Ажлын байр
Зарлагдсан
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ОРЧУУЛАГЧ
Энэхүү албан тушаалын зорилго нь Геологийн хэлтсийн үйл ажиллагааг дэмжин, техникийн бичиг баримтын бичгийн болон аман орчуулга хийх, уулзалт, хурлын үеэр орчуулга хийх, холбогдох зохион байгуулалт болон баримт бичгийн ажлуудыг гүйцэтгэхэд оршино.
Гүйцэтгэх үүрэг
- Франц–Монгол, Англи–Монгол хэлний орчуулга хийх
- Геошинжлэх ухаан болон төслийн, захиргааны бичиг баримтыг үнэн зөв орчуулах
- Шаардлагатай үед уулзалт, семинар, хээрийн ажлын үеэр орчуулга хийх
- Орчуулсан материалыг хянах, засварлах
- Орчуулгын чанар, нийцлийг хангах
- Хугацаанд ажлаа гүйцэтгэх, дотоод багуудтай уялдаа холбоотой ажиллах
- Геошинжлэх ухааны нэр томъёоны судалгаа хийх
- Баримт бичгийн архив, дундын файлыг зохион байгуулах
- Удирдлагаас өгсөн бусад үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Хэл шинжлэл болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Техникийн орчуулгын 2-3 жилийн туршлагатай (геологи, уул уурхай бол давуу тал)
- Англи, Франц хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Нууцлал хадгалах чадвартай
- MS Office программууд дээр ажиллах чадвартай
- Бие даан ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх, төслийн орчинд ажиллах чадвартай байх
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГИДРОГЕОЛОГИЙН ТЕХНИКЧ
Гидрогеологийн техникч нь Гидрогеологичийн удирдамжийн дор талбай дээрх бүх гидрогеологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Гидрогеологийн цооногийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
- Туршилт-шүүрүүлэлтийн тоног төхөөрөмжийг бэлтгэж холбох, үйл явцыг хянах, газрын доорх усны гидродинамик шинж чанарын бүртгэл хөтлөх
- Гидрохимийн дээж авах, анхан шатны шинжилгээ хийх, лабораторийн шинжилгээнд дээж бэлтгэх
- Пьезометрийн цооногт мониторинг хийж, гидродинамик өгөгдөл бүртгэх
- Гидрохимийн сорьцлолтын ажлыг явуулах, физик-химийн үзүүлэлтийн бичиглэл хөтлөх, лабораторийн дээжийг бэлтгэх
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
- Бүх осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай хамтран ажиллах
- Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
- Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
- Мэргэжлийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Талбай дээр ажилласан туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГИДРОГЕОЛОГИЧ
Гидрогеологич нь гидрогеологийн мэдээлэл боловсруулалт хийж, усны цооногийн өрөмдлөг, тоноглол, үлээлгэ цэвэрлэгээ болон туршилт-шүүрэлтийн ажлуудыг аюулгүйгээр хэрэгжүүлэх зорилготой.
Гүйцэтгэх үүрэг
- Гидрогеологийн цооногийн ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих
- Гидрогеологийн үлээлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг төлөвлөх
- Туршилт-шүүрэлтийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх, тохирох ус шахуургын тоног төхөөрөмжийг сонгох, мэдээллийг боловсруулах
- Гидрохимийн дээж авах ажлыг зохион байгуулж, лабораторийн дээж бэлтгэлийг хянах
- Пьезометрийн хяналтын судалгааг зохион байгуулж хэрэгжүүлэх
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
- Бүх осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай хамтран ажиллах
- Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
- Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
- Мэргэжлийн чиглэлээр 3-5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Талбайн үйл ажиллагааг хариуцаж ажилласан туршлагатай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГЕОФИЗИКЧ
Геофизикч нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй бодит туслалцаа үзүүлэн ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Хээрийн болон каротажийн хэмжилтийн ажил зохион байгуулах
- Геологийн хэлтэст алдаагүй өгөгдөл хүлээлгэн өгөх
- Тоног төхөөрөмжийн засвар, арчилгааг хангах, эвдрэл гарсан тохиолдолд засвар хийх эсвэл талбай дээр засах боломжгүй бол эвдрэл гэмтлийн оношилгоо хийх
- Каротажийн хэмжилтийг журмын дагуу нарийн гүйцэтгэж буй эсэхийг хянах
- Геофизик болон топографын тоног төхөөрөмж зөв хэмжиж байгаа эсэх болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
- Өгөгдөл цуглуулах аргыг сайжруулах, хэрэгжүүлэх санал гаргах
- DGPS хэмжилт хийх, өгөгдлийг хянах, боловсруулалт хийх
- Хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, ажилдаа мөрдлөг болгох
- Компанийн ажлын уулзалтууд, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
- Бүх осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
- Ажилтны үүрэг, ажиллах орчинд тохирсон ХАБЭАБО-ы сургалтуудад идэвхтэй оролцох
- Холбогдох бусад чиг үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Геофизик чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
- Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
- Мэргэжлийн программ хангамжийг сайн эзэмшсэн
- Багаар хамтран ажиллах, шинэ санаа санаачилга гаргах
