Ажлын байр
Зарлагдсан
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХЭЭРИЙН АНГИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
Хээрийн ангийн захиргааны ажилтан нь Хээрийн ангийн менежерийн удирдлага дор хээрийн ангийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, тээвэрлэлтийн хуваарь, эд хөрөнгийн бүртгэлийг хийх, хариуцах, хээрийн ангийн менежерийн эзгүйд түүнийг орлож шаардлагатай зохион байгуулалт, үйл ажиллагааны удирдамжийг гаргаж ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Хээрийн ангийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах; өрөөний хуваарилалт болон холбогдох бүртгэлийг хөтлөх
- Ажилтнууд болон зочдын ирэх, буцах хуваарийг зохицуулах; хээрийн ангид ажиллаж буй ажилтнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргах, хөтлөх
- Холбогдох санхүүгийн хяналт; долоо хоног, сар, улирал, жилийн зарлагын тайлан гаргах
- Хээрийн ангийн хөрөнгийн бүртгэл, бараа материалын нөөц, ашиглалт болон татан авалтын үйл ажиллагааг зохицуулах, хянах
- Хээрийн ангиудын түлхүүрийн бүрдүүлэлтийг хийж, хамгаалалтад хяналт тавьж зөвшөөрөл бүхий хүмүүст олгох
- Түлш, сэлбэг хэрэгсэл, агуулахын бараа материал болон бусад хангамжийг хүлээн авах, хадгалах, түгээх; өдөр бүрийн нарийн бүртгэл хөтлөх
- Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төлөвлөлтийг дэмжих болон батлагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх
- Долоо хоног, сарын үйл ажиллагааны тайлан гаргах; холбогдох журмын дагуу хээрийн ангийн мэдээллийн санг хөтлөх
- Хаягдал бүртгэх, хянах, тээвэрлэлтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
- Хурлын тэмдэглэл хөтлөх, холбогдох ажилтнуудад мэдээллэх
- Хээрийн ангийн логистикийг дэмжих, бусад дотоод нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллах
- Албан тушаалтан нь удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бизнесийн удирдлага, логистик, нягтлан бодох бүртгэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Хээрийн анги, логистик, байгууламжийн зохион байгуулалт зэрэг ижил төстэй чиглэлээр багадаа 3 жилийн ажлын туршлагатай
- Агуулахын бараа материалын бүртгэл, логистикийн зохицуулалт, техникийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай
- Бүх шатны ажилтнууд болон гадаад ажилтнууд/хамтрагчидтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Бичиг баримт, мэдээллийг эмх цэгцтэй зохион байгуулах өндөр чадвартай
- MS Office болон бусад программ дээр ажиллах ур чадвартай
- B ангиллын жолооны үнэмлэхтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БИЧИГ БАРИМТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АЖИЛТАН
Гүйцэтгэх үүрэг
- Гүйцэтгэгчээс илгээсэн техникийн баримт бичгийг шилжүүлэх хуудас болон жагсаалтын агуулгатай нийцэж байгаа эсэхийг шалгах, хяналт тавих
- Бичиг баримтын хэвлэмэл болон цахим хувилбаруудын бүрэн бүтэн байдал, мөн албан ёсоор батлагдсан форматаар хариу өгсөн эсэхийг шалгах, хянах
- Техникийн баримт бичгийг цаг тухайд нь гаргаж, холбогдох инженерүүдэд өгч хянуулах
- Гүйцэтгэгчид хүргэх саналыг цаг тухайд нь явуулж, хэрэгжилтийг хангуулах
- Бичиг баримтын холбогдох системд баримт бичгийн хянах үйл явцыг удирдах
- Төслийн явцыг хянахад шаардлагатай техникийн бичиг баримтын жагсаалтыг цаг тухайд нь (шинээр техникийн бичиг баримт бий болох тохиолдолд) бөглөж, шинэчлэх, түгээх, жагсаалтын дагуу холбогдох ажилтнуудад долоо хоног бүр илгээх
- Хүлээн авсан хувилбар, дугаарыг бүртгэж, төслийн явцыг хянах зорилгоор баримт бичгийн жагсаалтыг хөтлөх
- Албан тушаалтан нь удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Ижил төстэй албан тушаалд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай
- Олон улсын инженерийн болон уул уурхайн төслүүдэд ашиглагддаг бичиг баримтын хяналтын програм хангамжийн мэдлэгтэй
- Төслийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай
- Бичиг баримт, мэдээллийг эмх цэгцтэй зохион байгуулах өндөр чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХУУЛЬЧ
Энэхүү албан тушаал нь компанийн хэмжээнд хууль эрх зүйн өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд голчлон гэрээ болон ерөнхий хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй. Компанийн эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийн дагуу ёс зүйтэй, ил тод үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Худалдан авалт, үйлчилгээ, түншлэл зэрэг төрөл бүрийн гэрээг боловсруулах, хянах, тохиролцох
- Компанийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө, бичгээр дүгнэлт гаргах
- Монгол Улсын хууль тогтоомж, шүүхийн жишиг болон холбогдох зохицуулалтад судалгаа хийж, удирдлагад дэмжлэг үзүүлэх
- Компанийн дотоод бодлого, журамд хяналт тавих, тайлбарлах
- Хөдөлмөр, худалдаа, татвар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг бууруулах талаар удирдлагад зөвлөгөө өгөх
- Төрийн байгууллага, гаднын хууль зүйн байгууллага, зохицуулах байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах
- Шүүх, арбитрын болон маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд компанийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх
- Хууль зүйн бичиг баримт, тайлан, мэдэгдэл, хариу бичиг боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх
- Хууль тогтоомжийн шинэчлэл, өөрчлөлтийг хянах, компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг шинжилж, санал дэвшүүлэх
- Компанийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Хууль зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, иргэний эрх зүйн чиглэлээр дор хаяж 5 жилийн туршлагатай
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх
- Гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх, маргаан шийдвэрлэх туршлагатай
- Монгол Улсын хууль, журмыг гүнзгий мэдлэгтэй
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Асуудал шийдвэрлэх чадвар болон нарийн зүйлсэд анхаарал хандуулах
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЗАХИРГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Захиргаа хариуцсан менежер нь компанийн оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, үр дүнтэй, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү албан тушаал нь ерөнхий захиргаа, аялал, орчуулга, гадаад ажилтнуудын дэмжлэг, багийн удирдлага, бичиг баримтын архив, ханган нийлүүлэгчийн менежмент зэрэг чиглэлүүдийг хариуцна.
Гүйцэтгэх үүрэг
- Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах: байгууламж, засвар үйлчилгээ, хэрэглээний үйлчилгээ, цэвэрлэгээ, нэвтрэх хяналт, оффисын хэрэгслүүд
- Барилга болон хөрөнгийн удирдлага, эзэмшигчидтэй харилцан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх, үйлчилгээний нийцлийг хангах
- Оффисын төсөв төлөвлөх, хэрэгцээт зардлыг удирдах (бичиг хэрэг, оффисын материал, илгээмж, хэвлэлт, үйлчилгээ); зардлыг хянах, оновчлох
- Ханган нийлүүлэгчдийн бүртгэл, гэрээг тогтмол шинэчлэх; шаардлагатай тохиолдолд жижиг санал асуулга зохион байгуулах
- Ресепшн, жолооч, орчуулагч нарыг удирдан, мэргэжлийн үйлчилгээ, нууцлалыг хангах
- Аяллын үйл ажиллагааг зохицуулах: нислэг болон зочид буудлын захиалга, тээврийн зохицуулалт, аяллын зөвшөөрөл
- Гадаад ажилтнуудын логистикийг зохицуулах: виз, орон сууц, орон нутгийн захиргааны дэмжлэг гэх мэт
- Баримт бичгийн архивын системийг хянах, компанийн бодлого болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх
- Удирдлага, зочдын зохицуулалт, арга хэмжээний үед шаардлагатай дэмжлэг үзүүлэх
- Кемп, Хүний нөөц, Санхүү, Хууль эрх зүй, ХАБ зэрэг бүхий л хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллаж, тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах
- Монгол Улсын хууль, байгууллагын дүрэм журмыг дагаж бусад холбогдох үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бизнесийн удирдлага, менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Захиргаа, оффис менежмент, гүйцэтгэх удирдлагын туслах, зохион байгуулалтын чиглэлээр 5–8 жилийн ажлын туршлагатай
- Багийн удирдлага, ханган нийлүүлэгчийн менежмент хийж байсан туршлагатай
- Зохион байгуулах, зөвшилцөх, төлөвлөх ур чадвартай
- Бүх шатны ажилтнууд болон гадаад ажилтнууд/хамтрагчидтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- MS Office болон Google Workspace программуудын мэдлэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨЛӨВЛӨГЧ
Гүйцэтгэх үүрэг
- Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах, шинэчилж сайжруулах
- Ажлын явцын бодит мэдээлэлд үндэслэн хугацааны төлөвлөгөөг шинэчилж, хугацааны урьдчилсан тооцоог гаргах
- Critical Path Method (CPM) болон Earned Value Analysis (EVA) хийх
- Гэрээт гүйцэтгэгчийн гаргасан 3-р түвшний (L3) төлөвлөгөөг хянах, дүн шинжилгээ хийх
- Төлөвлөгөөнд ажлын зардлыг тусган, зардал-хугацааны уялдааг хангах
- Хугацаа болон зардлын үзүүлэлтүүд (SPI, CPI)-ээр төслийн гүйцэтгэлийг хянах
- Төлөвлөгөөнөөс хоцролт, хэлбэлзэл үүссэн тохиолдолд дүн шинжилгээ хийж, удирдлагад засварлах арга хэмжээ санал болгох
- 7 хоног, сар бүрийн явцын тайлан болон ирээдүйн төлөв байдлыг боловсруулж танилцуулах
- Power BI ашиглан төслийн явц хянах самбар (dashboard) боловсруулах, шинэчлэх
- Төлөвлөлтийн үйл ажиллагаанд зориулсан нөөцийн ерөнхий төлөвлөгөө гаргах
- Төслийн удирдагч болон эрсдэлийн менежертэй хамтран хугацааны нөөцийг зөв зохистой хуваарилах
- Monte Carlo эрсдэлийн шинжилгээ хийж, төслийн хугацааны эрсдэлийг үнэлэх
- Төслийн менежер, зардлын хяналтын баг, инженерүүд болон гэрээт гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж, шаардлагатай мэдээлэл цуглуулах, төлөвлөгөөг шинэчлэх
Мэргэжил, ажлын туршлага
- Томоохон төсөл дээр Төлөвлөгчөөр ажилласан 3-аас дээш жилийн туршлагатай
- Механик, уул уурхай, гидрометаллурги зэрэг инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- PMP (Project Management Professional) гэрчилгээтэй бол давуу тал болно
- Үйлдвэрлэлийн барилгын салбарт ажилласан техникийн туршлагатай бол давуу тал
- Хяналт, тайлагналын үр дүнтэй систем байгуулж байсан туршлагатай
- Олон соёлт багтай хамтран ажиллаж байсан туршлагатай
- Англи хэлний яриа болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
- Primavera P6, MS Project, Power BI зэрэг программууд дээр ажиллах чадвартай
Ажлын байр
- 2026 оны II хагас хүртэл Улаанбаатар хотод, цаашид ажлын явцтай уялдуулан хээрийн анги руу тогтмол томилолтоор явах
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨСЛИЙН ИНЖЕНЕР
Төслийн инженер нь байнгын болон түр кемпийн төлөвлөлт, зохицуулалт, зөвшөөрөл олголт, барилга угсралт, ашиглалтад оруулах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах бөгөөд ажлыг төлөвлөгөөний дагуу, хууль, дүрэм журмыг дагаж, төслийн стандартын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү үүрэгт баримт бичгийн удирдлага, худалдан авалтын менежмент, гэрээт ажилтнууд, нийлүүлэгчид, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлууд орно.
Гүйцэтгэх үүрэг
- Байнгын болон түр кемптэй холбоотой бүх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах
- Холбогдох төрийн байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл, баталгааг авах
- Техникийн баримт бичиг, тайлан, худалдан авах хүсэлт (PR), худалдан авах захиалга (PO), захиргааны зөвшөөрөл бэлтгэх
- Төслийн талбайд бүтцийн болон архитектурын шийдлийг хэрэгжүүлэх, шаардлагатай үед техникийн зөвлөгөө өгөх
- Гэрээт ажилтнууд болон туслан гүйцэтгэгч компанид хяналт тавих, ажлын чанар, хугацааг хангах
- Орано Групп болон бусад техникийн багуудтай хамтран төслийн нийцлийг хангах, баримт бичгийг удирдах
- Кемпийн барилга угсралт, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хянах, төслийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
- Зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад оруулах үе шат бүрд ХАБЭА болон Монгол Улсын болон олон улсын стандартыг мөрдөх
- Төслийн талбайн шалгалт, уулзалт, хяналт хийх, явцыг хянах
- Төслийн тайлан, мэдээлэл бэлтгэх, баримт бичгийн системийг удирдах (техникийн баримт бичиг, зөвшөөрөл, баталгаа, төлөвлөгөө, худалдан авалт)
- Барилга, механик болон бусад техникийн инженерүүдтэй хамтран төслийг үр дүнтэй гүйцэтгэх
- Төслийн болон бусад холбогдолтой техникийн судалгаа, өртгийн тооцоо, төлөвлөлт хийх
- Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах
Мэргэжил, ажлын туршлага
- Механик, Барилгын инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн төслийн орчинд дор хаяж 5 жилийн мэргэжлийн туршлагатай
- Алслагдсан төслийн талбай болон үйлдвэрлэлийн төслүүд дээр ажилласан туршлагатай
- Төсөл болон барилгын чиглэлийн Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгтэй
- Төслийн менежмент: төсөв, хуваарь, туслан гүйцэтгэгчид, нөөц удирдах чадвартай
- Инженерийн зураг, техникийн тодорхойлолтыг уншиж, тайлбарлах чадвартай
- MS Office, мэргэжлийн программ хангамж, төлөвлөлтийн хэрэгсэл (Primavera, MS Project гэх мэт) дээр ажиллах чадвартай
- Асуудлыг шийдвэрлэх, харилцаа холбоо, зохион байгуулалтын чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨСЛИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
Төслийн хяналтын мэргэжилтэн нь төслийн зардал, хуваарь, явц, болон гэрээний хэрэгжилтийг төлөвлөх, хянах, дүн шинжилгээ хийх, өөрчлөлт ба эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, удирдлагад үнэн зөв, цаг үеэ олсон мэдээллээр хангах үүрэгтэй. Энэхүү албан тушаал нь төслийн батлагдсан төсөв, хугацаа, ажлын хүрээ, гэрээний нөхцлийн дагуу хэрэгжилтэд хяналт тавина.
Гүйцэтгэх үүрэг
- Гэрээний менежмент – төслийн гэрээг бэлтгэх, хянах, удирдахад дэмжлэг үзүүлэх
- Гэрээний өөрчлөлт, нэхэмжлэл, зардлын өөрчлөлт, хуваарийн нөлөөллийг хянах
- Төслийн явцын гэрээний бүртгэл, баримт бичгийг хөтлөх
- Өөрчлөлт ба эрсдэлийн удирдлага – гэрээний ажлын хүрээний өөрчлөлт, тэдгээрийн зардал/хуваарьт үзүүлэх нөлөөллийг хянах, үнэлэх
- Эрсдэлийг тодорхойлох, тоо хэмжээг тогтоох, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хийх. Монте Карло эрсдэлийн шинжилгээ, симуляци хийх
- Өөрчлөлтийн бүртгэл, эрсдэлийн бүртгэл, Lessons learned мэдээллийн санг хөтлөх
- Төслийн гүйцэтгэлийг хэмжих, тайлагнах – Earned Value Management (EVM) арга техникийг боловсруулж хэрэгжүүлэх
- MS Power BI ашиглан төслийн хяналтын тайланг удирдлагад бэлтгэх
- Хуваарийн хяналт – олон түвшний хуваарийг бэлтгэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх
- Эрсдэл, саатлыг тодорхойлохын тулд хуваарийн зөрүү болон critical path analysis (CPM) шинжилгээг хийх
- Зардлын зөрүү болон чиг хандлагын шинжилгээг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
- Мөнгөний урсгалын таамаглал, санхүүжилтийн шаардлагыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
- Оролцогч талуудын зохицуулалт – үнэн зөв мэдээлэл цуглуулахын тулд төслийн менежерүүд, инженерүүд, худалдан авалт, гүйцэтгэгчидтэй харилцах
- Төслийн уулзалтад оролцож, стратегийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах
Мэргэжил, ажлын туршлага
- Инженерчлэл, барилгын менежмент, санхүү эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Төслийн хяналт, төлөвлөлтийн чиглэлээр 3 жил ажилласан туршлагатай, уул уурхайн барилгын төслүүдэд ажилласан бол давуу тал болно
- Primavera P6, MS Project, MS Power BI зэрэг программ хангамжийг эзэмшсэн байх
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Анализ, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол, унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ТАЙЛАН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Нягтлан бодох бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн нь санхүүгийн тайланг цаг тухайд нь бэлтгэн хүргэх, хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх, компанийн нягтлан бодох бүртгэл, аудит, дотоод хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Улирал болон жилийн эцсийн санхүүгийн тайланг бэлтгэн гаргаж ebalance системд шивж илгээх
- Санхүүгийн тайланг IFRS стандартад бүрэн нийцүүлэн бэлтгэх
- Монголбанк, Статистикийн газар болон бусад төрийн байгууллагад шаардлагатай тайлан, мэдээлэл хүргүүлэх
- Урьдчилгаа төлбөрийн бүртгэл хөтлөх, сар бүр ажлын файл болон нягтлан бодох бүртгэлийн үлдэгдлийг тулгах
- СТОУС дагуу үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх
- Сар бүрийн санхүүгийн хаалтын үйл ажиллагааг бүртгэх
- Үндсэн хөрөнгө, тайлагнал зэрэг нэмэлт санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Санхүүгийн аудитад дэмжлэг үзүүлэх, гадаад аудиторуудтай хамтран ажиллах
- Аудитын үр дүнгээр нягтлан бодох үйл явцыг сайжруулах
- Ерөнхий нягтлан бодогчийн удирдлага дор дотоод хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх
- Нягтлан бодох бүртгэлийн дотоод үйл явц, хяналтыг сайжруулахад оролцох
- Санхүүгийн бүх үйл ажиллагааг ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх
- Монгол Улсын хууль, дүрэм журмыг дагаж бусад холбогдох үүргийг гүйцэтгэх
- Компанийн сайн сайхны төлөө бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- MonCPA, ACCA болон түүнтэй адилтгах мэргэжлийн сертификаттай байх (давуу тал)
- Монголын Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн зарчим, хууль, дүрмийн сайн мэдлэгтэй
- Нягтлан бодох чиглэлээр багадаа 3 жилийн туршлагатай, үйлдвэрлэл болон уул уурхайд ажилласан туршлагатай бол давуу тал
- Excel программын ахисан түвшний мэдлэгтэй; SAP мэдлэг давуу тал
- Аналитик, зохион байгуулалт, асуудал шийдвэрлэх чадвартай
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /ЦАХИЛГААН & ХЭМЖҮҮР/
Ахлах мэргэжилтэн нь цахилгаан болон хэмжүүрийн бүх угсралтын ажлыг талбай дээр удирдан зохицуулах, хяналт тавих, зураг төсөл, стандарт, хугацаа, төсөв болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэх зорилготой.
Гүйцэтгэх үүрэг
- Цахилгаан, хэмжүүр, автоматикийн угсралтын ажлыг удирдан чиглүүлэх, зохицуулах
- Гэрээт байгууллага, инженер, ахлах ажилтан, бусад багийн гүйцэтгэлийг хянан удирдах
- Зураг төсөл, техникийн шаардлага, ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу төслийг хэрэгжүүлэх
- Бүх цахилгаан, хэмжүүрийн ажлыг төслийн шаардлага, стандартын дагуу гүйцэтгүүлэх
- Ажлын явцыг хянаж, удирдлагад тогтмол тайлан мэдээлэл өгөх
- Цахилгаан, удирдлагын систем болон хэмжүүрийн төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгыг хянаж, баталгаажуулах
- Чанарын стандарт, норм дүрэм, гэрээний нөхцөлийг чанд мөрдүүлэх
- Шалгалт, туршилт, ашиглалтад бэлтгэх болон хүлээн авах ажиллагаанд оролцох
- Чанарын баримтжуулалт, туршилтын протокол, гүйцэтгэлийн зураг зэргийг хянаж, баталгаажуулах
- Аюулгүй ажиллагааны дүрмийг хэрэгжүүлж, соёлыг түгээн дэлгэрүүлэх
- Эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт болон ослын судалгаанд оролцох
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүх ажлын үйл ажиллагаанд мөрдүүлэх
- Ажлын төлөвлөгөө, хүний нөөцийн тооцоо, материалын хэрэгцээг тодорхойлох
- Материал, тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлэхэд худалдан авалт, логистиктэй хамтран ажиллах
- Хугацааны эрсдэл, саадыг илрүүлж, бууруулах арга хэмжээ авах
- Талбай дээрх бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, компанийн дотоод дүрэм журмыг, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалтын хүрээнд чанд мөрдөж байгааг баталгаажуулах
- Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах
Мэргэжил, ажлын туршлага
- Цахилгаан хангамж, Цахилгаан систем, Хэмжүүр, Автоматжуулалтын инженер эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй
- Цахилгаан ба хэмжүүрийн угсралтын чиглэлээр 8–10 жил ажилласан туршлагатай, үүнээс 3–5 жил удирдах түвшинд ажилласан байх
- Цахилгаан, хэмжүүр, автоматжуулалт, удирдлагын системийн өргөн мэдлэгтэй
- Олон улсын стандартууд (IEC, NEC, IEEE, ISA гэх мэт)-тай ажиллаж байсан туршлагатай
- Манлайлах, харилцах, асуудал шийдвэрлэх чадвар сайтай
- Техникийн зураг унших, төслийн менежментийн програм ашиглах чадвартай
- Манлайлал, багийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын ур чадвар
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Төслийн үйл ажиллагаанд чанарын менежментийн бодлого, стандарт, төслийн чанарын менежментийн процессыг оновчтой нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу баримт бичгүүдийг боловсруулах, хяналт тавих, төслийг чанарын шаардлагад нийцүүлэн ажиллах.
Гүйцэтгэх үүрэг
- Чанарын баталгаажуулалт (QA) болон чанарын хяналтын (QC) бодлого, журам, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах
- Барилга угсралтын болон үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэлийг зураг төсөл, норм, стандарт, техникийн шаардлагын дагуу шалгаж баталгаажуулах
- Материал, тоног төхөөрөмжийн хүлээн авалт, туршилт, шалгалтыг удирдан зохион байгуулах
- Гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн чанарын баримт бичиг, гэрчилгээ, туршилтын үр дүнг хянах
- Ажлын чанарт хяналт тавих үзлэг, аудит хийх, илэрсэн зөрчил, доголдлыг бүртгэж, засварлах арга хэмжээ авахыг зохион байгуулах
- Чанарын холбогдолтой тайлан, бичиг баримтыг боловсруулах, төслийн менежмент болон удирдлагад тайлагнах
- QA/QC багийг удирдан чиглүүлэх, гишүүдийг сургах, чадавхыг нэмэгдүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх, хэрэгжилтийг дэмжих
- Талбай дээрх бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, компанийн дотоод дүрэм журмыг, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалтын хүрээнд чанд мөрдөж байгааг баталгаажуулах
- Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах
Мэргэжил, ажлын туршлага
- Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилга, үйлдвэрлэл, уул уурхай эсвэл төслийн чанарын удирдлагын чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай
- Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй
- Чанарын хяналт, туршилт, аудит хийх арга барил эзэмшсэн
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
- Албан хэрэгцээний программуудыг (MS Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт) ашиглах чадвартай