Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Хуульч
04/21/2026
05/21/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХУУЛЬЧ

Энэхүү албан тушаал нь компанийн хэмжээнд хууль эрх зүйн өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд голчлон гэрээ болон ерөнхий хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй. Компанийн эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийн дагуу ёс зүйтэй, ил тод үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Худалдан авалт, үйлчилгээ, түншлэл зэрэг төрөл бүрийн гэрээг боловсруулах, хянах, тохиролцох
  • Төслийн хууль эрх зүйн туршлагатай байх, EPC гэрээлэгч болон бусад барилгын болон төслийн гэрээг боловсруулах, хэлэлцээр хийх чадвартай байх
  • Гэрээ болон бизнесийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй хууль эрх зүйн эрсдэлийг тодорхойлж, Хуулийн захирал болон удирдлагын багт хууль зүйн дүгнэлт, шийдэл санал болгох
  • Компанийн үйл ажиллагаа, бизнесийн ерөнхий хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө, бичгээр дүгнэлт гаргах
  • Компанийн дотоод бодлого, журмыг боловсруулах, хяналт тавих, шинэчлэх
  • Хөдөлмөр, худалдаа, татвар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг бууруулах талаар удирдлагад зөвлөгөө өгөх
  • Хуулийн асуудлаар төрийн байгууллага болон зохицуулах байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах
  • Маргаан шийдвэрлэх ажиллагаанд Компанийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх
  • Хууль зүйн бичиг баримт, тайлан, мэдэгдэл, хариу бичиг боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх
  • Компанийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй
  • Хуулийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх туршлагатай
  • Харилцааны ур чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
  • Монголын барилга, уул уурхайн эрх зүйн орчны талаар гүнзгий мэдлэгтэй
  • Цөөн бүрэлдэхүүнтэй хууль эрх зүйн багт бие даан ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай
  • Дүн шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх өндөр чадвартай

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Хуулийн туслах ажилтан
04/21/2026
05/21/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХУУЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Энэхүү албан тушаал нь Хуулийн хэлтэс болон Компанийн хэмжээнд хууль эрх зүйн өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Хууль эрх зүйн судалгаа хийх: хууль тогтоомжийг хянах, хууль эрх зүйн бүртгэлийг хөтлөх, хууль тогтоомжийн мэдээллийн санг шинэчлэх, хууль зүйн судалгаа хийх, хууль тогтоомжийг орчуулах
  • Бүх төрлийн хууль эрх зүйн баримт бичиг болон албан бичгийг боловсруулах, хянан засварлах, шалгах, хянаж шинэчлэх
  • Шүүхийн маргаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх: хэргийн материал хувилах, нотлох баримт цуглуулах, орчуулах, шүүхэд гаргах ердийн хүсэлтүүд боловсруулах, дэмжлэг үзүүлэх
  • Компанийн засаглалын дэмжлэг: Компанийн албан ёсны бүртгэл, мэдүүлгийг бүрдүүлэх, баримт бичгийг хадгалах болон архивлах, сайн засаглалыг дэмжих
  • Захиргааны дэмжлэг: бичиг хэргийн бүх төрлийн дэмжлэг үзүүлэх, Хуулийн хэлтэсийн захиргааны асуудлыг зохицуулах
  • Компанийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Хууль зүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй (эсвэл хуулийн сургууль төгссөн)
  • Багадаа 1 жилийн дадлага эсвэл ажлын туршлагатай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Цөөн бүрэлдэхүүнтэй хууль эрх зүйн багт бие даан ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай
  • Дүн шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
  • Харилцааны ур чадвар болон багаар ажиллах чадвартай байх
  • Ёс зүй болон мэргэжлийн зарчмыг өндөр түвшинд баримтлан ажилладаг байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Барилгын ХАБ-ын супервайзор
04/21/2026
05/21/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИЛГЫН ХАБ-ЫН СУПЕРВАЙЗОР
Гүйцэтгэх үүрэг

  • ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх
  • Барилгын талбайн өдөр тутмын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийх
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтыг зохион байгуулах, өдөр тутмын болон 7 хоног, сар тутмын ХАБ-ын уулзалт хурлуудыг зохион байгуулах, баримтжуулах
  • Осол, гэмтэл, зөрчлийн тохиолдолд судалгаа, шинжилгээ хийж, тайлагнах
  • Барилгын ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийг (ХХХ) шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах
  • Барилгын ХАБ-ын хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах
  • Осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх
  • Гадаад, дотоод хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл, тайлан бэлтгэх
  • Эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх
  • Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Гэрээлэгч компаниудтай хамтран ажиллах
  • Барилгын ХАБ-ын багийг удирдлагаар ханган ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Эрүүл ахуйн эсвэл инженер техникийн бусад мэргэжилтэй, дээд боловсролтой байх
  • ХАБ-ын тусгай мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
  • Барилгын ХАБ-ын сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулан, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх
  • Уул уурхай, барилгын томоохон төслүүдэд ахлах ажилтан болон түүнээс дээш албан тушаалд баг ахлан 5-с дээш жил ажилласан байх
  • Барилгын аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх чадвартай
  • Багийн ажиллагаа болон харилцааны өндөр чадвартай
  • Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай
  • MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэл эсвэл Франц хэлний ахисан түвшиний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