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ӨГӨГДЛИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үүрэг
- Өрөмдлөгийн өгөгдлийн урсгалыг хянах, хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх, шийдлүүд санал болгох
- Геологийн өгөгдлийн багц, өгөгдлийн санг компанийн бодлого, стандартын дагуу удирдах
- Өгөгдлийн нийцтэй байдал, нарийвчлал, хүртээмжийг хангах
- Геологич, GIS мэргэжилтэн, геофизикч, IT багуудтай мэдээлэл солилцох, хамтран ажиллах
- Өгөгдлийн хэрэгсэл, процесс, баримт бичгийг боловсруулах, сайжруулахад оролцох
- Хэрэглэгчдэд сургалт, техникийн туслалцаа үзүүлэх
- Өгөгдлийн QA/QC хийх, өгөгдлийн бүртгэл, хянах системийг мөрдөх
- Группийн өгөгдлийн мэргэжилтнүүдтэй хамтран техникийн шаардлагад нийцүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
- Компьютерын шинжлэх ухаан, өгөгдлийн менежмент эсвэл холбогдох чиглэлээр Бакалавр эсвэл Магистрын зэрэгтэй
- Өгөгдлийн сан, өгөгдлийн менежменттэй холбоотой чиглэлээр багадаа 3 жилийн ажлын туршлагатай
- SQL, Python, R, Power BI, Matplotlib зэрэг программууд дээр ажиллах чадвартай
- Хамааралт болон үл хамааралт өгөгдлийн сангийн туршлагатай
- QA/QC болон Git хувилбарын хяналтын хэрэгслүүдийг мэддэг байх
- Уул уурхай эсвэл хайгуулын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
- Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХУУЛЬЧ
Энэхүү албан тушаал нь компанийн хэмжээнд хууль эрх зүйн өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд голчлон гэрээ болон ерөнхий хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй. Компанийн эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийн дагуу ёс зүйтэй, ил тод үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Худалдан авалт, үйлчилгээ, түншлэл зэрэг төрөл бүрийн гэрээг боловсруулах, хянах, тохиролцох
- Төслийн хууль эрх зүйн туршлагатай байх, EPC гэрээлэгч болон бусад барилгын болон төслийн гэрээг боловсруулах, хэлэлцээр хийх чадвартай байх
- Гэрээ болон бизнесийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй хууль эрх зүйн эрсдэлийг тодорхойлж, Хуулийн захирал болон удирдлагын багт хууль зүйн дүгнэлт, шийдэл санал болгох
- Компанийн үйл ажиллагаа, бизнесийн ерөнхий хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө, бичгээр дүгнэлт гаргах
- Компанийн дотоод бодлого, журмыг боловсруулах, хяналт тавих, шинэчлэх
- Хөдөлмөр, худалдаа, татвар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг бууруулах талаар удирдлагад зөвлөгөө өгөх
- Хуулийн асуудлаар төрийн байгууллага болон зохицуулах байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах
- Маргаан шийдвэрлэх ажиллагаанд Компанийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх
- Хууль зүйн бичиг баримт, тайлан, мэдэгдэл, хариу бичиг боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх
- Компанийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй
- Хуулийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх туршлагатай
- Харилцааны ур чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
- Монголын барилга, уул уурхайн эрх зүйн орчны талаар гүнзгий мэдлэгтэй
- Цөөн бүрэлдэхүүнтэй хууль эрх зүйн багт бие даан ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай
- Дүн шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХУУЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН
Энэхүү албан тушаал нь Хуулийн хэлтэс болон Компанийн хэмжээнд хууль эрх зүйн өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Хууль эрх зүйн судалгаа хийх: хууль тогтоомжийг хянах, хууль эрх зүйн бүртгэлийг хөтлөх, хууль тогтоомжийн мэдээллийн санг шинэчлэх, хууль зүйн судалгаа хийх, хууль тогтоомжийг орчуулах
- Бүх төрлийн хууль эрх зүйн баримт бичиг болон албан бичгийг боловсруулах, хянан засварлах, шалгах, хянаж шинэчлэх
- Шүүхийн маргаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх: хэргийн материал хувилах, нотлох баримт цуглуулах, орчуулах, шүүхэд гаргах ердийн хүсэлтүүд боловсруулах, дэмжлэг үзүүлэх
- Компанийн засаглалын дэмжлэг: Компанийн албан ёсны бүртгэл, мэдүүлгийг бүрдүүлэх, баримт бичгийг хадгалах болон архивлах, сайн засаглалыг дэмжих
- Захиргааны дэмжлэг: бичиг хэргийн бүх төрлийн дэмжлэг үзүүлэх, Хуулийн хэлтэсийн захиргааны асуудлыг зохицуулах
- Компанийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Хууль зүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй (эсвэл хуулийн сургууль төгссөн)
- Багадаа 1 жилийн дадлага эсвэл ажлын туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Цөөн бүрэлдэхүүнтэй хууль эрх зүйн багт бие даан ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай
- Дүн шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
- Харилцааны ур чадвар болон багаар ажиллах чадвартай байх
- Ёс зүй болон мэргэжлийн зарчмыг өндөр түвшинд баримтлан ажилладаг байх
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БАРИЛГЫН ХАБ-ЫН СУПЕРВАЙЗОР
Гүйцэтгэх үүрэг
- ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх
- Барилгын талбайн өдөр тутмын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийх
- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтыг зохион байгуулах, өдөр тутмын болон 7 хоног, сар тутмын ХАБ-ын уулзалт хурлуудыг зохион байгуулах, баримтжуулах
- Осол, гэмтэл, зөрчлийн тохиолдолд судалгаа, шинжилгээ хийж, тайлагнах
- Барилгын ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийг (ХХХ) шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах
- Барилгын ХАБ-ын хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах
- Осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх
- Гадаад, дотоод хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл, тайлан бэлтгэх
- Эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх
- Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Гэрээлэгч компаниудтай хамтран ажиллах
- Барилгын ХАБ-ын багийг удирдлагаар ханган ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Эрүүл ахуйн эсвэл инженер техникийн бусад мэргэжилтэй, дээд боловсролтой байх
- ХАБ-ын тусгай мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
- Барилгын ХАБ-ын сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулан, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх
- Уул уурхай, барилгын томоохон төслүүдэд ахлах ажилтан болон түүнээс дээш албан тушаалд баг ахлан 5-с дээш жил ажилласан байх
- Барилгын аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх чадвартай
- Багийн ажиллагаа болон харилцааны өндөр чадвартай
- Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
- Англи хэл эсвэл Франц хэлний ахисан түвшиний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХАБ-ЫН АЖИЛТАН
Гүйцэтгэх үүрэг
- ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх
- Барилгын талбайн өдөр тутмын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийх
- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зохих сургалт, ээлжийн өмнөх хурлыг зохион байгуулах, төлөвлөгөөт хурал зөвлөгөөнд биечлэн оролцох
- Осол, гэмтэл, зөрчлийн тохиолдлыг шуурхай мэдэгдэх, ослын судалгааны материал цуглуулах, оролцоог хангах
- Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийг (ХХХ) шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах
- ХАБ-ын хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах
- Осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Гадаад, дотоод хяналтын байгууллагуудтай шууд удирдлагаараа дамжуулан хамтран харилцах
- Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг дор бүр авч байх
- Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Гэрээлэгч компаниудтай хамтран ажиллах
- Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
- ХАБЭА, инженерчлэл, уул уурхай, боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай мэргэжлийн сургалт дүүргэсэн бол давуу тал болно
- Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх чадвартай
- Уул уурхай эсвэл барилгын салбарт ХАБЭА ажилтнаар багадаа 2 жилийн ажлын туршлагатай
- Багийн ажиллагаа болон харилцааны өндөр чадвартай
- Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- Бие даан ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх, төслийн орчинд ажиллах чадвартай байх
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
Худалдан авалтын мэргэжилтэн нь холбогдох журмын дагуу Улаанбаатар оффист болон хээрийн ангиудад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, холбогдох хэлтэс, хээрийн ангид хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч, худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Худалдан авалтын хүсэлтийн дагуу нийлүүлэгчдийг хайх, үнийн санал авах, харьцуулалт хийх
- Холбогдох журмуудыг дагаж мөрдөн, нэг удаагийн болон тогтмол худалдан авалтын захиалгуудыг гаргах
- Нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлж, худалдан авалтын захиалгуудтай тохирч байгааг хянах
- Нийлүүлэгч болон барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэж, шинэчлэх
- Оффис, Улаанбаатар агуулах болон төслийн талбайн хооронд барааны логистик, тээвэрлэлт хариуцан ажиллах
- Компанийн тээврийн хэрэгслийн татвар, даатгал, жил бүрийн шалгалт болон бусад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх
- Тендерийн материалуудыг бэлтгэх, худалдан авалттай холбогдолтой бичиг баримтуудыг хадгалах
- Худалдан авалтын хэлтсийн бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бизнесийн удирдлага, Олон Улсын Худалдаа болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Худалдан авалт, хангамж, нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Олон улсын инженерийн компанид, ялангуяа олон улсын ханган нийлүүлэгчидтэй ажилласан туршлагатай бол давуу талтай
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, санаачилгатай, гэрээний менежментийн ур чадвартай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook) программууд дээр ажилладаг
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com