Ажлын байр
Зарлагдсан
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Логистик хариуцсан менежер нь компанийн бүх логистикийн менежментийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Дотоод болон гадаад тээврийн журам, гаалийн журам болон компанийн стандартуудыг судалж, агуулах болон барааны бүртгэлийн менежментийг урт хугацаанд хөгжүүлэхэд оршино.
Гүйцэтгэх үүрэг
• Хүлээж авч буй болон явуулж буй ачааны тээвэрлэлт зэрэг өдөр тутмын логистикийн үйл ажиллагааг хариуцах
• Дотоодын болон олон улсын тээвэр, гаалийн холбогдох журмууд, салбарын стандартын дагуу үйл ажиллагааг явуулах, хяналт тавих
• Холбогдох журам боловсруулах, хэрэгжүүлэх, компанийн хэлтэс, нэгжүүдэд чиглэл, зөвлөмж өгөх
• Логистикийн эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах стратегиудыг боловсруулах, Монгол Улсын хууль, олон улсын худалдааны холбогдох журмуудыг хэрэгжүүлэн ажиллах
• Логистикийн үйл ажиллагааг төслийн зорилтот үйл ажиллагаатай нийцүүлэх үүднээс хууль, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, худалдан авалт, талбай, агуулах, төслийн удирдлагын болон холбогдох бусад багуудтай хамтран ажиллах
• Логистикийн холбогдох бүхий л үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, асуудлыг хурдан шийдвэрлэх
• Компанийн бодлого журмууд болон шаардлагуудын хүрээнд логистикийн үйлчилгээ үзүүлэгчид болон гэрээлэгчдийг үнэлэх, сонгон шалгаруулах
• Зохих хугацаандаа, чанартай ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн авах, нийлүүлэх үүднээс логистикийн үйлчилгээ үзүүлэгчид, гэрээлэгчидтэй харилцах
• Логистикийн үйлчилгээ үзүүлэгчидтэй үр ашигтай, таатай нөхцөлүүдийг хэлэлцэх, тохиролцох, удаан хугацааны стратегийн түншлэлүүдийг бий болгох
• Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын болон, салбарын чиг хандлагын өөрчлөлтүүдийн мэдээллээс хоцрохгүй байж, удирдлагуудыг холбогдох мэдээллээр хангах, тасралтгүй сайжруулалт хийх.
Мэргэжил, ажлын туршлага
• Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх. Логистикийн удирдлагын чиглэлээр нэмэлт мэргэшсэн зэрэг эсвэл гэрчилгээтэй бол давуу тал болно
• Логистикийн менежментийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. Үүнд улс хоорондын тээвэрлэлт, гаалийн харилцаа, агуулах/бараа бүртгэлийн менежмент.
• Уул уурхай, эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай (том ачаа болон аюултай материалтай ажилласан туршлага давуу тал болно)
• Олон улсын болон дотоодын логистикийн дүрэм, журмын мэдлэгтэй
• Логистикийн менежментийн программ хангамж болон хэрэгслүүд дээр ажиллах өндөр ур чадвартай
• Асуудлыг оновчтой шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх болон зохион байгуулалтын ур чадвартай
• Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (Орос/Хятад хэлний мэдлэг бол давуу тал болно)
Ажлын байр
Улаанбаатар хотод ажиллана
Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Хоол, унааны олговортой
Жил тутмын сургалтуудад хамруулна
Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГЕОЛОГИЙН ТЕХНИКЧ
Геологийн техникч нь ордын хайгуулын явцад компанийн үйл ажиллагааны болон чанарын хяналтын журмын дагуу өрөмдлөгийн талбай дээрх бүх үйл ажиллагааны хяналт, өгөгдөл цуглуулахад геологичдод тусална. Тэрээр өгөгдлийн чанарыг хангаж, тайлан болон мэдээлэл хадгалах үйл явцыг компанийн журам болон холбогдох стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Ерөнхий геологич, ахлах геологич болон геологичдын зааврыг мөрдөх
