Ажлын байр
Зарлагдсан
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХЯНАГЧ
Төслийн үйл ажиллагаанд чанарын менежментийн бодлого, стандарт, төслийн чанарын менежментийн процессыг оновчтой нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу баримт бичгүүдийг боловсруулах, хяналт тавих, төслийг чанарын шаардлагад нийцүүлэн ажиллах.
Гүйцэтгэх үүрэг
- Төслийн барилга угсралтын ажлын баримт бичиг бүрдүүлэлтэд хугацаат шалгалт, хяналт хийх
- Барилга угсралтын болон үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэлийг зураг төсөл, норм, стандарт, техникийн шаардлагын дагуу шалгаж баталгаажуулах
- Барилгын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх бичиг баримтын бүрдүүлэлтийг хангуулах, чанарын хяналтын баг, ажилтнуудын өдөр тутмын чиг үүргийг хангах
- Гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн чанарын баримт бичиг, гэрчилгээ, туршилтын үр дүнг хянах
- Барилга угсралтын ажлын явцад чанарын баталгаа, аюулгүй байдлын хяналт шалгалт хийж, баримтжуулах
- Ажлын чанарт хяналт тавих үзлэг, аудит хийх, илэрсэн зөрчил, доголдлыг бүртгэж, засварлах арга хэмжээг зохион байгуулах
- Чанартай холбоотой тайлан, бичиг баримтыг боловсруулах
- Төслийн багийг шаардлагатай тохиолдолд чанартай холбоотой бичиг баримтаар хангах
- Төслийн бусад багуудтай уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээр хангах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж, хэрэгжилтийг дэмжих
- Төслийн системийн мэдээллийг тогтмол шинэчлэх
- Талбай дээрх бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журмыг, ялангуяа ХАБЭА болон байгаль орчны хамгаалалтын хүрээнд чанд мөрдөж байгааг баталгаажуулах
- Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах
Мэргэжил, ажлын туршлага
- Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилга, үйлдвэрлэл, уул уурхай эсвэл төслийн чанарын удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай
- Төслийн чанарын хяналтын бүх төрлийн бичиг баримт боловсруулах мэдлэг, чадвартай
- Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй
- Чанарын хяналт, туршилт, аудит хийх арга барил эзэмшсэн
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
- Албан хэрэгцээний программууд (MS Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт) дээр ажиллах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Ажилтны болон гэр бүлийн гишүүдийг хамарсан эрүүл мэндийн даатгал
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө
- Жил тутмын сургалтын хөтөлбөрүүд
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээлэл:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай, мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ӨРӨМДЛӨГИЙН СУПЕРВАЙЗОР
Өрөмдлөгийн супервайзор нь талбай дээрх бүх өрөмдлөгийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техникийн болон ажлын стандартыг чанд мөрдүүлэх үүрэгтэй. Тус албан тушаалд өрөмдлөгийн ажлыг төлөвлөх, зохицуулах, хянах, багийн ажилтнуудыг удирдах, үйл ажиллагааны бүртгэл мэдээллийг хөтлөх зэрэг үүрэг багтана.
