Ажлын байр
Зарлагдсан
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗАХИРГААНЫ ТУСЛАХ
Тус албан тушаал нь хүний нөөцийн захиргаа болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн баримт бичиг, мэдээллийн удирдлагын үнэн зөв байдал, ажилтны амьдралын мөчлөг болон сонгон шалгаруулалтын үйл явцыг жигд хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Хүний нөөцийн захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, захирлын тушаал, тодорхойлолт болон бусад ХН-ийн баримт бичгийг боловсруулах, хадгалах
- Ажилтны амьдралын мөчлөгийн үйл явцад (шинээр ажилд авах, дотоод шилжилт, гэрээний өөрчлөлт, ажлаас чөлөөлөх) дэмжлэг үзүүлэх
- Ажилтны хувийн хэрэг, баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр үнэн зөв, бүрэн хөтлөх
- Ажилтны мэдээллийг системд оруулах, шинэчлэх, өгөгдлийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах
- Ирц, чөлөө, илүү цаг, ээлжийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, цалингийн тооцоололд дэмжлэг үзүүлэх
- Сонгон шалгаруулалтын бүх үе шатанд захиргааны дэмжлэг үзүүлэх (ажлын зар, мэдээллийн сан, ярилцлага товлох, ажилд авах, дасан зохицох үйл явц)
- Хүний нөөцийн хяналтын хүснэгт, мэдээллийн сан болон суурь тайлангуудыг хөтлөх
- Сургалт болон дасан зохицох үйл ажиллагаанд захиргааны дэмжлэг үзүүлэх, баримтжуулалт, бүртгэл хөтлөх
- Гадаад ажилтнуудын баримт бичгийн хугацааг хянах, даатгалын захиргаанд дэмжлэг үзүүлэх
- Монгол Улсын хөдөлмөрийн хууль, дотоод журам болон компанийн стандартыг мөрдөх
- Хүний нөөцийн баг болон бусад хэлтэстэй уялдаа холбоотой хамтран ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Хүний нөөц, хууль, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Хүний нөөц, оффисын захиргаа эсвэл сонгон шалгаруулалтын чиглэлээр 1–3 жилийн ажлын туршлагатай
- Хүний нөөцийн үйл явц болон Монгол Улсын хөдөлмөрийн хууль эрх зүйн суурь мэдлэгтэй бол давуу тал
- Нууц мэдээлэлтэй ажиллах чадвартай
- Асуудал шийдвэрлэх чадвартай, нарийн зүйлд анхаарал хандуулдаг
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваарь (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтууд
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГЕОФИЗИКЧ
Геофизикч нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй бодит туслалцаа үзүүлэн ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Хээрийн болон каротажийн хэмжилтийн ажлыг зохион байгуулах
- Геологийн хэлтэст алдаагүй, бүрэн өгөгдөл хүлээлгэн өгөх
- Тоног төхөөрөмжийн засвар, арчилгааг хангах, эвдрэл гарсан тохиолдолд засварлах эсвэл оношилгоо хийх
- Каротажийн хэмжилтийг журам, стандартын дагуу нарийн гүйцэтгэж буй эсэхийг хянах
- Геофизик болон топографын тоног төхөөрөмжийн хэмжилтийн нарийвчлал, бүрэн бүтэн байдалд хяналт тавих
- Өгөгдөл цуглуулах аргачлалыг сайжруулах санал боловсруулах, хэрэгжүүлэх
- DGPS хэмжилт хийх, өгөгдлийг хянах, боловсруулах
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг мөрдөн ажиллах, ажлын уулзалт, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
- Осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
- Ажил үүрэг, ажлын орчинд тохирсон ХАБЭАБО-ы сургалтуудад идэвхтэй хамрагдах
- Холбогдох бусад чиг үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Геофизик чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
- Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
- Мэргэжлийн программ хангамжийг сайн эзэмшсэн
- Багаар хамтран ажиллах, шинэ санаа санаачилга гаргах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БАРИЛГЫН ХАБ-ЫН СУПЕРВАЙЗОР
Гүйцэтгэх үүрэг
- Барилгын ажлын ХАБЭА-н бодлого, журам, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дүрэм, заавар, протоколуудыг хэрэгжүүлэх
- Барилгын ажлын бүх үе шатанд эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг боловсруулах
- Өндөр эрсдэлтэй ажлуудад онцгой анхаарал хандуулах (өндөрт ажиллах, хүнд механизм ашиглах гэх мэт)
- Олон улсын болон үндэсний ХАБЭА-н стандартууд (ISO 45001 гэх мэт)-д нийцсэн дүрэм, журмыг мөрдүүлэх
- Осол, зөрчлийн статистик мэдээлэлд үндэслэн бодлого, сайжруулалтын санал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- ХАБЭА-н гүйцэтгэлийг тогтмол хэмжих, дүн шинжилгээ хийх, тайлагнах, шууд удирдлагад мэдээлэх
- Тайлан, мэдээллийн архив хөтлөх, хадгалалт хамгаалалтыг хангах
- Барилгын талбайд өдөр тутмын хяналт шалгалт хийж, тайлагнах
- Гэрээлэгч байгууллагуудтай хамтран ажиллах
- ХАБЭА-н сургалтын материал, барилгын үйл ажиллагааны танилцуулга бэлтгэх, сургалт, яриа зохион байгуулах
- Эрсдэлийн үнэлгээ, аюулыг тодорхойлох ажлыг тогтмол гүйцэтгэх
- Хяналт шалгалт, үнэлгээ болон холбогдох тайлангуудыг боловсруулах
- Байгууллагын болон Группын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
- Эрүүл ахуй, ХАБ эсвэл инженер техникийн чиглэлээр дээд боловсролтой
- ХАБ-ын тусгай мэргэшүүлэх сургалтад хамрагдсан
- Барилгын ХАБ-ын сургалтын төлөвлөгөө боловсруулж, сургалт, зааварчилгаа өгөх чадвартай
- Уул уурхай, барилгын томоохон төслүүдэд ахлах ажилтан болон түүнээс дээш түвшинд баг ахлан 2-оос дээш жил ажилласан туршлагатай
- Барилгын аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт өгөх чадвартай
- Багийн ажиллагаа, харилцааны өндөр чадвартай
- Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай
- Англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Тус албан тушаал нь ажилтнуудын оролцоо, уялдаа холбоо болон байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн дотоод харилцаа холбооны санаачилгуудыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд ажил олгогчийн брэндинг, дотоод сторитэллинг хөгжүүлэх, удирдлага ба ажилтнуудын хооронд тодорхой, нэгдсэн, урам зориг өгөх харилцааг хангаж ажиллах зорилготой.
Гүйцэтгэх үүрэг
- Байгууллагын харилцаа холбооны стратегитай уялдсан дотоод харилцаа холбооны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
- Мэдэгдэл, мэдээллийн товхимол, дотоод сүлжээний контент, и-мэйл, танилцуулга, дотоод компанит ажлууд зэрэг материалыг боловсруулах, засварлах, түгээх
- Байгууллагын гол мессежүүд бүх түвшинд ойлгомжтой, үр дүнтэй хүргэгдэж буй эсэхийг хангах
- Удирдлагын дотоод мэдэгдэл, илтгэл, танилцуулга бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
- Байгууллагын үнэт зүйлс болон нийгмийн хариуцлагын бодлого (CSR)-д нийцсэн ажил олгогчийн брэндийн стратегийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
- Хүний нөөцийн албатай хамтран шинэ ажилтнуудад зориулсан мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх санаачилгуудыг хэрэгжүүлэх
- Дотоод хэрэглээнд зориулсан чанартай контент (нийтлэл, ярилцлага, зураг, богино видео) боловсруулах
- Дотоод сувгуудаар дамжуулан ажилтнуудын санал хүсэлт, оролцооны түвшинг хянах, сайжруулах санал боловсруулах
- Дотоод харилцаа холбоо, ажилтнуудын оролцоог сайжруулах тайлан, зөвлөмж бэлтгэх
- Хүний нөөц, ХАБЭА, Төсөл болон бусад хэлтэстэй уялдаа холбоотой ажиллах
- Дотоод арга хэмжээ, сургалт, байгууллагын санаачилгуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
- Харилцаа холбоо, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, дижитал маркетинг, улс төр судлал зэрэг холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Харилцаа холбоо, ялангуяа дотоод харилцаа холбооны чиглэлээр 2–4 жилийн ажлын туршлагатай