- Өрөмдлөгийн цэгийг журмын дагуу GPS ашиглан хариуцлагатай тэмдэглэх
- Компанийн журмын дагуу өрөмдлөгийн талбар бүрийн байгаль орчны анхны байдал болон хаалтын хэрэгжилтийг хангах
- Дээж авах төлөвлөгөө, зааварчилгааны дагуу дээжийг зөв авч, бэлтгэх
- Хамтран ажиллагчидтайгаа үр ашигтай, уялдаа холбоо ажиллаж, зохион байгуулалттай ажлаа хүлээлцэх (өдөр, шөнийн ээлж)
- Техникийн бүх журам зөв хэрэгжиж буй эсэхийг хянах
- Өрөмдлөгтэй холбоотой аливаа асуудал (жишээ нь керний гарц багасах, үйл ажиллагааны журам зөрчигдөх, техникийн эвдрэл саатал гарах зэрэг) гарвал Ерөнхий геологич, Ахлах геологич болон геологичдод цаг алдалгүй мэдээлэх
- Аюулгүй ажиллагаа, байгаль орчны журам, стандарт, дүрмийг чанд мөрдөж, мөн геологийн туслах, гэрээлэгчид эдгээр журмыг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах
- ХАБЭАБО-ы аюул, эрсдэлийг ойлгож, тэдгээрийг хэрхэн удирдах талаар мэддэг байх
- Гэрээт байгууллагууд болон компанийн ажлын уулзалтууд, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
- Бүх осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
- Ажилтны үүрэг, ажиллах орчинд тохирсон ХАБЭАБО-ы сургалтуудад идэвхтэй оролцох
- ХАБЭАБО-ы асуудлыг шийдэхийн тулд шаардлагатай үед даалгавар гүйцэтгэх эсвэл засах арга хэмжээ авах
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд эсвэл техникийн боловсролтой байх
- Уурхай эсвэл хайгуулын геологийн чиглэлээр багадаа 1 жилийн ажлын туршлагатай байх
- Уурхайн талбарт ажиллаж байсан туршлагатай. Өрөмдлөгийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй бол давуу тал.
- Багаар хамтран ажиллах чадвартай
- GPS сайн ашиглаж чаддаг байх
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ИНЖЕНЕРЧЛЭЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Энэхүү ажлын байр нь төслийн инженерингийн багийг удирдаж, компанийн зорилго чиглэлд нийцүүлэн стратегийг хэрэгжүүлэхэд Инженерчлэлийн удирдлагад дэмжлэг үзүүлж, инженерингийн ажлуудын цаг хугацаа, баримт бичиг, уялдаа холбоо, хамтын ажиллагааг хянах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг:
- Инженерингийн багийн үйл ажиллагааг компанийн стратегийн зорилготой нийцүүлэн зохион байгуулах
- Төсөл, гэрээлэгчдийн удирдлага, график, төсвийн тооцооллыг боловсруулах
- Төслийн багийн ажлын ачааллыг тодорхойлох, компанийн болон удирдлагын хэрэгцээнд нийцүүлэн хуваарилах
- Компанийн төсөлтэй холбоотой бүх зорилтуудыг хэрэгжүүлэх, өртөг, хуваарь, аюулгүй байдал, чанарын стандартын дагуу ажиллах
- Төслийн хяналт, барилга угсралт болон бусад хэлтсүүдтэй хамтран үр ашигтай төслийг хэрэгжүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдал, иргэний хамгаалалтын болон компанийн интеграцчилсан удирдлагын системийн шаардлагыг биелүүлэх
- Аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалт, эрүүл мэндийн стандарттай холбоотой үндэсний болон компанийн хууль дүрмийг чанд мөрдөх
- Үүрэг даалгаврын биелэлтийг цаг тухайд нь хангаж, багийн ажлын хуваарийг хянах
- Төслийн захиралтай хамтран багийн ажил үүргийг шалгаж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох
- Багийн дотоод уялдааг шалгаж, зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх
- Багийн бэлтгэсэн техникийн баримт бичгийг (дизайн, тооцоолол, барилга байгууламжийн төлөвлөгөө, журам, стандарт) батлах
