Зөөвч-овоо төсөл

ХАЙГУУЛААС УУЛ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ РУУ

Орано группийн хайгуулын салбар компани “Кожеговь” ХХК нь 1996 оноос хойш Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийсээр ирсэн юм. Эдгээр хайгуулын ажлын үр дүнд 2007 онд Дулаан-Уул орд, 2010 онд дэлхийн хэмжээний Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлж Монгол улсын ураны нөөцийг дорвитой нэмэгдүүлсэн билээ. Уг ажлуудыг хэрэгжүүлэхдээ УИХ-аас баталсан “Ашигт малтмалын тухай хууль” болон олон улсад мөрдөгддөг аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартуудыг чанд мөрдөн гүйцэтгэсэн юм.

Төслийн эдийн засгийн үр өгөөж
  • Бадрах Энержи ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын томоохон төсөл болно.
  • Төслийн удирдлагын бүтцэд засгийн газрын санхүүжилт ашиглах шаардлагагүй.
  • Төслийн хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 1 тэрбум гаруй ам.долларын албан татвар төлнө.
  • Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.
  • Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1,000 гаруй ажлын байр бий болж, өндөр ур чадвартай боловсон хүчин бүрдүүлж, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1996-1997

Кожеговь ХХК байгуулагдан, Говь нутагт геологийн эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн

2002

Дулаан-Ууд ордыг нээв

2006

5 дугаар сар: Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах гэрээ байгуулав

2009

10 дугаар сар: Монгол Улсын Цөмийн энергийн агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулав

2011

6 дугаар сар: Дулаан-Уул төслийн талбайд Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилтыг амжилттай гүйцэтгэв
8 дугаар сар: Дулаан-Уул ордын 6 260 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн

2013

9 дүгээр сар: Мицубиши Корпораци АРЕВА Монгол ХХК-ийн хувьцааны 34 хувийн эзэмшигч болов
10 дугаар сар: АРЕВА Монгол ХХК, Мон-Атом ХХК-иуд хамтарсан АРЕВА Майнс ХХК-ийн удирдлагыг зохицуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав
2 дугаар сар: Зөөвч-Овоо ордын 54 640 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн

2015

2 дугаар сар: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордуудыг ГДУО аргаар олборлож, хүдрийг боловсруулах тухай техник-эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан
6 дугаар сар: Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурвын тусгай зөвшөөрөл олгов

2016

1 дүгээр сар: Дулаан ордын ураны 4 750 тонн нөөцийг бүртгүүлэв

7 дугаар сар: АРЕВА Майнс ХХК-д ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов

2017

6 дугаар сар: Хамтарсан Бадрах Энержи ХХК үйл ажиллагаагаа эхлүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл анхны хурлаа хийв

2017-2019

Үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв
АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи болгож өөрчлөв (2018 оны 1 дүгээр сар)

2020

Төсвийн шинэ боломжуудын үнэлгээ, шаарддлагатай тохиолдолд инженерингийн нарийвчилсан судалгаа/ Уран боловсруулах үйлдвэрийн инженеринг, барилга угсралтын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргах

2021-2022

Зөөвч-Овоо ордын ГДУО үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэв.

2023-2024

БОННҮ болон ТЭЗҮ-д нэмэлт тодотгол оруулав. Монгол улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ явуулав.

2023-2024

Уурхайн дэд бүтэц, барилга байгууламжийн дизайныг боловсруулна.

2023-2024

Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолт эхэлнэ.

ЗӨӨВЧ-ОВОО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТ (2021-2022)

ДУЛААН- УУЛ ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН АЖИЛ (2010-2011)

“Бадрах Энержи” ХХК Зөөвч-Овоо ордын талбайд уран олборлож боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд амжилттай гүйцэтгэсэн билээ.

 

Кожеговь ХХК Монгол Улсын Цөмийн энергийн агентлаг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зөвшөөрөлтөйгөөр 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сард Дулаан- Уул төслийн талбай дээр Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилт хийж гүйцэтгэсэн.

Туршилтын үр дүнд тухайн орд дээр ГДУО аргаар олборлолт явуулах боломжтойг баталсан ба туршилт нь хайгуулаас уул уурхайн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт руу шилжих чухал үе шат болсон.

ЗӨӨВЧ-ОВОО ТАЛБАЙН ГҮНИЙ УС, УСТ ДАВХАРГА

АЖЛЫН ӨМНӨХ, ЯВЦЫН БОЛОН ДАРААХ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ

2011 онд Зөөвч-Овоо ордын нарийвчилсан хайгуулын ажил эхэлсэн билээ. Үүнд,, ураны хүдрийн биетийн хэмжээ, агуулга болон геометрийг хэмжих, түүнчлэн гидрогеологийн судалгаа, геологийн орчныг тодорхойлох зорилгоор эрдэсжилтийг нарийвчлан тодорхойлсон юм.

Ус бол байгалийн чухал нөөц билээ. Усны нөөцийг хамгаалахын тулд газрын гүн дэх түүний байршил, хөдөлгөөнийг судалж мэдэх нь зайлшгүй чухал байдаг. Гидрогеологичид геологийн зураг ашиглан, гадаргын болон газрын доорх уснаас дээж авч шинжлэн газрын гүнд ус хэрхэн тархсан нарийвчилсан зураглалыг гаргадаг.

Дулаан –Уул төслийн талбайд хэрэгжүүлсэн ГДУО туршилтын ажлын явцад гүний усны чанар болон гидродинамикийг хянах зорилгоор 2 торлолын дотор болон гадна, мөн туршилт хийгдсэн хүдэржилт орших давхаргын дээд, доод үеүдэд хяналтын цооног юм. Хяналт шинжилгээний үр дүнгээр ураны олборлолт нь байгаль орчинд маш бага нөлөө үзүүлэхийг тогтоосон билээ.

Ийнхүү ГДУО туршилтын ажлын үеийн болон туршилтын ажлын дараах байгаль орчны нөлөөллийн хяналт шинжилгээний үр дүнг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн.

2

Үйлдвэрлэлийн туршилтаар 2 торлол ашиглан уран
олборлоно

30+

Туршилт явагдах 2 жилийн хугацаанд 30 гаруй хяналтын цооног ажиллана

200+

300 өдөр үргэлжлэн 75% агуулгатай бүтээгдэхүүн гаргаж авах хүртэлх шатууд хамарна

2

Туршилт 2 жил үргэлжлэн дараагийн шатанд экспортод гаргана

ТУРШИЛТЫН БАЙГУУЛАМЖИЙН АГААРЫН ЗУРАГ

Туршилтын байгууламжийн агаарын зураг

2 торлол бүхий цооногийн талбай
Цооногийн талбай 2 208 м2

Өрөмдлөгийн гүн нь
150 - 200м Эрдэсжилтийн зузаалаг нь 10 м

32 хяналтын цооног буюу пьезометр 20тн уран олборлоно

Үйлдвэрлэлийн туршилтын ажлын зорилт​

Уул уурхайн төслийн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалтын шатанд тус төслийн техник, эдийн засаг, байгаль орчны үндэслэлийг тогтоодог. Үүний хүрээнд геологичдын тогтоосон нөөцийг баталгаажуулж, орд болон түүний хүдрийн шинж чанарыг тодорхойлдог.

Уг шатанд үйлдвэрлэлийн туршилтын ажлын байгууламжуудыг барьж босгон, тухайн ордод хамгийн тохиромжтой олборлолт, хүдэр боловсруулалтын аргыг тодорхойлдог. Монгол Улсад талбай дээр туршилтын ажил хийж гүйцэтгэх нь геологийн хайгуулаар илрүүлсэн нөөцийг бүртгүүлэх хуулийн шаардлагын нэг хэсэг юм.

Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үр дүнд техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай мэдээлэл мөн техник, эдийн засгийн судалгааны үзүүлэлтүүдийг батлах мэдээлэл олж авна.

Үйлдвэрлэлийн туршилтын ажлаар олборлолтонд ашиглахаар сонгоод байгаа ГДУО арга нь байгаль орчинд нөлөөлөл бага үзүүлдэг болохыг батлах өгөгдөл цуглуулна.

Хяналт шинжилгээ​

Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үзүүлэлтүүдийг компьютер дээр автоматаар тогтмол шалгана. Мөн гидравликийн болон химийн шинжилгээ хийх бөгөөд туршилтын үйл явцыг хянахад зориулж тусгайлан талбай дээр байгуулсан лабораторид уран, төмөр, хүчлийн агуулга, pH, давс, бусад шинж чанарын шинжилгээг өдөр тутам хийнэ.

Цооногийн талбайн дотор болон эргэн тойронд орд байрлах үеийн дээд доод үеүдэд 32 хяналтын цооног буюу пьезометр байгуулж, гүний усны чанар болон гидродинамикийг хэмжих юм.

Туршилтын ажлын өмнө, явцад мөн дараа нь усны дээж аван, туршилтын ажлаас байгаль орчинд, ялангуяа гүний усны чанарт нөлөөлж буй эсэхийг үнэлэх зорилготой системчилсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Үйлдвэрлэлийн туршилтын ажлын бас нэг зорилго нь хяналт шинжилгээний ажилд орон нутгийн иргэдийг оролцуулж, Зөөвч-Овоо төслийг нийгэм, байгаль орчин талаас нь хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах билээ.

Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилчдын ур чадвар дээшилнэ

Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын 96% нь Монгол иргэд

Компани ажилчдынхаа 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн

Үйлдвэрлэлийн туршилтын шатанд нийт 30 ажилтан

Төслийн эдийн засгийн үр өгөөж

  • “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо төсөл нь Монгол улсад томоохон хөрөнгө оруулалт бүхий төсөл төдийгүй уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлэх юм.
  • “Орано групп” төслийг бүхэлд нь санхүүжүүлэх бөгөөд төслийн үр ашгийн дийлэнхи хувь нь Монгол улсын төрд санхүү болон үйл ажиллагааны менежментийн аливаа эрсдэл үүсэхгүйгээр ноогдоно.
  • Төслийн хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 2 тэрбум гаруй ам.долларын татвар төвлөрнө.
  • Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийснээр бизнесийн олон боломж нэмэгдэнэ.
  • Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхэлснээр 800 гаруй ажлын байр бий болж, үүнийг дагаад өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Contact
close slider