ХАБ-ын ажилтан
04/21/2026
05/21/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХАБ-ЫН АЖИЛТАН
Гүйцэтгэх үүрэг

  • ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Барилгын талбайн өдөр тутмын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийх
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зохих сургалт, ээлжийн өмнөх хурлыг зохион байгуулах, төлөвлөгөөт хурал зөвлөгөөнд биечлэн оролцох
  • Осол, гэмтэл, зөрчлийн тохиолдлыг шуурхай мэдэгдэх, ослын судалгааны материал цуглуулах, оролцоог хангах
  • Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийг (ХХХ) шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах
  • ХАБ-ын хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах
  • Осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Гадаад, дотоод хяналтын байгууллагуудтай шууд удирдлагаараа дамжуулан хамтран харилцах
  • Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг дор бүр авч байх
  • Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Гэрээлэгч компаниудтай хамтран ажиллах
  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • ХАБЭА, инженерчлэл, уул уурхай, боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай мэргэжлийн сургалт дүүргэсэн бол давуу тал болно
  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх чадвартай
  • Уул уурхай эсвэл барилгын салбарт ХАБЭА ажилтнаар багадаа 2 жилийн ажлын туршлагатай
  • Багийн ажиллагаа болон харилцааны өндөр чадвартай
  • Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Бие даан ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх, төслийн орчинд ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Худалдан авалтын мэргэжилтэн
03/23/2026
04/23/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Худалдан авалтын мэргэжилтэн нь холбогдох журмын дагуу Улаанбаатар оффист болон хээрийн ангиудад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, холбогдох хэлтэс, хээрийн ангид хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч, худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах
  • Худалдан авалтын хүсэлтийн дагуу нийлүүлэгчдийг хайх, үнийн санал авах, харьцуулалт хийх
  • Холбогдох журмуудыг дагаж мөрдөн, нэг удаагийн болон тогтмол худалдан авалтын захиалгуудыг гаргах
  • Нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлж, худалдан авалтын захиалгуудтай тохирч байгааг хянах
  • Нийлүүлэгч болон барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэж, шинэчлэх
  • Оффис, Улаанбаатар агуулах болон төслийн талбайн хооронд барааны логистик, тээвэрлэлт хариуцан ажиллах
  • Компанийн тээврийн хэрэгслийн татвар, даатгал, жил бүрийн шалгалт болон бусад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх
  • Тендерийн материалуудыг бэлтгэх, худалдан авалттай холбогдолтой бичиг баримтуудыг хадгалах
  • Худалдан авалтын хэлтсийн бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, Олон Улсын Худалдаа болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Худалдан авалт, хангамж, нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Олон улсын инженерийн компанид, ялангуяа олон улсын ханган нийлүүлэгчидтэй ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, санаачилгатай, гэрээний менежментийн ур чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook) программууд дээр ажилладаг

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Геологийн туслах ажилтан
03/23/2026
04/06/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЕОЛОГИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Геологийн туслах ажилтан нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй бодит туслалцаа үзүүлэн ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Дээжний ангарт геологийн бичиглэл хийхэд геологичид туслах
  • Өрмийн талбайгаас дээж зөөвөрлөх, кернийн бичиглэл хийхээс өмнө болон дараа дээжний хайрцгийг зөөвөрлөх
  • Геологийн бичиглэл хийхэд геологичид шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг бэлтгэх
  • Хайрцагт дээжүүдийг заавар, журмын зөв цэгцтэй байрлуулах
  • Геологийн процедурын дагуу дээжний зургийг авах, геологичийн зааварчилгааг дагах
  • Дээж авахад геологичдод туслах, дээжийг лаборатори руу явуулахад шаардлагатай бэлтгэл ажилд туслах (савлах, шошго наах гэх мэт)
  • Геологийн ангарын цэвэр цэмцгэр байдлыг хангах
  • Тоног төхөөрөмж дутуу тохиолдолд геологичид цаг алдалгүй мэдэгдэх
  • Өрөмдлөгийн ажлын явцыг хянах, шаврын параметрийг хэмжих
  • ХАБ болон байгаль орчны бүх бодлого, журмыг мөрдөж ажиллах
  • Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах
  • Шаардлагатай үед ажлын холбогдолтой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
  • Автомашин жолоодож байсан туршлагатай
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй
  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвар
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
  • Анхан шатны компьютерийн мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Геофизикийн туслах ажилтан
03/23/2026
04/06/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЕОФИЗИКИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Геофизикийн туслах ажилтан нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааврын дагуу үр дүнтэй, бодит туслалцаа үзүүлэн ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Геофизик, каротажийн багийн хээрийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх
  • Каротажийн багаж, төхөөрөмж болон ажлын байрны цэвэрлэгээ хийх
  • Геофизик, каротажийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээнд туслах
  • Төслийн менежер эсвэл Геофизикийн хэлтсээс албан тушаалтай нь холбоотой өгсөн бусад аливаа даалгаврыг гүйцэтгэх
  • Талбайн үйл ажиллагаа болон бусад компанийн хэрэгцээнд шаардлагатай бол автомашин жолоодох
  • DGPS хэмжилтийн ажилд туслах
  • Хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, ажилдаа мөрдлөг болгох
  • Аюул осол, ойрхон үүссэн ослуудыг бүртгэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудтай хамтран эрсдэлийг бууруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримталж ажиллах
  • Шаардлагатай үед ажлын холбогдолтой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
  • Автомашин жолоодож байсан туршлагатай
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй
  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвар
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
  • Анхан шатны компьютерийн мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Гидрогеологийн туслах ажилтан
03/23/2026
04/06/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГИДРОГЕОЛОГИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Гидрогеологийн туслах нь гидрогеологийн бүхий л үйл ажиллагаанд дүрэм журам заавар, стандартуудын дагуу үр дүнтэй, бүтээлчээр дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Гидрогеологийн цооногийн өрөмдлөг, тоноглолын ажилд хяналт тавих, хэмжилт хийхэд туслах
  • Талбайд хэрэглэгдэх багаж хэрэгслийг бэлдэх, машинд ачих болон талбай дээр буулгах
  • Зааврын дагуу сорьц шүүх багажийг холбож бэлдэн, сорьцыг шүүх
  • Ажлын талбай болон багаж хэрэгслийн цэвэр цэмцгэр байдал, хэвийн ажиллагаа болон аюулгүй байдлыг чандлан хангах үүрэг хүлээнэ
  • Тоног төхөөрөмж, материалын бүртгэлийг хийх, агуулахад байгаа материалыг ангилж цэгцлэх
  • ХАБ болон байгаль орчны бүх бодлого, журмыг мөрдөж ажиллах
  • Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах
  • Шаардлагатай үед ажлын холбогдолтой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
  • 1-2 жилийн уул уурхайн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Өрөмдлөг болон усны худаг ажиллуулах зарчим, практик ажиллагааны талаар анхан шатны мэдлэгтэй
  • Автомашин жолоодож байсан туршлагатай
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй
  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвар
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Агуулахын ажилтан
03/23/2026
04/23/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АГУУЛАХЫН АЖИЛТАН

Гүйцэтгэх үүрэг

  • Бараа материал хүлээн авах, зохих журмын дагуу бүртгэх, хадгалах, хувиарлах, зарлага гаргах, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх.
  • Сэрээт ачигч ажиллуулах, ачаа буулгах ажлын үед оосорлогч, дохиочны ажил гүйцэтгэх.
  • Уурхайн талбай дээрх логистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүргэлт тээвэрлэлтийг гүйцэтгэх.
  • Эцсийн хэрэглэгчдэд захиалсан бараа ирсэн талаарх мэдээлэл хүргэх, бараа хүлээн авсан баримт бэлдэн архивлах.
  • Агуулахын орон зайн ашиглалтыг оновчтой болгох.
  • Бараа материалын тооцоог тулгах болон нөөцийн тохируулгыг хийх, нөөцийн хөдөлгөөн, тохируулга, шилжүүлгийг бараа матриалын удирдлагын системд бүртгэн, үнэн зөв бүртгэл хөтлөх, тайлан гаргах.
  • Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны стандартыг бүх шатанд мөрдөн ажиллах.
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Агуулахын чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • ERP бараа материалын систем эсвэл агуулахын менежментийн програм хангамж дээр ажиллах чадвартай
  • Материалын аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас, бараа материал хадгалах, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
  • Сэрээт ачигч операторын мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • МУ-н “B,C,M” ангилалын жолооны эрхийн үнэмлэхтэй байх
  • Оосорлогч дохиочны үнэмлэхтэй бол давуу талтай
  • ХАБЭА-н мэдлэг сайтай байх
  • Зохион байгуулах, бүтээмжтэй ажиллах чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Механикч / Жолооч
03/16/2026
04/06/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

МЕХАНИКЧ / ЖОЛООЧ

Компанийн Механикч/Жолооч нь машин, техник болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхийн зэрэгцээ хүн болон ачаа тээвэр хийж ажиллана. Тухайн ажил үүргийг гүйцэтгэх үедээ нөхцөл байдлаас үл хамааран өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх Компанийн Аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах
  • Засвар, үйлчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж өдөр тутмын үзлэг хийх
  • Ажлын байрны эмх цэгцийг хангаж, хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах
  • Оношилгоо, засвар үйлчилгээг ахлах механикийн зааврын дагуу гүйцэтгэх
  • Засвар болон үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх, хүлээж авах
  • Хээрийн ангиас гадуур дуудлагын дагуу засварын ажил гүйцэтгэх
  • Шаардлагатай үед хүн болон ачаа тээвэр хийж Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд боловсролтой байх
  • Авто механик, засварын үнэмлэхтэй
  • “B”, “D” ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Автын засвараар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм сайн мэддэг байх
  • Засвар, үйлчилгээг чанартай гүйцэтгэх чадвартай