадвартай байх.
  • MS Office программууд (Word, Excel, Power Point, Outlook гэх мэт) дээр ажиллах чадвартай байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Барилгын супервайзор (Барилга, бүтэц, архитектор)
02/03/2026
02/28/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИЛГЫН СУПЕРВАЙЗОР (БАРИЛГА, БҮТЭЦ, АРХИТЕКТОР)

Энэхүү албан тушаал нь гэрээт компанийн гүйцэтгэж байгаа барилга, бүтээц,
архитектурын ажлыг төслийн талбай дээр хянах, зохицуулах үүрэгтэй.
Барилга угсралтын ажил нь ажлын зураг, техникийн шаардлага, стандартын
дагуу аюулгүй, цаг хугацаандаа хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавьж,
хэрэгжилтийг хангуулах юм.

Гүйцэтгэх үүрэг

  • Гэрээт компанийн гүйцэтгэж буй барилга угсралтын ажлуудад өдөр тутам хяналт тавих, мөн багуудын хоорондын уялдаа холбоог зохион байгуулах.
  • Ажлыг батлагдсан зураг, аргачлал, чанарын шаардлагын дагуу хийгдэж байгааг хянах.
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, хоцролт эсвэл эрсдэл үүссэн тохиолдолд ахлах мэргэжилтэнд мэдэгдэх. Долоо хоногийн төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Барилга угсралтын үед гарсан асуудлыг оновчтой шийдэх, холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй мэдэгдэх.
  • Ажлын цар хүрээ, тайлан, аргачлал зэрэг баримт бичгүүдийг боловсруулах.
  • Шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц боломжийг шалгаж баталгаажуулах. Хүргэгдэж ирсэн бараа материал чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах.
  • Хүн хүч, тоног төхөөрөмжийн бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах.
  • Гүйцэтгэгч компани, ажилтанд хариуцсан ажил үүргийн хүрээнд зохих шаардлага тавих.
  • Чанарын баталгаа, аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, барилгын тухай хууль тогтоомж, норм дүрэм, стандартыг чанд мөрдүүлэх.
  • Орано, Бадрах Энержи компанийн ЭМААБО-ын бодлого, журмыг дагаж мөрдөх.
  • Осол, зөрчил гарсан болон осол болох дөхсөн тохиолдолд нэн даруй хариуцсан менежер болон холбогдох хүмүүст мэдэгдэж, ослын нөхцөл байдал, ул мөрийг хөндөлгүй хамгаалах арга хэмжээ авах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Барилгын инженерийн болон холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Барилга угсралтын төсөлд 7-с дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 3-с багагүй жилд ахлах ажилтнаар ажилласан байх.
  • Барилга, инженерингийн өндөр мэдлэгтэй.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй.
  • MS Office програмууд дээр ажиллах чадвартай.
  • Англи хэлээр сайн ойлгох, бичих, ярих чадвартай.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Үйлдвэрийн туслах ажилтан
02/03/2026
02/28/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ҮЙЛДВЭРИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Компанийн тогтсон дүрэм журам, зааврын дагуу үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг
дэмжин ажиллах, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах, хэрэглэх,
засварлах зэрэг бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчныг хамгаалах дүрэм журмыг дагаж мөрдөх.
  • ХАБЭА, БО үйлдвэрлэлийн процесстэй холбоотой асуудал гарсан тохиолдолд ахлах оператор болон удирдлагад нэн даруй мэдэгдэх.
  • Тогтсон дүрэм журмын дагуу уусмал болон давирхайнаас дээж авах.
  • Ажлын орчин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цэвэрхэн, эмх цэгцтэй байлгах.
  • Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, ажлын байранд хангалттай химийн урвалж бодисууд байлгахад анхаарах.
  • Хэмжилтийн хэрэгслийг ашиглан үйлдвэрлэлийн параметр үзүүлэлтүүдийг (даралт, урсгалын хурд, түвшин) хянаж, холбогдох маягт дээр тэмдэглэх.
  • Химийн урвалж болон давирхайг буулгах, тээвэрлэх, ачих, тогтсон журмын дагуу хүлээн авах.
  • Бусад хэлтсүүдтэй (ХАБЭМБОЦХ, Геологи, Өрөмдлөг) хамтран ажиллах.
  • Удирдлагын өгсөн болон шаардлагатай бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд боловсролтой.
  • ХАБЭА сургалтанд хамрагдсан байх.
  • Үйлдвэрлэлийн технологи болон тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар үндсэн мэдлэгтэй байх.
  • Хэмжилтийн болон хяналтын багаж хэрэгслийг ашиглах чадвартай байх.
  • Багаар ажиллах чадвартай байх.
  • Үйлдвэрлэл эсвэл уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Төрөл бүрийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, аюулгүй байдал болон байгаль орчныг хамгаалах дүрэм журмын дагуу ажиллаж байсан туршлагатай байх.
  • Жолооны B ангиллын үнэмлэхтэй байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Барилгын супервайзор (Цахилгаан, нарийн хэмжүүр)
02/03/2026
02/28/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИЛГЫН СУПЕРВАЙЗОР (ЦАХИЛГААН, НАРИЙН ХЭМЖҮҮР)

Энэхүү албан тушаал нь гэрээт компанийн гүйцэтгэж байгаа цахилгаан байгууламж,
тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболтын ажлыг төслийн талбай дээр
хянах, зохицуулах үүрэгтэй. Цахилгааны ажил нь ажлын зураг, техникийн шаардлага,
стандартын дагуу аюулгүй, цаг хугацаандаа хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавьж,
хэрэгжилтийг хангуулна.

Гүйцэтгэх үүрэг

  • Гэрээт компанийн гүйцэтгэж буй цахилгааны барилга угсралтын ажлуудад өдөр тутам хяналт тавих, талбай дээрх багуудын хоорондын уялдаа холбоог зохион байгуулах.
  • Ажлыг батлагдсан зураг, аргачлал, чанарын шаардлагын дагуу хийгдэж байгааг хянах.
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, хоцролт эсвэл эрсдэл үүссэн тохиолдолд ахлах мэргэжилтэнд мэдэгдэх.
  • Цахилгааны ажлын долоо хоногийн тайлан, төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Барилга угсралтын үед гарсан асуудлыг оновчтой шийдэх, холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй мэдэгдэх.
  • Ажлын цар хүрээ, тайлан, аргачлал зэрэг баримт бичгүүдийг боловсруулах.
  • Шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц боломжийг шалгаж баталгаажуулах.
  • Хүргэгдэж ирсэн бараа материал чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах.
  • Хүн хүч, тоног төхөөрөмжийн бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах.
  • Гүйцэтгэгч компани, ажилтанд хариуцсан ажил үүргийн хүрээнд зохих шаардлага тавих.
  • Барилга угсралтын ажлын явцад чанарын баталгаа, аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, барилгын тухай хууль тогтоомж, норм дүрэм, стандартыг чанд мөрдүүлэх.
  • Орано, Бадрах Энержи компанийн ЭМААБО-ын бодлого, журмыг дагаж мөрдөх.
  • Ажлын талбайн үзлэгийг тогтмол хийж, ажил эхлэх, гүйцэтгэх, дуусах үеийн аюулгүй байдлыг хангуулж хяналт тавих.
  • Осол, зөрчил гарсан болон осол болох дөхсөн тохиолдолд нэн даруй хариуцсан менежер болон холбогдох хүмүүст мэдэгдэж, ослын нөхцөл байдал, ул мөрийг хөндөлгүй хамгаалах арга хэмжээ авах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Цахилгаан, нарийн хэмжүүр болон холбогдох инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Барилга угсралтын төсөлд 7-с дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 3-с багагүй жилд ахлах ажилтнаар ажилласан байх.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй.
  • MS Office програмууд дээр ажиллах чадвартай.
  • Англи хэлээр сайн ойлгох, бичих, ярих чадвартай.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Ээлжийн ахлах оператор
02/03/2026
02/28/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЭЭЛЖИЙН АХЛАХ ОПЕРАТОР

Энэхүү ажлын байр нь ээлжийн туршид үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай гүйцэтгэх үүрэгтэй.
Технологийн горим, чанарын стандартын мөрдөлтийг хянаж, өөрийн ээлжийн операторуудад чиглэл өгч, дэмжлэг үзүүлэн,
Ахлахын удирдлага дор техникийн болон үйл ажиллагааны доголдлыг цаг тухайд нь илрүүлж, шийдвэрлэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Компанийн бодлого, төлөвлөгөөний дагуу ээлжийн туршид олборлолт, боловсруулах үйл ажиллагааг аюулгүй бөгөөд үр ашигтайгаар гүйцэтгэх.
  • ХАБЭА, БО журмуудыг дагаж мөрдөх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой болзошгүй асуудал гарсан тохиолдолд ээлжийн ахлах болон удирдлагад нэн даруй мэдэгдэх.
  • Үйлдвэр, цооногийн байгууламж дахь ажлын орчин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цэвэрхэн, эмх цэгцтэй, аюулгүй байлгах.
  • Химийн лабораторийн багтай хамтран ажиллаж, дээж цуглуулах, боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шинжилгээний үр дүнг цаг тухайд нь мэдээлэх.
  • ХАБ-ын журмын дагуу химийн бодис, давирхай, шар нунтагтай харьцах, тээвэрлэх, савлах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх.
  • Зааврын дагуу техникийн үйлчилгээ, засварын хүрээнд жижиг засварын ажлуудыг гүйцэтгэх (шугам хоолой татах, тоног төхөөрөмж солих, шуудуу ухах гэх мэт).
  • Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдах, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх.
  • Компанийн дүрэм, журам, бодлого, зааварчилгаа болон удирдлагын өгсөн тушаал, шийдвэрийг чанд мөрдөх.
  • Ээлжийн туршид операторуудын ажлыг хянаж, чиглүүлэн удирдаж, үүрэг даалгаврыг аюулгүй, зөв гүйцэтгэж буй эсэхийг хянах.
  • Үүрэг хариуцлагын дагуу, шаардлагатай үед үйлдвэрлэлийн талбайн бусад ажлуудыг гүйцэтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Геологи, Уул уурхай, Хими эсвэл бусад холбогдох салбарын, эсвэл техникийн боловсрол эзэмшсэн байх.
  • Уул уурхайн салбарт 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан, аюулгүй байдал болон байгаль орчны дүрэм журмыг мөрдөж ажиллаж байсан туршлагатай байх.
  • Багаар ажиллах, 5–10 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдан зохион байгуулах чадвартай байх.
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • MS Office хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.
  • B ангиллын жолооны үнэмлэхтэй байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Гэрээний мэргэжилтэн
01/21/2026
02/16/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үүрэг

  • Дотоод болон гадаад гэрээний баримт бичгийг хөтлөх, зохион байгуулах
  • Гэрээ нь Монгол Улсын хууль, дүрэм журам болон компанийн бодлогын шаардлагад нийцэж буй эсэхийг хянах
  • Гэрээний хугацаа, сунгалт, гүйцэтгэлийн чухал огноог хянаж, дэмжлэг үзүүлэх
  • Гэрээний эрсдэлийг урьдчилан илрүүлэх, зөрчил, нийцлийн асуудлыг холбогдох талуудад мэдэгдэх
  • Хууль, худалдан авалт, нийцлийн нэгжүүдтэй хамтран ажиллах
  • Гэрээний явц, эрсдэлийг тайлагнах, хяналтын самбар бэлтгэх
  • Нийлүүлэгч, үйлчлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч нартай уялдаа холбоотой ажиллаж, гэрээний хэрэгжилтийг хангах

Мэргэжил, ажлын туршлага

  • Хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, худалдан авалтын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Гэрээний эрх зүй, худалдан авалтын журам болон нийцлийн зохицуулалтаар ажиллаж байсан туршлагатай
  • Уул уурхай болон эрчим хүчний салбарт 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах, харилцааны ур чадвар сайтай
  • Олон улсын байгууллага эсвэл олон улсын гэрээ хэлцлийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол, унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Жолооч
01/21/2026
02/16/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЖОЛООЧ

Компанийн Жолооч нь хүн болон ачаа тээвэр хийхийн зэрэгцээ засварын ажилд тусалж ажиллана. Замын болон бусад нөхцөл байдлаас үл хамааран хамт зорчиж буй хүмүүсийн ая тух, аюулгүй байдлыг ханган, бусад хөдөлгөөнд оролцогчдод үлгэр дуурайлал үзүүлэн соёлч боловсон хөдөлгөөнд оролцоно.

Гүйцэтгэх үүрэг

  • Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх компанийн аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг баримтлан ажиллах
  • Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр, эмх цэгцтэй байлгаж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангах
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг хийж, өдөр тутмын үзлэг шалгалт хийх
  • Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөх том, жижиг эвдрэл гарсан болон гарах болзошгүй тохиолдолд засварын механикт яаралтай мэдэгдэх
  • Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх, шаардлагатай үед засварын ажилд туслах
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд боловсролтой
  • “B”, “D” ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг
  • Жижиг засвар, үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай
  • Гагнуур, автомашины засвар, цахилгааны мэдлэгтэй бол давуу тал болно

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Оператор
01/21/2026
02/16/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ОПЕРАТОР

Компанийн оператор нь үйлдвэрлэлийн туршилтын бүх үйл ажиллагааны гарын авлага болон ахлах операторын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй, бодит туслалцааг үзүүлэн ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу өөрийн ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжийг үр ашигтай ашиглах, технологийн процессыг зохих ёсоор удирдан явуулах
  • Үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагааг бодлого, журам болон батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх
  • ХАБЭА, БО журмуудыг дагаж мөрдөх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой болзошгүй асуудал гарсан тохиолдолд ахлах операторт цаг тухайд нь мэдэгдэх
  • Дээжүүдийг холбогдох журам, зааврын дагуу авах
  • Ажлын талбай болон ажлын багаж хэрэгслийг цэвэр, аюулгүй, хэвийн ажиллагаатай байлгах
  • Тоног төхөөрөмж, шүүлтүүр, насос зэрэгт урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ гүйцэтгэхэд техникийн туслалцаа үзүүлэх
  • Үйлдвэр, туршилтын олборлолттой холбоотой удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг хөдөлмөрийн гэрээний хүрээнд чандлан мөрдөж ажиллах
  • Компанийн сайн сайхны төлөө бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Техникийн болон түүнээс дээш боловсролтой
  • Уул уурхайн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • “B”, “C” ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
  • Анхан шатны компьютерийн мэдлэгтэй