- Багийн гүйцэтгэлийг үнэлж, тасралтгүй сайжруулалтын сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх
- Багийн гүйцэтгэлийг сайжруулах, төсвийн хяналтыг сайжруулах стратегиудыг боловсруулах
- Баримт бичигт нэгтгэл хийж, техникийн баримт бичиг боловсруулах загваруудыг бий болгох
- Үйлдвэрийн хүлээн авах туршилт, гуравдагч талын шалгалт хийх шаардлагатай тохиолдолд удирдан зохион байгуулах
- Төслийг оновчтой хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалтыг сайжруулах чиглэлээр явцын сайжруулалтуудыг санал болгох, дэмжлэг үзүүлэх
- Худалдан авалтын үйл явцад оролцож, шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг батлах
Мэргэжил, ажлын туршлага:
- Инженерийн чиглэлээр дээд боловсролтой
- Инженерчлэлийн салбарт 10 ба түүнээс дээш жилийн туршлагатай, уул уурхай болон аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Олон улсын үйлдвэрийн барилга байгууламжийн стандартын мэдлэгтэй
- Орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, дизайны системийн өндөр мэдлэгтэй
- Манлайлах чадвартай, багийн гишүүдтэй харилцах, оролцогч талуудтай хамтран ажиллах өндөр ур чадвартай
- Аюулгүй байдал, чанарын стандартыг сахин биелүүлдэг, эрсдлийг зохион байгуулах, хэрэгжилтэд хариуцлагатай ханддаг
- Багийн гишүүдийг оновчтой зааварчилгаа өгөх, төсвийн хяналт болон зорилгодоо хүрэх үүднээс гүйцэтгэлийг удирдах чадвартай
- Орано компанийн үнэт зүйлсийг дээдэлж, ёс зүйтэй, тогтвортой төслийг хэрэгжүүлэхэд анхаарах
- Монгол хэл, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Автоматжуулалтын Ахлах инженер
Автоматжуулалтын ахлах инженер нь үйлдвэрлэлийн үйл явцыг болон инженерийн системийг автоматжуулахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд техникийн баримт бичгийг үр дүнтэй боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Иргэний барилга байгууламжийн болон суурилуулалтын ажлын үндсэн загвар, шугам хоолойн болон тоног төхөөрөмжийн диаграм зураг, үйл ажиллагааны шинжилгээ, техникийн тодорхойлолт, шаардлагын үзүүлэлт боловсруулах
- Үйлдвэрийн байгууламжийн автоматжуулалтын систем (ACS)-ийн хөгжүүлэлт, туршилт, оновчлолыг хариуцаж, зохих удирдлагын системтэй холбогдохыг хангах
- Багийн гишүүдтэй хамтран ажиллах, гадаад компаниуд болон шинжлэх ухааны байгууллагуудтай мэдээлэл солилцож, төслийг цаг хугацаанд нь өндөр чанартай гүйцэтгэх
- Автоматжуулсан системийг суурилуулах, ашиглалтад оруулах техникийн тодорхойлолт, үйл ажиллагааны гарын авлага болон бусад инженерийн баримт бичгийг боловсруулах, батлах
- Бүх үйл ажиллагаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн хуулиуд болон компанийн бодлоготой нийцэж байгаа эсэхийг хянах
- Автоматжуулалтын системийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хяналт тавьж, загварын стандарт, графикийн нийцлийг хариуцах
- Автоматжуулалтын технологи, үйл явцын сайжруулалтыг санал болгож, зардлыг бууруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
- Төслийг хэрэгжүүлэх явцад процессын автоматжуулалт, аюулгүй байдал, системийн оновчлолын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, асуудлыг шийдвэрлэх
- Шинээр ажилд орсон инженер, техникийн ажилтнуудад сургалт явуулж, чиглүүлэх
Мэргэжил, ажлын туршлага:
- Инженерчлэл, Автоматжуулалт эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Автоматжуулалт, тухайлбал автоматжуулалтын систем, талбарын хэмжилт ба удирдлагын системийн төлөвлөлт, гүйцэтгэлд 5-аас дээш жил ажилласан туршлагатай