- Ажилтнуудын оролцоо, ажил олгогчийн брэндингийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал
- Бичгийн найруулга, засварлах болон контент боловсруулах өндөр ур чадвартай
- Байгууллагын болон техникийн мэдээллийг ойлгомжтой, сонирхолтойгоор дамжуулах чадвартай
- Зохион байгуулалт, уялдаа холбоо сайтай
- MS Office программууд (Word, Excel, PowerPoint, Outlook) дээр сайн ажиллах чадвартай
- Дотоод дижитал платформ болон анхан шатны дизайны программын мэдлэгтэй бол давуу тал
- Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй (Франц хэлтэй бол давуу тал)
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
- Ажлын 5/2 хуваарь (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Тус албан тушаал нь компанийн сошиал медиа орчин, дижитал платформууд, хэвлэл мэдээлэл болон онлайн олон нийттэй харилцах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мөн компанийн нэр хүндийг хамгаалж, бэхжүүлэх зорилгоор хямралын үеийн харилцаа холбооны стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Сошиал медиа харилцаа холбооны стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох
- Компанийн албан ёсны сошиал медиа хаягуудыг удирдан, нэгдсэн брэндийн дуу хоолой, мессежийг хүргэх
- Компанит ажил, чухал үйл явдлуудыг багтаасан сошиал медиа контентын төлөвлөгөөг боловсруулах, хөтлөх, шинэчлэх
- Туслан гүйцэтгэгч, агентлагуудтай хамтран мультимедиа контент (нийтлэл, зураг, видео, инфографик) боловсруулах, сонгон ашиглах
- Компанийн вэбсайтыг удирдах, тогтмол шинэчлэх, олон нийтийн асуулт, хандалтыг хариуцах
- Удирдлагатай уялдуулан төлбөртэй сошиал медиа компанит ажлуудыг хэрэгжүүлэх
- Сошиал медиа болон вэбсайтын гүйцэтгэл, компанийн нэр хүндийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, тайлагнах
- Туслан гүйцэтгэх болон түнш байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох
- Хямралын үеийн харилцаа холбооны материал (асуулт–хариулт, хэвлэлийн мэдэгдэл гэх мэт) боловсруулах, шинэчлэх
- Хямралын харилцаа холбооны сургуулилтуудыг зохион байгуулах, мэдээллийг цаг тухайд нь түгээх
- Компанийн нэр хүндэд нөлөөлөх эрсдэлийг илрүүлэх зорилгоор уламжлалт болон дижитал хэвлэл мэдээллийг хянах
Мэргэжил, ажлын туршлага
- Харилцаа холбоо, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, дижитал маркетинг, улс төр судлал зэрэг холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй
- Харилцаа холбоо, тэр дундаа хямралын харилцаа холбооны чиглэлээр хамгийн багадаа 5 жилийн туршлагатай
- Бичгийн болон агуулга боловсруулах, стратегийн харилцаа холбооны өндөр ур чадвартай
- Дотоод баг, гадаад агентлаг, дижитал олон нийтийг удирдан ажилласан туршлагатай
- Хэвлэл мэдээллийн мониторинг, сошиал сонсголын хэрэгслүүдийн мэдлэгтэй
- MS Office програмууд (Word, Excel, PowerPoint, Outlook) дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй (Франц хэлтэй бол давуу тал)
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
- Ажлын 5/2 хуваарь (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгал
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэх урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ЦАХИЛГААНЧИН
Цахилгаанчин нь үйлдвэрлэлийн байгууламжууд дахь цахилгаан болон электроник системийн угсралт, засвар үйлчилгээ, туршилт, засварыг хариуцан ажиллах бөгөөд мөн хээрийн ангид шаардлагатай техникийн туслалцаа үзүүлж ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Цахилгаан систем, дизель генератор, трансформатор, эрчим хүчний хуваарилах төхөөрөмжүүдийг шалгах, засварлах, солих.