Гүйцэтгэх үүрэг
- Талбайн өрөмдлөгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, үр ашигтай, аюулгүй байдлыг хангах
- Өрөмдлөгийн явцыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх, багийн гишүүдэд заавар, зөвлөгөө өгөх
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх
- Өрөмдлөгийн тэмдэглэл, тайлан, үйл ажиллагааны баримт бичгийг үнэн зөв хөтлөх
- Өрөмдлөгийн үйл ажиллагаатай холбогдуулан бусад хэлтэс, гэрээт байгууллага, гадаад харилцагчидтай уялдаа холбоо хангах
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг шалгаж, засвар үйлчилгээ хийж, бэлэн байдлыг хангах
- Өрөмдлөгийн явц, осол, гүйцэтгэлийн үзүүлэлтийг Ерөнхий инженер, Өрөмдлөгийн менежерт тайлагнах
- Үйл ажиллагааны баримт бичиг, загвар, маягтыг хянаж, үр ашгийг сайжруулах
- Талбайн нөхцөл байдлыг үнэлж, SOP нь практик, ойлгомжтой, бодит байдалд нийцсэн байхыг хангах
- Бүх өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулсан Стандарт ажиллагааны журам (SOP)-ыг боловсруулах, шинэчлэх, мөрдүүлэх
- Журам нь компанийн бодлого, аюулгүй ажиллагааны дүрэм, салбарын шилдэг практикт нийцсэн байхыг хангах
Мэргэжил, ажлын туршлага
- Өрөмдлөгийн инженер, уул уурхайн инженер, геологи болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Өрөмдлөгийн баг, гэрээт байгууллага, талбайн үйл ажиллагааг зохицуулж байсан туршлагатай байх
- Өрөмдлөгийн болон уул уурхайн талбайн ажилд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- ХАБЭА дүрэм журам, салбарын стандартыг сайтар мэддэг байх
- Манлайлал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын програмууд дээр ажиллах чадвартай байх
- Монгол, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Хээрийн ангид уртын ээлжийн 14/14 хуваариар ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Ажилтны болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө
- Жил тутмын сургалтын хөтөлбөрүүд
Хэрэв таны анкет сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар илгээнэ үү:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээлэл:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
АГУУЛАХ, ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН
Энэхүү ажлын байрны зорилго нь агуулах, логистикийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах, бараа материал хүлээн авах, зохих журмын дагуу бүртгэх, хадгалах, хувиарлах, зарлага гаргах, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх болон бараа материал тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад чиглэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Агуулах, логистикийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах (материалын хүлээн авалт, бүртгэл, хадгалалт, хуваарилалт, олголт, хөдөлгөөн)
- Бараа материалыг хүлээн авч шалгах, хадгалах, бүртгэл, ангилалт, хөдөлгөөнийг бүртгэх
- Ачаа, контейнер, тавиур зэрэг материалыг сэрээт өргөгч, сэрээт ачигч, паллетны жийрэг болон гараар ачиж буулгах
- Материалыг батлагдсан хүсэлтийн дагуу олгох, эцсийн хэрэглэгчдэд шилжүүлэх
- Нөөцийн бүртгэл хөтлөх, нөөцийн түвшинг удирдах (хамгийн бага/их хэмжээ тогтоох, нөхөн сэргээх)
- Агуулахын зохион байгуулалт, тавиур, шүүгээ, хадгалах талбайг үр ашигтай ашиглах
- Хадгалалтын аюулгүй байдлыг хангах (материалын ангилалт, температурын хяналт, нөөцийн эргэлт)
- Нөөцийн тооллого хийх, физик тооллого болон бүртгэлийн зөрүүг арилгах
- Агуулахын цэвэрлэгээ, эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг хангах
- Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны стандартыг бүх шатанд мөрдөх
- Стандарт үйл ажиллагааны журам боловсруулах, шинэ ажилтнуудад сургалт, дадлагажуулалт хийх
- Шаардлагатай үед өргөх, оосорлох багт дэмжлэг үзүүлж, бүх үйл ажиллагааг аюулгүй байдлын стандартын дагуу гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэгтэй
- Уул уурхай эсвэл үйлдвэрлэлийн салбарт агуулах, логистикийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
- Нөөц болон агуулахын удирдлагын системд ажилласан туршлагатай
- Сэрээт өргөгч, сэрээт ачигч операторын гэрчилгээтэй
- B болон M ангиллын жолооны үнэмлэхтэй
- Материалын аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас (MSDS), хадгалалт, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
- Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчны дүрэм журмыг сайн мэддэг
- Зохион байгуулалт, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх чадвартай
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
АХЛАХ АВТО КРАНЫ ОПЕРАТОР /Ашиглалтын ерөнхий хяналт хариуцагч/
Энэхүү албан тушаал нь авто краны ажиллагааны аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүртгэл, багийн ажилтнуудыг (кран операторууд, оосорлогч дохиочин) удирдах бөгөөд барилгын төслийн хуваарийг дэмжихийн зэрэгцээ талбайн үйл ажиллагааны аюулгүй байдал, стандартыг сахин мөрдүүлэн ажиллах зорилготой.
Гүйцэтгэх үүрэг
- Крантай холбоотой бүх ажиллагаа нь аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт болон төслийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг ханган ажиллах
- Өргөх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдүүлэх
- Краны оператор, оосорлогч, дохиочдын үйл ажиллагааг хянаж, батлагдсан төлөвлөгөө, үйлдвэрлэгчийн заавар, талбайн журамд нийцсэн аюулгүй, үр ашигтай өргөлтийн ажлыг хангах
- Кран эвдрэл, осол, аюулын үед яаралтай арга хэмжээ авах, удирдлагад мэдээлэх
- Оосорлох болон өргөх тоног төхөөрөмжийг баталгаажуулах, зөв хадгалах, засвар үйлчилгээний зохион байгуулалт хийх
- Орчны нөхцөл байдалд хяналт тавьж, аюулгүй бүсийг тогтоон мөрдүүлэх
- Тээвэр, агуулах, материал зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Осол, зөрчил гарсан тохиолдолд шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах
- Өндөр эрсдэлтэй ажлуудад эрсдэлийн үнэлгээ хийж, тайлагнах
- Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиж, холбогдох уулзалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнд оролцох
Тавигдах шаардлага
- Авто краны операторын мэргэжлийн үнэмлэхтэй
- Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- B, M болон C ангиллын жолооны үнэмлэхтэй
- Zoomlion брендийн 25 болон 50 тонн авто кран дээр ажиллаж байсан туршлагатай
- Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу талтай
- Баг удирдаж байсан болон төслийн барилгын үе шатанд кран ажиллуулж байсан туршлагатай
- Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
- Техникийн анхан шатны англи хэлний суурь мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ООСОРЛОГЧ ДОХИОЧИН
Энэхүү албан тушаал нь кран болон материал зөөвөрлөлтийн үеэр хүнд ачааг аюулгүй, зөв оосорлож, өргөх, шилжүүлэх, чиглүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Оосор, татлага, тросс, дамар, слинг зэрэг оосорлох хэрэгслийг угсрах, ашиглах, задлах, шалгах
- Өргөлтийн үед ачааг зөв оосорлож, хэт ачаалал үүсгэхгүй байх
- Краныг аюулгүй, тэгш байрлуулахад туслах, операторт зөв дохио өгөх
- Оосорлох хэрэгслийг шалгах, хадгалах, тэмдэглэгээ хийх, бүртгэл хөтлөх
- Аюулгүй ажиллагаа, талбайн журам, зааврыг чанд мөрдөх
- Агуулах, логистик, материал ачих буулгах ажилд дэмжлэг үзүүлэх
- Шаардлагатай үед телехандлер болон сэрээт өргөгч, агуулахын ажилд туслах
Тавигдах шаардлага
- Оосорлогч, дохиочны мэргэжлийн үнэмлэхтэй
- Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 4 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
- Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу тал
- Монгол Улсын жолооны үнэмлэх B болон M ангилалтай
- Өргөлт, оосорлолтын аюулгүй ажиллагааны сайн мэдлэгтэй
- Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
- Техникийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
АВТО КРАНЫ ОПЕРАТОР
Энэхүү албан тушаал нь уурхайн талбай дээрх авто кранаар хийгдэх өргөх, шилжүүлэх ажлуудыг аюулгүйгээр төлөвлөх, удирдан зохион байгуулах, гүйцэтгэхэд оршино. Ингэхдээ бүх ачааг батлагдсан өргөлтийн төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны дүрэм журам болон үйлдвэрлэгчийн техникийн шаардлагад бүрэн нийцүүлэн үр ашигтайгаар өргөж, шилжүүлж, байрлуулахыг хангана.
Гүйцэтгэх үүрэг
- Авто краныг аюулгүй ажиллуулах, хүчин чадлын хүрээнд ашиглах
- Оосорлогчид болон өргөх багийн гишүүдийг удирдах, зохицуулах
- Кран болон тоног төхөөрөмжийг өдөр бүр шалгах
- Краны бүртгэл, өргөх үйл ажиллагааны тэмдэглэлийг хөтлөх
- Өргөх үйл ажиллагааг удирдлага болон ХАБЭА-ын ажилтнуудтай хамтран төлөвлөх, зохион байгуулах
- Краны зөв байрлалыг хангах, аюултай бүсийг тогтоох
- Орчны нөхцөл байдалд хяналт тавьж, аюул үүссэн тохиолдолд ажиллагааг зогсоох
- Логистикийн багийг материал ачих, зөөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, холбогдох уулзалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнд оролцох
Тавигдах шаардлага
- Авто краны операторын мэргэжлийн үнэмлэхтэй
- Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- B, M болон C ангиллын жолооны үнэмлэхтэй
- Zoomlion брендийн 25 болон 50 тонн авто кран дээр ажиллаж байсан туршлагатай
- Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу тал
- Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
- Техникийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН
Энэхүү ажлын байр нь экспорт, импортын ачааны бүрдүүлэлт, гаалийн бүрдүүлэлт хийх, агуулахын үйл ажиллагаа болон тээврийн процессыг удирдан зохион байгуулах, нийлүүлэгчээс уурхай руу материалыг аюулгүй, үр дүнтэй, дүрэм журмын дагуу тээвэрлүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Тээврийн баримт бичиг, сав баглаа боодлын жагсаалт, ачих бичиг, гаалийн бичиг баримтыг бэлтгэх, шалгах
- Орж ирж буй болон гарч буй ачилтыг зохицуулах, тээврийн цагийн хуваарийг төлөвлөх
- Үндэсний болон олон улсын дүрэм, Incoterms, аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мөрдөх
- Ирж буй барааг хүлээн авч шалгах, дутагдал зөрүүг тайлагнах, агуулахын бүртгэлийг үнэн зөв хөтлөх
- Агуулахын үйл ажиллагааг удирдах (хадгалах, сонгох, савлах, бэлтгэх), эмх цэгц, цэвэр байдлыг хангах
- Тээвэр зохион байгуулах, тээвэрлэгчид болон логистикийн түншүүдтэй уялдуулан ажиллах
- Ачилтын явцыг хянах, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох талуудад мэдээлэл өгөх
- Худалдан авалт болон логистикийн багт баримт бичиг, гаалийн бүрдүүлэлт, олон улсын худалдааны дүрэм журмын талаар зөвлөгөө өгөх
- Тээвэр, боодол, агуулахын үйл ажиллагааны журам боловсруулах, хэрэгжилтийг хянах
- Логистикийн программ хангамж (TMS, WMS, ERP) ашиглан ажлын урсгалыг оновчтой болгох, зардал бууруулах
- Логистикийн гүйцэтгэл, үйл ажиллагааны тайлан гаргах
- Аюулгүй ажиллагааны стандарт, компанийн дүрэм, процедурыг мөрдөх
Мэргэжил, ажлын туршлага
- Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Логистик, агуулахын удирдлага эсвэл нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
- Олон улсын худалдааны дүрэм, гаалийн процедур, агуулахын бүртгэл, удирдлагын мэдлэгтэй
- B болон M ангиллын жолооны үнэмлэхтэй, сэрээт өргөгчийн сертификаттай
- Логистикийн программ хангамж (TMS, WMS, ERP)-ийг сайн эзэмшсэн
- Тээвэрлэлтийн удирдлага, маршрут оновчлол, нийлүүлэлтийн сүлжээний мэдлэгтэй
- Асуудал шийдвэрлэх, аналитик, төлөвлөлт, зохион байгуулалтын чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваарь (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТЕХНИКЧ ГЕОЛОГИЧ
Техникч геологич нь ордын хайгуулын явцад компанийн үйл ажиллагааны болон чанарын хяналтын журмын дагуу өрөмдлөгийн талбай дээрх бүх үйл ажиллагааны хяналт, өгөгдөл цуглуулахад геологичдод тусална. Өгөгдлийн чанарыг хянаж, тайлан болон мэдээлэл хадгалах үйл явцыг компанийн журам болон холбогдох стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Ерөнхий геологич, ахлах геологич болон геологичдын зааврыг мөрдөх
- Өрөмдлөгийн цэгийг журмын дагуу GPS ашиглан хариуцлагатай тэмдэглэх
- Компанийн журмын дагуу өрөмдлөгийн талбар бүрийн байгаль орчны анхны байдал болон хаалтын хэрэгжилтийг хангах
- Дээж авах төлөвлөгөө, зааварчилгааны дагуу дээжийг зөв авч, бэлтгэх
- Өдөр, шөнийн ээлжийн зохион байгуулалтад уялдаа холбоотой, үр ашигтай ажиллах
- Техникийн бүх журам зөв хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих
- Өрөмдлөгтэй холбоотой аливаа асуудлыг (керний гарц буурах, журам зөрчигдөх, техникийн эвдрэл саатал гэх мэт) цаг алдалгүй удирдлагад мэдээлэх
- Аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандарт, дүрэм журмыг чанд мөрдөж, бусад оролцогч талууд хэрэгжүүлж буй эсэхийг хянах
- Компанийн болон гэрээт байгууллагуудын ажлын уулзалт, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
- Бүх осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
- ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай үед засах арга хэмжээ авах, үүрэг даалгавар гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд эсвэл техникийн боловсролтой
- Уурхай эсвэл хайгуулын геологийн чиглэлээр хамгийн багадаа 1 жилийн ажлын туршлагатай
- Уурхайн талбайд ажиллаж байсан туршлагатай, өрөмдлөгийн үйл ажиллагааны мэдлэгтэй бол давуу тал
- Багаар хамтран ажиллах чадвартай
- GPS төхөөрөмжийг сайн ашигладаг
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГИДРОГЕОЛОГИЙН ТЕХНИКЧ
Гидрогеологийн техникч нь Гидрогеологичийн удирдамжийн дор талбай дээрх бүх гидрогеологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Гидрогеологийн цооногийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
- Туршилт-шүүрүүлэлтийн тоног төхөөрөмжийг бэлтгэх, холбох, үйл явцыг хянах, газрын доорх усны гидродинамик шинж чанарын бүртгэл хөтлөх
- Гидрохимийн дээж авах, анхан шатны шинжилгээ хийх, лабораторийн шинжилгээнд дээж бэлтгэх
- Пьезометрийн цооногт мониторинг хийж, гидродинамик өгөгдөл бүртгэх
- Гидрохимийн сорьцлолтын ажлыг гүйцэтгэх, физик-химийн үзүүлэлтүүдийн бичиглэл хөтлөх
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
- Осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, ХАБ-ын ажилтантай хамтран ажиллах
- Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
- Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Мэргэжлийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Талбай дээр ажилласан туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГИДРОГЕОЛОГИЧ
Гидрогеологич нь гидрогеологийн мэдээлэл боловсруулалт хийж, усны цооногийн өрөмдлөг, тоноглол, үлээлгэ цэвэрлэгээ болон туршилт-шүүрэлтийн ажлуудыг аюулгүйгээр хэрэгжүүлэх зорилготой.
Гүйцэтгэх үүрэг
- Гидрогеологийн цооногийн ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих
- Гидрогеологийн үлээлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг төлөвлөх
- Туршилт-шүүрэлтийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх, тохирох ус шахуургын тоног төхөөрөмж сонгох, мэдээллийг боловсруулах
- Гидрохимийн дээж авах ажлыг зохион байгуулж, лабораторийн дээж бэлтгэлийг хянах
- Пьезометрийн хяналтын судалгааг зохион байгуулж, хэрэгжүүлэх
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
- Осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, ХАБ-ын ажилтантай хамтран ажиллах
- Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
- Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Мэргэжлийн чиглэлээр 3–5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Талбайн үйл ажиллагааг хариуцан ажилласан туршлагатай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй