Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Хүний нөөцийн менежер
09/25/2025
10/25/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Хүний нөөцийн үндсэн үйл ажиллагааг хариуцах бөгөөд үүнд хүний нөөцийн удирдлага, цалин хөлсний тооцоолол, сургалт зохион байгуулалт багтана. Тус албан тушаал нь хөдөлмөрийн хууль тогтоомж болон компанийн бодлого журмуудын хэрэгжилтийг хангаж, ажлын эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Хөдөлмөрийн хууль тогтоомж, компанийн бодлого, журмуудын хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн болон бусад гэрээг бэлтгэх, удирдах, хадгалах
  • Ажилтнуудын даатгал, хөнгөлөлт, санал, хүсэлттэй холбоотой ажлуудыг хариуцан зохион байгуулах
  • Гадаад ажилтнуудын хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авах, сунгах зэрэг ажлуудыг хариуцах
  • Хүний нөөцийн мэдээллийн сан болон ажилтны хувийн мэдээллийг шинэчлэх, хадгалах
  • Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан журмууд компанийн бодлого, журмуудын хэрэгжилтийг хангах
  • Хүний нөөцийн бодлого, журам боловсруулах, шинэчлэхэд туслах
  • Хүний нөөцийн тайлан бэлтгэхэд оролцох
  • Ажилтнуудын цагийн бүртгэл, ирц болон амралтын бүртгэл зэргийг хөтлөх, цуглуулах, хадгалах
  • Ажилтнуудын ээлжийн хуваарь, ажил амралтыг зүй зохистой зохион байгуулах үүднээс Хэлтэс, нэгжийн удирдлага, менежерүүдтэй хамтран ажиллах
  • Татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг сар тутам хийх
  • Цалингийн бүртгэл, хөнгөлөлт, суутгалын мэдээллийг хариуцах
  • Санхүүгийн багтай хамтран цалин хөлсний тооцооллыг хийх
  • Цалин, суутгал, хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг ажилтнуудад өгөх
  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, семинар хөтөлбөрүүдийг зохион байгуулах
  • Сургалтын бүртгэл хөтөлж, ажилтнуудын оролцоог хянах
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлж, тохирох хөтөлбөр санал болгоход туслах
  • Сургалтын байгууллагуудтай хамтран сургалтуудыг зохион байгуулах, хянах
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд туслах: ажлын байрны зар, сонгон шалгаруулалт, ярилцлага, ажлын байранд дасан зохицох үйл явц
  • Хэлтсийн удирдлага, менежерүүдтэй хамтран ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
  • Ажил горилогчдын мэдээллийн санг удирдах, шинэ ажилтныг хүлээн авах
  • Компанийн сайн сайхны төлөө бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөц, бизнесийн удирдлага, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Хүний нөөцийн удирдлага, цалин тооцоолол, сургалт, ажилд авах чиглэлээр 3-5 жилийн туршлагатай байх
  • Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан журмууд болон хүний нөөцийн шилдэг туршлагын талаар өргөн мэдлэгтэй байх
  • Хүний нөөцийн программ хангамж болон цалин хөлсний менежментийн платформ, системүүд дээр ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулалт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх
  • Нууцлалыг чандлан сахих, мэргэжлийн ёс зүйтэй байх
  • Анхааралтай, хурдан хэмнэлтэй орчинд олон төрлийн ажлыг зэрэг хийх чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Ахлах мэргэжилтэн /Механик & Шугам хоолой/
09/25/2025
10/25/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН / МЕХАНИК & ШУГАМ ХООЛОЙ/

Механик ба шугам хоолойн ахлах мэргэжилтэн нь төслийн талбай дээрх бүх механик тоног төхөөрөмжийн угсралт, шугам хоолойн угсралт, гагнуурын ажлыг удирдан зохион байгуулж, зураг төсөл, техникийн шаардлага, стандарт, хугацаа, төсөв болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хэрэгжүүлэх зорилготой.