- Генератор болон цахилгаан сүлжээний найдвартай үйл ажиллагааг хангах үүднээс тогтмол шалгалт хийх, гэмтлийг илрүүлэх, засвар үйлчилгээ явуулах.
- 15 кВ өндөр хүчдэлийн шугам, дэд станц, унтраалга, газардуулгын систем болон холбогдох тоног төхөөрөмжийг засварлахад туслах (өндөр хүчдэлийн сертификаттай бол).
- Насос, мэдрэгч, хэмжих хэрэгсэл, энгийн PLC удирдлагатай системүүд зэрэг цахилгаан болон электроник тоног төхөөрөмжийн гэмтлийг оношлох, засварлах.
- Үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг хянах хэмжилт, автоматжуулалтын системийн хэвийн ажиллагааг хангах.
- Засвар үйлчилгээний ажлууд, сэлбэгийн хэрэглээ, цахилгаан хэрэглээний мэдээллийг бүртгэж, өдөр тутмын болон долоо хоногийн тайланг бэлтгэх.
- Шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, эрчим хүчний хэрэглээний төлөвлөгөө болон бусад холбогдох асуудлаар Зүүн-Баян, Сайншанд эрчим хүчний диспетчерийн албатай холбогдож шийдвэрлэх.
- Хээрийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажлын орчны аюулгүй байдал, зохион байгуулалтад анхаарах, яаралтай үед техникийн тусламж үзүүлэх.
- Аюулгүй ажиллагааны дүрэм, компанийн бодлого, Монгол Улсын хуулийн дагуу операторууд, удирдлагууд, бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах.
Мэргэжил, ажлын туршлага
- Цахилгаан инженерчлэл эсвэл холбогдох мэргэжлээр техникийн боловсролтой.
- Уул уурхай, үйлдвэр, барилга гэх мэт ажлын орчинд 3-с дээш жил ажилласан мэргэжлийн туршлагатай байх.
- Мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй (өндөр хүчдэлтэй ажилладаг бол давуу тал).
- Генератор, хуваарилах систем, багаж хэрэгслүүд дээр ажилласан туршлагатай, цахилгаан схем, техникийн баримт бичиг унших чадвартай.
- B ангиллын жолооны үнэмлэхтэй, MS Office-ийн үндсэн хэрэглээний мэдлэгтэй.
- Хариуцлагатай, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нягт дагаж мөрддөг.
- Техникийн Англи хэлний мэдлэгтэй.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин.
- 13 дахь сарын цалин.
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
- Жил тутмын сургалтуудад хамруулна.
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ӨРӨМДЛӨГИЙН МЕНЕЖЕР
Өрөмдлөгийн менежер нь өрөмдлөгийн төслүүдийн бүх үе шатыг аюулгүй, үр ашигтай, зардал багатайгаар хэрэгжүүлэхийн тулд төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Өрөмдлөгийн үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, хуваарь, төсвийг боловсруулах.
- Төслийн ахиц дэвшил, үр ашигтай байдлыг хангах зорилгоор тодорхой үе шат, гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох.
- Инженерийн багтай хамтран ажиллаж, төслийн нарийвчилсан зураг төсөл дээр санал өгч сайжруулах.
- Өрөмдлөгийн аргачлал, материал, тоног төхөөрөмжийн сонголтыг оновчтой болгох техникийн ойлголт, практик санал гаргах.
- Өрөмдлөгийн үйл ажиллагаа эхлэх үед удирдамж өгөх “Үйл ажиллагааны заавар”-ийг боловсруулах.
- Заавруудыг салбарын шилдэг туршлага, зохицуулалтын стандарттай нийцүүлэн тодорхой, ойлгомжтой бэлтгэх.
