Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Ахлах авто краны оператор /Ашиглалтын ерөнхий хяналт хариуцагч/
01/12/2026
02/12/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АХЛАХ АВТО КРАНЫ ОПЕРАТОР /Ашиглалтын ерөнхий хяналт хариуцагч/

Энэхүү албан тушаал нь авто краны ажиллагааны аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүртгэл, багийн ажилтнуудыг (кран операторууд, оосорлогч дохиочин) удирдах бөгөөд барилгын төслийн хуваарийг дэмжихийн зэрэгцээ талбайн үйл ажиллагааны аюулгүй байдал, стандартыг сахин мөрдүүлэн ажиллах зорилготой.

Гүйцэтгэх үүрэг

  • Крантай холбоотой бүх ажиллагаа нь аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт болон төслийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг ханган ажиллах
  • Өргөх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдүүлэх
  • Краны оператор, оосорлогч, дохиочдын үйл ажиллагааг хянаж, батлагдсан төлөвлөгөө, үйлдвэрлэгчийн заавар, талбайн журамд нийцсэн аюулгүй, үр ашигтай өргөлтийн ажлыг хангах
  • Кран эвдрэл, осол, аюулын үед яаралтай арга хэмжээ авах, удирдлагад мэдээлэх
  • Оосорлох болон өргөх тоног төхөөрөмжийг баталгаажуулах, зөв хадгалах, засвар үйлчилгээний зохион байгуулалт хийх
  • Орчны нөхцөл байдалд хяналт тавьж, аюулгүй бүсийг тогтоон мөрдүүлэх
  • Тээвэр, агуулах, материал зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Осол, зөрчил гарсан тохиолдолд шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах
  • Өндөр эрсдэлтэй ажлуудад эрсдэлийн үнэлгээ хийж, тайлагнах
  • Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиж, холбогдох уулзалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнд оролцох

Тавигдах шаардлага

  • Авто краны операторын мэргэжлийн үнэмлэхтэй
  • Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • B, M болон C ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Zoomlion брендийн 25 болон 50 тонн авто кран дээр ажиллаж байсан туршлагатай
  • Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу талтай
  • Баг удирдаж байсан болон төслийн барилгын үе шатанд кран ажиллуулж байсан туршлагатай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Техникийн анхан шатны англи хэлний суурь мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Оосорлогч дохиочин
01/12/2026
03/20/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ООСОРЛОГЧ ДОХИОЧИН

Энэхүү албан тушаал нь кран болон материал зөөвөрлөлтийн үеэр хүнд ачааг аюулгүй, зөв оосорлож, өргөх, шилжүүлэх, чиглүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Оосор, татлага, тросс, дамар, слинг зэрэг оосорлох хэрэгслийг угсрах, ашиглах, задлах, шалгах
  • Өргөлтийн үед ачааг зөв оосорлож, хэт ачаалал үүсгэхгүй байх
  • Краныг аюулгүй, тэгш байрлуулахад туслах, операторт зөв дохио өгөх
  • Оосорлох хэрэгслийг шалгах, хадгалах, тэмдэглэгээ хийх, бүртгэл хөтлөх
  • Аюулгүй ажиллагаа, талбайн журам, зааврыг чанд мөрдөх
  • Агуулах, логистик, материал ачих буулгах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай үед телехандлер болон сэрээт өргөгч, агуулахын ажилд туслах

Тавигдах шаардлага

  • Оосорлогч, дохиочны мэргэжлийн үнэмлэхтэй
  • Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 4 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу тал
  • Монгол Улсын жолооны үнэмлэх B болон M ангилалтай
  • Өргөлт, оосорлолтын аюулгүй ажиллагааны сайн мэдлэгтэй
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Техникийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Авто краны оператор
01/12/2026
03/23/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АВТО КРАНЫ ОПЕРАТОР

Энэхүү албан тушаал нь уурхайн талбай дээрх авто кранаар хийгдэх өргөх, шилжүүлэх ажлуудыг аюулгүйгээр төлөвлөх, удирдан зохион байгуулах, гүйцэтгэхэд оршино. Ингэхдээ бүх ачааг батлагдсан өргөлтийн төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны дүрэм журам болон үйлдвэрлэгчийн техникийн шаардлагад бүрэн нийцүүлэн үр ашигтайгаар өргөж, шилжүүлж, байрлуулахыг хангана.