Гүйцэтгэх үүрэг

  • Механик болон шугам хоолойн угсралтын ажлыг удирдан чиглүүлэх, зохицуулах.
  • Гэрээт байгууллага, инженер, ахлах ажилтнууд болон багийн гүйцэтгэлийг хянан удирдах.
  • Зураг төсөл, техникийн шаардлага, ажлын хуваарийн дагуу хэрэгжүүлэх.
  • Шугам хоолой, гагнуур, угсралт болон механик тоног төхөөрөмжийн суурилуулалтыг стандартын дагуу гүйцэтгүүлэх.
  • Ажлын явцыг хянаж, удирдлагад тогтмол тайлан, мэдээлэл өгөх.
  • Шугам хоолойн гидростатик сорилтыг хянах, баталгаажуулах.
  • Механик тоног төхөөрөмжийн угсралт, төвлөрүүлэлт, тохируулга, туршилтын ажилд хяналт тавих.
  • Чанарын стандарт, норм дүрэм, төслийн шаардлагыг мөрдүүлэх.
  • Шалгалт, сорилт, ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг удирдах, хяналт тавих.
  • Чанарын баримт бичиг, сорилтын протокол, гүйцэтгэлийн зураглалыг хөтлөлтөд хяналт тавьж, баталгаажуулах.
  • Аюулгүй ажиллагааны бодлого, дүрэм журмыг хэрэгжүүлж мөрдүүлэх.
  • Гагнуур, өргөлт, угсралтын ажлыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу зохион байгуулах.
  • Эрсдэлийн үнэлгээ, сургалт, ослын судалгаанд оролцох.
  • Ажлын төлөвлөгөө, хүний нөөцийн хуваарийг гаргах, материалын хэрэгцээг тодорхойлох.
  • Материал, тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлэхэд худалдан авалт, логистиктэй уялдуулан ажиллах.
  • Хугацааны эрсдэлийг илрүүлж, бууруулах арга хэмжээ авах.
  • Талбай дээрх бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, компанийн дотоод дүрэм журмыг, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалтын хүрээнд чанд мөрдөж байгааг баталгаажуулах.
  • Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Механик инженер, Дулаан хангамжийн инженер эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Механик болон шугам хоолойн угсралтын чиглэлээр 8–10 жил ажилласан, үүнээс 3–5 жил удирдах түвшинд ажилласан туршлагатай.
  • Гагнуур, шугам хоолойн угсралт, сорилт, механик тоног төхөөрөмжийн угсралтын талаар өргөн мэдлэгтэй.
  • Олон улсын болон үндэсний стандартууд (ASME, API, AWS, ISO гэх мэт)-ыг хэрэгжүүлж ажилласан туршлагатай.
  • Манлайлах, харилцах, асуудал шийдвэрлэх чадвар сайтай.
  • Техникийн зураг унших, төслийн менежментийн программ ашиглах чадвартай.
  • Асуудал шийдвэрлэх, харилцааны болон зохион байгуулах ур чадвар сайтай.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер
09/03/2025
10/03/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖЕР

Энэ албан тушаалын үндсэн зорилго нь холбогдох хууль, дүрэм, стандартын хүрээнд ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулж, хэрэгжүүлэн, байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангахад оршино.

Гүйцэтгэх үүрэг

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, Цөмийн энергийн тухай хууль, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж осолгүй ажиллахад оршино
  • ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх
  • Өрөмдлөг болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өдөр тутмын аюулгүй ажиллагааг хангах
  • Нийт ажилтнуудын ХАБ-ын сургалт, сургалтын багтай хамтран зохион байгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тутмын болон 7 хоног, сар тутмын уулзалт хурлуудыг зохион байгуулах, баримтжуулах, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Осол, гэмтэл, зөрчлийн тохиолдолд судалгаа, шинжилгээ хийж, тайлагнах
  • Уурхайн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийг (XXX) шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Гадаад, дотоод хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл, тайлан бэлтгэх
  • Эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Шаардлагатай зөвшөөрөл, судалгаануудыг хариуцан ажиллах
  • Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарах, хяналт тавих
  • Гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллах
  • ХАБЭА-н багийг удирдлагаар хангах
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Уул уурхайн эсвэл инженер техник болон холбогдох мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н тусгай мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
  • ХАБЭА-н сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх
  • Уул уурхайн томоохон төсөлд ахлах болон түүнээс дээш албан тушаал 3-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • ХАБЭА-н чиглэлээр нийт 5 болон түүнээс жил ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (Франц хэлний мэдлэгтэй бол давуу тал болно)
  • MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com 

Гидравликийн инженер
09/22/2025
10/22/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГИДРАВЛИКИЙН ИНЖЕНЕР

Гидравликийн инженер нь шугам хоолойн сүлжээ болон усны холбогдох дэд бүтцийг боловсруулах, гидравлик тооцоо хийх, зураг төсөл боловсруулах болон хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүх гидравлик системийг олон улсын болон дотоодын холбогдох стандарт, аюулгүй ажиллагааны шаардлага, төслийн зорилгод нийцүүлэн, үр ашигтай, цаг хугацаанд нь зураг төсөл боловсруулж, чанар гүйцэтгэлийн хяналт тавин ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • EPANET болон бусад стандарт программ ашиглан шугам хоолойн сүлжээний гидравлик тооцоо хийх
  • Шугамын маршрут, зураг, тоо хэмжээний хүснэгт (BOQ) боловсруулж, зураг төслийн нарийвчлал, техникийн шаардлагыг хангах
  • Тоног төхөөрөмж, системд усны даралт, цохилтоос үүсэх гэмтэл болон бусад түр зуурын гидравлик үзэгдлийг судалж, хамгаалах шийдэл (даралт зохицуулах сав, агаарын хавхалга, хамгаалалтын систем гэх мэт) боловсруулах
  • Даралтын хэлбэлзэл, урсгалын өөрчлөлт, даралтын цохилт зэрэг тогтвортой болон түр зуурын үйл явцыг шинжилж үнэлэх
  • Техникийн баримт бичиг (Ажлын даалгавар, ажлын хамрах хүрээ, техникийн үзүүлэлт, зураг төслийн тайлан) хянах, зөрүү илрүүлж засвар, сайжруулалтын зөвлөмж өгөх
  • Нарийвчилсан зураг төслийн шатанд гидравлик шийдлийг оновчтой болгож, системийн үр ашиг, аюулгүй байдал, барилгын ажил гүйцэтгэх боломжийг сайжруулах
  • Барилга, механик, цахилгаан болон бусад инженерүүдтэй хамтран ажиллаж, уялдаа холбоотой асуудлыг шийдвэрлэх
  • Тендерийн баримт бичиг боловсруулах, саналын үнэлгээ хийхэд оролцох
  • Зураг төслийн байгууллага, гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж, гидравлик зураг төслийн ажлыг хугацаанд нь, шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх
  • Барилгын явцад техникийн дэмжлэг үзүүлж, талбай дээр гарч болзошгүй гидравликийн асуудлыг шийдвэрлэх
  • Зураг төслийн баримт бичгийг баталгаажуулж, олон улсын болон салбарын шилдэг туршлагад нийцүүлэн ажиллах
  • Бүх холбогдох норм дүрэм, техникийн стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдүүлэх
  • Гүйцэтгэлийг хянаж, залуу инженер болон туслах ажилтнуудад зөвлөгөө өгөх
  • Салбарын шинэ технологи, хөгжлийг даган мөрдөж, шинэлэг шийдлийг нэвтрүүлэх
  • Багийн мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах

Мэргэжил, ажлын туршлага

  • Гидравлик инженер, иргэний барилгын инженер (ус хангамж, ариутгах татуурга эсвэл гадна дулааны шугам сүлжээ чиглэлээр) эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Гидравлик сүлжээний зураг төсөл, усны дэд бүтцийн төслүүд дээр 3 буюу түүнээс дээш жилийн туршлагатай
  • Гидравликийн үндсэн зарчим, тогтвортой болон түр зуурын гидравлик шинжилгээний талаар мэдлэгтэй
  • Шугам хоолойн зураг, профайл боловсруулах чадвартай
  • Усны алхны үзэгдлийн талаар мэдлэгтэй, хамгаалах арга хэмжээ төлөвлөх чадвартай
  • Холбогдох олон улсын болон үндэсний стандарт, дүрэм журмын мэдлэгтэй
  • EPANET ашиглах чадвартай; бусад тусгай программууд (Zulu, Mike+ гэх мэт) хэрэглэж чаддаг бол давуу тал болно
  • AutoCAD, MS Office дээр ажиллах чадвартай, гидравлик симуляцийн нэмэлт программ дээр ажиллах чадвар бол давуу тал
  • Асуудал шийдвэрлэх, шинжилгээ хийх чадвартай, шинэлэг инженерийн шийдэл боловсруулах чадвартай
  • Багийн ажиллагаа, харилцааны өндөр ур чадвартай, олон талт хамтын ажиллагаанд оролцох чадвартай
  • Англи хэлний бичиг болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй
  • Хурдтай өөрчлөгдөх төслийн орчинд бие даан ажиллах чадвартай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com 

Худалдан авалтын мэргэжилтэн (Гэрээ)
09/03/2025
10/03/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН (ГЭРЭЭ)

Энэ албан тушаал нь худалдан авалтын гэрээний бүх үе шат (эхлэл, хэрэгжилт, гүйцэтгэл)-д туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Гэрээний хэрэгжилтийг холбогдох хууль, дүрэм журам болон компанийн бодлогын дагуу хянах, хэрэгжүүлэх бөгөөд Гэрээний менежерт тусалж, тайлагнахын зэрэгцээ үйл ажиллагааны багуудтай хамтран бүх төрлийн эрсдэлийг бууруулах, оролцогч талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хянах, бусад талууд болон дотоод багуудтай харилцаа, уялдаа холбоог хангаж ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Худалдан авалтын журам, процессын хэрэгжилтийг хангаж, нэг удаагийн болон давтамжтай худалдан авалтад захиалга гаргах
  • Нийлүүлэгчийн гүйцэтгэлийг үнэ, чанар, хүргэлтийн хугацаа, тоо хэмжээгээр үнэлж, захиалгатай нийцэж буй эсэхийг шалгах
  • Нийлүүлэгч, нөөцийн мэдээллийн санг шинэчилж, шинэ нийлүүлэгчийн бүртгэл үүсгэх, барааны карт шинэчлэх
  • Компанийн автомашины татвар, даатгал, жил бүрийн үзлэг зэрэг баримт бичгийг үнэн зөв, цаг тухайд нь хөтлөх
  • Тендерийн баримт бичиг боловсруулахад тусалж, худалдан авалттай холбоотой бүртгэл хөтлөх
  • Ханган нийлүүлэлтийн хэлтсийн бусад шаардлагатай ажлыг гүйцэтгэх
  • Дотоод болон гадаад гэрээний баримт бичгийг удирдан, хөтлөн явуулах
  • Гэрээ нь Монгол Улсын хууль, дүрэм журам, компанийн бодлогод нийцэж буй эсэхийг баталгаажуулах
  • Гэрээний гол огноо (дуусах хугацаа, сунгалт, чухал үе шат)-г хянаж, цаг тухайд нь арга хэмжээ авах
  • Гэрээний эрсдэлийг илрүүлж, бууруулах; шаардлагатай үед нийцэлтэй холбоотой асуудлыг дээд шатанд мэдэгдэх
  • Хууль, худалдан авалт, нийцэл хариуцсан багуудтай хамтран ажиллах
  • Гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалт, цуцлалт хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Нийлүүлэгч, харилцагч болон үйлчлүүлэгчтэй хамтран ажиллаж, гэрээг саадгүй хэрэгжүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Хууль, Бизнесийн удирдлага, Нийлүүлэлтийн сүлжээний удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Уул уурхай эсвэл эрчим хүчний салбарт дор хаяж 2 жил ажилласан туршлагатай
  • Гэрээний эрх зүй, худалдан авалтын процесс, нийцлийн хяналтын туршлагатай
  • Шинжилгээ хийх, баримтжуулах болон харилцааны ур чадвартай
  • Олон улсын байгууллага эсвэл олон улсын гэрээний процесс бүхий орчинд ажиллаж байсан туршлага давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй
  • Ёс зүйтэй, идэвх санаачилгатай, гэрээтэй холбоотой асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт)-ийг сайн ашигладаг

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан
09/03/2025
10/03/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛТАН

Энэхүү ажил нь өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан ХАБЭА-н бодлого, журам, зааврыг үр дүнтэй хэрэгжүүлэх, үзлэг шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, аюулгүй, хуульд нийцсэн өрөмдлөгийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан ХАБЭА-н бодлого, журам, зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх
  • Өдөр тутмын аюулгүй ажиллагааны үзлэг шалгалт хийх
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, ээлжийн өмнөх уулзалтуудыг зохион байгуулах; төлөвлөгдсөн уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох
  • Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл (PPE) нв стандартын шаардлага хангасан эсэхийг шалгах
  • Өрөмдлөгийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах
  • Осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Шууд удирдлага, багийнхантайгаа хамтран дотоод болон гадаад зохицуулагч байгууллагуудтай харилцах
  • Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдлийг бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх
  • Аюулгүй ажиллагаатай холбоотой техник хэрэгслийг хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг хангах
  • Гэрээт болон туслан гүйцэтгэгч байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах
  • Бусад хэлтэс багуудтай хамтран ажиллах
  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Инженер, техникийн чиглэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Өрөмдлөг, уул уурхай, барилгын салбарт аюулгүй ажиллагааны чиглэлээр 1 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсан байх
  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмын өргөн мэдлэгтэй, ажилтнуудад сургалт зааварчилгаа өгөх чадвартай
  • Эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах чадвартай байх
  • Багаар ажиллах болон харилцааны чадвар сайтай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com 

Аюулгүй ажиллагааны ажилтан
09/03/2025
10/03/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН

Аюулгүй ажиллагааны ажилтан нь өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан ХАБЭА-н бодлого, журам, зааврыг үр дүнтэй хэрэгжүүлэх, үзлэг шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, аюулгүй, хуульд нийцсэн өрөмдлөгийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан ХАБЭА-н бодлого, журам, зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх
  • Өдөр тутмын аюулгүй ажиллагааны үзлэг шалгалт хийх
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, ээлжийн өмнөх уулзалтуудыг зохион байгуулах; төлөвлөгдсөн уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох
  • Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл (PPE) нь стандартын шаардлага хангасан эсэхийг шалгах
  • Өрөмдлөгийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах
  • Осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Шууд удирдлага, багийнхантайгаа хамтран дотоод болон гадаад зохицуулагч байгууллагуудтай харилцах
  • Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх
  • Аюулгүй ажиллагаатай холбоотой техник хэрэгслийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг хангах
  • Гэрээт болон туслан гүйцэтгэгч байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах
  • Бусад хэлтэс багуудтай хамтран ажиллах
  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Инженер, техникийн чиглэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Өрөмдлөг, уул уурхай, барилгын салбарт аюулгүй ажиллагааны чиглэлээр 1 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсан байх
  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмын өргөн мэдлэгтэй, ажилтнуудад сургалт зааварчилгаа өгөх чадвартай
  • Эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах чадвартай байх
  • Багаар ажиллах болон харилцааны чадвар сайтай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com 

Аюулгүй ажиллагааны сургагч ажилтан
09/03/2025
10/03/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ АЖИЛТАН

Энэхүү албан тушаалын зорилго нь ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг холбогдох хууль, стандарт, компанийн бодлогын дагуу төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжилтийг хянаж, хэрэгжүүлэх замаар ажлын байр, уурхай болон төслийн талбайд аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд оршино.

Гүйцэтгэх үүрэг

  • Ажлын байранд болон уурхай, төслийн талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт, мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, сургалт зохион байгуулах, хяналт тавих, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох
  • МУ-ын ХАБЭА-ны тухай хууль болон MNS:4969:2000 стандарт, ХАБЭА-н сургалт зохион байгуулах үндсэн дүрмийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх
  • ХАБЭА-н сургалтын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Уурхай, төслийн талбайд ажиллах бүх ажилтанд анхан, давтан, тусгай зориулалтын сургалт зохион байгуулах
  • ХАБЭА-н тухай хууль, Орано группын стандарт (MNS, ISO, OHSAS/ISO 45001 гэх мэт)-ын хүрээнд сургалтын гарын авлага, танилцуулга бэлтгэх, шинэчлэх
  • Ажлын байран дээрх бодит эрсдэлийг тусгасан практик сургалт, хичээл заах
  • Сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын өмнө болон дараах тестээр мэдлэгийн түвшинг тогтоох
  • Ослын дараах сургалт зохион байгуулах (хэрэв осолд өртсөн тохиолдолд)
  • Гадны сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай сургалт зохион байгуулах
  • Ажлын байрны аюулгүй байдлын талаарх мэдээлэл, постер, видео материал бэлтгэж хүргэх
  • Сургалтын орчин нөхцөл, хэрэглэгдэхүүнийг бэлдэх, стандартын шаардлагад нийцүүлэх
  • Шинээр ажилд орж байгаа болон гэрээт ажилтануудад зориулсан ХАБЭА-н зааварчилгаа өгөх
  • Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийн хүрээнд ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Уул уурхай, барилгын салбарт ХАБЭА-н чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Сургагч багшаар ажиллаж байсан бол давуу тал
  • ХАБЭА-н хууль, дүрэм, журам, олон улсын стандартыг мэддэг (OHSAS 18001, ISO 45001 гэх мэт)
  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмын өргөн мэдлэгтэй, ажилтнуудад сургалт зааварчилгаа өгөх чадвартай
  • Уурхайн орчинд сургалт явуулах, танилцуулах бэлтгэх, илтгэх ур чадвартай байх
  • Ажлын эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com 

Цахим мэдээлэл, харилцах хариуцсан менежер
07/24/2025
08/23/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Энэ албан тушаал нь компанийн цахим орчин дахь нэр хүндийг бэхжүүлэх, олон нийтийн дунд итгэлцлийг бий болгох зорилготой. Үүргийн хүрээнд сошиал медиа дахь идэвхтэй оролцоо, онлайн олон нийтийн харилцаа, хямралын үед мэдээлэл түгээх стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Та удирдлагын багтай нягт хамтран ажиллаж, цаг үеэ мэдэрсэн, үр нөлөө бүхий контент бүтээх замаар байгууллагын харилцаа холбоог үр дүнтэй удирдан чиглүүлнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Компанийн цахим мэдээлэл, харилцааны сувгуудад зориулсан стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Компанийн үнэт зүйлс, соёлын чиг хандлагад нийцсэн чанартай, тогтвортой контентыг бүтээж, сошиал медиа сувгуудыг хөгжүүлэх
  • Голлох үйл явдал, компанит ажлуудад зориулсан контентын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах
  • Гадаад түнш, агентлагуудтай хамтран мультимедиа контент (пост, видео, инфографик гэх мэт)-ийг бүтээх, хүргэх
  • Удирдлагын багтай хамтран сурталчилгааны компанит ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Компанийн вэбсайтыг тогтмол шинэчилж, олон нийтийн зүгээс ирүүлсэн асуултад хариу өгөх
  • Сошиал медиа болон вэбсайтын гүйцэтгэлийг тогтмол хянаж, тайлагнах
  • Гэрээт болон хамтрагч байгууллагуудтай харилцаа тогтоон, хамтран ажиллах компанит ажлыг зохион байгуулах
  • Хямралын үед ашиглах мэдээллийн баримт бичиг (АСХ, хэвлэлийн мэдэгдэл зэрэг)-ийг боловсруулах, шинэчлэх
  • Хямралын үед мэдээллийг оновчтой хүргэх сургуулилалт зохион байгуулах, шаардлагатай контентыг шуурхай хүргэх
  • Сошиал болон уламжлалт хэвлэл мэдээллээр тархаж буй, компанийн нэр хүндэд нөлөөлж болзошгүй мэдээллийг хянаж, гадны агентлагуудтай хамтран ажиллах
  • Хямралын үеийн харилцаанд чиглэсэн гадаад агентлагуудын үйл ажиллагаанд хяналт тавих
  • Компанийн үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй байдлаар хүргэх сургалтын контент боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Харилцаа холбоо, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, дижитал маркетинг, улс төр судлал зэрэг холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Олон нийттэй харилцах, гадаад харилцаа болон мэдээлэл түгээх чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Олон нийтийн сувгуудад зориулсан мультимедиа контент бүтээх, найруулах өндөр ур чадвартай
  • Бичгийн болон ярианы өндөр ур чадвартай, бичвэрийг засварлах, найруулах чадвартай
  • Шинжлэх ухааны болон техникийн нарийн ойлголтыг ойлгомжтой тайлбарлах чадвартай
  • Контент болон хяналтын чиглэлээр гадаад түнш, агентлагтай ажиллаж байсан туршлагатай Аливаа нөхцөлд харилцааг үр дүнтэй зохицуулах чадвартай
  • Цахим хөгжүүлэлт, нэр хүндийн удирдлага хийх туршлагатай
  • Монгол болон Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (Франц хэлний мэдлэг давуу тал болно)
  • График дизайн болон видео засварлах ур чадвар бол давуу тал юм

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал 

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com 

Комплайнс хариуцсан ажилтан
07/24/2025
08/23/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

КОМПЛАЙНС ХАРИУЦСАН АЖИЛТАН

Комплайнс хариуцсан ажилтан нь компанийн хууль, заавал биелүүлэх дүрэм журмууд, олон улсын авлигын эсрэг стандартууд болон дотоод ёс зүйн дүрэмтэй бүрэн нийцэж ажиллах нөхцөлийг хангана. Уг албан тушаал нь комплайнсийн эрсдэлийг бууруулах, компанийн ёс зүйн соёлыг бэхжүүлэх, удирдлага болон ажилтнуудад чиглэл, зөвлөгөө өгөхөд чиглэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Авлигын эсрэг хууль, Бадрах Энержи болон Орано компанийн ёс зүйн стандартад холбогдох комплайнсийн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, хянах
  • Комплайнсийн журам, бодлого, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах
  • Компанийн хэмжээнд эрсдэлд суурилсан комплайнсийн соёлыг төлөвшүүлэх
  • Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд зохих сахилгын арга хэмжээ хэрэгжүүлэх
  • Авлига болон нөлөөллийн арилжааг урьдчилан сэргийлэх дотоод болон гадаад санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх
  • Комплайнсийн эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулж, түүний хэрэгжилтийг хянах
  • Компанийн болон хамтрагч байгууллагуудын хүрээнд үүсч болох ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, шийдвэрлэхэд туслах
  • Худалдааны нууц болон нууцлалтай мэдээллийг тодорхойлох, хамгаалах ажилд оролцох
  • Хамтрагч талуудад комплайнсийн урьдчилсан үнэлгээ (due diligence) хийх
  • Ажилтнууд болон гэрээт ажилчдад комплайнсийн сургалт зохион байгуулах
  • Дотоод журмын дагуу комплайнсийн мөрдөн шалгалт хийх
  • Комплайнстай холбоотой дотоод зохицуулалтын баримт бичгийг боловсруулах, хянаж сайжруулах
  • Гүйцэтгэх удирдлагад комплайнсийн эрсдэлийн удирдлага болон авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тогтмол тайлагнах
  • Удирдлагад хууль эрх зүйн шинэчлэл болон комплайнсийн шаардлагын талаар зөвлөгөө өгөх
  • Компанийн оролцогч талуудын комплайнсийн багуудтай хамтран ажиллаж, шаардлагатай тайлан, мэдээллийг солилцох
  • Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дотоод хяналт хийх, хуулийн бүртгэл хөтлөх, жил, улирал бүр комплайнсийн шалгалт хийх

Мэргэжил, ажлын туршлага

  • Хууль эрх зүй, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Комплайнс, хууль эрх зүй чиглэлээр ажилласан туршлагатай
  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын авлигын эсрэг стандартын мэдлэг сайтай
  • Эрсдэлийн үнэлгээ, шалгалт, зөвлөгөө өгөх өндөр ур чадвартай
  • Харилцааны болон сургалт зохион байгуулах чадвартай
  • Ёс зүйн өндөр баримтлалтай, нууц мэдээллийг чанд хадгалах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (Франц хэлний мэдлэг давуу тал болно)