- Төслийн шаардлагад нийцсэн ажиллах хүчний төлөвлөгөө, ажилд авах, сургалтын хуваарийг боловсруулах, хэрэгжүүлэх.
- Өдөр тутмын өрөмдлөгийн үйл ажиллагааг зохицуулж, аюулгүй байдал, байгаль орчин, үйл ажиллагааны стандартыг хангах.
- Ажлын талбайн баг, гэрээт болон туслан гүйцэтгэгчидтэй хамтран ажлын үр дүнтэй урсгал, төслийн цаг хугацааг баримтлах.
- Гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэл, аюулгүй байдал, чанарын өндөр стандартыг хангахыг хянах, зохицуулах.
- ХАБЭА бодлого болон холбогдох дүрэм журмыг чанд мөрдүүлэх.
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмж, систем, процессын ашиглалтад оруулах үе шатанд манлайлан оролцох.
- Ахлах удирдлагад төслийн явц, эрсдэл, чухал үе шатын талаар тогтмол тайлагнаж, ил тод мэдээлэл өгөх.
- Өрөмдлөгийн технологи, аргачлал, процессыг сайжруулах, зардлыг бууруулах шинэлэг санаачилгуудыг санал болгох.
Мэргэжил, ажлын туршлага
- Инженерчлэл, Геологи, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр (эсвэл түүнээс дээш) зэрэгтэй байх.
- Өрөмдлөгийн үйл ажиллагааны чиглэлээр 5-7 жилийн туршлагатай, төслийн менежментийн чиглэлээр 3-5 жил ажилласан байх.
- Өрөмдлөгийн төслийг удирдсан амжилттай туршлагатай, олон улсын болон алслагдсан талбайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- ХАБЭА дүрэм журам, салбарын стандартыг сайтар мэддэг байх.
- Манлайлал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин.
- 13 дахь сарын цалин.
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
- Жил тутмын сургалтуудад хамруулна.
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХЭЭРИЙН АНГИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
Хээрийн ангийн захиргааны ажилтан нь Хээрийн ангийн менежерийн удирдлага дор хээрийн ангийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, тээвэрлэлтийн хуваарь, эд хөрөнгийн бүртгэлийг хийх, хариуцах, хээрийн ангийн менежерийн эзгүйд түүнийг орлож шаардлагатай зохион байгуулалт, үйл ажиллагааны удирдамжийг гаргаж ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Хээрийн ангийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах; өрөөний хуваарилалт болон холбогдох бүртгэлийг хөтлөх
- Ажилтнууд болон зочдын ирэх, буцах хуваарийг зохицуулах; хээрийн ангид ажиллаж буй ажилтнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргах, хөтлөх
- Холбогдох санхүүгийн хяналт; долоо хоног, сар, улирал, жилийн зарлагын тайлан гаргах
- Хээрийн ангийн хөрөнгийн бүртгэл, бараа материалын нөөц, ашиглалт болон татан авалтын үйл ажиллагааг зохицуулах, хянах
- Хээрийн ангиудын түлхүүрийн бүрдүүлэлтийг хийж, хамгаалалтад хяналт тавьж зөвшөөрөл бүхий хүмүүст олгох
- Түлш, сэлбэг хэрэгсэл, агуулахын бараа материал болон бусад хангамжийг хүлээн авах, хадгалах, түгээх; өдөр бүрийн нарийн бүртгэл хөтлөх
- Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төлөвлөлтийг дэмжих болон батлагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх
- Долоо хоног, сарын үйл ажиллагааны тайлан гаргах; холбогдох журмын дагуу хээрийн ангийн мэдээллийн санг хөтлөх
- Хаягдал бүртгэх, хянах, тээвэрлэлтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
- Хурлын тэмдэглэл хөтлөх, холбогдох ажилтнуудад мэдээллэх
- Хээрийн ангийн логистикийг дэмжих, бусад дотоод нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллах
- Албан тушаалтан нь удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бизнесийн удирдлага, логистик, нягтлан бодох бүртгэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Хээрийн анги, логистик, байгууламжийн зохион байгуулалт зэрэг ижил төстэй чиглэлээр багадаа 3 жилийн ажлын туршлагатай
- Агуулахын бараа материалын бүртгэл, логистикийн зохицуулалт, техникийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай
- Бүх шатны ажилтнууд болон гадаад ажилтнууд/хамтрагчидтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Бичиг баримт, мэдээллийг эмх цэгцтэй зохион байгуулах өндөр чадвартай
- MS Office болон бусад программ дээр ажиллах ур чадвартай
- B ангиллын жолооны үнэмлэхтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БИЧИГ БАРИМТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АЖИЛТАН
Гүйцэтгэх үүрэг
- Гүйцэтгэгчээс илгээсэн техникийн баримт бичгийг шилжүүлэх хуудас болон жагсаалтын агуулгатай нийцэж байгаа эсэхийг шалгах, хяналт тавих
- Бичиг баримтын хэвлэмэл болон цахим хувилбаруудын бүрэн бүтэн байдал, мөн албан ёсоор батлагдсан форматаар хариу өгсөн эсэхийг шалгах, хянах
- Техникийн баримт бичгийг цаг тухайд нь гаргаж, холбогдох инженерүүдэд өгч хянуулах
- Гүйцэтгэгчид хүргэх саналыг цаг тухайд нь явуулж, хэрэгжилтийг хангуулах
- Бичиг баримтын холбогдох системд баримт бичгийн хянах үйл явцыг удирдах
- Төслийн явцыг хянахад шаардлагатай техникийн бичиг баримтын жагсаалтыг цаг тухайд нь (шинээр техникийн бичиг баримт бий болох тохиолдолд) бөглөж, шинэчлэх, түгээх, жагсаалтын дагуу холбогдох ажилтнуудад долоо хоног бүр илгээх
- Хүлээн авсан хувилбар, дугаарыг бүртгэж, төслийн явцыг хянах зорилгоор баримт бичгийн жагсаалтыг хөтлөх
- Албан тушаалтан нь удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Ижил төстэй албан тушаалд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай
- Олон улсын инженерийн болон уул уурхайн төслүүдэд ашиглагддаг бичиг баримтын хяналтын програм хангамжийн мэдлэгтэй
- Төслийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай
- Бичиг баримт, мэдээллийг эмх цэгцтэй зохион байгуулах өндөр чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХУУЛЬЧ
Энэхүү албан тушаал нь компанийн хэмжээнд хууль эрх зүйн өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд голчлон гэрээ болон ерөнхий хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй. Компанийн эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийн дагуу ёс зүйтэй, ил тод үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Худалдан авалт, үйлчилгээ, түншлэл зэрэг төрөл бүрийн гэрээг боловсруулах, хянах, тохиролцох
- Компанийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө, бичгээр дүгнэлт гаргах
- Монгол Улсын хууль тогтоомж, шүүхийн жишиг болон холбогдох зохицуулалтад судалгаа хийж, удирдлагад дэмжлэг үзүүлэх
- Компанийн дотоод бодлого, журамд хяналт тавих, тайлбарлах
- Хөдөлмөр, худалдаа, татвар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг бууруулах талаар удирдлагад зөвлөгөө өгөх
- Төрийн байгууллага, гаднын хууль зүйн байгууллага, зохицуулах байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах
- Шүүх, арбитрын болон маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд компанийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх
- Хууль зүйн бичиг баримт, тайлан, мэдэгдэл, хариу бичиг боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх
- Хууль тогтоомжийн шинэчлэл, өөрчлөлтийг хянах, компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг шинжилж, санал дэвшүүлэх
- Компанийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Хууль зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, иргэний эрх зүйн чиглэлээр дор хаяж 5 жилийн туршлагатай
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх
- Гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх, маргаан шийдвэрлэх туршлагатай
- Монгол Улсын хууль, журмыг гүнзгий мэдлэгтэй
- Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
- Асуудал шийдвэрлэх чадвар болон нарийн зүйлсэд анхаарал хандуулах
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com