Гүйцэтгэх үүрэг

  • Авто краныг аюулгүй ажиллуулах, хүчин чадлын хүрээнд ашиглах
  • Оосорлогчид болон өргөх багийн гишүүдийг удирдах, зохицуулах
  • Кран болон тоног төхөөрөмжийг өдөр бүр шалгах
  • Краны бүртгэл, өргөх үйл ажиллагааны тэмдэглэлийг хөтлөх
  • Өргөх үйл ажиллагааг удирдлага болон ХАБЭА-ын ажилтнуудтай хамтран төлөвлөх, зохион байгуулах
  • Краны зөв байрлалыг хангах, аюултай бүсийг тогтоох
  • Орчны нөхцөл байдалд хяналт тавьж, аюул үүссэн тохиолдолд ажиллагааг зогсоох
  • Логистикийн багийг материал ачих, зөөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, холбогдох уулзалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнд оролцох

Тавигдах шаардлага

  • Авто краны операторын мэргэжлийн үнэмлэхтэй
  • Уул уурхай, үйлдвэрлэл эсвэл холбогдох салбарт 7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • B, M болон C ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Zoomlion брендийн 25 болон 50 тонн авто кран дээр ажиллаж байсан туршлагатай
  • Сэрээт өргөгч, телехандлер операторын үнэмлэхтэй бол давуу тал
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Техникийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Логистикийн мэргэжилтэн
01/12/2026
03/20/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН

Энэхүү ажлын байр нь экспорт, импортын ачааны бүрдүүлэлт, гаалийн бүрдүүлэлт хийх, агуулахын үйл ажиллагаа болон тээврийн процессыг удирдан зохион байгуулах, нийлүүлэгчээс уурхай руу материалыг аюулгүй, үр дүнтэй, дүрэм журмын дагуу тээвэрлүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Тээврийн баримт бичиг, сав баглаа боодлын жагсаалт, ачих бичиг, гаалийн бичиг баримтыг бэлтгэх, шалгах
  • Орж ирж буй болон гарч буй ачилтыг зохицуулах, тээврийн цагийн хуваарийг төлөвлөх
  • Үндэсний болон олон улсын дүрэм, Incoterms, аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мөрдөх
  • Ирж буй барааг хүлээн авч шалгах, дутагдал зөрүүг тайлагнах, агуулахын бүртгэлийг үнэн зөв хөтлөх
  • Агуулахын үйл ажиллагааг удирдах (хадгалах, сонгох, савлах, бэлтгэх), эмх цэгц, цэвэр байдлыг хангах
  • Тээвэр зохион байгуулах, тээвэрлэгчид болон логистикийн түншүүдтэй уялдуулан ажиллах
  • Ачилтын явцыг хянах, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох талуудад мэдээлэл өгөх
  • Худалдан авалт болон логистикийн багт баримт бичиг, гаалийн бүрдүүлэлт, олон улсын худалдааны дүрэм журмын талаар зөвлөгөө өгөх
  • Тээвэр, боодол, агуулахын үйл ажиллагааны журам боловсруулах, хэрэгжилтийг хянах
  • Логистикийн программ хангамж (TMS, WMS, ERP) ашиглан ажлын урсгалыг оновчтой болгох, зардал бууруулах
  • Логистикийн гүйцэтгэл, үйл ажиллагааны тайлан гаргах
  • Аюулгүй ажиллагааны стандарт, компанийн дүрэм, процедурыг мөрдөх

Мэргэжил, ажлын туршлага

  • Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Логистик, агуулахын удирдлага эсвэл нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Олон улсын худалдааны дүрэм, гаалийн процедур, агуулахын бүртгэл, удирдлагын мэдлэгтэй
  • B болон M ангиллын жолооны үнэмлэхтэй, сэрээт өргөгчийн сертификаттай
  • Логистикийн программ хангамж (TMS, WMS, ERP)-ийг сайн эзэмшсэн
  • Тээвэрлэлтийн удирдлага, маршрут оновчлол, нийлүүлэлтийн сүлжээний мэдлэгтэй
  • Асуудал шийдвэрлэх, аналитик, төлөвлөлт, зохион байгуулалтын чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваарь (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Техникч геологич
12/25/2025
01/24/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ТЕХНИКЧ ГЕОЛОГИЧ

Техникч геологич нь ордын хайгуулын явцад компанийн үйл ажиллагааны болон чанарын хяналтын журмын дагуу өрөмдлөгийн талбай дээрх бүх үйл ажиллагааны хяналт, өгөгдөл цуглуулахад геологичдод тусална. Өгөгдлийн чанарыг хянаж, тайлан болон мэдээлэл хадгалах үйл явцыг компанийн журам болон холбогдох стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Ерөнхий геологич, ахлах геологич болон геологичдын зааврыг мөрдөх
  • Өрөмдлөгийн цэгийг журмын дагуу GPS ашиглан хариуцлагатай тэмдэглэх
  • Компанийн журмын дагуу өрөмдлөгийн талбар бүрийн байгаль орчны анхны байдал болон хаалтын хэрэгжилтийг хангах
  • Дээж авах төлөвлөгөө, зааварчилгааны дагуу дээжийг зөв авч, бэлтгэх
  • Өдөр, шөнийн ээлжийн зохион байгуулалтад уялдаа холбоотой, үр ашигтай ажиллах
  • Техникийн бүх журам зөв хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих
  • Өрөмдлөгтэй холбоотой аливаа асуудлыг (керний гарц буурах, журам зөрчигдөх, техникийн эвдрэл саатал гэх мэт) цаг алдалгүй удирдлагад мэдээлэх
  • Аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандарт, дүрэм журмыг чанд мөрдөж, бусад оролцогч талууд хэрэгжүүлж буй эсэхийг хянах
  • Компанийн болон гэрээт байгууллагуудын ажлын уулзалт, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
  • Бүх осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
  • ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай үед засах арга хэмжээ авах, үүрэг даалгавар гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд эсвэл техникийн боловсролтой
  • Уурхай эсвэл хайгуулын геологийн чиглэлээр хамгийн багадаа 1 жилийн ажлын туршлагатай
  • Уурхайн талбайд ажиллаж байсан туршлагатай, өрөмдлөгийн үйл ажиллагааны мэдлэгтэй бол давуу тал
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • GPS төхөөрөмжийг сайн ашигладаг
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Гидрогеологийн техникч
12/25/2025
01/24/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГИДРОГЕОЛОГИЙН ТЕХНИКЧ

Гидрогеологийн техникч нь Гидрогеологичийн удирдамжийн дор талбай дээрх бүх гидрогеологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Гидрогеологийн цооногийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
  • Туршилт-шүүрүүлэлтийн тоног төхөөрөмжийг бэлтгэх, холбох, үйл явцыг хянах, газрын доорх усны гидродинамик шинж чанарын бүртгэл хөтлөх
  • Гидрохимийн дээж авах, анхан шатны шинжилгээ хийх, лабораторийн шинжилгээнд дээж бэлтгэх
  • Пьезометрийн цооногт мониторинг хийж, гидродинамик өгөгдөл бүртгэх
  • Гидрохимийн сорьцлолтын ажлыг гүйцэтгэх, физик-химийн үзүүлэлтүүдийн бичиглэл хөтлөх
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
  • Осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, ХАБ-ын ажилтантай хамтран ажиллах
  • Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
  • Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Талбай дээр ажилласан туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Гидрогеологич
12/25/2025
01/24/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГИДРОГЕОЛОГИЧ

Гидрогеологич нь гидрогеологийн мэдээлэл боловсруулалт хийж, усны цооногийн өрөмдлөг, тоноглол, үлээлгэ цэвэрлэгээ болон туршилт-шүүрэлтийн ажлуудыг аюулгүйгээр хэрэгжүүлэх зорилготой.

Гүйцэтгэх үүрэг

  • Гидрогеологийн цооногийн ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих
  • Гидрогеологийн үлээлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг төлөвлөх
  • Туршилт-шүүрэлтийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх, тохирох ус шахуургын тоног төхөөрөмж сонгох, мэдээллийг боловсруулах
  • Гидрохимийн дээж авах ажлыг зохион байгуулж, лабораторийн дээж бэлтгэлийг хянах
  • Пьезометрийн хяналтын судалгааг зохион байгуулж, хэрэгжүүлэх
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
  • Осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, ХАБ-ын ажилтантай хамтран ажиллах
  • Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
  • Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр 3–5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Талбайн үйл ажиллагааг хариуцан ажилласан туршлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Хүний нөөцийн захиргааны туслах
12/25/2025
01/24/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗАХИРГААНЫ ТУСЛАХ

Тус албан тушаал нь хүний нөөцийн захиргаа болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн баримт бичиг, мэдээллийн удирдлагын үнэн зөв байдал, ажилтны амьдралын мөчлөг болон сонгон шалгаруулалтын үйл явцыг жигд хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Гүйцэтгэх үүрэг

  • Хүний нөөцийн захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, захирлын тушаал, тодорхойлолт болон бусад ХН-ийн баримт бичгийг боловсруулах, хадгалах
  • Ажилтны амьдралын мөчлөгийн үйл явцад (шинээр ажилд авах, дотоод шилжилт, гэрээний өөрчлөлт, ажлаас чөлөөлөх) дэмжлэг үзүүлэх
  • Ажилтны хувийн хэрэг, баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр үнэн зөв, бүрэн хөтлөх
  • Ажилтны мэдээллийг системд оруулах, шинэчлэх, өгөгдлийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах
  • Ирц, чөлөө, илүү цаг, ээлжийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, цалингийн тооцоололд дэмжлэг үзүүлэх
  • Сонгон шалгаруулалтын бүх үе шатанд захиргааны дэмжлэг үзүүлэх (ажлын зар, мэдээллийн сан, ярилцлага товлох, ажилд авах, дасан зохицох үйл явц)
  • Хүний нөөцийн хяналтын хүснэгт, мэдээллийн сан болон суурь тайлангуудыг хөтлөх
  • Сургалт болон дасан зохицох үйл ажиллагаанд захиргааны дэмжлэг үзүүлэх, баримтжуулалт, бүртгэл хөтлөх
  • Гадаад ажилтнуудын баримт бичгийн хугацааг хянах, даатгалын захиргаанд дэмжлэг үзүүлэх
  • Монгол Улсын хөдөлмөрийн хууль, дотоод журам болон компанийн стандартыг мөрдөх
  • Хүний нөөцийн баг болон бусад хэлтэстэй уялдаа холбоотой хамтран ажиллах

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөц, хууль, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Хүний нөөц, оффисын захиргаа эсвэл сонгон шалгаруулалтын чиглэлээр 1–3 жилийн ажлын туршлагатай
  • Хүний нөөцийн үйл явц болон Монгол Улсын хөдөлмөрийн хууль эрх зүйн суурь мэдлэгтэй бол давуу тал
  • Нууц мэдээлэлтэй ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвартай, нарийн зүйлд анхаарал хандуулдаг
  • Хурдан өөрчлөгдөж буй орчинд олон ажлыг зэрэг зохицуулан ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваарь (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтууд
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Геофизикч
12/25/2025
01/24/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЕОФИЗИКЧ

Геофизикч нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй бодит туслалцаа үзүүлэн ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Хээрийн болон каротажийн хэмжилтийн ажлыг зохион байгуулах
  • Геологийн хэлтэст алдаагүй, бүрэн өгөгдөл хүлээлгэн өгөх
  • Тоног төхөөрөмжийн засвар, арчилгааг хангах, эвдрэл гарсан тохиолдолд засварлах эсвэл оношилгоо хийх
  • Каротажийн хэмжилтийг журам, стандартын дагуу нарийн гүйцэтгэж буй эсэхийг хянах
  • Геофизик болон топографын тоног төхөөрөмжийн хэмжилтийн нарийвчлал, бүрэн бүтэн байдалд хяналт тавих
  • Өгөгдөл цуглуулах аргачлалыг сайжруулах санал боловсруулах, хэрэгжүүлэх
  • DGPS хэмжилт хийх, өгөгдлийг хянах, боловсруулах
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг мөрдөн ажиллах, ажлын уулзалт, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
  • Осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
  • Ажил үүрэг, ажлын орчинд тохирсон ХАБЭАБО-ы сургалтуудад идэвхтэй хамрагдах
  • Холбогдох бусад чиг үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Геофизик чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Мэргэжлийн программ хангамжийг сайн эзэмшсэн
  • Багаар хамтран ажиллах, шинэ санаа санаачилга гаргах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Барилгын ХАБ-ын супервайзор
12/25/2025
01/24/2026
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИЛГЫН ХАБ-ЫН СУПЕРВАЙЗОР

Гүйцэтгэх үүрэг

  • Барилгын ажлын ХАБЭА-н бодлого, журам, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дүрэм, заавар, протоколуудыг хэрэгжүүлэх
  • Барилгын ажлын бүх үе шатанд эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг боловсруулах
  • Өндөр эрсдэлтэй ажлуудад онцгой анхаарал хандуулах (өндөрт ажиллах, хүнд механизм ашиглах гэх мэт)
  • Олон улсын болон үндэсний ХАБЭА-н стандартууд (ISO 45001 гэх мэт)-д нийцсэн дүрэм, журмыг мөрдүүлэх
  • Осол, зөрчлийн статистик мэдээлэлд үндэслэн бодлого, сайжруулалтын санал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • ХАБЭА-н гүйцэтгэлийг тогтмол хэмжих, дүн шинжилгээ хийх, тайлагнах, шууд удирдлагад мэдээлэх
  • Тайлан, мэдээллийн архив хөтлөх, хадгалалт хамгаалалтыг хангах
  • Барилгын талбайд өдөр тутмын хяналт шалгалт хийж, тайлагнах
  • Гэрээлэгч байгууллагуудтай хамтран ажиллах
  • ХАБЭА-н сургалтын материал, барилгын үйл ажиллагааны танилцуулга бэлтгэх, сургалт, яриа зохион байгуулах
  • Эрсдэлийн үнэлгээ, аюулыг тодорхойлох ажлыг тогтмол гүйцэтгэх
  • Хяналт шалгалт, үнэлгээ болон холбогдох тайлангуудыг боловсруулах
  • Байгууллагын болон Группын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Эрүүл ахуй, ХАБ эсвэл инженер техникийн чиглэлээр дээд боловсролтой
  • ХАБ-ын тусгай мэргэшүүлэх сургалтад хамрагдсан
  • Барилгын ХАБ-ын сургалтын төлөвлөгөө боловсруулж, сургалт, зааварчилгаа өгөх чадвартай
  • Уул уурхай, барилгын томоохон төслүүдэд ахлах ажилтан болон түүнээс дээш түвшинд баг ахлан 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Барилгын аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт өгөх чадвартай
  • Багийн ажиллагаа, харилцааны өндөр чадвартай
  • Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай
  • Англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй