Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Гэрээний мэргэжилтэн
01/21/2026
02/16/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үүрэг

  • Дотоод болон гадаад гэрээний баримт бичгийг хөтлөх, зохион байгуулах
  • Гэрээ нь Монгол Улсын хууль, дүрэм журам болон компанийн бодлогын шаардлагад нийцэж буй эсэхийг хянах
  • Гэрээний хугацаа, сунгалт, гүйцэтгэлийн чухал огноог хянаж, дэмжлэг үзүүлэх
  • Гэрээний эрсдэлийг урьдчилан илрүүлэх, зөрчил, нийцлийн асуудлыг холбогдох талуудад мэдэгдэх
  • Хууль, худалдан авалт, нийцлийн нэгжүүдтэй хамтран ажиллах
  • Гэрээний явц, эрсдэлийг тайлагнах, хяналтын самбар бэлтгэх
  • Нийлүүлэгч, үйлчлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч нартай уялдаа холбоотой ажиллаж, гэрээний хэрэгжилтийг хангах

Мэргэжил, ажлын туршлага

  • Хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, худалдан авалтын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Гэрээний эрх зүй, худалдан авалтын журам болон нийцлийн зохицуулалтаар ажиллаж байсан туршлагатай
  • Уул уурхай болон эрчим хүчний салбарт 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах, харилцааны ур чадвар сайтай
  • Олон улсын байгууллага эсвэл олон улсын гэрээ хэлцлийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол, унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал


Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Жолооч
01/21/2026
02/16/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЖОЛООЧ

Компанийн Жолооч нь хүн болон ачаа тээвэр хийхийн зэрэгцээ засварын ажилд тусалж ажиллана. Замын болон бусад нөхцөл байдлаас үл хамааран хамт зорчиж буй хүмүүсийн ая тух, аюулгүй байдлыг ханган, бусад хөдөлгөөнд оролцогчдод үлгэр дуурайлал үзүүлэн соёлч боловсон хөдөлгөөнд оролцоно.

Гүйцэтгэх үүрэг

  • Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх компанийн аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг баримтлан ажиллах
  • Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр, эмх цэгцтэй байлгаж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангах
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг хийж, өдөр тутмын үзлэг шалгалт хийх
  • Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөх том, жижиг эвдрэл гарсан болон гарах болзошгүй тохиолдолд засварын механикт яаралтай мэдэгдэх
  • Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх, шаардлагатай үед засварын ажилд туслах
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд боловсролтой
  • “B”, “D” ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг
  • Жижиг засвар, үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай
  • Гагнуур, автомашины засвар, цахилгааны мэдлэгтэй бол давуу тал болно

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Оператор
01/21/2026
02/16/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ОПЕРАТОР

Компанийн оператор нь үйлдвэрлэлийн туршилтын бүх үйл ажиллагааны гарын авлага болон ахлах операторын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй, бодит туслалцааг үзүүлэн ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу өөрийн ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжийг үр ашигтай ашиглах, технологийн процессыг зохих ёсоор удирдан явуулах
  • Үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагааг бодлого, журам болон батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх
  • ХАБЭА, БО журмуудыг дагаж мөрдөх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой болзошгүй асуудал гарсан тохиолдолд ахлах операторт цаг тухайд нь мэдэгдэх
  • Дээжүүдийг холбогдох журам, зааврын дагуу авах
  • Ажлын талбай болон ажлын багаж хэрэгслийг цэвэр, аюулгүй, хэвийн ажиллагаатай байлгах
  • Тоног төхөөрөмж, шүүлтүүр, насос зэрэгт урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ гүйцэтгэхэд техникийн туслалцаа үзүүлэх
  • Үйлдвэр, туршилтын олборлолттой холбоотой удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг хөдөлмөрийн гэрээний хүрээнд чандлан мөрдөж ажиллах
  • Компанийн сайн сайхны төлөө бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Техникийн болон түүнээс дээш боловсролтой
  • Уул уурхайн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • “B”, “C” ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
  • Анхан шатны компьютерийн мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна


Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Шингэн шаврын үйлдвэрийн ахлах
01/21/2026
02/16/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна.

ШИНГЭН ШАВРЫН ҮЙЛДВЭРИЙН АХЛАХ

Шингэн шаврын үйлдвэрийн ахлах нь өрөмдлөгийн шингэний чанар, үйлдвэрлэлийн үр ашиг, аюулгүй ажиллагаа, өрөмдлөгийн талбайд цаг тухайд нь нийлүүлэлтийг хангах зорилгоор шаврын үйлдвэрийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Мөн үйлдвэрийн ажилтнуудыг удирдах, үйл ажиллагааг оновчлох, өрөмдлөг, логистик, инженерийн багуудтай уялдаа холбоог хангана.

Гүйцэтгэх үүрэг

  • Шингэн шаврын үйлдвэрлэл, холих, боловсруулалт, хадгалалт, талбайд нийлүүлэх бүх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах
  • Өрөмдлөгийн шингэн нь техникийн шаардлага, чанарын стандарт, өрөмдлөгийн хөтөлбөрт нийцэж байгааг хангах
  • Үйлдвэрийн ажилтнуудыг удирдах, үүрэг хуваарилах, ээлжийн хуваарь гаргах, гүйцэтгэлийг хянах, чадавхыг хөгжүүлэх
  • Шаврын үйлдвэрийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагаа, чанарын хяналт, ослын үед авах арга хэмжээний SOP-ыг боловсруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх
  • Өрөмдлөгийн ахлах, шаврын инженер, логистик, худалдан авалтын багуудтай уялдаа холбоо тогтоож, тасралтгүй нийлүүлэлтийг хангах
  • ХАБЭА, байгаль орчны стандартыг мөрдүүлэх, аюулгүй ажиллагааны шалгалт, эрсдэл үнэлгээ хийх, ослын шалтгааныг судлах
  • Үйлдвэрлэлийн, чанарын, нөөцийн, хэрэглээний бүртгэл, тайланг үнэн зөв хөтөлж, удирдлагад тайлагнах
  • Шаврын гүйцэтгэлийг сайжруулах, зардал бууруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх сайжруулалтыг тодорхойлж хэрэгжүүлэх
  • Шаврын үйлдвэрийн төсөв, зардлын хяналтад дэмжлэг үзүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Химийн инженер, газрын тос, уул уурхайн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Өрөмдлөгийн шингэн, шаврын систем, чанарын хяналтын талаар гүнзгий мэдлэгтэй байх
  • Өрөмдлөгийн шингэн, шаврын үйлдвэрийн үйл ажиллагаанд 5 жилээс дээш туршлагатай байх
  • Өрөмдлөгийн шингэнтэй холбоотой ХАБЭА, байгаль орчны дүрэм журмын мэдлэгтэй байх
  • Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай байх
  • Манлайлал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • Монгол, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна


Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Чанарын хяналт, баталгаажуулалтын хянагч
01/21/2026
02/16/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХЯНАГЧ

Төслийн үйл ажиллагаанд чанарын менежментийн бодлого, стандарт, төслийн чанарын менежментийн процессыг оновчтой нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу баримт бичгүүдийг боловсруулах, хяналт тавих, төслийг чанарын шаардлагад нийцүүлэн ажиллах.

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн барилга угсралтын ажлын баримт бичиг бүрдүүлэлтэд хугацаат шалгалт, хяналт хийх
  • Барилга угсралтын болон үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэлийг зураг төсөл, норм, стандарт, техникийн шаардлагын дагуу шалгаж баталгаажуулах
  • Барилгын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх бичиг баримтын бүрдүүлэлтийг хангуулах, чанарын хяналтын баг, ажилтнуудын өдөр тутмын чиг үүргийг хангах
  • Гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн чанарын баримт бичиг, гэрчилгээ, туршилтын үр дүнг хянах
  • Барилга угсралтын ажлын явцад чанарын баталгаа, аюулгүй байдлын хяналт шалгалт хийж, баримтжуулах
  • Ажлын чанарт хяналт тавих үзлэг, аудит хийх, илэрсэн зөрчил, доголдлыг бүртгэж, засварлах арга хэмжээг зохион байгуулах
  • Чанартай холбоотой тайлан, бичиг баримтыг боловсруулах
  • Төслийн багийг шаардлагатай тохиолдолд чанартай холбоотой бичиг баримтаар хангах
  • Төслийн бусад багуудтай уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээр хангах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж, хэрэгжилтийг дэмжих
  • Төслийн системийн мэдээллийг тогтмол шинэчлэх
  • Талбай дээрх бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журмыг, ялангуяа ХАБЭА болон байгаль орчны хамгаалалтын хүрээнд чанд мөрдөж байгааг баталгаажуулах
  • Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах

Мэргэжил, ажлын туршлага

  • Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга, үйлдвэрлэл, уул уурхай эсвэл төслийн чанарын удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Төслийн чанарын хяналтын бүх төрлийн бичиг баримт боловсруулах мэдлэг, чадвартай
  • Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй
  • Чанарын хяналт, туршилт, аудит хийх арга барил эзэмшсэн
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Албан хэрэгцээний программууд (MS Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт) дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Ажилтны болон гэр бүлийн гишүүдийг хамарсан эрүүл мэндийн даатгал
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө
  • Жил тутмын сургалтын хөтөлбөрүүд


Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Өрөмдлөгийн супервайзор
01/21/2026
02/16/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай, мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ӨРӨМДЛӨГИЙН СУПЕРВАЙЗОР

Өрөмдлөгийн супервайзор нь талбай дээрх бүх өрөмдлөгийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техникийн болон ажлын стандартыг чанд мөрдүүлэх үүрэгтэй. Тус албан тушаалд өрөмдлөгийн ажлыг төлөвлөх, зохицуулах, хянах, багийн ажилтнуудыг удирдах, үйл ажиллагааны бүртгэл мэдээллийг хөтлөх зэрэг үүрэг багтана.

Гүйцэтгэх үүрэг

  • Талбайн өрөмдлөгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, үр ашигтай, аюулгүй байдлыг хангах
  • Өрөмдлөгийн явцыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх, багийн гишүүдэд заавар, зөвлөгөө өгөх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх
  • Өрөмдлөгийн тэмдэглэл, тайлан, үйл ажиллагааны баримт бичгийг үнэн зөв хөтлөх
  • Өрөмдлөгийн үйл ажиллагаатай холбогдуулан бусад хэлтэс, гэрээт байгууллага, гадаад харилцагчидтай уялдаа холбоо хангах
  • Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг шалгаж, засвар үйлчилгээ хийж, бэлэн байдлыг хангах
  • Өрөмдлөгийн явц, осол, гүйцэтгэлийн үзүүлэлтийг Ерөнхий инженер, Өрөмдлөгийн менежерт тайлагнах
  • Үйл ажиллагааны баримт бичиг, загвар, маягтыг хянаж, үр ашгийг сайжруулах
  • Талбайн нөхцөл байдлыг үнэлж, SOP нь практик, ойлгомжтой, бодит байдалд нийцсэн байхыг хангах
  • Бүх өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан Стандарт ажиллагааны журам (SOP)-ыг боловсруулах, шинэчлэх, мөрдүүлэх
  • Журам нь компанийн бодлого, аюулгүй ажиллагааны дүрэм, салбарын шилдэг практикт нийцсэн байхыг хангах

Мэргэжил, ажлын туршлага

  • Өрөмдлөгийн инженер, уул уурхайн инженер, геологи болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Өрөмдлөгийн баг, гэрээт байгууллага, талбайн үйл ажиллагааг зохицуулж байсан туршлагатай байх
  • Өрөмдлөгийн болон уул уурхайн талбайн ажилд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • ХАБЭА дүрэм журам, салбарын стандартыг сайтар мэддэг байх
  • Манлайлал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын програмууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Хээрийн ангид уртын ээлжийн 14/14 хуваариар ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Ажилтны болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө
  • Жил тутмын сургалтын хөтөлбөрүүд



Хэрэв таны анкет сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээлэл:

www.badrakhenergy.com

Агуулах, логистикийн мэргэжилтэн
01/12/2026
02/12/2026
Нээлттэй


“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АГУУЛАХ, ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН


Энэхүү ажлын байрны зорилго нь агуулах, логистикийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах, бараа материал хүлээн авах, зохих журмын дагуу бүртгэх, хадгалах, хувиарлах, зарлага гаргах, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх болон бараа материал тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад чиглэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Агуулах, логистикийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах (материалын хүлээн авалт, бүртгэл, хадгалалт, хуваарилалт, олголт, хөдөлгөөн)
  • Бараа материалыг хүлээн авч шалгах, хадгалах, бүртгэл, ангилалт, хөдөлгөөнийг бүртгэх
  • Ачаа, контейнер, тавиур зэрэг материалыг сэрээт өргөгч, сэрээт ачигч, паллетны жийрэг болон гараар ачиж буулгах
  • Материалыг батлагдсан хүсэлтийн дагуу олгох, эцсийн хэрэглэгчдэд шилжүүлэх
  • Нөөцийн бүртгэл хөтлөх, нөөцийн түвшинг удирдах (хамгийн бага/их хэмжээ тогтоох, нөхөн сэргээх)
  • Агуулахын зохион байгуулалт, тавиур, шүүгээ, хадгалах талбайг үр ашигтай ашиглах
  • Хадгалалтын аюулгүй байдлыг хангах (материалын ангилалт, температурын хяналт, нөөцийн эргэлт)
  • Нөөцийн тооллого хийх, физик тооллого болон бүртгэлийн зөрүүг арилгах
  • Агуулахын цэвэрлэгээ, эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг хангах
  • Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны стандартыг бүх шатанд мөрдөх
  • Стандарт үйл ажиллагааны журам боловсруулах, шинэ ажилтнуудад сургалт, дадлагажуулалт хийх
  • Шаардлагатай үед өргөх, оосорлох багт дэмжлэг үзүүлж, бүх үйл ажиллагааг аюулгүй байдлын стандартын дагуу гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэгтэй
  • Уул уурхай эсвэл үйлдвэрлэлийн салбарт агуулах, логистикийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Нөөц болон агуулахын удирдлагын системд ажилласан туршлагатай
  • Сэрээт өргөгч, сэрээт ачигч операторын гэрчилгээтэй
  • B болон M ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Материалын аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас (MSDS), хадгалалт, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
  • Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчны дүрэм журмыг сайн мэддэг
  • Зохион байгуулалт, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна



Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Ахлах авто краны оператор /Ашиглалтын ерөнхий хяналт хариуцагч/
01/12/2026
02/12/2026
Нээлттэй


“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АХЛАХ АВТО КРАНЫ ОПЕРАТОР /Ашиглалтын ерөнхий хяналт хариуцагч/


Энэхүү албан тушаал нь авто краны ажиллагааны аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүртгэл, багийн ажилтнуудыг (кран операторууд, оосорлогч дохиочин) удирдах бөгөөд барилгын төслийн хуваарийг дэмжихийн зэрэгцээ талбайн үйл ажиллагааны аюулгүй байдал, стандартыг сахин мөрдүүлэн ажиллах зорилготой.

Гүйцэтгэх үүрэг

  • Крантай холбоотой бүх ажиллагаа нь аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт болон төслийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг ханган ажиллах
  • Өргөх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдүүлэх
  • Краны оператор, оосорлогч, дохиочдын үйл ажиллагааг хянаж, батлагдсан төлөвлөгөө, үйлдвэрлэгчийн заавар, талбайн журамд нийцсэн аюулгүй, үр ашигтай өргөлтийн ажлыг хангах
  • Кран эвдрэл, осол, аюулын үед яаралтай арга хэмжээ авах, удирдлагад мэдээлэх
  • Оосорлох болон өргөх тоног төхөөрөмжийг баталгаажуулах, зөв хадгалах, засвар үйлчилгээний зохион байгуулалт хийх
  • Орчны нөхцөл байдалд хяналт тавьж, аюулгүй бүсийг тогтоон мөрдүүлэх
  • Тээвэр, агуулах, материал зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Осол, зөрчил гарсан тохиолдолд шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах
  • Өндөр эрсдэлтэй ажлуудад эрсдэлийн үнэлгээ хийж, тайлагнах
  • Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиж, холбогдох уулзалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнд оролцох