- Автоматжуулсан удирдлагын систем (ACS), шугам хоолойн болон тоног төхөөрөмжийн диаграм, дизайн, үйл ажиллагааны шинжилгээ болон техникийн баримт бичиг боловсруулах өндөр мэдлэгтэй
- Тохирох цахилгаан сүлжээ, цахилгаан систем, багаж хэрэгслийн талаар мэдлэгтэй
- Автоматжуулалт, удирдлагын систем болон аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлагын мэдлэгтэй
- Аж үйлдвэрийн тусгай стандарт, дүрэм журмын талаар мэдлэгтэй
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD, Adobe Acrobat болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Барилгын ахлах инженер
Барилгын ахлах инженер нь аж үйлдвэрийн байгууламжийн хөгжүүлэлт, дизайн, барилга угсралтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төсөл нь үр дүнтэй, цаг хугацаанд нь дуусах, мөн холбогдох стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Зураг төслийн баримт бичгийг боловсруулахад туслах, үйлдвэрлэлийн стандарт, норм, дүрэм журамтай нийцүүлж ажиллах
- Барилга, суурилуулалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, техникийн удирдлага өгөх, чанартай гүйцэтгэлийг хангах
- Дизайнерын байгууллагууд болон гэрээлэгчидтэй харилцаж, ажлыг зөв хийж, цаг тухайд нь гүйцэтгэх
- Техникийн шийдлүүдийг оновчтой болгох, аюулгүй ажиллагааны стандартуудтай нийцүүлж, дизайны үйл явцыг хянах
- Барилга угсралтын үе шатанд техникийн зөвлөгөө болон инженерийн дэмжлэг үзүүлэх
- Зураг төслийн баримт бичгийг хянаж, батлах, технологийн дэвшил болон шинэчлэлийг тусгаж ажиллах
- Хуваарийг удирдаж, дотоод болон гадаад багуудтай хамтран барилгын төсөл амжилттай хэрэгжихийг хангах
- Орон нутгийн болон олон улсын стандарт, техникийн үзүүлэлтүүд, аюулгүй ажиллагааны протоколуудыг бүрэн дагаж мөрдөх
- Инженерийн дизайны болон барилгын ажилд техникийн гүйцэтгэлийг хянах
- Тендерийн баримт бичгийг бэлтгэх, дизайны төслүүдийг батлахад оролцох
- Тодорхой бус ажилтнуудын ажлыг зохион байгуулж, хянах
- Аж үйлдвэрийн салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжлүүдийг суралцаж, шинэ технологийг барилгын төсөлд нэвтрүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
- Барилгын инженерчлэл буюу холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Барилгын бүтцийн дизайн, барилга угсралт эсвэл холбогдох чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
- Дизайн болон үнэлгээний баримт бичиг боловсруулах, архитектурын шинжилгээ хийх, барилгын инженерийн зураг төслийг унших чадвартай
- Олон улсын болон Монголын иргэний барилга байгууламжийн тухай дүрэм, стандартуудын мэдлэгтэй
- Шинэлэг инженерийн шийдлүүдийг судлах, боловсруулах бүтээлч сэтгэлгээтэй
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Баяжуулалтын ахлах инженер
Гүйцэтгэх үүрэг
- Суурь дизайнууд (төлөвлөгөөний схемүүд, техникийн шийдлүүд) боловсруулах, зураг төслийн үнэлгээний нөхцөлүүдийг бэлтгэх, процессын сүлжээний холболтуудын техникийн нөхцөлүүдийг боловсруулах
- Зураг төсөл гаргахад зориулсан эх үүсвэрийн мэдээллийг цуглуулахад оролцох, мөн техникийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах
- Гадаад гэрээлэгчдийн боловсруулсан дизайны баримт бичгийг хянаж, батлах
- Суурилуулалтын баримт бичиг болон техникийн үзүүлэлтүүдийг боловсруулах, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах
- Туршилтын ажлуудад оролцох, үйлдвэрлэлийн процесс, схемүүдийг боловсруулах
- Үйлдвэрлэлийн процессуудыг шинжилж, техникийн сайжруулалтын саналуудыг судалж, хэрэглээ бууруулах болон үр ашгийг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх
- Боловсруулсан баримт бичгийг батлах, дотоод хэлтэс болон гадаад компаниудтай хамтран ажиллах
- Материал, тоног төхөөрөмж болон нийлүүлэгчдийг сонгох, чанар болон техникийн үзүүлэлтүүдэд нийцэж байгаа эсэхийг шалгах
- Өмнөх ашиглалтад оруулах үйл ажиллагаанд оролцох, тоног төхөөрөмж болон материалууд аюулгүй байдал, чанар, үйл ажиллагааны стандартуудад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
- Байгаль орчин, аюулгүй байдал болон эрүүл мэндийн хууль, журамд нийцэж байгаа эсэхийг хянах
Мэргэжил, ажлын туршлага:
- Баяжуулалтын инженер буюу холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Процессын дизайн болон техникийн баримт бичиг боловсруулахад 5-аас дээш жилийн холбогдох туршлагатай
- Шинэ технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн практикуудаас гүнзгий мэдлэгтэй
- Аюулгүй байдал, хөдөлмөрийн журам, олон улсын зураг төслийн стандартуудын талаар өргөн мэдлэгтэй
- Ижил төрлийн ашигт малтмалыг ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн эсхүл ашигладаг үндэсний болон олон улсын компаниудтай ажиллаж байсан туршлагатай
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD, Adobe Acrobat болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Ахлах инженер (Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт)
Гүйцэтгэх үүрэг
- Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт болон холбогдох системүүдийн дизайн багцууд болон дэлгэрэнгүй дизайныг хянаж, батлах, зохицуулах баримт бичиг болон дотоод шаардлагуудтай нийцэж байгааг баталгаажуулах.
- Процесс болон ашигт усыг дамжуулах шугам, гал унтраах систем болон бусад гидравлик сүлжээнүүдийн техникийн үнэлгээ болон гидравлик тооцоолол хийх.
- Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт болон дулааны системүүдийн техникийн үзүүлэлтүүд, зураг төсөл, төлөвлөлтүүдийг боловсруулах.
- Барилга угсралтын ажилд хяналт тавих, материал хүлээн авалт болон нийцлийн шалгалт хийх.
- Урьдчилсан ашиглалтын болон ашиглалтын үйл ажиллагаанд оролцож, бүх системүүд аюулгүй, үр ашигтай, бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах.
- Дотоод багууд болон туслан гүйцэтгэх компаниудтай хамтран дизайн, материал, суурилуулалтын үйл явцыг оновчтой болгох, тооцоолох.
- Төслийн үе шатуудад аюулгүй байдал болон зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хянах.
- Техникийн санал, процессын урсгалын схемүүд болон бусад холбогдох техникийн баримт бичгийг боловсруулахад хувь нэмрээ оруулах.
Мэргэжил, ажлын туршлага:
- Ус хангамж, ариутгах татуурга, Халаалт, агаар сэлгэлтийн инженерчлэл буюу холбогдох мэргэжлээр мэргэшсэн.
- Ус хангах, ариутгах татуурга болон халаалт, агаар сэлгэлтийн зураг төсөл болон угсралтын чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
- Гидравлик тооцоолол хийх чадвартай, гидравлик загварчлалын программ хангамж дээр ажиллаж байсан (жишээ нь: Mike Urban, EPANET, Zulu) туршлагатай.
- Монгол улсад болон олон улсын хэмжээнд хэрэгжиж буй зураг төсөл, барилга угсралтын болон ашиглалтын стандарт, норм, журмуудын талаар сайн мэдлэгтэй.
- Салбарын зураг төслийн стандартууд (SNiP, GOST, VSN, SP гэх мэт) болон холбогдох дүрэм, журмуудын талаар өндөр мэдлэгтэй.
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Цахилгааны ахлах инженер
Гүйцэтгэх үүрэг
- Суурь схемүүд болон үндсэн цахилгаан системийн дизайныг боловсруулах
- Материал, тоног төхөөрөмжийн дотоод техникийн үзүүлэлтүүд болон стандартуудыг боловсруулах
- Дизайн үнэлгээний болон иргэний барилга байгууламж/суурилуулалтын ажилд зориулсан гэрээний нөхцөлүүдийг боловсруулахад хувь нэмрээ оруулах
- Дизайн боловсруулалт болон техникийн шийдэл олгоход зориулсан эх үүсвэрийн мэдээллийг цуглуулахад оролцох
- Сүлжээ холболтын техникийн үзүүлэлтүүдийг боловсруулахад хамтран ажиллах
- Гадаад гэрээлэгчдийн дизайны болон техникийн баримт бичгийг хянаж, батлах
- Суурилуулалтын болон цаашид үйл ажиллагаа явуулах явцад аюулгүй байдлыг хангахын тулд угсралтын баримт бичгийг (техникийн зураг, төлөвлөгөө) боловсруулах
- Тохиромжтой параметрүүдэд нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд тооцоолол, процессын тоног төхөөрөмжийн шинж чанаруудыг батлах
- Процессын тохируулга хийхэд зориулсан норм, схем болон хоолойны хуудас боловсруулах
- Мэдээлэл авах хүсэлт (RFI) дээр техникийн шийдлүүдийг шинжлэх, санал болгох
- Үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмж болон материалыг сонгоход туслах
- Нийлүүлэгчдийг хайж, гэрээний техникийн дагаж мөрдөлтийг хянах
- Ашиглалтад оруулах ажлыг удирдан, тоног төхөөрөмжийн амжилттай эхлүүлэлтийг баталгаажуулах
- Материал, тоног төхөөрөмжийн чанарыг хянаж, шаардлагатай стандартуудтай нийцүүлэн ажиллах
- Шинээр суурилуулсан цахилгаан тоног төхөөрөмжийн ажлуудад оролцож, аюулгүй байдал болон гүйцэтгэлийн стандартуудыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах
Мэргэжил, ажлын туршлага
- Цахилгаан инженерчлэл буюу холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Цахилгааны инженер, дизайн болон холбогдох салбарт 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
- Гэрээт, туслан гүйцэтгэх компаниудтай ажиллаж байсан туршлагатай
- Цахилгаан сүлжээ, суурилуулалт болон ашиглалтад оруулах үйл явцын гүнзгий ойлголттой
- Цахилгааны зургийн зарчмууд, барилгын аргууд болон Монгол улсын болон олон улсын угсралт, суурилуулалтын стандартуудын талаар өндөр мэдлэгтэй
- Бүтээлч шийдэл боловсруулах чадвар, аюулгүй байдал болон үр ашгийн тухай ойлголттой
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD, Adobe болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Барилгын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал (ХАБ) хариуцсан менежер:
Барилгын төслийн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, компанийн болон гэрээлэгч байгууллагын ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, техникийн аюулгүй байдлыг хангах
Гүйцэтгэх үүрэг
- Барилгын талбайд мөрдөгдөх ХАБ-ын бодлого, дүрэм, журам боловсруулж, тэдгээрийг хэрэгжүүлэх
- Барилгын хээрийн талбайд үүсэх эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Эрсдэлийн менежмент хийх, осол гарах магадлалыг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.
- Ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын үйл ажиллагааны эрсдэл, аюулгүй байдлын талаар сургалт мэдээлэл өгч, зааварчилгаа өгөх. Сургалтын агуулга, материалыг боловсруулж, тэдгээрийг ажилтнуудад ойлгомжтой байдлаар хүргэх
- Ажлын талбайд ХАБ-ын шаардлага, дүрмүүдийг өдөр тутмын ажлын явцад мөрдөж байгаа эсэхэд байнгын хяналт үзлэг хийж, талбайд осол гарах эрсдэлийг бууруулах
- Ослын үед шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах. Ослын талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авах.
- Аюултай нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авах, ажилтнуудыг аюулгүй байдалд шилжүүлэх.
- Барилгын талбайд аюулгүй ажиллагааны заавар, тэмдэг тэмдэглэгээ, дохиоллын системийг тогтмол байрлуулж, ашиглах.
- Аюулгүй ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тодорхойлж, дүгнэлт гаргах, тайлагнах, шаардлагатай зөвлөмж өгөх.
- Барилгын талбайд ХАБ-ын багийн гишүүдийг удирдан зохион байгуулах, тэднийг ажлын явцад чиглүүлж, хяналт тавих.
- ХАБ-ын холбогдох хяналтын байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах.
- Барилгын талбайд ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийн үед аюулгүй ажиллагааны дүрмүүдийг мөрдүүлэх.
Мэргэжил, ажлын туршлага
- Барилгын ХАБ-ын чиглэлээр дээд боловсролтой байх (ХАБЭА, барилгын инженер эсвэл холбогдох мэргэжлээр) эсвэл тусгай сургалт төгссөн байх. ХАБ-ын чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Барилгын хээрийн нөхцөлд ажилласан 8 буюу түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
- Монгол улсын ХАБЭА-н дүрэм, журам, хууль тогтоомжийн мэдлэгтэй. Байгууллагын ХАБ-ын бодлого, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай.
- ХАБ-ын багийг үр дүнтэй удирдах, багийн гишүүдтэй нягт харилцах, мэдээлэл солилцох, зохион байгуулалтыг үр дүнтэй хийж, удирдан зохион байгуулах чадвартай байх
- Барилгын ажлын хээрийн нөхцөлд үүсэж болох аюул, ослыг урьдчилан таамаглаж, хяналт тавьж ажиллах чадвартай.
- Асуудал шийдвэрлэх болон онцгой нөхцөл байдал, ослын үед түргэн шуурхай арга хэмжээ авах чадвартай
- Ажлын байранд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах, ослын үед авах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
- Ажилтнуудтай харилцаж, тэдний асуудлыг сонсож, шийдвэрлэхэд хариуцлагатай хандаж, тэдэнд зөвлөгөө өгөх, багаар ажиллах, ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны асуудлуудыг ойлгомжтой, тодорхой тайлбарлах чадвартай байх.
- Англи хэлний ахисан дунд буюу түүнээс дээш, Франц хэлний мэдлэгтэй бол давуу тал.
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр өндөр түвшний ур чадвартай.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал (ХАБ) хариуцсан супервайзор:
Энэхүү ажлын байрны зорилго нь ажлын байрны болон үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, компанийн болон гэрээлэгч байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалан ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Компанийн ХАБЭА-ын бодлогыг хэрэгжүүлэх
- ХАБЭА-н хуулийн дагуу бичиг баримт, дүрэм журам боловсруулах.
- ХАБ-ын тайлан, заавар журмуудыг хөтлөх, бэлтгэх
- Гэрээлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих
- Эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах
- ХАБ-ын хяналт шалгалтыг хэрэгжүүлж, дүрэм журмыг мөрдүүлэх
- ХАБ-тай холбоотой дата мэдээллийг боловсруулах.
- Аюулгүй ажиллагааны талаар зааварчлах, сургах
Мэргэжил, ажлын туршлага
- ХАБ-ын, инженерчлэлийн чиглэлээр дээд боловсрол эсвэл тусгай сургалт төгссөн байх. ХАБ-ын чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- ХАБ, инженерчлэлийн чиглэлээр 5 буюу түүнээс дээш ажлын туршлагатай.
- Өрөмдлөгийн ажилд ашигладаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ажиллагаа, тэдгээртэй холбоотой аюулгүй ажиллагааны дүрмийг мэддэг байх. Өрөмдлөгийн ажил болон ижил төстэй эрсдэл бүхий орчинд багадаа 2 жил ажилласан туршлагатай бол давуу тал
- Өрөмдлөгийн болон бусад үйл ажиллагааны үед үүсэж болзошгүй аюул, эрсдэлүүдийг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах чадвартай байх.
- Монгол улсын ХАБЭА-н дүрэм, журам, хууль тогтоомжийн мэдлэгтэй, хэрэгжүүлэх чадвартай байх
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг боловсруулах, мөрдүүлэх, ажилтнуудад зааварчилгаа өгөх чадвартай байх.
- Онцгой нөхцөл байдал, ослын үед түргэн шуурхай арга хэмжээ авах чадвартай.
- Ажилтнуудтай харилцах, тэдэнд зөвлөгөө өгөх, багаар ажиллах, ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны асуудлуудыг ойлгомжтой, тодорхой тайлбарлах чадвартай байх
- Англи хэлний ахисан дунд буюу түүнээс дээш, Франц хэлний мэдлэгтэй бол давуу тал.
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр өндөр түвшний ур чадвартай.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com