Тавигдах шаардлага

  • Авто краны операторын мэргэжлийн үнэмлэхтэй
  • Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • B, M болон C ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Zoomlion брендийн 25 болон 50 тонн авто кран дээр ажиллаж байсан туршлагатай
  • Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу талтай
  • Баг удирдаж байсан болон төслийн барилгын үе шатанд кран ажиллуулж байсан туршлагатай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Техникийн анхан шатны англи хэлний суурь мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна



Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Оосорлогч дохиочин
01/12/2026
02/12/2026
Нээлттэй


“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ООСОРЛОГЧ ДОХИОЧИН


Энэхүү албан тушаал нь кран болон материал зөөвөрлөлтийн үеэр хүнд ачааг аюулгүй, зөв оосорлож, өргөх, шилжүүлэх, чиглүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Оосор, татлага, тросс, дамар, слинг зэрэг оосорлох хэрэгслийг угсрах, ашиглах, задлах, шалгах
  • Өргөлтийн үед ачааг зөв оосорлож, хэт ачаалал үүсгэхгүй байх
  • Краныг аюулгүй, тэгш байрлуулахад туслах, операторт зөв дохио өгөх
  • Оосорлох хэрэгслийг шалгах, хадгалах, тэмдэглэгээ хийх, бүртгэл хөтлөх
  • Аюулгүй ажиллагаа, талбайн журам, зааврыг чанд мөрдөх
  • Агуулах, логистик, материал ачих буулгах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай үед телехандлер болон сэрээт өргөгч, агуулахын ажилд туслах

Тавигдах шаардлага

  • Оосорлогч, дохиочны мэргэжлийн үнэмлэхтэй
  • Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 4 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу тал
  • Монгол Улсын жолооны үнэмлэх B болон M ангилалтай
  • Өргөлт, оосорлолтын аюулгүй ажиллагааны сайн мэдлэгтэй
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Техникийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна



Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Авто краны оператор
01/12/2026
02/12/2026
Нээлттэй


“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АВТО КРАНЫ ОПЕРАТОР


Энэхүү албан тушаал нь уурхайн талбай дээрх авто кранаар хийгдэх өргөх, шилжүүлэх ажлуудыг аюулгүйгээр төлөвлөх, удирдан зохион байгуулах, гүйцэтгэхэд оршино. Ингэхдээ бүх ачааг батлагдсан өргөлтийн төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны дүрэм журам болон үйлдвэрлэгчийн техникийн шаардлагад бүрэн нийцүүлэн үр ашигтайгаар өргөж, шилжүүлж, байрлуулахыг хангана.

Гүйцэтгэх үүрэг

  • Авто краныг аюулгүй ажиллуулах, хүчин чадлын хүрээнд ашиглах
  • Оосорлогчид болон өргөх багийн гишүүдийг удирдах, зохицуулах
  • Кран болон тоног төхөөрөмжийг өдөр бүр шалгах
  • Краны бүртгэл, өргөх үйл ажиллагааны тэмдэглэлийг хөтлөх
  • Өргөх үйл ажиллагааг удирдлага болон ХАБЭА-ын ажилтнуудтай хамтран төлөвлөх, зохион байгуулах
  • Краны зөв байрлалыг хангах, аюултай бүсийг тогтоох
  • Орчны нөхцөл байдалд хяналт тавьж, аюул үүссэн тохиолдолд ажиллагааг зогсоох
  • Логистикийн багийг материал ачих, зөөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, холбогдох уулзалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнд оролцох

Тавигдах шаардлага

  • Авто краны операторын мэргэжлийн үнэмлэхтэй
  • Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • B, M болон C ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Zoomlion брендийн 25 болон 50 тонн авто кран дээр ажиллаж байсан туршлагатай
  • Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу тал
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Техникийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна



Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com